Кикигийн хүргэлтийн үйлчилгээ кино болон гарна. - 18 January 2014 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Мягмар, 2016-12-06
Main » 2014 » 1-р сар » 18 » Кикигийн хүргэлтийн үйлчилгээ кино болон гарна.
8:13 PM
Кикигийн хүргэлтийн үйлчилгээ кино болон гарна.


1 сарын 4-нд Crank in!! вэбсайт дээр Эико Каданогийн алдарт зөгнөлт тууж “ Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” бүрэн хэмжээний кино болон хийгдэж байгаа зурагнууд тавигдлаа. Зурган дээрээс та бүхэн бидний танил болох дүрүүдэд тоглож байгаа жүжигчдийг харж байна. Кики (Фүка Кошиба), Томбо (Рёхэй Хирота) бас Осоно (Мачико Оно).



Фүка Кошиба жүжигчин маань киноны гол дүрийн илбэчин охин Кикигийн дүрд тоглох бол, жүжигчин Рёхэй Хирота нь Кикигийн найз Томбогийн дүрд тоглох юм байна.



Кино зураг авалт 2013 оны 5-р сарын 23-нд Токиод байдаг студид эхлээд 7-р сард дууссан байна. Кино маань нээлтээ Японд 3-н сарын 1-нд хийнэ гэсэн мэдээлэл өгчээ. 6-н ботьтой энэ алдарт тууж маань Кики болон түүний хар муур болох жижигийн адал явдлыг өгүүлэх бөгөөд, дэлхий даяар 1.8 сая хувилбар зарагдсанаас гадна 8 хэл рүү орчуулагджээ. Англи, Итали, Хятад, Швед, Солонгос гэх мэт. Бид бүгдийн мэдэх анимэг алдарт “Ghibli” студийн алдарт найруулагч Мияазаки Хаяао хийсэн билээ.




Category: Мэдээ | Views: 3349 | Added by: Danzii | Rating: 5.0/3
comments powered by Disqus
Total comments: 2
2 лоханс   (2014-01-21 2:42 AM)

1 Devil_Kyosuke   (2014-01-20 6:47 PM)
арай хөөрхөн охин тоглуулахгүй

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга