Анимэ манга сонирхогчдын хаврын фестивал! START UP! - 6 April 2012 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Баасан, 2016-12-09
Main » 2012 » 4-р сар » 6 » Анимэ манга сонирхогчдын хаврын фестивал! START UP!
5:04 PM
Анимэ манга сонирхогчдын хаврын фестивал! START UP!

Фестивалын тов: 2012:04:14
Болох газар: Үндэсний соёл амратлын хүрээлэнд.
Тасалбарын үнэ:8000₮
Тасалбар худалдаалах цэг: ҮСАХ-ын билетийн касс болон, Тэди төвийн дэргэдэх BE-гийн 2 давхарт.


Фестивал 2012 оны 4 сарын 14ний 12 цагт эхлэнэ.
Фестивалын үеэр зохиогдох арга хэмжээнүүд:


Худалч тоглоом








Заль мэх , худал хуурмаг, хуйвалдаан энэ бүхэн худалч тоглоом юм. Та ялагч болохыг хүсвэл бусдын итгэлийг ол, хуйвалд. Хуйвалдаан бол ялалтын түлхүүр.
Худалч тоглоомд хүн бүр тасалбараараа оролцох боломжтой
.
1. Нэгдүгээр үе. Цөөнхийн удирдлага
Энэ үед хүмүүс өгөгдсөн асуултанд тийм үгүй гэсэн хариултыг сонгож цөөнх болох ёстой. Үүний тулд:
1.1 тоглоомын хэсгээс асуултанд хариулж тийм үгүй гэсэн хариултын цаас авна.
1.2 хариултын цаасаа 3 давхар тус бүрт байрлах хайрцаганд хийж өгсөн хариултынхаа тэмдэгийг авна.
1.3 Хариултыг 30 минутын турш авах ба 10 минутын дараа цөөнхийг тодруулж ялагчдын тэмдгийг хайрцган дээр зарлана. Жишээ нь : 300 хүн асуултанд хариулсанаас 200 хүн тийм , 100 хүн үгүй гэсэн бол үгүй гэсэн хариултыг сонгосон 100 хүн цөөнх болж дараагийн шатанд шалгарна.
1.4 Цөөнх болсон оролцогчид тэмдгээ давхар тус бүрийн худалч тоглоомын хэсэгт авчирж өгөөд дараагийн асуултаа авна.
1.5 Энэ маягаар хасагдсаар 30 тоглогч үлдэж хоёрдугаар үед орно.
2. Хоёрдугаар үе. Joker-ийг олох
Цөөнхийн удирдлагаас үлдсэн сүүлийн 30 тоглогч энэ үед оролцох эрхтэй болж мандат авна. Зохион байгуулагчаас бэлдсэн тоглоомонд оролцоно.
3. Гуравдугаар үе. Хөзрийн хатан.
Хоёрдугаар үед ялсан 15 тоглогч энэ үед оролцох эрхтэй болно. Зохион байгуулагчаас бэлдсэн тоглоомонд оролцоно.
4. Дөрөвдүгээр үе. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Эсвэл буудаж алаад гүйцэж болно.
Хөзрийн хатанаас шалгарсан 3 тоглогч шийдвэрлэх тоглолтонд оролцож зөвхөн 1 нь л худалч тоглоомын хамгийн шилдэг ялагч болон тодрох болно.

DOUBT






Нэг тоглоомонд 15 хүн оролцох боломжтой. Оролцогч бүрт баг эсвэл дугаар өгөн өрөөнд оруулна.Тэд бүгд нэг хотын иргэд болж тоглоно.оролцогчид бэлдсэн тусгай цааснаас сугалан авч өөрсдийн дүрээ мэдэж авцгаана.бүгд өөрийхөө дүрийг нуух хэрэгтэй. Дүрүүдэд ховсдогч, цагдаа,эмч гэж бий, бусад нь энгийн дүр.Нэгдүгээр үе эхлэхэд хүмүүс бүгд нүдээ анина.энэ үед зохион байгуулагч ховсийг сэрээхэд ховс хэн нэгнийг заан тэр хүнийг алуурчин болгоно.ховс эргээд нүдээ аньсны дараа заасан хүнийг чимээгүй сэрээхэд тэр хүн алах хүнээ заана.тэр хүн нүдээ аньсны дараа цагдаа сэрж ховс эсвэл түүний сонгосон алуурчин байх магадлалтай хүнийг заана. Зөв олсон бол зохион байгуулагч толгой дохино буруу олсон бол үгүй гэсэн хариултыг өгнө.Тэд унтасны дараа эмч чимээгүй сэрэн алуурчны заасан байх магадлалтай хүнийг заана.ингээд бүгд хүнээ зааж дууссны дараа бүгд сэрэхэд алуурчны заасан хүн тоглоомноос гарсан байна.
Тэрний дараагаар алуурчныг олохын тулд тодорхой хэдэн минутанд хэлэлцсэний дараа
өөрсдийнд дундаас олонхийн саналаар нэгийгээ сонгож тоглоомноос хасна.Тэд ховс
болон чоно хоёрыг олж тоглоомоос хастал тоглоом үргэлжилнэ.

Дүрүүд

Ховсдогч: Ховсдогч гэх хөзрийг сугалсан хүн. Шөнө болоход сэрж хэн нэгнийг
алуурчин болгох үүрэгтэй.Үүнийг орой болгон давтан хийх ба өөр өөр алуурчныг
ээлжлэн сонгож болно.Хэрвээ ховс үхэх юм бол түүний хамгийн сүүлд сонгосон
алуурчин тоглоом дуустал алуурчин хэвээрээ байна.
Алуурчин: Ховсдогч алуурчнаа сонгосны дараа зохион байгуулагч түүнд чимээгүй
мэдэгдэнэ.Үүний дараа тэр сэрж хэн нэгнийг заана. Алуурчин нь ховсдогчоо хэн гэдгийг мэдэхгүй.
Цагдаа: 2 цагдаа байна.Тэд зохион байгуулагчийг дуудахад сэрж хамтдаа
ховсдогч эсвэл алуурчин байх магдлалтай хүмүүсийг нэг нэгээр нь зааж олохыг хичээнэ.
Эмч: Эмч сэрж алуурчны заасан байх магадлалтай хүнийг заана.хэрвээ зөв олвол
тэр хүн нь өглөө болоход тоглоомноос хасагдахгүй.

QueST




Анимэ манга сонирхогчдын хаврын уулзалт өдөрлөг дээр болох Өртөөт тоглоомонд багийг ажиллагаагаар оролцох бөгөөд баг болгон 3 гишүүн бүрдүүлсэн байна.
Багууд ямар нэгэн ижилсэх зүйлсээр гангарч болох бөгөөд Өртөөт тоглоомын эхлэсэн цагаас хойш ямар ч хатуу ширүүн даалгавар ирсэн ухарч няцалгүйгээр сэтгэлийн хаттайгаар даван туулж, найзууддаа итгэж агуу эрдэнэс “Ван Пийсийг” олох аялал эхлэх болно!
Багуудын хамгийн түрүүнд анхаарах зүйлс бол өртөө болгон дээр ирэх даалгаваруудын дүрмийг чандлан сахиж, багийн гишүүд өөрсдийн анимэ манганы мэдлэг чадвараараа учирсан саад тотгоруудыг давах явдал юм аа!
Гэсэн ч найзуудын хүчээ нийлүүлээд ч давж чадашгүй даалгавар тохиолдох аваас ид шидээр өртөөг гатлах “Авралын од”-ыг хэрэглэх эрхийг тоглогчдод олгох болно.
Гэхдээ ид шидэнд ч бас хязгаар байгаа учраас Өртөөт тоглоомын хэцүү даалгаваруудын өмнө өвдөг сөхөрсөн ч гэсэн адал явдлаа дахин нэгээс эхлэх боломж баг болгонд нээлттэй!
Харин энэ бүр хүнд хэцүү даалгаварууд, саад бэрхшээлийг эрэлхэгээр даван туулж энэхүү тоглоомын сүүлчийн өртөө хүртэл явж чадсан хэдхэн багууд агуу эрдэнэс “Ван Пийс”-д нэг алхам ойртох юм аа!
Өртөөт тоглоомын нэгдүгээр үеийн ялагчид тодорсон үед нууцаар дүүрэн “2-р үе” эхлэх болно!
Цагийг зугаатай өнгөрөөж шавайгаа ханатал хөгжилдөхийг хүссэн бүх анимэ манга сонирхогчиддоо энэхүү Quest Otaku Game-г санал болгож байна!

Амьд хөгжмийн No-K! хамтлаг




2012 оны 12 сарын 11нд болж байсан Монголын Анимэ манга сонирхогчдын "Нэг ертөнц" уулзалтаар та бүхэнд анх өөрсдийгөө танилцуулж байсан No-K! хамтлагийн гишүүд бүрэн бүрэлдхүүнээрээ хүрэлцэн ирж та бүхнийг Анимэ дуу хөгжмийн ертөнцөөр аялуулах болно!

Otaku Shop




Фестивалд хүрэлцэн ирсэн та бүхэн Otaku Shop -р зочилж таалагдсан бүхнээ худалдан аваарай!


Япон хэлний "Ринго" клуб




Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуулийн дэргэдэх Япон хэлний Ринго клубын гишүүд Фестивалын үеэр хүрэлцэн ирж урлагийн тоглолт үзүүлэхээс гадна, Клубтээ гишүүн элсүүлнэ.
Та япон хэлний клубт элсэнээр өөртэйгээ ижил япон хэл сурах хүсэл сонирхолтой хүмүүсийн дунд орж хэлний мэдлэгээ огцом дээшүүлэх боломж бүрдэхээс гадна клубын зүгээс зохион байгуулж буй үйл ажиллагаан идэвхтэй оролцсоноор найз нөхдийн хүрээгээ өргөжүүлж цагийг үр бүтээлтэй бөгөөд зугаатай өнгөрүүлэх боломжтой болно.



Мөн энүүгээр ч зогсохгүй Фестивалын үеэр Санаанд оромжгүй гэнэтийн бэлгүүд, олон олон сонирхолтой тэмцээн уралдаанууд зохиогдох болно~!!!
Бид та бүхэн хэзээ ч мартагдахааргүй нэг өдрийг амлаж байна~!!!


тасалбарын тоо хязгаартай тул та яараарай!!!


Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс St-Art Facebook Page!
Views: 2609 | Added by: 003 | Rating: 5.0/2
comments powered by Disqus
Total comments: 15
15 sunnybeach   (2012-04-15 12:39 PM)
Tiime duuslaa odo daragin tom ajil

14 003   (2012-04-15 0:41 AM)
Дуусах шив~~~!!! sweat

13 HaRuno_kaZe   (2012-04-14 5:11 PM)
unuudur jin 14n mun bizdee bi aimar zawtai delguur heseed ywjiishd... surprised ... park dr ochuul bj bga bhda te zaza ochij ST-chdee harii ^^

12 Haru_chan   (2012-04-12 10:08 PM)
Hooh sonin n yg iim nuurtei ym bnshdee HATSUNE MIKUgin manaihaan happy

11 Telli   (2012-04-11 9:22 PM)
manaixaan idewxitei oroltsooroi! cool happy happy happy happy

10 Haru_chan   (2012-04-10 4:40 PM)
zaaval irj togloomd n ylnaa

9 hoshino_kazuma   (2012-04-10 11:54 AM)
bi ochij blhuu edr biggrin

8 SoulEateR   (2012-04-08 6:10 PM)
tom shagnal shuu!!!!!!!! kkkk zaawal cosplay bolh hereggui shdee baiwal yahaw omsood irj bolh bhaa biggrin

7 Vampy   (2012-04-07 6:55 PM)
Liar game medeej shagnaltai..lhamgiin suulin hund tom shagnal baigaa

6 yukino1220   (2012-04-07 1:34 AM)
haru-chaan zawal cosplay bolku bhaa~ cosplay huwtsas bhku shd cry ghd l ochnoo

5 yukino1220   (2012-04-07 1:30 AM)
idewhitei oroltsnoo~

4 DoFlAmInGo   (2012-04-06 9:42 PM)
ymar goy goy togloomuud we

3 CHINZO   (2012-04-06 9:13 PM)
liar game d shagnaltaimu

2 Haru_chan   (2012-04-06 9:05 PM)
end irehdee zaaval cosplay blh esgui bz de

1 tidus   (2012-04-06 7:00 PM)
biggrin :D
Ochson hun uidahgui gedegt itgeltei bn mun ene udaad mash olon hun cosplay bolj ireh baih..vampy bichiv..

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга