MonManga *****- Тэмцээн - 3 September 2012 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Лхагва, 2016-12-07
Main » 2012 » 9-р сар » 3 » MonManga *****- Тэмцээн
9:33 PM
MonManga *****- Тэмцээн

"Хөх толбо" зохиолын зохиолч SpySec буюу Ариунтулгын санаачилгаар Нийт манга сонирхогч зураачдынхаа дунд нэг томоохон уралдааныг зарлахдаа таатай байна. Энэхүү уралдаан нь саяхан хэвлэгдэн гараад байгаа FLY HIGH манга сэтгүүлийн хамт олонтой хамтран зохиогдох юм.

Та бүхний мэдэж байгаачлан уг сэтгүүл сар болгон манга зургийн тэмцээн зарлаж ялагчид нь сэтгүүлд цуврал нь гарах билээ. Харин бид 12 сарын эцэст тэмцээнд ирж байсан бүх манганууд дунд жилийн шилдэг мангаг шалгаруулах юм. Мөн 12 сарын тэмцээнд 3 манга цувралаа сэтгүүлд нийтлүүлэх эрх авах юм.



ЧИ ЗУРАХ ДУРТАЙ ЮУ?

ӨӨРИЙНХӨӨ АВЪЯАСЫГ ХАРУУЛМААР БАЙНА УУ?

ТЭГВЭЛ БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ


Доорх дүрэм журмын хүрээнд хүссэн төрлөөрөө, хүссэн мангагаа зураарай. Уг тэмцээнд сонирхогч, анхлан сурагцагчид болон мэргэжлийн хүмүүс аль аль нь оролцож болно.

Бүтээлийг хүлээж авах эцсийн хугацаа 12 сарын 21

Тэмцээний дүрэм болон нөхцөлүүд
- Oneshot буюу нэг ангит манга байна.
- А4, В5 цаасан дээр зурна.
- Дээд тал нь 50 хуудас. (доод тал гэж байхгүй)
- Зохиол нь юу өгүүлж байгаагаа тодорхой илэрхийлсэн байх
- Гараар болон програмаар зурсан байж болно
- Өнгөт манганууд хүлээж авахгүй.
- Мангаг эх хувиар нь хүлээж авна. Эх хувиар нь өгөхдөө цаасаа нугалж, гэмтээхгүй байхыг анхаарна уу.
Мангаг, 13-р хороолол, Намянжүгийн гудамж Улаанбаатар Дээд Сургуулийн Мэдээллийн Төв-д хүлээн авна.
Хэрвээ эх хувиар нь өгөх боломжгүй бол Мангаг файл(JPG, GMP) хэлбэрээр хүлээж авна.
- Хүлээж авах e-mail: flyhigh.magazine@yahoo.com, danzii@shurikenteam.com
- Багтаамжтай холбоотой асуудал гарвал интернет share-үүд дээрх линкээ явуулж болно.
- Холбоо барих утас, e-mail хаягийг заавал хавсаргана.

Уг тэмцээний шагналд зарцуулагдах шагналын мөнгө нь Монголд манга урлагийг хөгжүүлэхийг чин сэтгэлээрээ хүссэн хүмүүсийн хандивийн мөнгөнөөс бүрдэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

/Энэ мэдээлэл дахин засагдах болно./
Category: Уралдаан | Views: 2552 | Added by: Danzii | Rating: 4.6/5
comments powered by Disqus
Total comments: 4
4 SpySec   (2012-09-27 12:14 PM)
Манга сонирхогч залуусаа тэмцээнээ сайн дэмжээрэй. Ямар нэгэн зYйлс амжилтанд хYрэхэд бусдын дэмжлэг Yргэлж шаардагддаг болохоор бид монголынхоо манга урлагийг хQгжихийг харж суулгYй гар бие оролцохыг уриалж байна. happy

3 ozzi   (2012-09-26 6:16 PM)
mongolchuudaa amjilttai oroltsooroi mon-mangag ulam iluu hogjuulhiin tuluu uragshaa

2 ozzi   (2012-09-26 6:11 PM)
yoo yar goy ym be bayralsandaa bolood uhlee

1 Ekkee   (2012-09-09 6:51 PM)
zaawal orolcnoo! happy

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга