Осамү Тэзүка - 14 February 2011 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Даваа, 2016-12-05
Main » 2011 » 2-р сар » 14 » Осамү Тэзүка
3:50 PM
Осамү Тэзүка

Осамү Тэзүка (手塚 治虫 11сарын 3, 1928 -2сарын9, 1989) нь Японы зохиолч,анматор,манга зураач мөн эмч байжээ.Түүнийг хүмүүс Атом хүү,Цагаан арслан Кимба мөн Блак Жак -гэх бүтээлүүдээр нь илүүтэй мэддэг,Түүнийг хүмүүс анимэны загалмайлсан эцэг гэцгээдэг, мөн түүнийг японы Уолт Диснэй хэмээдэг байна. Түүний аугаа бүтээлүүд , үндэслэсэн техник ажиллагаа, олон төрөл жанрын бүтээлүүд нь түүнд", " Комик номны хаан” буюу”Манга но камисама”гэдэг байна. Түүний булш Тоокёо-гийн Соузэн-жи Сүмд байрладаг байна.

Хэв маяг

Тэзүка өөрийн төсөөлөллын өгүүллэгүүд ман барууны уран зохиолыг япон маягт оруулснаараа алдартай.Тэр барууны шүлэг,кинонд дуртай байсан.Түүний эхэн үеийн зураглалын хэв маяг нь өөрийнх нь биширдэг байсан Диснэй тэй төстэй.Мөн эхэн үеийн бүтээлүүд дотор нь Уолт Диснэй бүтээлүүдийн жишээ нь:Бэмби г.м ын манга хувилбар байсан.Түүний энэ мэт бусад бүтээлийн хувилбарууд нь зарим талаараа хэрцгийдүү байж.Гэсэн хэдий ч тэр Атом хүү гэх мэт мангагаа хийх үедээ тиймэрхүү зүйлээс хол байсан.

Амьдрал

Тэзүкагийн хүүхэд насны үе:
Осамү нь 1928оны 11 сарын 3нд Осака хотноо Тэзүка гэх өнөр өтгөн 3хүүтэй айлын ууган хүү нь болж төржээ.Тэрнийг гашагаша-атама(замбраагүй бохир гэхийг хар ярианы хэлээр гашагаша гэдэг ,харин атама гэж толгой гэсэн үг). гэж хочилдог байсан байна. Ээж нь түүнийг цэнхэр тэнгэр-лүү харж бай хэмээн тайтгаруулж, итгэл найдвар өгдөг байжээ.Мөн Тэзүка-гийн ээжийнх ярьж өгдөг байсан үлгэрүүд түүнд уран бүтээлч болоход нөлөөлсөн байна. Тэзүка Кобэ-д өссөн ч ээж нь түүнийг байнга шахуу Такаразүка-д байдаг Такаразүка театрт дагуулж очдог байжээ.Такаразүка театр дан эмэгтэйчүүдээс бүрддэг байсан ба эрэгтэй дүрүүдийг ч мөн адил эмэгтэй жүжигчид тоглодог байсан. Такаразүка нь романтик мюзиклээрээ алдартай бөгөөд үзэгчид нь мөн адил эмэгтэйчүүд. Энэ нь сүүлд Тэзүкагийн хувцасны загварт болон уран бүтээлд ихээхэн нөлөөлсөн гэдэг.Тэрний дурсамжинд Такаразүки театр гүн гүнзгий байр суурь эзэлдэг гэж тэрээр хэлж байсан удаатай.
Түүний анимэшны продакшинг Мүши (шавьж)гэдэг.
Тэр бага сургуулийхаа 2- ангиас эхлэн анимэ болон комик зурж эхэлсэн байна.5-р ангид сурч байхдаа тэр “Осамүши” хэмээх шавьжийг олоод өөрийнх нь нэртэй төстэй байсан учир уран бүтээлийн нэрээ Осамүши болгосон байна.Тэр манга-гаар дамжуулан хүмүүсийг байгаль дэлхийгээ хайрлахыг уриалж болохоо ойлгосон. Дэлхийн 2-р дайны дараагаар тэр 17 насандаа анхны манга болох Ма-чаны өдрийн тэмдэглэл болон үүнээс удалгүй Шин Такаражима буюу “Шинэ эрдэнэсийн арал”-ыг хийсэн. Ингэж Японд манганы алтан үе эхэлж Америкийн комиктой энэ дүйцэхүйц болсон учир түүнийг япончууд "Манга но ками сама”-“Манганы хаан”гэцгээдэг болжээ.


Амеркийн Вэтти Боот,Уолт Диснэй-н Бэмби,Мики маус гэх мэт тэр үеийн анимэшн түүнд ихээхэн нөлөө үзүүлжээ.Японы анимэшны өнгө төрхийг тодорхойлдог өвөрмөц шинж болох “маш том нүд”ыг Тэзүка анх гаргаж ирсэн байна.Түүний бүтээлийн тайлан маягийн “Осамү Тэзүка-гийн туурвисан бүтээлүүд” (手塚治虫漫画全集) японд хэвлэгдсэн байна.Үүн дотор 400 ширхэг ном дотороо 80,000 гаруй хуудастай.Гэсэн ч энд түүний бүх бүтээл багтаагүй ажээ.Нэмж хэлэхэд түүний бүх бүтээлүүдийг нь барагцаалвал 700 гаруй манга ном дотор 150,000 гаруй хуудас байдаг байна.Гэсэн хэдий ч түүний энэ их бүтээлүүд япон хэлнээсээ өөр хэл рүү орчуулагдаагүй байгаа учир япон хэл мэдэхгүй хүмүүст халдашгүй эд юм.
Тэрнийг жаахан байхад гар нь хавдаж өвдөснийг нэгэн эмч эмчилснээр тэр эмч болохыг хүсдэг болсон байна.Ямартаа ч тэрээр мангагаа их сургуульдаа суралцаж байх хугацаандаа зурж эхэлжээ,анхны бүтээлээ ч сургуульд сурч байх үедээ хийсэн байна.Үүнээс улбаалан хүндхэн сонголтын өмнө ирсэн Тэзүка ээжээсээ манга зураач болох уу?эсвэл үргэлжлүүлэн суралцаад эмч болох уу?гэдэгээ асуусан байна.Энэ нь үнэхээр хүндхэн асуудал байжээ учир нь тэр үед манга зураач болно гэдэг тийм ч эрэлт ихтэй ажил биш байсан юм.Харин тэгэхэд ээж нь түүнд “Чи хамгийн ихээр хүсэж байгаа зүйлээ л хийх хэрэгтэй” хэмээсэн аж.Ингээд Осамү өөрийгөө манганд зориулахаар шийджээ.Тэр Осака их сургуулийг төгсөж эмчийн эрхээ авсан бөгөөд сүүлд энэ шинжлэх ухааны болон анагаахын мэдлэгээ Блак Жак гэх мэт шинжлэх ухааны төрөлийн манга хийхдээ ашигласан байна.
Түүний бүтээл дотор Атом хүү/үүнийг японоор нь махчилан орчуулбал “төмөр гарт атом”гэсэн утгатай/ ,Блак Жак,Хамгаалагч гүнж,Галт шувуу/японоор Хи но тори/,Цагаан арслан Кимба,Адолф болон Будда багтдаг байна.Түүний бүтээл болох Галт шувуу нь үхэл амьдралын тухай манга бөгөөд түүрнийг нас барах хүртэл үргэлжилсэн.
1965 оны 1-р сард тэр Атом хүүг үзсэн Станли Күбрикэ өөрийнх нь дараагийн кино болох Сансрын Одиссэй(A Space Odyssey)-н найруулагч болооч гэсэн санал тавьсан ч Тэзүка тэр үед өөрийн студийг орхин Англид нэг жил байж чадахгүй байсан учир татгалзсан байна.Өөрөө ажиллаж чадаагүй ч гэсэн түүнд эл бүтээл нь маш их таалагдаад зогсохгүй шөнөжингөө сэрүүн байхын тулд тус киноны хөгжимийг хамгийн чангаар нь сонсож хонодог байжээ.
Тэзүка өөрийн японы тэргүүний анимэшний продакшин-г Мүши Студио (“Шавьж продакшн)хэмээн нэрийдсэн.Түүний студын нэрний ханзанд ордог 虫(шавьж гэж уншигдана)гэх ханз Тэзүкагийн нэрийг бичихэд мөн хэрэглэгддэг.
Тэр Бразилын комик зураач болох Маурико ди Сооса-гийн найз төдийгүй уран бүтээлд нь нөлөөлдөг байсан.
Тэзүка 1989 оны 2 сарын 9 нд 60 настайдаа ходоодны хорт хавдараар нас барсан.Түүний үхэл японы эзэн хааны үхэлээс сарын дараа л болсон юм.Мүши продакшны захирал Такаюүки Мацүтаны Виз мэдиа хэвлэсэн Хи но тори /Галт шувуу/
боть манганд бичигдэснээр бол Тэзүкагийн хамгийн сүүлчийн хэлсэн үг нь “Гуйя,намайг ажиллуулаач дээ!”байсан гэдэг.
&

<b>Тэр бурхан биш гэж үү........

Category: Mangaka | Views: 1364 | Added by: Vampy | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 8
8 inura   (2011-02-28 11:52 AM)
bayrlalaa vanpy sama

7 Sonic   (2011-02-21 4:16 PM)
Будда гээд манга нь movie (аниме) болж байгаашд dry cool

6 sss   (2011-02-17 0:02 AM)
wow nice nice

5 Shin   (2011-02-15 4:25 AM)
уйлахнээ. .."Гууя намайг ажлуулаач дээ" энэ ямар агуу хүн бэ? хүн биш бурхан гэмээр.

4 cibo   (2011-02-14 9:48 PM)
odoo hurtel astro boy aldartai bhaa bi eruusuu anhniih n gj medeegui um bn XD

3 Fuzuka_Funtoki   (2011-02-14 4:54 PM)
bayrlalaa vampy-sama

2 Telli   (2011-02-14 4:11 PM)
Vampydaa bayrlalaa!

1 Telli   (2011-02-14 4:10 PM)
yaay aguu xvn baijee ene xvnd bayrlax xeretei! smile

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга