Үрасава Наоки - 1 February 2012 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Пүрэв, 2016-12-08
Main » 2012 » 2-р сар » 1 » Үрасава Наоки
4:39 PM
Үрасава Наоки

Үрасава Наоки 1960 оны 1-р сарын 2-нд Токио хотын Фүчүүд төрсөн. Японы мангака. Тэрээр Мэйсэй их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2008 онд Нагояа Зокэи Их сургууль зочин багшаар уригдаж манга зурах талаар зааж байсан.

Үрасава Наоки мэргэжлийн гараагаа мангагаа "Return" нэртэйгэр 1981 онд гарж байсан. Yawara! Fashionable Judo Girl (1988-1994), Master Keaton (1988-1994), Monster (1994-2001) гэсэн гурван манга нь анимэ болсон. Түүний хамгийн нэрд гарсан манга болох 20-р зууны хөвгүүд (2000-2006) нь гурван ангит уран сайхны кино болж 2008, 2009 онууд гарч байжээ.

Тэрээр "Shogakukan Manga Award"-аас гурван удаа, "Tezuka Osamu Cultural Prize"-аас хоёр удаа, "Kondasha Manga Award"-аас нэг удаа тус тус шагнал хүртэж байсан. Үравсава Наокигийн манга нь бусдаас ялгарах хамгийн онцлог шинжүүд нь учир битүүлэг, олон давхар үйл явдлуудыг хооронд холбосон байдаг.

2008 оны "Pulitzer Prize"-ын үргэлжилсэн үгийн зохиолын шагналыг хүртсэн Junot Diaz түүний "Monster" цуврал мангаг магтаж "Үрасава бол Япон үндэсний эрдэнэс" гэж хэлжээ.

Үрасава сонирхолоороо рок хамтлагт дуу дуулж, гитарчин тоглодог. Анхны синглийг 2008 онд Цүки га Тоттэмо... нэртэйгээр 2009 онд анхныхаа цомгийг Half Century Man нэртэйгээр тус тус гаргасан.

Хийсэн ажлууд:
Beat!! - 1983 онд гаргасан түүний анхны манга- ваншот.
Yawara! A Fasionable Judo Girl - Ажил ороод анхны хийсэн ажил нь үнэхээр амжилт авчирч чадсан. 1986-1993 оны хооронд хэвлэгдэж гарсан нийт 29 ботьтой. Уг манганд Жүдо бөхын аварга охины тухай гардаг бөгөөд тэрээр бусад жирийн охидыг шиг байхыг хүсдэг түүний зөрүүд өвөө нь охиныг тэмцээн ялуулахын хүсч байгаа инээмдийн төрлийг манга юм. Энэ манга 1990 онд 35дахь удаагийн "Shogakukan Manga Award"-аас шагналт хүртэж байсан.
Pineapple ARMY - 1986-1988 оны хооронд хэвлэгдсэн. Нийт 10 ботьтой. Түүхийг нь Казүяа Кодоо бичиж зургийг Үрасава зурсан.
Dancing Policeman - 1987 онд хэвлэгдсэн. Ганц боть манга.
Master Keaton - Pineapple ARMY-г дуусгасныхаа дараахан Үрасава түүний алдарт бүтээл болох Master Keaton 1988-1994 оны хооронд гаргасан. Нийт 18 ботьтой. Кацүшика Хосүсэй Үрасаматай хамт энэ манган дээр ажилласан.
Nasa - Богино түүхүүдийн цуглуулгаас бүрдсэн нэг боть манга 1988 гарсан.
Happy! - Yawara!-г манганы дуусгасныхаа дараа Үрасаваг Happy! 1993-1999 оны хооронд зурж дуусгасан. Нийт 23 ботьтой.
Monster - 1994 онд Master Keaton дуусгачихаад дараагийн алдарт бүтээл болох Monster манга бичиж эхэлсэн. Уг мангагаа Happy мангатайгаа хамт зурж 2001 онд дуусгасан. Нийт 18 ботьтой.
Jigoro! - 1994 гаргаж байсан богино түүхүүдийн цуглуулга.
20th Century Boys - 1999 онд Happy!-г дуусгасныхаа дараа түүний хамгийн алдартай бүтээл болох 20-р зууны хөвгүүд бичиж эхэлсэн. Monster мангатайгаа зурахынхаа хажуугаар 20-р зууны хөвгүүд зурсаар 2001 онд Monster манга дууссан. Нийт 22 ботьтой. Сүүлчийн бүлгүүд нь 21-р зууны хөвгүүд нэрэн доор гарсан. Уг манга нь гурван удаа шагнал хүртэж байсан.
PLUTO - 2003 оны сүүлээр гарч 2009 эхний эхээр дууссан. Нийт 8 ботьтой.
BillyBAT - 2008 оны 10 сараас гарч эхэлсэн. Япон-Америк комик зураач Kevin Yamagata гийн "Billy bat" цувралаас санаа авч энэхүү мангагаа зурсан.
Mangari Michi - 2009 оны 7 сараас гарч эхэлсэн манга. 20-р зууны хөвгүүд манга дээр гардаг хоёр мангакагийн тухай гардаг.
Category: Mangaka | Views: 1137 | Added by: Danzii | Rating: 3.5/2
comments powered by Disqus
Total comments: 8
7 sunnybeach   (2012-02-03 2:43 AM)
Aguu xvnii aguu tuuxiig unshixaar ooriinxoo ymar ix xugatsaa aldaad bgaagaa oilgox ym
Yaj 2zereg manga zurdag bnaaaa ....... .getel bi....

8 003   (2012-02-03 4:16 AM)
Ядаж байхад тэр зэрэг зурсан 2 манга нь... ёоо~~~!!!
Иноүэ Такэхико-сэнсэй ч бас Вагабонд Рийл 2ыг зэрэг зурсан шдээ~~~!!!

5 SoulEateR   (2012-02-02 3:50 PM)
Энэ хүний миний шүтдэг хүн байна ш дээ 20 зууны хөвгүүдийн зохиолч ёстой агуу хүн дээ

3 Master   (2012-02-02 2:56 AM)
Энэ мэдээг уншаад бодлоо л доо. Чемка өөрийнхөө нэрийг Pluto мангаг уншаад сонгосон юм уу даа?

4 003   (2012-02-02 3:22 AM)
үгүй...

2 003   (2012-02-02 0:53 AM)
Аргагүй л "Япон үндэсний эрдэнэсэн" юм даа~~~!!!

1 cibo   (2012-02-01 10:41 PM)
oooooo *0* monster uneheer agyy ene hunii manga n er busiin ontsgoi bdgiin dandaa l...

6 Tabonish   (2012-02-02 4:36 PM)
happy happy happy happy
monster monster monster!!!!!!!!
estoi ontsgoi yooo oor yu gheer ch yumbdee
denduu denduu

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга