Мацури Хино - 2 September 2010 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Даваа, 2016-12-05
Main » 2010 » 9-р сар » 2 » Мацури Хино
0:21 AM
Мацури Хино

Мацури Хино Хоккайдод 1 сарын 24нд мэндэлжээ. Тэрээр мангака болно гэж шийдэх хүртлээ номын дэлгүүрийн худалдагч хийдэг байжээ. Мангака болно гэж шийдсэнээсээ хойш ердөө 9 сарын дараа гэхэд тэр жинхэнэ мангака болж чадсан байлаа. 1995 оны 9сарын 10нд ЛаЛа сэтгүүлд хэвлэгдсэн "Ko no Yume ga Same Tara" -この夢が覚めたら буюу Энэ мөрөөдөл дуусхад гэдэг нэртэй манга нь амжилт авчирч байжээ.
Анх Цус сорогч хүлэг баатар мангагаа 2004 онд Осакад байхдаа гар бичмэлийг нь хийж эхэлжээ. Тэр ахиад инээдмийн манга биш арай өөрийг хийж үзэхийг хүссэн учраас цус сорогчдын хайрын түүх өөрт нь жинхэнэ сорилт болж чадна гэж боджээ. Ингээд тэрээр цусанд будагдсан сургуулийн талаар бичиж эхлэхээр шийдсэн бөгөөд гол санааг нь "Хурдлахыг хүсвэл удаан алх" гэжээ.
Тэр энэ манганыхаа талаар нэг их юм дэлгэхийг хүсдэггүй учраас ихэнхдээ бүх юм учир битүүлэг хэвээр байдаг. Үнэхээр л цаашид юу болох нь төсөөлхийн аргагүй. Аниме нь ч гэсэн учир битүүлэг хэвээрээ л төгссөн. Германд нэгэн удаа ярилцлага өгч байхад нь сурвалжлагч "Юүки хэнийг сонгох вэ?" гэсэн асуултанд тэр бас л нууц гэж хариулж байсан.
Түүний амжилтанд хүрсэн бусад манга гэвэл Toraware no Minoue, MeruPuri бөгөөд үүгээрээ Шожо манганы ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг олжээ.

Ингээд Шожо Бийт-д өгсөн ярилцлагийг хүргье.

Ш.Б: Та үргэлж ид шидийн үлгэр болон гайхамшигийн ертөнцөд итгэдэг байсан уу?
М.Х: Би багадаа барууны үлгэрүүд болон Япон ардын үлгэрүүд унших их дуртай байсан. Тэгээд түүнийхээ талаар үргэлж төсөөлөн боддог байсан. Одоо хүртэл дуртай хэвээрээ олон үлгэрүүд байдаг. Би бас Амеркийн кинонуудад үнэхээр дуртай. Магадгүй энэ намайг мангакагийн замыг сонгоход хүргэсэн байж болох юм. Би манга бүтээх үнэхээр дуртай. Энэ яг л бүтэн кино ганцаараа хийж байгаа юм шиг санагддаг. Зохиол, дүр, хувцас, зураг авалт гэх мэтийг бүгдийг нь хийж байгаа мэт.

Ш.Б: MeruPuri манганыхаа дүрүүдийн хувцаслалтыг хэрхэн гаргасан бэ?
М.Х: Би ханхүүгийн хувцсанд Туркийн үндэсний хувцасаас бага зэрэг оруулж өгсөн. Бусдыг нь би өөрийн багахан туршлаган дээрээсээ бий болгосон.

Ш.Б: Хамгийн хүндрэлтэй гэмээр ч юм уу асуудал юу байдаг вэ?
М.Х: Ерөнхийдөө бол бодол санаанд минь урган гарч ирсэн тэр бүгдийг яг буулгана гэдэг хэцүү. Тоглоомоор хэлэх юм бол яг л хүүхэд төр байгаа юм шиг. Зурах гэдэг бол хамгийн гайхалтай хэсэг гэхдээ үнэхээр сайхан төсөөлөгдөж байгаа бүхнээ яг гоё зурж чадахгүй байх үнэхээр хэцүү. Иймэрхүү тохиолдолд би эцсийн хугацаа хүртэл нь ахин дахин зурсаар л байдаг.

Ш.Б: Манга бүтээхэд мэргэжлийн сургуульд сурах хэр чухал гэж боддог вэ? Та ер нь сурч байв уу?
М.Х: Би дунд сургуульдаа урлагийн ангид сурч байснаас өөр газар сурч байгаагүй. Би бага байхаасаа л ямар нэгэн юм бүтээх дуртай байсан. Тэгээд өсвөр наснаасаа манга сонирхон зурах гэж оролдож эхэлсэн дээ. Би мэргэжлийн сургуульд сурах нь сул талтай гэж хэлэхгүй. Хамгийн гол нь уран төсөөлөл, тэмүүлэл, урам зоригтой байх хэрэгтэй.

Ш.Б: Та хувийн амьдрал болон ажлаа хэрхэн зохицуулдаг вэ?
М.Х: Би Цус сорогч хүлэг баатрыг бүтээж эхэлсэнээсээ хойш бараг үргэлж л ажиллаж байна. Усанд орж байхдаа, хоол идэж байхдаа эсвэл бүр унтаж байхдаа. Энэ үнэхээр солиотой хэрэг. Миний эмч намайг ажлын ачаалалаас болоод үхэж мэдэх нь байна гэсэн. Гэхдээ би энэ мангагаа дуусгатлаа энэ эрчээ алдахгүй гэж боддог. Мэдээж би үхэхийг хүсэхгүй байна л даа. Тийм болхоор би аль болох өөртөө санаа тавьхыг хичээдэг.

Ш.Б: Та өөр ямар нэгэн мэргэжлээр ажиллах талаар бодож үзэж байв уу? Эсвэл багадаа хүсдэг байсан ч юм уу?
М.Х: Би бага ангид байхдаа би цэцгийн дэлгүүрт ажиллах, сувилагч болох, эсвэл зураач болохыг хүсдэг байлаа. Дунд сургуульд ороод эрдэмтэн юм уу механикч болохыг хүсэж эхэлсэн. Ахлах ангид ороод мангака болон нийгмийн холбогдолтой ажил хийх дуртай болсон. Харин коллежид ороод зохиолч юм уу архитехтурч, дизайнер болохыг хүсдэг байлаа. Би үнэхээр олон сонирхолтой байсан ч мангака бол миний сонгосон зам. Би одоо ч гэсэн янз бүрийн ажил хийхийг хүсдэг ч зурхыг хүссээр байх юм бол мангагаа зурсаар л байх болно.

Ш.Б: Та караокенд дуулах дуртай юу? Тэгвэл дуртай дуу чинь юу вэ?
М.Х: Ойрдоо чадахгүй байгаа ч би үнэхээр дуртай шүү. Ялангуяа энка \япон ардын дуу\, анимены дуу болон поп дуунд дуртай.

Ш.Б: Та өөдрөг үү эсвэл гутранги уу? Энэ чанар чинь ажилд чинь хэрхэн нөлөөлдөг вэ?
М.Х: Би өөрийгөө өөдрөг гэж хэлэх ч бас гутрахдаа амархан. Гэхдээ асуудлыг даван гарах хүч надад байдаг гэж боддог. Гутарсан үедээ ажилдаа сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд би бүгдийг бодитоор харахыг хичээдэг.

Ш.Б: Та ямар учраас цус сорогчдын талаар бичхээр шийдсэн юм бэ?
М.Х: Би үлгэр болон цус сорогчдын тухай зохиолд үнэхээр дуртай. Би хэзээнээс яагаад гэдгээ ч мэддэггүй, ямартай ч цус сорогчид бол миний дуртай сэдэв. Энэ сэдэв миний сэтгэлийг их хөдөлгөдөг. Үүний тухай би удаан ярьсан ч чадна.

Ш.Б: Японы уншигчид Цус сорогч хүлэг баатрын Зеро, Канами хоёрын альных нь талд байдаг вэ?
М.Х: Хоёуланд нь дуртай хүн ховорхон байдаг юм шиг санагддаг. Ер нь яг 50 50 хувьтай хоёр тал болон хуваагддаг. Зерогийн нууцхан сайхан сэтгэл, Канамигийн учир нь үл олдох ааш уншигчдыг татдаг байх аа.

Ш.Б: Та Амеркийн уншигчидад ялангуяа Цус сорогч хүлэг баатрыг шимтэн уншдаг уншигчиддаа хандан юу гэж хэлэх вэ?
М.Х: Би цус сорогчдын дотоод шинжийг илэрхийлхийн тулд зарим түрэмгий хэсгүүдийг оруулж өгсөн боловч миний эцсийн зорилго бол шожо манганы романтик сэтгэл хөдлөлийг харуулхыг зорисон. Цаашдын гарах бүлгүүд та бүхэнд таалагдана гэж найдаж байна гэжээ.

Category: Mangaka | Views: 1655 | Added by: Tabonish | Rating: 5.0/1
comments powered by Disqus
Total comments: 8
8 tearcollector   (2010-11-12 1:04 AM)
Ene manga bol istoi gaihaltai
hurdan draginh ni bulguud garaasai happy

7 inura   (2010-10-01 9:50 PM)
minii gants hairtai manganii mangaka

6 duka   (2010-09-11 9:04 PM)
bi ch mangand ni durtai shvv vneheer goe manga

5 Grmc12   (2010-09-06 11:44 AM)
mundag emegtai mangaka bna shu!

4 cibo   (2010-09-03 1:07 PM)
shiideel 9 sariin dotor mangaka bolson gej... ghde l heterhii goy zurdag

3 Acid   (2010-09-03 12:38 PM)
manganuud ni tsaanaa l neg uur shuu, zuraglal ni ch gaihaltai

299, bayrlalaa!


2 Chopper   (2010-09-03 0:53 AM)
9hon sariin dotor....aguu yumaa.
goy medeelel bna. 299doo bayrlalaa

1 Tabonish   (2010-09-03 0:26 AM)
ene hunii ter ih husel ermelzel, awyas nmg almairuulsan, 9hun sariin dotor, burhan min

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга