Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Даваа, 2021-04-12
Main » Мэдээний архив




1963 оны 6 сарын 21-нд Аояма Ёшимасагийн гэр бүлд төржээ. Түүнийг Мөрдөгч Конан (Америк, Канад, Англид Хэрэг хаагдсан "Case Closed" ) мангагаар сайн мэдэх болсон. Мөн Хамтаро хүүхдийн анимэ цувралын хүний дүрүүдийг зохиож байсан.Тэр Икүэи ахлах сургуулийн төгссөн. Тэгээд Японы Урлагийн их сургуульд элсэн оржээ. 1986 оны өвөл Аояма нэгдүгээр курсынхны комикын уралдаанд оролцон түрүүлсэн нь түүнийг манга зураач, зохиолч болох эхний алхам болсон байна.


Аояма " Түр хүлээгээрэй "гэсэн нэртэй анхны мангагаа Shonen Sunday сэтгүүлд 1987 оны өвөл хэвлүүлжээ. Үүний дараахан нь "Шидэт Кайто" мангагаа мөн тус сэтгүүлд хэвлүүлэв. 1990 оны эхэнд "Яайба" хэмээх 24 volume-тэй мангагаа хийж дууссан. Дараа нь Third Baseman №4, Аояма Гошогийн Богино түүхийн цугуулга, Мөрдөгч Конан зэрэг бусад манга цувралуудаа бүтээжээ.
Ангилал: Mangaka | Үзсэн: 1648 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-03-18 |(1) сэтгэгдэл|Үргэлжлэл »





Yu-Gi-Oh!, Dinosaur King, Sonic X гэх мэт анимэнуудыг дамжуулах эрхтэй 4Kids ентертайнмент компани өнгөрсөн даваа гаригт 2008 оны сүүлийн гурван сард 19,6 сая америк долларын алдагдалтай ажилласнаа зарлажээ. 2007 жилийн энэ үеийн 16,8 сая доллартай харьцуулахад 2,6 сая доллараар алдагдал нь нэмэгдсэн байна. Алдагдлаас болж нийт орлого нь 14,3 сая америк доллароор багассан бөгөөд жилийн нийт алдагдлын хэмжээнд шууд нөлөөлжээ. 2007 онд 23,3 сая америк долларын алдалдагтай ажиллаж байсан бол 2008 онд 36,8 сая америк доллар болтлоо өсжээ.
Ангилал: Мэдээ | Үзсэн: 1614 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-03-18 |(0) сэтгэгдэл|Үргэлжлэл »




Twilight найруулагч Хардвике Анимэ хувилбарын талаар үг цухуйлгав.
Америкийн Sci Fi сувгийн вэбсайт болох Sci Fi Wire дээр Twilight-н найруулагч Катерине Хардвике Японд Twilight-н "анимэ хувилбарыг гаргах" бодолтой байгаа талаар нийтэлжээ. Ахлах сургуулийн цус сорогчийн тухай киноныхоо төгсгөлийг хараад:
Ангилал: Мэдээ | Үзсэн: 1904 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-03-17 |(2) сэтгэгдэл|Үргэлжлэл »





Японы засгийн газрын Соёл урлагийн байгууллага энэ жилийн боловсрол, соёл
урлаг, спорт, шинжлэх ухаан, технологийн шилдгүүдийг болон Медиа Артс
төрлийн ялагчийг өнгөрсөн баасан гаригт зарлалаа. Энэ жилийн медиа артс төрлийн ( Minister of Education, Culture, Sports, Science, and Technology - MEXT) Шинжин шагналыг Slam Dunk, Vagabond, Real зэрэг мангануудын зохиогч Иноүэ Такэхико хүртсэн байна.
Ангилал: Мэдээ | Үзсэн: 1696 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-03-11 |(3) сэтгэгдэл|Үргэлжлэл »




Та нар Дораэмон гэдэг хөөрхөн анимэг санаж байна уу. Монголд анх ТV5-аар Дин Тан гэдэг нэртэйгээр гарч байсан юмдаг. Тэр үед нь үздэг л байлаа. Хөөрхөн анимэ шүү. Тэгвэл Японы Шогакүкан хэвлэлийн компани Дораэмоныг хамртан бүтээгч Фүжико Ф.Фүжиогийн бүтээлүүдийг ирэх долоон сарын сүүлчээр хэвлэх үйл ажиллагаагаа эхэлнэ гэж мэдэгдлээ. Ном бүр нь А5-ын хэмжээтэй , 300- гаас 600 хуудастай байх юм байна. Сар бүр хоёроос гурван ном хэвлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бүх бүтээлүүдийг хэвлэж дуусахад нилээн хэдэн жил шаардлагатай. 2009 оны долоон сараас 2010 оны зургаан сарын хооронд Шогакүкан 33 ном хэвлэхээр төлөвлөжээ. Эхний удаад хэвлэгдэх номнуудад Doraemon, Obake no Q-Taro, Paaman, Esper Mami, Kiteretsu Daihyakka, Bakeru-kun, Umi no Ooji зэрэг бүтээлүүд багтах юм байна.
Ангилал: Мэдээ | Үзсэн: 1549 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-03-10 |(2) сэтгэгдэл|Үргэлжлэл »

« 1 2 ... 41 42 43 44 45 46 »