Дуртай дуу оруулагчдадаа саналаа өгцгөөе!!! - 27 October 2010 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Ням, 2016-12-04
Main » 2010 » 10-р сар » 27 » Дуртай дуу оруулагчдадаа саналаа өгцгөөе!!!
11:16 PM
Дуртай дуу оруулагчдадаа саналаа өгцгөөе!!!

Жилд нэг удаа зохиогддог Сэйюү (дуу оруулагч) Авард нь дуу оруулагчдын ажлыг үнэлэхийн тулд бий болсон бөгөөд өнгөрсөн баасан гаригаас эхлэн "Гадаадын шүтэн бишрэгчдийн төрөлдөө"санал авч эхэллээ.

2008 оноос гадаадын шүтэн бишрэгчдийн төрлийг бий болгож саналыг авч эхэлсэн юм. Эхний Гадаадын шүтэн бишрэгдчийн Сонголт шагналыг Фүкүяма Жүн ("Eve no Jikan"-ны Rikuo, Code Geass: "Lelouch of the Rebellion" -ийн Lelouch Lamperouge гэх мэт )авсан бол хоёрдахийг нь Сайга Мицүки ("Fullmetal Alchemist"-ийн Maria Ross, "Bleach"-ийн Zabimaru, "Inuyasha"-гийн Shintaro гэх мэт) авч байжээ.

Зөвхөн "Гадаадын Шүтэн бишрэгчдийн Сонголт" төрөлд гадаадын шүтэн бишрэгчдийн саналыг авах бөгөөд нэр дэвшигчдийг ирүүлсэн саналаар тогтоох юм байна. Сэйюү Авардын Шүүгчдийн зөвлөл санал авсан нэр дэвшигчдэд "үнэлгээ" өгч хэн ялах эсэхийг нь шийднэ. 2011 оны 1 сарын 1 хүртэл санал авна. Харин шагнал гардуулах ёслол 2011 оны 3 сарын 5-д "Тоkyo Anime Center"-д болно.

Саналыг Япон Англи гэсэн хоёр хэл дээр авч байгаа бөгөөд анимэ сонирхогч та нар ч гэсэн саналаа өгөх боломжтой. Ганц удаа санал өгөх эрхтэй болохоор сайн бодож байгаад өгөөрэй!!!!

Category: Мэдээ | Views: 1100 | Added by: Danzii | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 7
7 Diamond   (2010-11-14 2:50 PM)
haha bi Ymaguchi Kappei geed ugtsun ner ni zuv ym bol uu? hahaha

6 Tabonish   (2010-10-30 1:45 PM)
ziak sanalaa ugnu duu

5 Vampy   (2010-10-28 8:53 PM)
Goy medee baina sanalaa ugdug heregeee cool

4 Uryuu_Ishida   (2010-10-28 5:03 PM)
RockLee ийн дуу оруулагч
Ishida Sasuke Нарын дуу оруулагч янзтай ш д biggrin

3 i3uTCH3R   (2010-10-28 12:57 PM)
санал өгмөөр л байна даанч дуу оруулагчийг нь мэдэхгүй ш дээ ... cry

2 hotsauce_sn   (2010-10-28 3:37 AM)
To-love-ru giin Lala-n duu oruulagch heniin bol sanal uguh gsiimaa

1 kam   (2010-10-27 11:59 PM)
ммм хүнүүсийн мэдкүү болхоор dry

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга