Үрасава Наокитэй хийсэн ярилцлага 1-р хэсэг - 24 July 2011 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Ням, 2016-12-11
Main » 2011 » 7-р сар » 24 » Үрасава Наокитэй хийсэн ярилцлага 1-р хэсэг
9:32 PM
Үрасава Наокитэй хийсэн ярилцлага 1-р хэсэг
А. Ярилцлагаа таны шинэ цуврал "Billy Bat"-ээр эхлүүлэх зүйтэй байх. Өдийг хүртэл та үргэлж "Шогакүкан"-тай хамтарч мангагаа бүтээдэг байсан. Харин шинэ цувралаа "Коданша"-тай хамтарч хийхээр болсон гэж сонссон. Энэ ч том мэдээ шүү. Яагаад "Конданша"-тай хамтрахаар болсон бэ?

Үрасава: Тийм сүртэй шалтгаан байхгүй л дээ.(инээв). 2001 онд 20-р зууны хөвгүүд Kondansha Manga Award-аас шагнал хүртэж байсан.

Ер нь бол хэвлэх газрын шагналыг хүртсэн манганууд хэвлэгчдийн анхаархлыг татдаг. Тэр үед "Дараагийн мангагаа Коданшатай хамтарч хийгээч" гэсэн яриа гарч байсан юм.

А: "20-р зууны хөвгүүд"-д Шовагийн үеийн мэргэжлийн бөхийн талаар их оруулж өгсөн байсан. Таны Коданшатай хамтарч манга хийхээр болсныг сонсоод гадаадын бөхчүүд болон эртний шинэ японы мэргэжлийн бөхчүүдийн хоорондох тэмцээн болж байгаа юм шиг л санагдсан. (инээв). Миний сэтгэл хөдөлж "Юу болоод байна аа!?" л гэж бодсон.

Үраваса: (инээв) Уучлаарай, гэхдээ синсац болгоод байх зүйл байхгүй л дээ.

А: "Billy Bat"-т комик доторх комикын талаар гардаг. 3-р бүлэг дээр гол дүрийн баатар Японы GHQ руу явж "Шимоямагийн хэрэг"-н Шимояма Саданоритой уулздаг. Энэ хэсэг уншигчдын сонирхлыг татаж, тэднийг эргэлзээнд оруулж гайхшируулсан. Цаашаагаа яах бол...?

Үрасава: Хүмүүс надтай уулзаад "Дараа нь юу болох вэ?", "Би лав ийм зүйл бодож олж чадахгүй байсан" гэхэд нь би баярладаг. Энэ бол мангака хүний хувьд аз жаргал юм. Ямар ч байсан би уншигчиддаа баярлуулахыг хүсдэг. Тийм болохоор 24 өнгөт хуудастай манга хийх гэж байгаа.Үнэхээр хэцүү ч гэсэн. (инээв).

“Зургийг ганцаараа зурж дуусгаж болно"

А: Та ингэж хэлсэн байдаг даа. Та манга зурахдаа юмсыг нилээд бодит байдлаас хардаг юм шиг санагдсан.

Үрасава: Анх би яг ч мангака болно гэж бодоогүй байсан л даа. Ажил хайж байгаад Шогакүканд ярилцлаганд орсон юм. Ярилцлагын үеэр зарим ажлынхаа хэсгээс тэдэнд үзүүлсэн тэгээд л эцэст нь мангака болсон доо. Ингэж л миний ажлын гараа эхэлсэн. Би ядуу байхыг хүсээгүй (инээв) Ядаж ширээн дээрээ идэх хоолтой байхыг хүссэн. Гэхдээ бас сүнсээ худалдахыг хүсээгүй.

Тийм ч учраас би үүнд мэргэжил гэдэг утгаар нь ханддаг. Миний хийсэн ажил анх удаа сэтгүүлд хэвлэгдэхэд баярлаагүй гэвэл худлаа хэлсэн болох байх гэхдээ үнэнийг хэлэхэд "миний хүсэл эрмэлзэл биеллээ" гэсэн мэдрэмж төрөөгүй.

Миний манга Осамү Тэзүка сэнсэйгийн "Нидармари но Ки"-гийн хажууд хэвлэгдэхэд үнэхээр сайн санагдаж байсан. Худлаа ярьж байгаа юм шиг сонсогдож байж магадгүй ч миний хувьд бол би зүгээр л зурахдаа сайн байсан юм. Манга бол миний ажил. Өдийг хүртэл би үргэлж "Би сурах чадвараа яаж хэрэгсэл болгож ашиглах вэ?" гэж л бодож ирсэн.

А: Тэгэхээр та продюсерын үүднээс ажлын гараагаа эхэлсэн гэсэн үг үү?

Үрасава: Бараг л тийм гэх үү дээ. Зургийн тал дээр би хүүхэд байхаасаа л жирийн биш мэдрэмжтэй байсан юм. Бага сургуульд байхдаа "Star of the Giants" гэдэг хүүхэлдэйн кино үздэг байсан. Яагаад ч юм би тэр киног дөрөв эсвэл таван баг ээлжилж хийдэг гэдгийг мэддэг байсан. Тэгээд л "дараагийн долоо хоногт тэр баг нь кино нь дээр ажиллах юм байна. Зарим хэсгүүд нь сайжирна. Гэхдээ тэр баг нь сайн хийж чадах болов уу" гэх мэт зүйлсэд санаа зовдог байлаа. Би ч ядаргаатай хүүхэд байсан шүү (инээв).

Бас "Samurai Giants" болон "Heidi, Girl of the Alps"-г ганц хараад л нэг хүүхэлдэйн кино бүтээгчтэйг нь шууд мэдсэн.
Жаахан байхдаа Ghibli-гийн Тошио Сүзүкид яагаад нэг хүн өөр өөр компаниудын бүтээл дээр ажилладаг юм бэ гэж хэлэхэд тэр их гайхаж билээ. Нэг хэсэг энэ чиглэлээр суралцаж байсан бас хар аяндаа Хаяо Миязаки, Исао Такахата, Ясүо Оцүка гэх мэт мастер анимэ бүтээгчдийн нэрс цээжлэгдчихсэн байдаг байсан.

А: Тэгвэл Манганаас сэдэвлэн бүтээсэн анимэнуудаас юуг нь хамгийн сайн гэж боддог вэ?

Үрасава: Манганаас сэдэвлэсэн анимэ... Хэлэхэд хэцүү л юм....
"Доконжо Гаэрү"-гийн дүрүүд болон арын зураг нь таалагддаг. Бас "Lupin the 3rd". Тэсрэлтийн хэсэг нь үнэхээр хувьсгал хийж чадсан.

А: Та ер нь зурах чадвараа сайжруулахаар зургийн коллежид явах талаар бодож байсан уу?

Үраваса: Огтхон ч үгүй. Би заалгалгүйгээр зурж чадна (инээв). Харин олон зураачид энэ талаар юу гэж бодох бол гэхээс л сонин байна (инээв). Анимешн хийхэд ч тэр, хамлтагт тоглоход ч тэр хамтрах хүмүүс хэрэг болдог. Харин зураг зурахыг бол ганцаараа дуусгаж болно. Тийм учраас би их сургуульд эдийн засгийн чиглэлээр орсон.

А: Тэгвэл таны орохыг хүссэн ажил юу байсан бэ?

Үрасава: За байз... Шогакүканд ярилцлаганд орж байхдаа, би магадгүй хэвлэлийн компанид хянагчаар орох байх гэж бодож байсан. Гэхдээ би худалдааны эсвэл ямар ч ажлыг дажгүй хийчих байх гэж боддог.

А: Одоо ч гэсэн та худалдааны чиглэлээр ажиллаж чадна гэж боддог уу?

Үрасава: Тийм ээ.

Үргэлжлэл бий
Category: Mangaka | Views: 1230 | Added by: Danzii | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 9
9 Shiro   (2011-08-07 7:34 PM)
Yria ntr ni tsaanaa l uur ymaa. Iim yriltslaga unshih ch uramtai shuu. Bayarlalaa smile

8 Chopper   (2011-07-28 6:38 PM)
hoooo....lag hun yum aa... anhnaasaa l uur bj.... happy

7 Kokoro   (2011-07-26 6:54 AM)
Aguu hun shuu. ene yriltslagiig orchuulj tawisand mash ih bayrlalaa. happy happy happy happy

6 Lord_Kasugono   (2011-07-25 10:33 PM)
Бакуманы нөгөө хэн билээ нябо залуу санаанд орчихлоо

5 003   (2011-07-25 1:38 AM)
Энэ мэт хүмүүс амьдарснаараа над мэт хүмүүст мөрөөдөл бэлэглэж байна гэхээр чинь юу ч гэхээ мэдэхгүй юм. Зүгээр л гайхалтай~~~!!!

4 Bobi   (2011-07-24 11:34 PM)
өөрөө бол Шогүн бшдээ кк

3 Bobi   (2011-07-24 10:45 PM)
хооо гайхалтай

2 Acid   (2011-07-24 10:23 PM)
поооо мангака болох бодолгүй байсан гэнээээ... авьяас өөрөө гарч ирдэг юм байна даа.. гайхалтай

1 ShiKi   (2011-07-24 10:12 PM)
happy happy happy

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга