Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Пүрэв, 2021-01-28
Main » 2011 » 2-р сар » 06

Модчин шүүхийн түшмэлийн байцаалтанд өчсөн ину
Тийм ээ би цогцсыг олсон. Өнөө өглөө би аанай л түлээ түүхээр ууланд гарсан. Гэтэл уулын бэлийн төгөл дотор хүүр хэвтэж байх юм. Яг хаана гэж үү? Ямасина хүрдэг замаас дөрөв таван тё /Японы уртын хэмжээ 109 метртэй тэнцэнэ/ хэртэй зайд байх. Тэр бол залуу шилмүүст модод, хулстай холилдон ургасан зэлүүд газар л даа.
Тэр хүүрэн дээр гандсан цэнхэр суйкан /гадуур хүрэм маягийн богино, хормойгүй кимоно/, нийслэлийнхний өмсдөг хуучирсан эбоси /японы язгууртнуудын өмсдөг байсан шовгор зөөлөн малгай/ малгай хэвтэж байлаа. Хүүр дээш хараад хэвтэж байсан л даа. Юу л даа, Яг цээжин дээр нь ганцхан шарх байсан.

Ангилал: Зохиол | Үзсэн: 2447 | Нэмсэн: Danzii | Огноо: 2011-02-06 |(9) сэтгэгдэл|Үргэлжлэл »