Morning International Comic Competition~~~!!! Яараарай~~~!!! - 28 September 2011 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Даваа, 2016-12-05
Main » 2011 » 9-р сар » 28 » Morning International Comic Competition~~~!!! Яараарай~~~!!!
10:43 PM
Morning International Comic Competition~~~!!! Яараарай~~~!!!

M.I.C.C 5-дугаар уралдааны удирдамж Олон улсын комик тэмцээн Ерөнхий зохион байгуулагч Коданша-гийн Долоо хоног тутмын Морнинг сэтгүүл.


Бүтээлүүдийг хүлээн авч байна! Морнинг нь 30 жилийн түүхтэй японы хамгийн алдартай насанд хүрэгчдэд зориулсан долоо хоног тутмын манга сэтгүүлүүдийн нэг.Маш том амжилтанд хүрсэн мангануудаас дурьдвал:Vagabond,Kami no Shizuku8The Silent Service,Say Hello to Black Jack,Gon,Chi’sSweet home, болон Peepo Choo гэх мэт байдаг бөгөөд анхны дугаараасаа л эхлэн Японд хамгийн эрэлт хэрэгцээтэй сэтгүүл болсон юм.Одоо бид дэлхийн тавцанд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд шинэ авъяаслаг залуусыг гаргаж ирэхээр том хэмжээний тэмцээн зохиогоод байна.

Бүтээлээ өгөх сүүлийн хугацаа 2011 оны 10 сарын 31.

Шагнал:Гран при-д америк мөнгөөр 3000 доллар.Хоёрдугаар байр америк мөнгөөр 1000 доллар. Мөн нэмэлт:Гран при шагналт бүтээлийг Японы хамгийн нөлөө бүхий сэтгүүл болох Морнинг сэтгүүл мөн тусгай хэвлэл болох Морнинг 2т аль эсвэл http://morningmanga.com буюу сэтгүүлийн албан ёсны цахим хуудсанд тавих болно.Үүнээс гадна гран при шагналтныг Морнинг сэтгүүлийн туршлагтай сайн реадактортой цаашид хамтран ажиллах боломжтой.(Ямартаа ч уралдаан бүрт гран при шагнал олгогдох эсэх нь тодорхойгүй.)


Хоёрдугаар байрын шагналтан мөн реадактортой хамтран ажиллах боломжтой мөн дээр дурьдсан Морнинг,Морнинг 2 болон цахим хуудсанд манга нь гарах магадлалтай. Комик зураач болох Кинока болон Ёовава (Мэнг ли Юү) нь урьд жилүүдийн ялагч бөгөөд тэд Морнингтой байнга идэвхтэйгаар хамтарч ажилласаар байна.Тэдний бүтээл нь Морнинг 2 сэтгүүлд хоёр болон нэг удаа хүндэтгэлтэйгээр хэвлэгдсэн.Бидний зорилго нь эдний адил уран бүтээлчдийг олж өөрсдийн сэтгүүл болон Японы сэтгүүлүүдэд гаргах бүр цаашлаад дэлхийн хэмжээнд гаргах юм.

[1]Бүтээлийн агуулгын тогтоомж Бүтээлийн хуудасны тоо 50аас хэтрээгүй байх.Мөн аль ч улс оронд ямарваа нэгэн сэтгүүлд гараагүй болон дангаараа боть болон гараагүй байх.


[2]Зурагын тогтоомж Ямар нэгэн хориотой зүйл хэрэглээгүй байх үүнд:цаас болон зурах хэрэгсэлүүд орно.Өнгөт болон өнгөгүй аль алнийг нь хүлээн авна (Гэсэн хэдий ч өнгөт бүтээлийг хэвлэхдээ хараар гаргаж магад).Зөвлөмж:Япон комик ихэнхдээ Б4 ийн хэмжээтэй цаасан дээр хар бэхээр зурагддаг.Бүтээл y, CD-R болон өөр бусад зөөврийн хэрэгслээр өгч болно гэхдээ хэвлэж гаргасан хувь заавал хамт байх хэрэгтэй.Бичиг нь өөрийн хэл дээр болон Япон,Англи хэл дээр байж болно.Бичиг нь нэг бол шивсэн эсвэл гаргацтай бичсэн байх хэрэгтэй.


[3]Бүтээлүүдийг Олон Улсын Комик тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүн шүүнэ.

[4]Хэрхэн илгээх: Kodansha Morning M.I.C.C. 2-12-21 Otowa, Bunkyo-ku Tokyo 112-8001 JAPAN

Заасан хугацаанаас сүүлд ирсэн бүтээлийг тооцохгүй. Өөрийн нэр хаяг,нас,ажил сургууль,утасны дугаар,и-мэйл хаяг болон намтараа бүтээлтэйгээ хавсаргаж өгнө.


Бүтээлийг буцааж өгөхгүй тул бүтээлийхээ хуулбарыг өөртөө хадгална уу. Таны бүтээл зөвхөн таны бүтээсэн жинхэнэ хувь нь гэсэн баталгаатай байх хэрэгтэй .
Эх сурвалж: morningmanga.com
Category: Уралдаан | Views: 1105 | Added by: 003 | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 7
7 fallen_angel   (2011-10-02 6:32 PM)
Hey B4 tsaas haanaas olhuu heden udur hailaa oldguee!!!!!!!!!
Medeh hun alga tuslaach!!!

5 Darkling   (2011-10-01 6:25 AM)
wow nice nice

4 hoshino_kazuma   (2011-09-29 9:23 PM)
ene ch goy l yum bna bi mi bolch iim temtseend orhiin zeregt hurne gevel hol bna daa angry angry angry

2 Zistol   (2011-09-29 1:51 AM)
003, дээрээсээ 2 дох зураг нь 2007 оных байна . Энэ хугацаанд нь хамаарах уу ?

3 003   (2011-09-29 4:16 PM)
Өө тэр 2007 оны зураг биш шүү~~~!!! 10 сарын 31 гэхэд шуудангаар оччихсон байх ёстой юм шиг болохоор бараг 10 аад хоногийн өмнө эндээс илгээхгүй бол болохгүй байх гэж бодож байна~~~!!! Бас би биш Вампи орчуулсан шүү~~~!!! wink

1 Bobi   (2011-09-28 11:34 PM)
eoo bi orno ooo ,tnx 03 dry

6 Darkling   (2011-10-01 6:26 AM)
amjilt cool

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга