Акира Торияама - 24 December 2010 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Бямба, 2016-12-03
Main » 2010 » 12-р сар » 24 » Акира Торияама
6:02 PM
Акира Торияама

Тэрээр одоогийн Японы анимэ болон манганд хамгийг их нөлөө үзүүлсэн хүний нэг яах аргагүй мөн.Энэ хүний ачаар одоо бидний унших ,үзэх дуртай Наруто,Уан пийс гэх мэт манга анимэ байгаа билээ.Тэрний үед Японд Драгон балл үзээгүй хүн гэж байгаагүй биз ээ одоо ч гэсэн хүн бүхний дуртай манга байсаар л байгаа билээ.

Төрсөн он сар өдөр:1955.4.5
1974 онд 19 настайдаа зар суртачилгааны компанид ажиллаж байгаад 1977 онд ажилаасаа гаран мангака болсон.
1978 онд 7 хоног тутмын Жамп-д “Вондэр Исланд”-ыг гаргасан.
Үүний дараагаа “Др.Слампыг гаргаж багагүй нэр хүндийг олж аван амжилтын гараа нь эхэлсэн.


Таныг мангака болоход юу нөлөөлсөн бэ?

-Намайг бага байхад одоогийх шиг цаг өнгөрөөх зүйлүүд байгаагүй тийм болохоор хүүхдүүд бүгдээрээ ихэвчлэн зураг зурж цагаа өнгөрүүлдэг байсан.
Би 10 нас хүртлээ Анимэ л үздэг байсан.Тэрнээс хойш манга сонирхож эхэлсэн.Би Осамү Тэзүка болон Уолт Диснэй-ийг үздэг байсан жишээлбэл Атом хүү,101 далмантин гэх мэт.

Тэ хэрхэн мангака болсон бэ?

-Би анх 7 хоног тутамын жампын тэмцээнд мангагаа явуулсан хэдийгээр ялаагүй ч гэсэн дараагаар нь нэг эдитор(редактор,эрхлэгч )надтай сүүлд нь холбоо барьсан.Тэрний дараа 1 жил гаруй хичээсний эцэст мэргэжлийн мангака болсон.

Та юуг ч өөрийн хэв маягтаа оруулан зура чадвартай.Та ихэвчлэн ямар хэрэгсэл ашиглан зурдаг вэ?

-Би газар нутаг дэвсгэр зурахдаа лавлах материал нээх ашигладаггүй ээ.

Драгон балл дээр ямар хэрэгсэл ашигласан бэ?Одоо ямарыг ашиглаж байна?

-Миний хэрэглэдэг зүйл америкт байдаггүй л болов уу даа....Би G-пэн(бэх ашиглан зурдаг ангайдаг үзэг), кэнт цаас (Японд үйлдвэрлэдэг цаас),бэхний хувьд усны хамгаалалттай бэх хэрэглэдэг харин будахдаа өнгөт бэх харин одоогоор бол будахдаа Макинтош хэрэглэж байгаа.

Драгон балл маш олон хэлэнд орчуулагдаж дэлхий даяар алдаратай болсон.Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Мэдээж би баяртай байдаг.Гэхдээ энэ тухай нээх бодоод байлгүй аль болох байгаагаараа байхыг хүсдэг.

Та одоо ямар манга дээ ажиллаж байна?

-Би манганаас ер нь холдоод байгаа харин тэрнийхээ оронд урьд нь хийж үзэхийг хүсдэг байсан зүйлүүдээ хийж байгаа жишээ нь:дизайн болон номны зураг гэх мэт

1984-1995 оны хооронд Драгон баллыг зурж байх үед таны цагийн хуваарь ямархуу байсан бэ?

-Японд нэг бүлэгийг 7хоногт зурах нормтой.Би 7 хоногт 14 хуудас манга зурдаг байсан.Миний хувьд энэ нь маш хэцүү байсан энэ хуваарьтаа тийм ч дуртай байгаагүй.

Уншигчдаас ирсэн захидал Драгон баллд их нөлөөлсөн гэж сонссон юм байна.Та ямар нэгэн жишээ дурьдаач?

-Зарим хэсэг нь үнэхээр тэгсэн шүү! Вэжитаг анх муу дүрээр гарч ирсэн үеээсээ их алдартай болсон тийм учираас л тэр Драгон баллд үлдсэн.

Драгон баллын хөдөлгөөнүүдийг хаанаас санаа авсан бэ?Жишээ нь камэ хамэ ха-г?


-Манай эдитор эртний хятадын түүхийг судалж байгаад олсон.Харин би зохих хөдөлгөөнийг нь бодож олсон.

Таныг Жаки Чаны том фен гэж сонссон юм байна.Ямар кинонд нь дуртай вэ?

-“Согтуу мастер” би энэ киног үзээгүй байсан бол хэзээ ч Драгон баллыг зохиож чадахгүй байсан.
(Нээрээ ч Гокү маань Жаки Чантай төстэй шүү)

Таны Хобби?

-Модел цуглуулах.Цэрэгийн моделд хамгийн их дуртай.

Америк фенүүддээ зориулж үг хэлээч?

-Японд манга хийнэ гэдэг нилээн төвөгтэй.Гэхдээ зураг зохиол хоёр дээрээ өөрөө ажиллана гэдэг маш том завшаан.Өөрсдийн мангагаа хий гэж зөвлөмөөр байна.Америкчуудыг байлдан дагуулж чадах мангаг Америкчууд өөрсдөө л хийж чадна.(Ямар гоё үг вэ... Монголд ч гэсэн тийм л байх.)

Акира Торияама:ХЭТ ИХ ХИЙСВЭР ЗҮЙЛ БОДИТ БАЙДАЛАА АЛДАНА ХАРИН ХЭТ ИХ НАЙДВАР ЯАГААД Ч ХООСОН ХАРАГДДАГ.

Category: Mangaka | Views: 1408 | Added by: Vampy | Rating: 3.5/2
comments powered by Disqus
Total comments: 13
13 sanga00   (2010-12-29 9:00 PM)
mair BAYN GAR BAIHAAAAA

12 Diamond   (2010-12-27 11:09 PM)
7 хоногт нэг бүлэг яаая бас л чанга байгаан шүү

11 Ranmat   (2010-12-27 3:46 PM)
Enii DR.SLump iine orchuulval ch yostoi ineedtei hoorhon yum ble

10 Telli   (2010-12-25 11:49 PM)
nice nice mongoliig baildan daguulax mangaka manai team-ees turwul yamar goe we hehe happy

9 Vampy   (2010-12-25 2:23 PM)
heh.....ta nar bayrlasand bayrlav.............

8 kokoro   (2010-12-25 2:01 AM)
dragon ball ch aguu shuu. delhiig baidan daguulj chadsan

7 OrCil   (2010-12-25 0:35 AM)
nadad CHAKI CHAN bish SUN YNKY tei adil ymshig sanagddagdaa ylan guya GOKU iin baga nas ni Z eeree harin shal oor sedev garaad irdegdee!!! ter ch yahav DBZ bol delhiid aldartai MANGA ch ANIME ch

6 Ranmat   (2010-12-24 9:21 PM)
ene odoo amid baigaa yu esuul uhtsen uu

5 duka   (2010-12-24 9:20 PM)
ene hvniig bi bishirch bna kk

4 Chopper   (2010-12-24 7:45 PM)
хоо. баярлалаа Вампи. happy

3 Acid   (2010-12-24 6:42 PM)
gaihaltai....
ene hun bgaagui bol Masashi bolon Seishi Kishimoto bhgui, Eiichiro Oda bhgui, Eiichiro Oda bgaagui bol Hiro Mashima ch bhgui!!!
^^ Osamu Tezuka ene 2 bol zgeer l anime ertuntsiin domog um daa...
bas... tnx, Vampy!

2 Ranmat   (2010-12-24 6:38 PM)
neeree goy medeelel oruulsand Vampyd talarhay happy

1 Ranmat   (2010-12-24 6:37 PM)
dragon ball iin mangaka yum bizdee uneheer goy manga shu

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга