Хидэаки Сорачигийн ярилцлага - 25 August 2010 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Ням, 2016-12-04
Main » 2010 » 8-р сар » 25 » Хидэаки Сорачигийн ярилцлага
11:36 PM
Хидэаки Сорачигийн ярилцлага
Асуулт: Хэрвээ та нэг мангакагийн ямар нэгэн чадварыг авч болох байсан бол юуг сонгох байсан бэ?
Хариулт:
Тэгвэл би хоёр гараа тасдаж аваад Обата-сэнсэйн гараар сольчих байсан байх. \миний ойлгосноор бол Обата Такэши-сэнсэйнхтэй байх\

Асуулт: Та өмнө нь өөрийгөө найз нөхөдгүй гэж хэлж байсан. Таны нийгмийн амьдрал ямаршуу байдаг вэ?
Хариулт:
Байдгаараа л, ганц ч найзгүйгээр Токиод амьдарсаар л байна. \инээв\ Тэгээд төрөлх хотдоо очиход дотно найз нараасаа бэлгэнд хавч авдаг гэдгийг тооцохгүй бол би бас л ганцаараа байдаг. Гадагшаа гарахаараа хийдэг ганц зүйл маань бол хэдэн туслахтайгаа хамт юм олж уух. Ямар ч байсан, тэд нар жирийн ажилчид гэхээсээ илүү миний хамтрагчид шиг байдаг. Би тэднийг жинхэнэ найзууд шиг үздэг, гэхдээ тэд намайг бас ингэж боддог болов уу? Эцсийн эцэст, бид нар ажлаас гадуур уулзалддаггүй шүү дээ.

Асуулт: Саяхан өдөр тутмын амьдралд чинь таныг гонсойлгосон зүйл болсон уу?
Хариулт:
Нэг удаа кофе ууж байгаад амандаа нэг зүйл орчихсон байгааг мэдэрсэн. Эхлээд би "Ёооё... Кофе дотор үс байна – сэжгийн юм!” гэж бодсон. Гэхдээ сайтар үзсэн чинь ямар нэгэн амьтны үс байсан болж таарсан. Тэгээд кофегоо шууд угаалтуур луу асгасан. Дараа нь амаа хэдэн удаа ам зайлагчаар цэвэрлэж, өдөржингөө шүлсээ ч залгихаас эмээсэн дээ.

Асуулт: Тэгвэл... Таныг уйлуулсан зүйл тохиолдож байсан уу?
Хариулт: Нэг удаа редактортойгоо уулзаж байхад, тэр маань фэнүүдийн хийсэн Дораэмоны сүүлийн бүлгийг авчирсан. Үүнийг хараад хэн ч байсан нулимс дусаах байсан байх. Хөөе, байзаарай, бид нар яагаад энэ уулзалтан дээр ийм зүйл яриад сууж байдаг билээ? Бид нар Гинтамагийн тухай ярилцах ёстой биз дээ?
\тэрхүү Дораэмоны сүүлчийн бүлэг\

Асуулт: Танд тохиолдсон хамгийн онцгүй зүйл юу вэ?
Хариулт:
Жилээс жилд шилжсэн ажил хийж, их завгүй байхдаа би хоёр долоо хоног дарааллан халуурч билээ. Би өөрийгөө үхэх гэж байна л гэж бодсон шүү. Гэхдээ нөгөө талаас 40ْ хэм хүртэл халуурсныхаа дараа манга зурж дийлсэн нь их урам өгсөн шүү.

Асуулт: Тэгвэл танд тохиолдсон хамгийн сайхан зүйл юу вэ...?
Хариулт:
\Гинтамагийн\ 5-н жилийн ой дөхөж байна. Хар даа! Би танд хэрэгтэй зүйл хэлж байгаа биз дээ? \инээв\

Асуулт: Эцэст нь... Гинтамаг уншдаг хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?
Хариулт: Энэ 5-н жил намайг дэмжсэнд баярлалаа! Та нарын ачаар л ийм хачин зүйл хэвлэг байгаа юм. Миний бодлоор... надад дахиж ийм боломж таарахгүй байх \инээв\. Та нар Гинтама үзээд инээж байсан бол би тун их баяртай байна. Над шиг муухай үнэртэй өвгөний өгсөн ярилцлагыг уншиж байгаад ч баярлалаа.

Category: Mangaka | Views: 1219 | Added by: Acid | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 13
13 T3nS@i   (2010-08-27 7:22 AM)
Энд юу болчихоо вэ? хохо

Нэг мэдээний доор тэрнээс нь 2 дахин урт сэтгэгдэл-ярилцлага байна.. хохо..

:))


10 Danzii   (2010-08-26 1:59 PM)
Сорачи-сэнсэй, 003-сэнсэй, Асид-сэнсэй нарын ярилцлагыг унших сайн байлаа...

11 003   (2010-08-26 2:46 PM)
Эхэхэ дахиад тэгэхгүй ээ Гинтама болохоор л нь л тэссэнгүй уучлаарай~~~~!!!

12 Acid   (2010-08-26 5:15 PM)

дахиж хэзээ ч тэгэхгүй ээ, амлий...

8 003   (2010-08-26 1:38 AM)
Гинтама Манган дээр нь нэг хэсэг гардаг юм.
Хижиката Гинтоки хоёр оршуулган дээр ирсэн чинь оршуулагдаж байгаа хүнийх нь сүнсийг хараад болдоггүй байхгүй юу.
Тэгээд үнхэлцэг нь хагарах гээд сууж байсан чинь авсыг өргөж өрөөнөөс гаргах хэрэгтэй болоод "алив тэр залуу хүмүүс ирээд туслаадхаач" гэсэн чинь нөгөө 2 чинь баруун гараараа зүүн гарнуудаа хуга мушгиснаа "өө яанаа гар болохоо байчихлаа" гээд суугаад байдаг юм. Гинтамагийн манга нь зураглал муутай байсан нь үнэн одоо бол сайжирсан 321 бараг гарчихсан байгаа байх.

9 Acid   (2010-08-26 1:48 PM)
Ёооо, за эхлээд анимэг нь дуусгаад дараа нь л уншнаа. Зураг нь сайжирсанд х баяртай байна. Обата гараа өгчихсөн нь үнэн юм болов уу? хД
Нээрээ, би чиний өгсөн бичлэгийн мянган удаа үзсэн байх аа. Тэгээд юу гэж боджийн? Юу ч ойлгохгүй байгаагаа л ойлгосон. Явж япон хэл сурдаг хэрэг ээ.
тэгээд, Сорачи хурдхан олон бүлэг зурчихаасай билээ. Анимэ нь үргэлжилнэ гэж бодохоос л нисмээр санагдаад байх юм.
Мэдээнээс, кино гарах нь лавтай болсон байна лээ. Гэхдээ лайф-экшн биш шүү хэхэ. Хурдан үзэх юмсан...

3 003   (2010-08-26 0:21 AM)
Асидад хариулт:
-Урлан дээр нь очихоороо энд тэнд баачихсан байгаа шүү битгий гишгэчихээрэй...
тэгээд арааc чинь зөндөө олон хүн архидангаа мангагаа цааш нь хэрхэн өрнүүлэх тал дээр зөвөлгөө өгөхөөр ирж байгаа гээд дамжуулчихаарай~~~!!!

5 Acid   (2010-08-26 0:22 AM)
урлан нь дүүрчээ, гэрт нь очоод хоолыг хийж, шалыг нь угааж зарцлагдий. урлан дээр миний хэрэг гэж юу байхав дээ? хэхэ

6 003   (2010-08-26 0:34 AM)
өө би тэгвэл урлан дээр нь очиж ажлаас гадна 24 цагаар хамт байдаг асистант нь болохоос
2улаа Сорачи Хидэакигийн хөлийг нь хугалаад хонгилд нь хананаас гинжилж түгжээд Гинтамаг хэзээ ч битгий дуусга гэж тушаагаад тэгээд би асистант хийгээд чи хоолыг нь зөөж байя болж байна уу?
би Кацүраг арай их гарга гэж тушаах бодолтой байна..

7 Acid   (2010-08-26 0:39 AM)
эсэргүүцэв. хайртай хүнийгээ гинжлэх, тэр тусмаа хөлийг нь хугалах зүрх байхгүй болно. хоёулаа зүгээр шөнө унтаж байхад нь чихэнд нь хүслээ шивнээд байя. хөлийг нь угаагаад, ширхэг тоос ч байсан үлээж унагаагаад, өдөрт 5 удаа хооллоод, хүсэл болгоныг нь биелүүлий
за тэгээд юмаа бэлдээрэй, хурдан явъя

2 003   (2010-08-26 0:16 AM)
би энэ хүнийг мэддэг болсон богино хугацаанд Обата Такэши сэнсэйгээс ч илүү дуртай болсон...
Тиймээс гараа хурдан өгөөчээ Обата сэнсэй~~~!!!!
Гэхдээ Сорачи Хидэаки сэнсэйг ганцаардмал гэдгийг мэдсэн чинь нээрээ сонин байна шүү
би Гинтамаг хийхийн тулд бөөн инээд наргиа болсон хүн л сууж байдаг байх гэж бодож байлаа.
Төрөлхийн буржгар Мөнгөлөг өнгийн үстэй, үхсэн загасны нүдтэй, амттанд дуртай, залхуу, Шоонэн манга уншдаг, Тэгээд хүчтэй сүнстэй Самүрай байж болох юм гэж хэний санаанд орох вэ дэээээ~~~!!!!
.
Тэгээд бас Асидаа энэ мангака нарын ярилцлагуудыг мангака гэсэн мэдээний төрөлд оруулчихвал их зүгээр байна~~~!!!

4 Acid   (2010-08-26 0:21 AM)
нээрээ тэгий..

тэгээд би юмаа цуглуулаад Сорачи-сэнсэй руу явлаа. Т_Т ийм мундаг хүнийг ганцаардаж байгааг сонсоод бүр тэскүүүүнээээ... Са-чан шиг "надаар хүссэнээ хий" гээд хаалганых нь гадаа зогсож байя хД


1 Acid   (2010-08-25 11:46 PM)
-Обата-сэнсэйн гараар сольчих байсан байх-
мхм, тэр Обата хурдан гараа өгөөчээ!!

-бас л ганцаараа-
Үгүй ээ, бид үргэлж тантай хамт..

ер нь хараад байх нь ээ, Сорачи-сэнсэй их гутранги үзэлтэй хүн юм аа... тоглоом хийхдээ хүртэл бараанаар хийх юм, ийм хүнээс Гинтама гарсан нь сонин л юм...


Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга