Сайн үйлсийн аян 2 - 14 October 2013 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Мягмар, 2016-12-06
Main » 2013 » 10-р сар » 14 » Сайн үйлсийн аян 2
6:49 PM
Сайн үйлсийн аян 2

Монгол ганц байдаг энэ хүүхдийн клиник төв нь төрөх эмнэлэгүүдэд орхигдсон хүүхдүүдийг 3-4 нас хүртэл нь бойжуулаад цааш асрамжын газруудад хувиарлан өгдөг байгууллага юм. Мөн бидний урьд нь туслаж байсан "Саажилттай хүүхдүүдийн цэцэрлэг" байрны асуудлаас болоод хаагдсан учраас энэ төвд саажилттай нилээн хэдэн хүүхдүүд эмчлүүлдэг юм байна лээ. Нийт 6 ангитай, нэг ангид 14-15 хүүхдүүд байдаг ба 3 унтлагын өрөө, 1 тоглоомын өрөө мөн ариун цэврийн, хоолны өрөө байдаг.




Орчин нөхцөлийн хувьд харьцангүй гайгүй цэвэрхэн тохилог.






Хувцас угаалын өрөө.


Бидний орсон энэ бүлэг бол тус төвийн хамгийн том анги юм. 3 настай балчир үрс. Тус төвөөс цааш зохих насандаа хүрэхээр энэ хүүхдүүд маань асрамжийн газар шилжин очно. Ухаан орсон цагаасаа хойш энэ 4 хананы цаанаас гаралгүй, сувилагч эгч нар ээжээс нь өөрцгүй өсгөн том болгож асрамжийн газар очно гэдэг үнэхээр сэтгэл өвдмөөр юм. хамгийн том ангийн хүүхдүү ийм байгаа юм бол, хамгийн бага ангид нь орж үзвэл.........:((


Хамгийн том ангийнхан ханын булан.


Хамгийн харамсалтай нь тус төвд байгаа цорын ганц номын сан гэж байгаа. Бүх номын хуудас нь дутуу, Бас Монгол ном тун хомс бараг байхгүй гэж хэлж болно.


Манай бяцхан дүү нарын маань унтлагын өрөө. Эмнэлэгийн өрөө шиг цулгуй уйтгартай харагдаж байгаа боловч энэ бол түр байрладаг эмнэлийн өрөө биш хүүхдүүдийн амьдардаг газар юм шүү дээ.




Ариун цэврээ сахиж буй өдрийн угаалганы үеэр хүүхдүүдийн доор дэвсэж хуурайлдаг даавуу нь их хуучирсан хомс юм шиг санагдсан


Тоглоомын өрөө.





Энэ ханын зургийг өнгөрсөн жил санаачлагаараа тус төвд туслахаар ирсэн хэсэг оюутнууд зурсан. Энэ зураг тухайн төвийн сувилагч ажилчидад таалагдаагүй гэнэ. Яагаад гэвэл хэт бараан өнгөөр зурсан ба энэ нь их уйтгартай харанхуй болгосон байна. Энэ зургийг сайжруулах талаар өөрсдөө саналаа хэлж байсан.


Бас энэ өрөөний зургийг сайжруулах талаар төлөвлөгөөнд байгаа. Болж өгвөл аль болох орчин үеийн үлгэрийн баатрууд, гэгээлэг орчинтой байвал зүгээр гэж хэлж байсан. Тэр нь ч зөв байх гэж бодож байна.



Дотоод заслын зарим нэг чимэглэлүүд.




БИД ЮУ ХИЙХ ВЭ?
Аагий Зуунаа нар 10 сарын 08-ний өдөр очин уулзаж танилцсан байгаа, тэгээд яг тэр өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд буюу 11 сарын 08 гэхэд туслах бүх ажлуудаа дуусгаад очихоор төлөвлөж байна.

  • 1. Номын сан бүрдүүлэх - Бөби хариуцаж авсан
  • 2. Номын тавиур хийж өгөх - Аагий, Тэнсай хариуцаж авсан
  • 3. Буддаг ном хийж өгөх - түр хүлээгдсэн
  • 4. Бүх хүүхдүүдэд/нийт 90/ баривч хийж өгөх - Зуунаа хариуцаж авсан
  • 5. Бүх хүүхдүүдэд бойтог хийж өгөх - түр хүлээгдсэн
  • 6. Хананы зургийг зурах - Санни, 003 хариуцаж авсан
  • 7. Мөнгөн хандив цуглуулах - /нийтээрээ/
  • 8. Хүүхэлдэйн театр хийх - Соник, Вампи Кокоро хариуцаж авсан
  • 9. Хуурайлдаг даавууг сольж өгөх - Зуунаа хариуцаж авсан
  • 10. Цагийг хамт өнгөрөөх - /нийтээрээ/
  • 11. Бусад


ХЭРХЭН НЭГДЭХ ВЭ?

  • -Уг ажилд хүссэн хүн бүр оролцох боломжтой
  • -Аагий Зуунаа хоёр ерөнхийд нь удирдаж байгаа тул холбоо барьж болно. Утас: 95969204
  • -Номын болон Мөнгөн хандив өгөх хүсэлтэй хүмүүс энэ линкээр холбогдож болно
  • -Хандивын дансны дугаар: Худалдаа хөгжлийн банк 417002888



Алив, нийгмийн сайн сайхны төлөө Мангачид хөдөлцгөөе!
Category: Мэдээ | Views: 7121 | Added by: 003 | Rating: 5.0/2
comments powered by Disqus
Total comments: 1
1 Kokoro   (2013-10-15 2:01 PM)
idewhtei oroltsooroi zaluusaaa.  tongue

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга