Үрасава Наокитэй хийсэн ярилцлага 2-р хэсэг - 15 August 2011 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Бямба, 2016-12-03
Main » 2011 » 8-р сар » 15 » Үрасава Наокитэй хийсэн ярилцлага 2-р хэсэг
1:08 PM
Үрасава Наокитэй хийсэн ярилцлага 2-р хэсэг
Асуулт: Миний асуухыг хүсч байсан бас нэг зүйл бол "Үрасава хэнтэй адилхан болохыг хүсдэг байсан бэ?” Таныг их сургуульд байхдаа хамтлагтай байсан гэдгийг хүн болгон мэдэх байх. Гэхдээ та хөгжимчин болохыг хүсдэг байсан уу?

Хариулт: Их сургуульд байхад манай сэмпай The Street Sliders хамтлагийн гишүүн байсан юм. Түүнийг хараад л би хэзээ ч мэргэжлийн хөгжимчин болж чадахгүй юм байна гэж бодсон. Тэд өөрсдийн хөгжмөө гайхалтай болгохын тулд үүндээ чин сэтгэлээсээ хандаж, бусдыг өөртөө маш сайн татаж чаддаг байсан.

Асуулт: Та хэзээ ч Tokiwa-so-гийн залуус шиг зураг зурах чадвараа амьдрал дээр ашиглаж, "Би мангака болмоор байна!” гэж хэлж байгаагүй. Бас та ашгийн төлөө мангака болоогүй. Та зураач Үрасава байж байгаад мангака болсон замнал бүхэл бүтэн манга шиг санагддаг шүү. Энэ бол маш чухал сэдэв.

Хариулт: Таныг юу гэж гээд байгааг ойлгож байна. Та зөв ярьж байна, учир нь би хүүхэд байхдаа "Би мангака болмоор байна” гэж хэлэх нь гоё гэж боддог байгаагүй. Би хөгжимчин болох тухайд ч гэсэн "битгий жаахан хүүхэд шиг аашлаад бай” гэж бодож байсан шүү... Одоогийн намайг сайн ажиглавал, бага ангид байхаасаа огтхон ч өөрчлөгдөөгүй байна гэдгийг анзаарах байсан байх.

Асуулт: За байз, тэгэхээр та хүүхэд байхаасаа ийм бодолтой байсан нь, мангака болсны дараа өөрчлөгдөөгүй гэж үү?

Хариулт: Тийм, би лав ингэж боддог. Би ямар нэгэн асуудалд бүхлээрээ орчихдог хүн биш л дээ. Тийм учраас би 20-р зууны хөвгүүдийн Кэнжи биш. Би тийм мөрөөдөмтгий хүүхэд байгаагүй. Хэрвээ би Кэнжи шиг хүн байсан бол 20-р зууны хөвгүүдийг хийж чадахгүй байх байсан юм. Учир нь тэр нөхцөл байдлыг бодитойгоор харж чаддаггүй.

Асуулт: Тэгвэл танд хэзээ ч болохыг хүсэхгүй байсан мэргэжил байгаа юу?

Хариулт: Хмм. За байз, би бага ангидаа өөртөө энэ асуултыг тавьж байснаа санаж байна. Уйтгартай амьдралаар амьдарч, өдөр болгон тогтмол цагт галт тэргэнд суугаад буух нь зөв үү? Гэж бодож байсан... Гэхдээ би саяхан нэг зүйлийг ойлгосон. Энэ асуултанд бүрэн хариулахгүй ч гэсэн, би хөгжимчин эсвэл мангака болохыг хүсдэггүй байсан нь миний дуртай манга болон хөгжим сайн зарагддаггүй байсантай холбоотой байх л даа \инээв\. Би өөртөө таалагддаг зүйлээ хийвэл, ямар ч орлогогүй байж, ядуу амьдрах байх гэж боддог байсан \инээв\. Ингэж бодоод байвал юу ч хийж чадахгүй шүү дээ. Энэ л миний мангака болохыг хүсдэггүй байсны хамгийн том шалтгаануудын нэг байсан.

Асуулт: Ойлголоо. Магадгүй ийм учраас таны бүтээлүүд Кацүхиро Отомо болон түүнийг даган бий болсон 70-80-аад оны манганы шинэ урсгал дунд онцгойрдог байх л даа.

Үрасава: Юу л даа, чанар гэхээсээ илүү шалтгаан нь чухал байх. Би хэд хэдэн удаа Кацүхиро Отомогийн бүтээлүүдийг сонирхож байсан. Түүний бүтээлүүд надад том нөлөө үзүүлсэн шүү. Би тэр үед анхны мангагаа хэвлүүлэх гэж байсан юм, гэхдээ Отомогийн хөдөлгөөний илэрхийлэл нь миний сэтгэлийг хөдөлгөсөн. Би үүнийг одоо болтол юу гэж тайлбарлахаа мэддэггүй. Би түүний Кичижожи дахь ажлыг өрөөнд нь очиж, надад багшлахыг гуйх тухай ч бодож үзсэн шүү. Гэхдээ би үүнийг хийгээгүй, яг л түүнийг байнга алсаас ажиглаж байгаа юм шиг санагдаж байсан.

Асуулт: Яагаад тэр билээ?

Хариулт: Хмм... Түүний ажлыг сонирхож байсан ч, Отомо-саны арга барил нь яг л Cul-de-sac шиг санагдаж байсан. Түүний бүтээлүүдэд маш их дуртай байсан хүмүүс үүнд нь автсан байж магадгүй гэж боддог л доо. Фантастицизм яг л гарцгүй гудамж шиг. Миний хувьд энэ ""тусгаарлагдсан таашаалд” сайхан зүйл юу байдаг байна вэ?” гэж бодогддог. Тиймээс би зайгаа барих зуршилтай юм шиг байдаг.

Асуулт: Өөрөөсөө, сонирхлоосоо ангид байх нь таны хувьд субьектив байх стратеги болдог уу?

Хариулт: Үгүй дээ, субьектив гэснээс чөлөөтэй гэж хэлсэн нь дээр байх. Маш олон хүн намайг стратегич гэж боддог. Гэхдээ тэд андуурч байгаа юм. Миний хувьд хүмүүсийн "амжилт” гэж боддог зүйл дээр суурилан гар бичмэл хийхээс илүү, миний одоогийн хийж байгаа ажил надад тохирох хангалттай сайн ажил мөн үү гэж боддог. Миний хувьд энэ бол амжилт.

Асуулт: Та юу ч гэж хэлсэн, хүмүүс Наоки Үрасаваг "Амжилтанд хүрсэн хүн” гэж боддог шүү.

Хариулт: Юу гээч, хүмүүс энэ талаар андуурч байгаа байх...

Инээмсэглэл бий болгодог зүйлс л гайхалтай байдаг.


Энэ зураг бол Үрасавагийн залуудаа амьдардаг байсан Токиогийн дүүрэг Бүбайгавара юм. Тамагава гол өмнө зүгт харагдаж байгаа юм. Тэр үед энд цагаан будаа ургуулдаг байсан ба Үрасава багадаа энд тоглодог байсан.

Асуулт: Таны дунд ангиуд ямаршуу байсан бэ?

Хариулт: Би Track & Field гэдэг клүбын гишүүн байсан. Тийм болохоор өдөржин гүйхээс өөр юу хийдэггүй байсан. Сүүлийн үед хүмүүс бэйсбол, хөлбөмбөг эсвэл сагсанбөмбөгийн клүбт "тоглох”-ын тулд элсэдэг байсан гэдгийг ойлгосон л доо. Харин Track & Field-д бэлтгэл хийнгээ "рекорд” тогтоох зорилготой байсан юм. Тэгээд л "Би тэр үед яах гэж тэгж их гүйдэг байсан юм бол доо?” гэж бодох болсон. Энэ чинь хэцүү, тэгээд огтхон ч хөгжилтэй биш шүү дээ \инээв\

Асуулт: Тэгвэл та яагаад бэйсбол эсвэл хөлбөмбөгийн клүбт элсээгүй юм?

Хариулт: Яагаад гэвэл би багийн тоглоомнуудад дургүй байсан юм. Би бусдын талаар санаа зовох дургүй байсан. Харин одоо би том хүн болж энэ тал дээр асуудалгүй болсон шүү \инээв\

Асуулт: Дунд болох ахлах сургуульдаа хүүхдүүд ямар нэгэн зүйлд их сонирхолтой болдог, тийм ээ?

Хариулт: Би ийм зүйл үнэхээр дургүй! Сургуулийн аялал энээ тэрээд бид нар баг болж ажиллах хэрэгтэй байдаг даа. Намайг хэдэд сахилгагүй хүүхэд багтаа орооч гэсэн юм, тийм хүүхдүүд үймүүлэхээс өөр юм хийдэггүй шүү дээ. Би үүнийг тэгж их сонирхдоггүй байсан болохоор хэдэн ноомой, гэртээ суух дуртай хүүхэдтэй найзладаг байсан \инээв\.

Асуулт: Арай том болчихоод ганцаараа байвал ганцаардана гэж бодож байгаагүй юу?

Үрасава: Үгүй дээ, огтхон ч тэгж бодож байгаагүй!

Асуулт: \инээв\ 20-р зууны хөвгүүдийг эргэж харахад 80-90-ээд онуудыг оруулаагүй байдаг. Мэдээж зохиолын хувьд ингэх хэрэгтэй байсан, гэхдээ таны манганд оруулсан жилүүд оруулаагүй жилүүдтэй адил чухал байх. Дунд сургуулийн 3-р анги болон ахлах сургуулийн жилүүдийг оруулаагүй болохоор тэгж бодсон л доо.

Хариулт: Тийм байх шүү. Та зөв бодож байна.

Асуулт: Дөнгөж сая таны хэлснээр бол та дунд сургууль болон ахлах сургуулийн зураглалыг нэгтгэж чадаагүй гэсэн үг үү?

Хариулт: Үммм, яг тийм байх. Үнэндээ бол халбага тахийлгадаг хэсгийг жаахан зөөсөн юм. Энэ намайг дунд сургуульд байхад тохиолдсон ч, би үүнийг бага ангийн жилүүд рүү оруулчихсан. Дунд сургуулийн жилүүдэд байсан бол надад таалагдахгүй байх байсан. Тийм учраас би халбага тахийлгадаг хэсгийг Японд орж ирэхээс нь өмнө оруулсан.

Асуулт: Үйл явдлуудыг жагсаахын оронд, өвөрмөц дараалалд оруулсан учир зохиомол зүйлс өөрчлөгдөн, та занга хийх боломжтой болсон. Энэ зангыг хийсэн арга нь үнэхээр ухаалаг. Таны бүтээлийг тулгуур чулуу л гэсэн үг.

Хариулт: Товчхон хэлбэл, жинхэнэ шалтгаандаа ойртох тусам хөвгүүд өөрсдийгөө чухам хэн бэ гэдгийг ойлгох зурвас байдаг гэж бодож байна. Хэрвээ би үйл явдлаа дунд сургуульд өрнүүлсэн бол хайр дурлалын асуудал орж ирээд түвэгтэй болох байсан. Харин надад тийм зүйл таалагддаггүй юм.

Асуулт: Гэхдээ Mitsuru Adachi зэрэг ахлах сургуулийн үйл явдалтай ч гэсэн хайр дурлал оруулдаггүй манга бүтээгчид байдаг шүү дээ. Гэхдээ ийм их зүйл хасах нь дүрүүдийн дүр зургийг дутагдалтай болгодог. Гэхдээ нөгөө талаас, Happy!- д ахлах сургуулийн дүрүүдэд хайр дурлалын гэмээр зүйл оруулсан шүү дээ. Бас 20-р зууны хөвгүүд дээр бага ангийн хүүхдүүд Heibon Punch-ийн плакатыг юу гэж боддогийг харуулсан. Мангакагийн хувьд таны бий болгодог зааг биширмээр шүү.

Хариулт: "Инээмсэглэл бий болгодог зүйлс гайхалтай байдаг юм”. Яагаад гэвэл, би энэ заагийг ямар бүтээлд хаана хийх хэрэгтэй тухай их боддог л доо. Хэрвээ би арай "бохир” зураг зурахыг хүссэн бол уншигчдынхаа хүрээг багасгах байсан байх. Гэхдээ би ийм зураг бол миний харуулахыг зорьдог зүйл биш. Хэрвээ би хайр дурлалыг оруулах болсон бол миний бүтээлүүд гэр бүлээрээ уншиж болох манга биш болж хувирах байсан. Тиймээс би аюултай гэж бодсон зүйлийг олж харвал, шууд л зохиолооо эсрэг чиглэлд нь оруулдаг. Энэ сэдэв нь миний ажлыг хязгаарлах болно гэдгийг ойлгосон үедээ ингэдэг л дээ.

Асуулт: Та ямар нэгэн зүйлийг уншигчиддаа хүргэх хэрэгтэй гэдэг санааг хаанаас авдаг вэ?

Хариулт: Юу л даа, би Холливудын гар урлалын мастер Billy Wilder-д дуртай л даа. Магадгүй энэ бол түүний бүтээл гайхалтай байдаг ч, хүмүүс үүнийх нь тухай мартчихдаг юм. Сонирхолтой зүйлсийг шууд л үзэгчдэд хүргэж түгээж байх хэрэгтэй байдаг. Koki Mitani ч гэсэн тэгж боддог байх. Би юу ч хийсэн миний уншигдад тохирохгүй зүйл хийхгүй байх нь миний ажлын үндэс болдог.

Асуулт: Billy Wilder гэснээс би BILLY BAT уншсан юм. Үүнийг уншаад таныг Америкийн соёлыг өөртөө шингээж, өөрийнхөө нэг хэсэг болгосон манга бүтээгч гэдгийг дахин мэдэрсэн.

Хариулт: Мэдээж Америкийн соёл надад том нөлөө үзүүлсэн л дээ. Би Дисней болон шоу бизнест дуртай. Би Broadway-д очиж мюзикл үзэхэд мөрөөдөл маань биелэх шиг санагдаж байсан. Би багадаа том болоод Америкт очно гэж боддог байсан. Кадиллак унаад шөнийн Нью Йоркоор зугаалах болно. Тэгээд гангстерууд над руу буудвал доошоо тонгойж бултана... \инээв\

Асуулт: Шууд америкчилж байна шүү. "Эмзэг” ч гэж хэлж болох юм байна.

Орчуулсан: Асид
Үргэлжлэл бий
Category: Mangaka | Views: 927 | Added by: Danzii | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 7
7 Erno   (2011-08-19 9:50 PM)
Дуртай байсан ч ил гаргахыг хүсээгүй н өөрийг нь ямархуу гэдгийг илтгэж бн шү.
+like

wink

6 hosoo   (2011-08-18 2:50 PM)
sorry багийнхан даа шүү

5 hosoo   (2011-08-18 2:45 PM)
надад төрсөн сэтгэгдэл маань жаахан сонин хүн юмаа.гэхдээ л сайн мангака шүү
danzii болон орчуулгын багийнхантайгаа баярлалаа.

4 sunnybeach   (2011-08-16 3:32 AM)
Mangaka boloxdo durgvi bsan tegsen mortloo gaixaltai mangaka
Yriltslagiig xarad bxad urasava joxon gajdu setgelgete ymuda
Ygl 20 r zuunii xovgvd shigee

3 ShiKi   (2011-08-15 11:35 PM)
woo tnks goy goy

2 Kokoro   (2011-08-15 4:35 PM)
Goy Goy . Danzii samaa mash ih bayrlalaaa happy happy happy happy happy

1 003   (2011-08-15 4:21 PM)
Гайхалтай~~~!!! Аймаар лаг лаг мэргэжилийн хэллэгээр ярилцлага өгдөг наасн~~~!!! Ёоооо.... Би Үрасава Наоки-руу буудсан Ганстэрууд руу буудна даа~~~!!!

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга