Агуу төөрөгдөл... - 16 June 2011 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Пүрэв, 2016-12-08
Main » 2011 » 6-р сар » 16 » Агуу төөрөгдөл...
0:20 AM
Агуу төөрөгдөл...

Төөрөгдөл:
Япончууд өөрсдөө их жижигхэн нүдтэй болохоороо анимэндээ аварга том нүд зурдаг.

Залруулга: Анх Осамү Тэзүка анимэний ерөнхий стилийг боловсруулахад Дисней маш хүчтэй нөлөө үзүүлсэн юм. Жишээ нь Микки Маус ч гэсэн том нүдтэй шүү дээ. Тэзүка америкийн аниматоруудын нэгэн адил сэтгэл хөдлөлийг илэрхийлэхэд нүд хичнээн их ач холбогдолтойг ойлгож байв. Нүд бол сэтгэлийн толь гэдэг шүү дээ. Япончуудын нүд энд ямар ч хамаагүй ^^



Төөрөгдөл: Япончууд европ хүмүүс шиг харагдахын тулд анимэ дүрүүдийнхээ үсийг содон өнгөтэй болгодог.

Залруулга: Мангаг хэрхэн зурдаг гэдгийг эргээд нэг санаарай. Манганы зарим нэг хуудаснууд л өнгөт, харин бусад нь хар цагаан байдаг шүү дээ. Харин нэг хуудсан дээр өчнөөн дүрүүдийг багтаах хэрэгтэй байдаг. Тийм учраас хоородох ялгааг нь улам тод болгохын тулд үсний өнгийг нь өөр өөр болгодог ажээ. Энэ нь дүрүүдийг ялгаатай харагдуулахаас гадна, нэлээн их ажил хөнгөвчилдөг байна. Хэдий ийм дүрүүд цайвар үстэй болохоороо европ хүнтэй төстэй байдаг ч, хэд хэдэн зүйлсийг санагтун: манга урлаг хөгжиж байхад японд европ хүмүүс бараг байгаагүй, бүгдээрээ бараан үстэй байсан болохоор өөр өнгийн үстэй хүнийг содон гэж харахаас биш европ гэж харахгүй, тэгээд ч ихэнх манга японы зах зээлдээ хийгддэг болохоор зураачид мангаг нь гадаадад хэрхэн хүлээж авдаг тухай төдийлөн боддоггүй байсан.



Төөрөгдөл: Анимэ дүрүүд бүгд хоорондоо адилхан.

Залруулга: Чарли Брауны комиксны дүрүүд ямар билээ? Бүгд өөр өөр байдаг. Яг үүнтэй адил анимэ дүрүүд ч хоорондоо ялгаатай. Зураг бол тухайн санааны тухай хэн нэгний төсөөллөө харуулахын тулд хийсэн зураас болон толбоны цуглуулга юм. Зурганд дүрс, толбо, шулуун, муруй зэрэг төрөл бүрийн тэмдэгтүүд ашиглагддаг. Мэдээж энэ бүхэн нь орчин, газарзүйн байршил, түүх соёлоос шалтгаалан хувьсана шүү дээ. Бид нар яаж Микки Маусыг Минни Маусаас ялгадаг билээ? Сайн бодоод үзээрэй хД



Төөрөгдөл: Анимэ цус нөж ихтэй, хэтэрхий зэрлэг.

Залруулга: Зарим анимэ үнэхээр зодоон аллага ихтэй байдаг нь үнэн. Гэхдээ анимэний насны ангилалд анхаарал тавиад үзээрэй. Бага насны хүүхдүүдэд зориулсан анимэнд ганц дусал цус ч байдаггүй юм шүү.



Төөрөгдөл: Анимэ бол жаахан хүүхдүүдэд зориулагдсан эд.

Залруулга: Хүмүүс ингэж хэлэх болгонд инээд хүрэх шиг болдог. Мэдээж энэ нь манай улсад нэлээн их гарч байсан Болтрон, Сэйлор Мун, Покемон зэрэг цувралтай холбоотой гарч ирсэн төөрөгдөл. Гэтэл зарим улсуудад Elfen Lied, Death Note гаргаснаас болж хүмүүс анимэ гэгчийг хүүхдүүдэд нь харуулж ч болохгүй юм байна гэсэн үзэлтэй болсон байдаг. Тэд зүгээр л анимэ хичнээн олон төрөл байдгийг мэддэггүйдээ л ингэж ярьцгаадаг нь ойлгомжтой шүү дээ. Хэдэн ч настай, ямар ч гаралтай, ямар ч сонирхолтой байсан танд тохирох анимэ олдож л таараа.

Энэ хүмүүст анимэ гэж юу байдгийг мэдэхгүй бол худлаа юм ярих хэрэггүй гэж хэлмээр санагдаж байгаа биз?

Толгойд ч орж ирмээргүй зүйлийг үнэн гэж итгээд явж л байдаг...
Хүний төсөөлөл ч агуу юм даа хД

Бонус. Эцэст нь анимэчид хүртэл цочирдмоор төөрөгдөл...

Төөрөгдөл:
Хамгийн анхны анимэ цуврал бол "Astro Boy”

Залруулга: Осамү Тэзүкагийн "Astro Boy”-г 1963 онд гарсан бол "Otogi Manga Calendar” гэдэг анимэ цуврал 1962 онд хийгдсэн ажээ. Энэ анимэ нь хар цагаан байсан бөгөөд фото зураг, дүрс бичлэгийг оролцуулсан байжээ. Мөн хоёр хэсэгтэйгээр дэлгэцнээ гарсан бөгөөд эдгээр хэсгүүдийн эхнийх нь л гэхэд 312 ангитай байжээ. Анги болгон нь ойролцоогоор 3 минут үргэлжилдэг байв.


Category: Анимэ | Views: 3543 | Added by: Acid | Rating: 5.0/7
comments powered by Disqus
Total comments: 18
18 Reko   (2012-07-03 1:00 AM)
goy medeelel bna smile dry

17 MadlyBloomingPrincess   (2012-02-14 7:25 PM)
unen unen hamgiin suuliin medeelel medeed avahad ih zuer m bn
humuus animeg bas hend ch hereggu balai huuheldei gdiim bn lee
medehgui um bj meddeg um shig yariad bdag
ydaj iim medeelel unshchaad yarih heregteishd

16 Coder   (2011-11-30 8:51 PM)
Мэдэж баймаар л мэдээлэл байна.

15 No_One   (2011-06-24 1:44 AM)
Хэрэгтэй мэдээ байна +5 оноо.

14 ankhlan   (2011-06-22 3:25 AM)
vneheer goe vmaa acid bayrlalaa dahiad olon goe medee nemeerei

13 Beck[D]CREATOR   (2011-06-18 7:05 PM)
harin humuus tgj l bdiin ghdee humuusiin yu heleh ni nadad hamaagu gj bi boddog bsan tgd 10 jild angidaa niildeg 2 naiztaigaa ochigdor uzsen naruto-n angiig ogloo ni hurch ireed niilj suuchaad yarij ogdog bsan ......ehendee manai angi namaig joohon huuhed shig gdg bsan mortloo bid 3n yaria buur aimar sonirholtoi bsan bolood teruu neg medehed dund orood irtsen tgd yasii tgd yasiin gd suudag l bsiimdaa .......tdg namaig joohon huuhed ghee boliod manai angi ter chigeeree naruto boltson naruto-n barag ihenh dur bdag bsan bhaa bi lav naruto bsan manai 2 naiz sasuke kakashi boltson tgd orochimaru akatsugihantai notsoldood l ....za za nurshchlaa hehe

12 Chopper   (2011-06-18 11:46 AM)
yostoi goy medeelel boljee... aciddaa bayrlalaaa...^_^
humuus harin yag dandaa joohon huuhdiinh geed bdiin... deer bur neg udaa sn nztaigaa muudaltsaj bj bilee...
bugdeeree kino uzeh geed yu uzehee medku bolohoor n tsag hugatsaagaar shiljdeg ohin uzii gsn chin manai nz chi er n yahaaraa dandaa iim t1 amidralgui huuhdiin yum uzej bdiin geed tgd bla bla bla.... angry

11 aagiinaa   (2011-06-17 2:56 PM)
yaag unn oir dotni yr n tanidg humuus anime uzeed suujihd joohon huuhd shg edr gd zndoo l doosh n hdg shd oort n hlh gher oilghku argagv 1-r zuunii humuus ym bgam shd :P

10 Hunter   (2011-06-17 12:57 PM)
mm.. sonirholtoimoo ~~!
mania angiin huuhduud hurtel animeg jooohon huuhduud uzdin medo ged naag shoolj l blaa Энэ хүмүүст анимэ гэж юу байдгийг мэдэхгүй бол худлаа юм ярих хэрэггүй
Толгойд ч орж ирмээргүй зүйлийг үнэн гэж итгээд явж л байдаг... Хүний төсөөлөл ч агуу юм даа :P:P:P:P:P:P

9 Diamond   (2011-06-17 10:57 AM)
Гоё мэдээ байна гэхдээ би Астро Бой-ийг тийм дээр үед гарч байсан гэж бодоогүй ээ

8 Jerry   (2011-06-17 2:42 AM)
Сайхан мэдээлэл байна. Баярлалаа.

7 Lkha   (2011-06-17 1:27 AM)
маш их таалагдлаа. их зүтгэл гаргасан нь эхлэлээсээ л харагдаж байна. баярлалаа acid

6 003   (2011-06-17 1:26 AM)
Гайхалтай~~~!!! Яааг үнэн~~~!!! happy

5 ShiKi   (2011-06-17 1:03 AM)
Гоё болжээ өшөө их мэдээлэл нэмээрэ happy happy happy happy

4 Kingsize   (2011-06-17 0:46 AM)
Goy medeelel bna

3 Acid   (2011-06-17 0:40 AM)
вааа анзаарсангүй... тэр дээр цуврал гэж бичих гэж байгаад мартчиж Т_Т

2 Lord_Kasugono   (2011-06-17 0:34 AM)
Анхны дуутай аниме нилээн дээхэн үед гарсан санаглаж байна. 30-д оны үед.

1 Acid   (2011-06-17 0:25 AM)
Анх удаа л мэдээ бэлдэх гэж ийм их нэт ухаж үзлээ. Хэдэн хоног баахан форум самнаж, толгойд орж ирсэн бүх нүх сүвээ ухлаа... Та нарт таалагдана гэж найдаж байна.

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга