Manga Awards - 3 September 2010 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Ням, 2016-12-04
Main » 2010 » 9-р сар » 3 » Manga Awards
11:41 PM
Manga Awards

Хамгийн шилдэг мангаг шалгаруулдаг маш олон тэмцээн болдог байна.

- Акацүка Аваард \эхлээд акацүки гэж уншчихаад юу билээ гэж бодсон хэхэ\
Энэ шагналын анх 1974 оноос хойш гардуулах болжээ. Гол зорилго нь инээдмийн төрлийн шинэ мангака нарыг дэмжих юм байна.

- Дэнгеки Комик Гранд Прикс
Анх 2004 оноос эхлэн гардуулах болсон. One-shot буюу нэг ангит манганы шилдгийн шилдгийг шалгаруулдаг уг шагналыг хоёр төрлөөр шалгаруулдаг юм байна. Үүнд нэг болон түүвэр зохиолын төрөл орно. 6 дахь удаагийн шалгаруулалтаас эхлэн ингэж хуваагдах болсон бөгөөд дараа жил нь Шонен болон Шожо гэсэн хоёр төрлөөр шалгаруулах болжээ.
Нийт 3 байр эзэлүүлэх бөгөөд эхний байрын шагнал 2 сая иен, 2-р байр хагас сая, 3-р байр 300000 иений шагналтай байдаг байна.
Гэхдээ эхний байрны шагналыг одоог хүртэл 2хон мангака л авч байсан түүхтэй юм байна.
Тэдний эхнийх нь хамгийн анх буюу 2004 онд Руики Акиба "Акаруи Райсе но Цукириката" мангагаараа, 2 дахь удаад нь Сачи Курафуги "Грийн Вийзэр" мангагаараа 2005 онд авч байжээ.

- Коданша Манга Аваард(講談社漫画賞, Kōdansha Manga Shō)
Анх 1977 онд 2 төрөл буюу Шонен Шожо төрлийн олон ангит манга, мангака шалгаруулдаг байж байгаад 1982 оноос үндсэн буюу шилдгийн шилдэг 2003 оноос хүүхдийн манганы төрөл нэмэгджээ. Хамгийн анхны ялагчдыг дурьдвал Осаму Текүза "Блак Жайк", "Гурван нүдэт нэгэн" мангагаараа Шонен төрөлд харин Шожо төрөлд Ваки Яамато "Хайкара-сан га Тору" болон Киоко Мизүки, Юүмико Игараши нар "Чихэр, чихэр" мангагаараа тус тус авч байжээ.
Анхний шилдгийн шилдэг шагналыг Мачико Сатонака "Кариудо но Сэйза" мангагаараа хүртэж байж.
Хамгийн сүүд буюу 2010 оны ялагчдыг дурьдвал: Хүүхдийн манганы төрөлд Теняа Яанбу "Иназума 11", шонен төрөлд Юүжи Теражима "Алмазний мэргэжилтэн", шожо төрөлд Акико Хигашимура "Курагехиме", шилдгийн шилдгээр Масаяа Цунамото "Агуу аллага" мангагаараа тус тус хүртжээ.

- Сэиүн Аваард
Шинжлэх ухааны болон гүн ухааны зохиол, кино, манга, аниме шалгаруулах уг шагналыг Японы Шинжлэх Ухааны Зөвөлгөөний гишүүд шүүдэг юм байна.
Дотроо олон төрөлтэй. Үүнд:
-- Японы хамгийн шилдэг гүн ухааны зохиол
-- Японы хамгийн шилдэг богино зохиол
-- Хамгийн шилдэг гадаадын бүтээлчдын зохиол
-- Хамгийн шилдэг гадаадын бүтээлчдын богино зохиол
-- Шилдэг медиа - Энэ төрөлд 1992 онд Терминатор 2, 1994 онд Журасик парк авч байсан ба 2000 онд Коубоя Бепоп, 2007 онд бидний орчуулан хүргэсэн Цаг хугацаагаар шилждэг охин хамгийн сүүд 2010 онд "Зуны дайн" шагнал хүртжээ.
-- Шилдэг манга, комик - Хамгийн анх 1978 онд "Террагийн зүг" гэдэг манга хүртэж байсан бол хамгийн сүүд 2010 онд "Плуто" хэмээх манга хүртжээ.
-- Шилдэг уран бүтээлч
-- Шилдэг шинжлэх ухааны бүтээл
-- Чөлөөт сэдэв
-- Тусгай шагнал

- Шогакукан
1955 оноос эзэддээ очих болсон уг шагнал нь шилдгийн шилдэг хүүхдийн, хөвгүүдийн, охидуудын болон шилдгийн шилдгийг тодруулдаг байна.

Category: Мэдээ | Views: 1035 | Added by: Tabonish | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 4
4 Saizo   (2010-09-15 11:29 AM)
goi medeelel bn

3 konagi   (2010-09-04 1:47 PM)
үнхээр гоё юм байна happy амжилт

2 003   (2010-09-04 5:33 AM)
хэхэ тэр гадаад хүмүүсийн оролцдог юманд нь ороод түрүүлчих юмсан~~~!!!
гоё мэдээлэл байна~~~!!!

1 Tabonish   (2010-09-03 11:42 PM)
sorry zurag uneheer oldsongui

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга