Үхэл - 1 May 2014 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Пүрэв, 2016-12-08
Main » 2014 » 5-р сар » 1 » Үхэл
9:28 AM
Үхэл
Үхэл
Төрөх үхэх Энэ бол хүний амьдралын туйлын хоёр үнэн билээ Ертөнцөд азгүй явдлууд дүүрэн байдаг Амьдарч байх хугацаандаа золгүй явдлаар дэлхийг орхин одогсод тун харамсалтай Биднийг яг одоо цай уугаад хоорондоо ярилцаад сууж байх зуур дэлхийн хаа нэгтээ хэн нэгэн нь үхэж байгаа тэгвэл энэхүү зохиолд маань 10 өөр хүний үхэл 10 хэсэг болон та бүхэнд хүрэх болно

1.Дээрэмчид
Намрын дунд сарын нэгэн сайхан нартай өдөр Жош хэмээх залуу цэцэрлэгт хүрээлэн дотор дүүжин сандал дээр налайн нааш цааш зөөлөн хөдөлгөн сууна Хав хар хүрэм , хар гутал , хар нарны шил зүүсэн Жош нилээд нууцлагдмал хүн гэдэг нь өмсөж зүүссэнээс нь ч гэсэн илт байгаа бизээ
Гурван жилийн дотор хувийн бизнес эрхэлж овоо хөлжөөд авсан залуу хүн маань сэтгэл санаа зовох юуч үгүй тавлан сууна

Багаасаа өнчирч асрамжийн газар өсөн торниж сургуульд анх орж юм бүхэн дутагдаж байснаа санахад одоо тэр эрс өөр хүн болжээ Угаас л баян айл , угсаатан хүн шиг хээнцэрхэн суух нь сүрдмээр Амандаа зуусан тамхиа авч унтраагаад шууд газар хаяад босон зогсож нар луу хараад санаа алдан хэсэг зуур зогссоноо гялалзтал өнгөлсөн гутлаа дугарган машин луугаа зүглэн алхана Жошын хамгийн дотны найз болох Жек өөрийн гэсэн хувийн компанитай ч өнөөх нь дампуурлын ирмэг дээр арай ядан зогсож байгаа аж Энэхүү компани нь Жекийн аавынх нь үлдээсэн хөрөнгө бөгөөд үүнийг яасан ч нурааж болохгүй гэж өөртөө болон тэнгэрт байгаа аавдаа шивнэн сууна Жек энэ тухайгаа Жошд хэлж зүрхлэхгүй байлаа тэгээд эцсийн шийдээ гаргав Хамгийн богино хугацаанд их мөнгөтэй болох арга энэ бол мэдээж дээрэм Хотын хэдэн бүлэг залуустай хамт төрийн банкийг тонохоор төлөвлөж маш өндөр хамгаалалттай харуул богино хугацаанд солигддог учраас 20 минутын дотор амжуулах хэрэгтэй болж саад болуулахгүйн тулд банкинд байгаа бүх хүнийг ороод шууд алахаар тохиролцсон байжээ

Нар мандаж үйл эхлэв Жош жекийг дампуурах гэж байгаа гэдгийг мэдсэн байсан учраас түүнд туслахаар банкнаасаа мөнгө авахаар гэрээсээ гарна Тэнгэр цэлмэг ямар ч үүл үл байх бөгөөд нар цацарж болжмор жиргэсэн ёстой л нэг сайхан өдөр байлаа банк ч онгойн бүх ажилчид цугларан харуул ээлж ээлжээр солигдон байх зуур Жош ирж өөрийн данснаасаа 100,000,000$ авахаар гэрээгээ зурж суутал нүүрэндээ баг зүүсэн хүмүүс орж ирэн дуу намсгагчтай буугаар үг дуугүй буудаж эхлэв бүгд сандарцгаан ийш тийш гүйх боловч нэг нь ч зугтаж чадалгүй суманд сийчүүлэн унацгааж байлаа Минут ч хүрэхгүй хугацаанд банкинд байсан бүх хүмүүсийг бүгдийг алсан байв Тэгээд дараа нь данснаас мөнгүүдийг авч гарч одоцгооно Банкнаас их хэмжээний доллар дээрэмдсэн бөгөөд тэр мөнгөний 100,000,000 Жекд өгч үлдсэн мөнгийг дээрэмчид авч үүр нуувчиндаа орон замхарсан мэт алга болон одоцгоолоо төд удалгүй цэлмэг байсан тэнгэр хар үүлсээр бүрхэн ирж бороо орж эхлэв
Category: Зохиол | Views: 2090 | Added by: Izanagi | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 1
1 003   (2014-05-02 2:14 AM)
ямар... хэлэх ч үг алга...

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга