Хар дарсан зүүд - 19 March 2014 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Мягмар, 2016-12-06
Main » 2014 » 3-р сар » 19 » Хар дарсан зүүд
10:29 PM
Хар дарсан зүүд


Энэ бол сэрафинагийн түүх юм Тогтсон ажилтай , байр , машин гээд түүнд дутах зүйл нэг их байсангүй Сэрафина багийн найз болох Эдмондэд маш их хайртай байв Түүнийг нь эдмонд хараахан ойлгодоггүй байлаа Зуны нартай өдөр сэрафинагийн хувьд маш хүнд өдөр болсон учир нь түүний дундрашгүй хайр эдмонд өөрийн хоёр жил үерхсэн бүсгүйтэйгээ гэрлэж хурим найр болон тэрнийг тэвэрч үнсэж байхыг харсан болохоор Эдмондийг тийм эмэгтэйтэй гэдгийг сэрафина гадарладаг ч үгүй байв Энэ явдлаас болж сэрафина эдмондэд гомдож түүнээс ч илүү тэр бүсгүйг нь маш ихээр үзэн ядаж өдөр хоногийг өнгөрөөдөг болсон ба нэгэн өдөр сэрафинаг дарга нь их ажлаар шахаж нилээн оройтуулсанд өдөржингөө зай завсаргүй ажил хийсэн тэрбээр үнэхээр их ядарч байсан болохоор гэртээ оров уу үгүй юу шууд л хэвтээд өгөв Жоохон биеэ амрааж байтал хаалганых нь хонх нь дуугарч эхлэв Сэрафина хэдий цааргалаж байсан ч онгойлгохоос өөр аргагүй болж хаалгаа нээтэл эдмондийн эхнэр болсон бүсгүй зогсож байх нь тэр Тэрхүү эмэгтэй бага зэрэг инээмсэглэл тодруулан сэрафина луу хараад
- Ийм орой ирж байгаад уучлаарай орж болох уу
Хэмээн асуусанд гайхсан сэрафина түүнийг оруулаад гал тогооны өрөөнд цай ууж суух зуур эдмондийн эхнэр
- Намайг Клаудя гэдэг чамайг манай нөхрийн маш сайн найз гэж сонссон болохоор илүү дотно болох гээд ороод ирлээ Ийм орой явж байгаа учир нь гэвэл нөхөр бид хоёр хөдөө байдаг аав ээж дээр минь очоод буцаж ирж явтал танай цонх гэрэлтэй байхаар нь чамайг унтах болоогүй юм шиг байна гэж бодоод ….. нөхөр гадаа машиндаа хүлээж байгаа гээд инээмсэглэв
Энэ инээд сэрафинад таалагдсангүй нэг л хуурамч зальтай мэт харагдаж байлаа Ярих болгондоо нөгөө л нэг хуурамч инээдээ нүүрэндээ тодруулна
- Худлаа инээхээ больж үз
Гэж сэрафина тэсгэл алдан хэлсэнд тэр ер тоосон шинжгүй улам дооглож байгаа мэтээр дахин инээмсэглэл тодруулсанд сэрафина ширээн дээр байсан сэрээг шүүрэн авч түүний хоолой руу зоож орхив Хоолой луугаа зоолгосон клаудя орилж чадахгүй хахаж цацан ширээ мөргөн газар унасанд сэрафина хутга авч дээрээс нь зоож эхлэв цус цацран сэрафинагийн хувцас нүүрэнд үсчинэ клаудя нэг хэсэг татагнан хөдөлж байснаа хөдөлхөө больсонд сэрафина хутгаа газар хаяв Гэтэл хаалгаар эдмонд орж ирэн эхнэрээ үхсэн байхыг хараад очиж тэврэн авч хэсэг уйлж сууснаа эргэн харж одоо чиний ээлж гээд сэрафина луу дайрч алахаар завдтал сэрафина зугтан тагтан дээр гарсанд араас нь тэр ч бас гараад ирэв Тагтаар дамжин доод айлруугаа орохоор авирсанд хөл алдаж долоон давхраас газарт унаад тэр дороо хорвоог орхилоо Энэ бол зүүд байсан юм гэхдээ сэрафинагийн хувьд үнэн болж хувирсан Үнэндээ сэрафина өдөржингөө ажлаад оройтож ажлаасаа ирээд орондоо ороод шууд унтчихсан бөгөөд эдмонд болон клаудя зүүдэнд нь л болсон явдал байв Харин сэрафина өөрөө зүүдэндээ босон явж тагтан дээрээсээ үсэрсэн байлаа Хэн нэгнийг тэгэхтлээ их үзэн ядаж хэрэггүй тэр эцэст нь чамд хор учруулна
Зохиолч Д.Буянтогтох
Category: Зохиол | Views: 8951 | Added by: Izanagi | Rating: 4.0/5
comments powered by Disqus
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга