Нөхөрлөлийн хундага - 26 January 2011 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Даваа, 2016-12-05
Main » 2011 » 1-р сар » 26 » Нөхөрлөлийн хундага
9:24 PM
Нөхөрлөлийн хундага
Нэгэн эмнэлгийн өрөө. Ахимаг насны хүн хэвтэж байна. Ганц хүний тохилог өрөө байх агаад сувилагч үргэлж цуг байхыг бодоход тэр өвчтөн нэлээн чинээлэг хүн бололтой. Бүр тодруулан хэлбэл, тэрбээр эмийн томоохон үйлдвэрийн захирал хүн бөгөөд өдийг хүртэл эрүүл энх аж төрж, сэтгэл хангалуун амьдарч, сайхан ажил хийж алдар хүндийн оргилд хүрсэн нэгэн ажээ. Тиймдээ ч өөрийн амьдралын сүүлчийн мөч ойртож буйг мэдэж байгаа хэрнээ эргэн харамсах зүйлгүйгээр тайван амгалан байх аж.

Тэр хөгшин хажуулдан хэвтсэн хэвээрээ
-Хүүхээ... хэмээн сувилагчид хандан хэлнэ.
-За юу гэхсэн бол, хэмээн залуу сувилагч босч ирэн хэлнэ.
Хөгшин намуухнаар
-Миний хамгийн сүүлчийн ганц хүслийг сонсооч.
-Өө тэгэлгүй яахав. Юу ч байсан биелүүлнэ, би. Гэхдээ сүүлчийн ганц хүсэл гэж та ярих хэрэггүй шүү.
-Сэтгэлийг минь засч байгаад чинь талархая. Гэвч одоо удахгүйгээ мэдэж байна аа.
-Гэхдээ... гээд сувилагч юу хэлэхээ мэдэхгүй сандарна.
-Эвгүй байдалд оруулчихвуу даа, чамайг. Уг нь ингэе гэж бодоогүй юм шүү. Би баяр жаргалаар дүүрэн амьдарч, урт удаан насаллаа. Одоо ганцхан зүйлийг эс тооцвол харамсаж хоргодох юм алга.
-Юу юм болоо, хэмээн сувилагч сониучирхана.
-Зүгээр ээ, тийм хэцүү зүйл биш. Надад туслах уу?
-Миний чадах зүйл байвал ч.
-Эмнэлэгт хэвтэхдээ авч ирсэн миний юман дотор хуучирсан лонхтой, европ архи байх ёстой. Олоод аваад ирээч.

Сувилагч өрөөний булан руу очин, архийг авч ирлээ.
-Энэ мөн үү? Нэлээн хуучин эд байна шүү, Шошгоных нь өнгө нь хүртэл өөрчлөгдчихөж...
-Тийм ээ, наадхыг чинь ганц балгахад л болно. Ууж болох уу?
Өвгөн нүдээ онийлгон, үнэт эрдэнэс олсон мэт лонхыг ширтэнэ. Сувилагч гэнэт бага зэрэг сандарч:
-Гэхдээ архи биенд сайн биш шүү.
-Уухгүй байлаа гээд цаашдаа амьд явах биш. Одоо л үүнийг уумаар байна. Уухгүй бол болохгүй нь. Ээн бол сүүлчийн минь хүсэл, хэмээн сувилагчтай мэтгэлцэв.
Сувилагч өвгөний энэхүү хичээнгүй хүсэлтэнд юу гэж хариулхаа үл мэдэн өрөөнөөс гарч хариуцагч эмчтэй зөвлөлдөхөөр яваад удалгүй буцаж ирэн хэлэх нь:
-Ганцын зэрэг хунадаг бол ч...
Ганц хундага бол өвчин хүндрэхгүй гэж бодоцгоосон уу, эсвэл дураар нь болгоё гэж бодоцгоосон уу, ямартаа ч өвгөн уухыг зөвшөөрөв.
-Өө, ганц хундага байхад л болно. Баярлалаа.
Өвгөн баяртай байлаа. Сувилагч өнөөх европ архины бөглөөг онгойлгож, жижиг хундаганд дүүргэн хийж, өвгөнд барингаа хэллээ.
-Ээн архи тантай ямар нэгэн шижмээр холбогдоод ч байгаа юм шиг...
-Тэр талаар архиа ууж байгаад ярья...Одоо үлдсэн архийг асгаж лонхыг нь угаагаад өгөөч.
Сувилагч өвгөний энэ үгэнд гайхсан боловч хэлсэн ёсоор нь гүйцэтгэв.
-Яагаад ч юм өөр хүнд нэг ч дуслыг уулгахгүй гээд байгаа юм шиг санагдаад л
-Тиймээ. Ээн бол найз маань миний хуриман дээр надад бэлэглэсэн архи.
-Сайхан түүх байх нь ээ.
-Тэгж хэлж болох юмуу даа. мэдэхгүй...
Өвгөн өнгөрснийг дурсах мэт, царайгаа төв болгоод
-Их л эртний явдал л даа. Ажилд орсноос хойш надад нэгэн өрсөлдөгч бий болоод байлаа. Авъяас чадварын хувьд надаас дутахгй залуу байсан. Надаас илүү ч байсан байж магадгүй. Залуу байсан болоод ч тэр үү, их өрсөлдөцгөөдөг байлаа. Зөвхөн ажлаараа ч биш, бас компанийн эзний охинтой үерхэх гэж мөн их үзэлцдэг байсан сан...
Өвгөн архиа дун нь хүртэл уугаад, үргэлжлүүлэн ярьсан нь:
-Захирал маань түүнийг илүү үнэлж байсан хэдий ч харин охин нь надад талай байсан юм. Энэ л шийдвэрлэх шалтгаан байсан юм болов уу, би ялагч болж тодорсон юм даг.
-Мартагдашгүй дурсамж байна даа. Найзын тань урам их л хугарсан байх даа.
-Тэр тэгэлгүй яахав. Үргэлж л тэр тухай бодон, хэсэгтээ л гөлийсөн амьтан явдаг байсан.
Хэнд ч тохиолдог хайрын тухай яриа байсан хэдий ч сувилагч үргэлжлүүлэн сонсохыг хүсч байлаа.
-Би түүнийг ажлаасаа гарах болов уу гэж бодож байлаа. Өөр компанид очсон ч авъяас чадалтай хүн болохоор алзахгүй гэж бодож байлаа. Би байсан бол тэгэх байсан. Гэвч тэр ажлаасаа гараагүй. Харин бүр эсрэгээр нэг өдөр манайд ирээд энэ архийг надад бэлэглэсэн юм. Бүхнийг мартъя гэж бодож байгаа юм уу даа гэж хэлэхээр.
-Та хоёр ойлгож эвлэрч чадаж дээ.
-Тийм э, хурдан эвлэрсэн. Тэр төрөл арилжсан юм шиг л болчихсон. Би захирлын охинтой гэрлэсэн болохоор тэр намайг үргэлж дэмжин миний хэлснийг дуулгавартай сонсдог болсон. Их л хичээн надад тусалдаг байлаа. Компани маань өнөөг хүртэл дэвжиж дээшилж ирсэн нь түүний тус дэмийн ач.

Өвгөн хундагаа ялигүй дээш өргөн талархлын хундага барих мэт үлдсэн архинаасаа балгалаа.
-Үнэхээр сайхан түүх байна аа. Эрчүүдийн нөхөрлөл гэдэг сэтгэл уярмаар хүчтэй юм аа...
-Үнэхээр тийм үү, үгүй юу гэдэг л асуудал шүү дээ, үнэндээ. Би энэ архийг уулгүй өнөөг хүргэсэн нь сонин биш байна гэж үү?
Өвгөн сэжүүр цухуйлгасан тул сувилагч жаахан бодолхийлэв. Тэгээд эмнэлэгт ажилладаг болоод ч тэр үү, нэгэн зүйлийг сэжиглэв. Тэр өөрийн мэдэлгүй л
-Хор...хэмээн дуу алдав.
Өвгөн тэр үед үлдсэ архийг аль хэдийнэ уучихсан байв.
-Тийм ээ, тэгж бодогдож байгаа биз? Эмийн үйлдвэр хэмээх худалдааны байгууллага хүсвэл хүчтэй үйлчилгээтэй хорыг олж авах нь энгийн хүмүүсийг бодвол илүү хялбар байх.
Сувилагч хөмсөг зангидан үл ялиг чичрэх аж.
-Ямар аймаар юм бэ...
-Гэвч хэрвээ хүсвэл би гахайнд өгч туршиж үзэж болох л байсан. Бас бусад бодисуудтай урвалд оруулж задлан шинжилж болох л байсан.
-Тэгээд, хор мөн байсан уу?
Энэ яриаг хэн ч байсан үргэлжүүлэн сонсохыг хүсэх л байсан. Гэвч өвгөн сүүлчийн асуултанд хариулалгүй өөр сэдвээр ярьж эхлэв.
-Хэрвээ хор хийсэн бол тэр хүний сэтгэл ямар байх байсан бол?
Үнэндээ үхээгүй учраас төлөвлөгөө нь илчлэгдэнэ гэдгийг ухаарч зугтаах болов уу? Гэвч шууд л түүнийг хайна. Баригдахад бэлтгэх юм уу, хэн нэгний нүдэнд өртөх вий гэсэндээ үргэлж түгшээр...сувилагч бүсгүй бодолхийлэ ярина.

Өвгөн түрүүнийхээ ярианд буцаж орлоо.
-Тийм болов уу даа. Хүн алах төлөвлөгөөнийхөө нотлох болохоор. Юутай ч би түүний сул талыг мэдсэн. Тэгээд л тэр надаас холдож чадалгүй насан туршдаа миний төлөө үхэн хатан ажиллах болсон доо.
-Хүн алах төлөвлөгөө нь бүтэхгүй болохоор бүтэлгүйтвэл өрөвдөлтэй байдалд орох нь ээдээ. Ямар амьдрал гэхээрээ ийм байдаг байна аа? Ажилдаа амжилт олохын тулд ийм юм хийж байдаг, гээд сувилагч бүсгүйн харцанд зэмлэсэн аяс тодров. Гэтэл өвгөн толгой сэгсрэн.
-Тиймдээ тулвал ч хэцүүднэ л дээ. Гэвч би задлан шинжилсэн гэж хэлээгүй байх аа. Үнэндээ би шинжилж үзээгүй юм. Бас энэ талаар түүнтэй ерөөсөө ярьж байгаагүй. Тэрбээр хагас жилийн өмнө нас барсан. Өөрөөр хэлбэл би хортой гэдгийг нь мэдэхгүй байсан.
-Шинжилж үзье гэсэн бодол төрөө биз дээ?
-Энэ бол ерөөсөө аз туршсан хэрэг шүү дээ. Тэр миний жинхэнэ анд мөн үү? Эсвэл надад өс санасан нэгэн үү? гэдэг нь шууд мэдэгдэхгүй учраас тийм зүрх надад байсангүй. Эхний тохиодолд бол би түүний тэнгэрлэг зан чанарын өмнө өөрөөсөө ичиж яасан ч хамт ажиллаж чадахгүй байх байсан. Харин сүүлийн тохиолдолд бол буг чөтгөр мэт хорон санаа өвөртлөн өшөөгөө авахын тулд түүнийг үхтэл нь ашиглах байсан болов уу. Лав үхсэн ч өршөөхгүй. Харин та яах байсан бол?
-За байз...
-Лав тээнэгэлзэх биз. Би ч мөн адил. Эргэлзээд яахаа мэдэхгүй байсаар. Үгүй ээ мэдээгүй байсан учраас л дотны андтайгаа насан турш нөхөрлөж чадсан байх даа. Заримдаа түүнийг хүндэлж заримдаа түүнийг тохуурхан инээмээр санагддаг тэр л далд сэжмээр холбогон, бие биеэсээ холдолгүй нөхөрлөж ирсэн. Бусад хүмүүст ч бид салшгүй сайн андууд мэт харагдаж байсан байх. Гэвч нөхөрлөлийн цаана ч гэсэн ийм зүйлс нуугдаж байдаг. Үнэндээ нөхөрлөл гэдэг ийм л зүйл юмуу даа..
-Гэвч ойлгохүй юм аа...
-Ойлгохгүй байх учиргүй. Нөхөрлөлийн нандин холбоос болох тэр архийг сая би уулаа. Удахгүй бүхний хариултыг олох болно...

Өвгөн хэлнийхээ үзүүрээр хундаганы дотор талыг долоов. Сувилагч бүсгүй хөгшинтэй хэрхэн харилцахаа мэдэхгүй хэсэг дуугүй зогслоо. Энэ хооронд өвгөний бие муудаж эхлэв. Сувилагчийн дуудлагаар хариуцсан эмч нь яаран өвгөнөөс асуулаа.
-Бие тань яаж байна?
-Үгүй ээ, юу ч битгий асуу? Өвгөн үргэлж эмчтэй нийцтэй байсан боловч сая хариулахаас эрс татгалзлаа.

Өвчин нь хүндэрснээс тэр үү, архины спиртийн тун таараагүйгээс тэр үү, тааврын хариултыг олоод цочролд орсондоо ч тэр үү, шалтгааныг нь бусдад мэдэгдэхгүй гэсэндээ нөхөрлөлийн ариун холбоог зүрх сэтгэлдээ нууж, энэ ертөнцийг орхиё гэсэн мэт...

Эмч ямар эмчилгээ хийхээ мэдэхгүй эргэлзсэнээ эцэст нь тариа хийлээ. ГЭвч үйлчилсэнгүй. Өвгөний амьсгал бүдгэрсээр л. Сувилагч ойртон очиж, өвгөний царайнаас ямар нэгэн зүйлийг уншихыг оролдох мэт. Гэвч энэ бол нэлээд төвөгтэй агаад бага залуухан бүсгүйн хувьд ахадсан зүйл байсан билээ.

Зохиолч: Хоши Шинъичи
Япон хэлнээ орчуулсан П. Одончимэг
Эх сурвалж: Ниппон ньюс

Category: Зохиол | Views: 1095 | Added by: Danzii | Rating: 3.0/2
comments powered by Disqus
Total comments: 11
11 Ande   (2011-07-04 7:59 PM)
сонирхолтой зохиол байна.

10 PC_Girl   (2011-01-30 8:13 AM)
nice nice. nuhurluluu gj...arhi ch bur tas l da gess hahaha

9 Acid   (2011-01-28 3:33 PM)
ymr goy zohiol ve... ehnees avaad duustal ni salj chadsangui

8 RmangaF   (2011-01-27 1:59 PM)
Таалагдав хэ хэ баярлалаа happy

7 greenmole   (2011-01-27 2:34 AM)
апокальптик гэдэг үг л бодогдож байна

6 kokoro   (2011-01-27 0:56 AM)
uu ene uneheer ih ym boduulj bna. tailagdashgui hernee il . zugeer l ene chigeer orhi

5 kendra   (2011-01-26 11:59 PM)
Mmm ergelzeetei ym... gunigtai gaihmaar...bas ataarhmaar ... nuutslag ym....

4 Telli   (2011-01-26 10:29 PM)
neeree bi 2t bna tongue

3 Lord_Kasugono   (2011-01-26 10:29 PM)
Сайхан зохиол байна. Нөгөө самурай байж байгаад лам болдогийг бас тавьчихаач. тэр бас гоё зохиол байсан даа.

2 Telli   (2011-01-26 10:28 PM)
yoostoi sonirxoltoi yumaa! goe yum niitelsen bna bayrlalaa Danzii!

1 fuzuka   (2011-01-26 10:10 PM)
goy yum bainshoo
taalagdlaa

1st


Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга