Эиичиро Ода, Иноүэ Такэхико нарын ярилцлага! \үргэлжлэл\ - 24 August 2010 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Даваа, 2016-12-05
Main » 2010 » 8-р сар » 24 » Эиичиро Ода, Иноүэ Такэхико нарын ярилцлага! \үргэлжлэл\
5:32 PM
Эиичиро Ода, Иноүэ Такэхико нарын ярилцлага! \үргэлжлэл\


******: Ноён Ода, та хэзээнээс "Vagabond”-ыг уншиж эхэлсэн бэ?


Ода: Танкоүбон гарахад би бүгдийг шууд уншчихдаг. Мэдээж, надад боть болгон нь байгаа. Энэ цуврал эхэлснээсээ хойш залуу уран бүтээлч бидний дунд их цуутай болсон. Үнэхээр сэтгэл хөдөлгөм, гүн гүнзгий дүрслэлтэй... Би хэзээ ч Иноүэ-сэнсэйн зураглалд ханаж цадахгүй байх аа. Яг "Энэ залуу, зураглалынхаа төлөө хэр хол явж чадах юм бол?” гэмээр байдаг. "Purple Kaede” гарч эхэлснээс хойш би ингэж бодож байгаа.

 Иноүэ: Би тэр үеэс хойш сайжирсан гэдэгтээ итгэлтэй байна. Энэ их сонин л доо, яагаад гэвэл, би "Purple Kaede"-г хийж байхдаа "Хэй, би ч дажгүй зураач юм даа” гэж бодож байсан юм \инээв\. Харин одоо би ийм зургийг хүмүүст харуулахыг хүсэхгүй л байх байсан юм.


Ода: Би таны Сүүлчийн Манганы Үзэсгэлэнг харсан, тэгээд... Би үүний утга санааг нь ч ойлгохгүй байгаа – энэ сайн юм уу эсвэл ямар юм бол доо гээд л. Яагаад гэвэл, энэ яах ахгагүй миний сэтгэлгээнээс хэтэрсэн эдэ Ийм зургийг яаж зурдаг байна аа? Тэр аварга том ханын зураг байна. Аварга том ч гэсэн, харьцаанууд ерөөсөө алдагдаагүй.

Иноүэ: Үнэндээ бол, сайн харвал харьцаа нь жаахан зөрчихсөн байгаа. Энэ үзэсгэлэнд миний санааг зовоож байгаа хэдэн зураг байгаа шүү.


Ода: Би ерөөсөө тэгж бодохгүй байна! Зураг болгон үнэхээр гайхамшигтай, миний сэтгэлгээнээс хол давсан түвшинд байдаг. Сүүлийн үед би Эдогийн үеийн Японы уран зургийг их сонирхож байгаа. Эдод амьдарч байсан хүмүүст интергэт, комикны дэлгүүр мэтийн зүйл байгаагүй. Тэдний чөлөөт цагаа зарцуулах зугаа цэнгэл биднийхтэй харьцуулахад хамаагүй бага байсан гэж бодож байна. Нөгөө талаас, тэд цаг заваа гар урлалд бид нараас илүү үрдэг байсан. Ийм болохоор, тэд энгийн чадвартай хүн хийж чадахааргүй түвшний зүйлсийг бүтээсэн байдаг. Эдогийн үеийн бэхэн зургийг харахад, тэд гайхалтай байсан байдаг. Энгийн зураг дээр л гэхэд тэд амьдралын эрч хүчээр дүүрэн нэгдмэл шугамуудыг бүтээж чаддаг байсан. Одоо хамгийн сайн чадвартай хүн сатаарахгүй зурахад ч гэсэн дахин ийм зураг бүтээж чадахгүй л болов уу.
Миний бодлоор таны зураг энэхүү Эдогийн түвшинд хүрдэг. Орчин үеийн хүн үүнийг зурж чадаж байгаа нь сонин шүү. Энэ үнэхээр намайг гайхашруулдаг юм.

Иноүэ: Бүр иччихлээ! \инээв\


Ода: Тэгээд Сүүлчийн Манганы Үзэсгэлэнд 150 уран бүтээл байгаа биз дээ? Төсөөлөхөд ч хэцүү юм.


Иноүэ: Хүмүүсийн дарамт шахалтанд байгаад байхаар, гайхмаар их ажил хийж амждаг юм л даа.


Ода: Би эцсийн хугацааны шахалтанд байдаг, тэгээд хэд хэдэн удаа амиа авч гарч билээ. Гэхдээ... Би арай ийм их юм хийж амжихгүй байх байсан байх.


Иноүэ: Энэ чиний бүтээл бол, чи үүнийг хийж л таараа.


Ода: Үгүй дээ, чадахгүй! Би хуудас болгон дээр тодорхой зорилгод хүрэхийг хүсдэг болчихдог юм.

Иноүэ: Ах, ойлголоо.

Ода: Яг дуусаагүй байхад ч гэсэн надад "За, боллоо. Би үүнийг хийчихлээ!” гэж бодох үе байдаг. Би өөрийнхөө төсөөлсөн шиг хэмжээндээ хүрч чадахгүй байгаа юм шиг санагддаг.


Иноүэ: Миний хувьд энэ төсөөлөл их чухал байдаг. Гэхдээ энэ хэцүү биш гэж үү?

Ода: Би үүнийг зураачийн мэдрэмж гэж боддог.


Иноүэ: Энэ миний зан чанар ч байж болох юм. Толгойдоо зорилготой байсан ч, ямар нэгэн хэмжээнд хүрнэ гэдэг миний сонирхлыг татдаггүй. Зурж байхад, зураг аятайхан болж байгаа гэж бодогдвол, тэр үед нь шууд зогсоод дуусгачихаж чаддаг. Энэ ч хариуцлагагүй хүний шинж дээ.


Ода: Та эхлэхээсээ өмнө зургийг бүтнээр нь толгойдоо төсөөлчихсөн байдаг уу? Яг ингэж сүүлчийн зураас хүртлээ төсөөлөлдөө байгаа зургаа дагадаг гайхалтай хүмүүс байдаг юм л даа.


Иноүэ: Би сайн мэдэхгүй байна аа. Миний төсөөлөлд зураг байдаг байх, гэхдээ тийм ч тодорхой биш л дээ.


Ода: Миний хувьд бол бүтэн зураг гэж нэрлэхэд ч хэлэхэд ч хэцүү бүрсийсэн юм байдаг. Гэхдээ зурах тусам төсөөллийн зураг арай тодорч, би үүнийгээ үзгээрээ цаасан дээр буулгаж эхэлдэг.

Иноүэ: Минийхтэй ойролцоо гэж бодож байна.


Ода: Шууд эцсийн шугамуудаа зурчихдаг зураач нартай ижилхэн түвшинд гарах боломж надад байгаагүй. Надад нэг гайхалтай ой тогтоолттой зураач найз байдаг юм. Тэр нэг харсан зургаа хэзээ ч мартдаггүй юм. Тийм болохоор, тэр нэг дүрийг ганц удаа зурчихаад, дараа нь харахгүйгээр түүнийгээ ахин дахин зураад байж чаддаг. Энэ гайхалтай чадвар шүү. Би зурсан дүрээ их хурдан мартчихдаг. Би үүнийг дахиж зурахын тулд хуучин хийж байсан ажлаа ухаж байгаад, дахиад харах хэрэгтэй болдог.

Иноүэ: Би ч гэсэн. Би хуучин дүрүүдээ байнга харж байдаг. Би хааяа сахал мэтийн жижиг сажиг зүйлсийг зурахаа мартчихдаг.


Ода: Тийм үү? Санаа амарлаа шүү. Цааш нь үргэлжлүүлж чадах юм шиг санагдаж байна.
Та хаанаас уран бүтээл туурвих эрмэлзэл, сонирхлоо олдог вэ?

Иноүэ: За байз, их амархан. Өмнөх зургаа харахаар ичмээр санагддаг, тийм ээ?


Ода: Тийм ээ, бага зэрэг.

Иноүэ: Үүнээс илүү юм хийж чадна гэсэн мэдрэмжнээс авдаг байх.


Ода:
Би өөрийгөө хамгийн их эрмэлзэлтэй зураачдын нэг гэж бодож байсан юм. Гэхдээ Сүүлчийн Манга Үзэсгэлэнг үзсэний дараа энэ талаараа тэнцэхгүй юм шиг санагдаж байна.


Иноүэ: Үгүй дээ, хэрэг энд байгаа юм биш. "One Piece” эхэлснээс хойш хэдэн жил болоод байгаа билээ?


Ода: 12 жил.


Иноүэ: Гайхалтай байна шүү дээ. Ийм олон жил цуврал гаргасан гэдэг чинь надад бас тийм сэтгэгдэл төрүүлж байна.

Ода:
Үгүй байлгүй дээ! Би "Slam Dunk”-ийг урт хугацааны цувралын хэмжээтэй гэж боддог. Эхэндээ би "One Piece”-ийг 5 жил гаргана гэж бодож байсан юм... Одоо үүнээсээ хоёр дахин илүү хийчихээд байна.

Иноүэ: Сүүлчийн 52-р ботийг уншихад, төгсгөлдөө хүрч байгаа юм шиг санагдахгүй байна лээ шүү.


Ода:
Тийм ээ, миний амьдрал бүхлээрээ замбараагүй болчихсон.

******: Кожирогийн хэсгээс "Vagabond” үзэгнээс, бийрний зураг руу шилжсэн. Ноён Ода, та үүний тухай юу бодож байна?


Ода:
Үнэхээр догь шүү. Иноүэ-сэнсэй шиг туршлагатай байж, тэр одоо болтол хөгжин дэвшсээр байна. Ийм их үнэмшилтэй зурагтай байгаа нь сайн шүү. Бийрээр зурна гэдэг гайхалтай.


Иноүэ: Үнэндээ бол ийм зүйл байх ёсгүй биз дээ? Удаан ажил нь тогтвортой байдлыг нураадаг юм.


Ода: Та үүнээс өмнө бийрээр зурдаг байсан биз дээ?


Иноүэ: Зарим хэсгүүдэд эффект хийхийн тулд ашиглаж байсан. Гэхдээ мангагаа бүхлээр нь ингэж хийнэ гэдэг зөвхөн санаа төдий байсан юм. Кожирогийн хэсгийг эхэлж байхдаа, өөрийнхөө хүссэн зураглалдаа хүрэхийн тулд үзэг биш бийр хэрэглэхээс өөр аргагүй болсон. Энэ миний уран бүтээлийн мэдрэмжийг өөрчлөх болсон ч би ажлынхаа тогтвортой байдлыг тэгж их анзаардаг хүн биш болохоор үүнийг хийхээр шийдсэн. Тэр үед өөрийнхөө зөн совингоо дагасан даа.


Ода: Нэрний лого ч гэсэн өөрчлөгдсөн.


Иноүэ: Тэр үед би өөрөөсөө "Vagabond” гэж чухам юу юм бэ гэж асуудаг байсан юм. Үүнийг үргэлжлүүлэн хийхийн тулд ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэг гарсан. Лого тэр өөрчлөгдсөн зүйлсийн нэг нь байсан. Ямартаа ч, өмнө нь байсан бийрээр бичсэн лого гайхалтай байсан шүү.


Ода:
Бүтээгч "Өөрчлөлт хийх цаг боллоо!” гэж шийдэхэд, хүмүүс үүнийг их сайн хүлээж авдаг, үгүй гэж үү? Миний хувьд бол "One Piece”-ийн 50 дахь ботийг хийж байхдаа, тэр хэсгийг дууссан гэж үзээд логогоо тавьдаг байдлаа өөрчилсөн. Тэгсэн ч гэсэн, хүмүүс үүнийг бараг тоогоогүй. \инээв\. Уншигчид – сайн утгаар нь хэлж байна шүү – өөрчлөлтөд тийм ч их анхаарал тавьдаггүй юм. Тийм болохоор, уран бүтээлчид хүссэнээ хийх эрх чөлөөгөө мэдэрч чаддаг гэж бодож байна.

******: Ноён Иноүэ, танд Ноён Одагийн зураглал ямар санагддаг вэ?

Иноүэ: Бүхлээрээ миний уран бүтээлээс тэс ялгаатай. Амьдралын эрч хүчээр дүүрэн, уншигчдыг чухал хэсгүүд дээр аваачих чадвартай. Харьцуулж үзэхэд, би бол "хасалт”-д дуртай зураач. Би аль боллох бага зай дүүргээд, сөрөг хэсэгт орон зай үлдээх дуртай. Сүүлчийн Манганы Үзэсгэлэн дээр үүний олох жишээ байгаа. Гэхдээ би Ноён Одагийн бүтээлээ дүүргэж байгааг нь хүндэлдэг. Надад булангууд нь салангид байгаа юм шиг мэдрэмж огтхон ч төрдөггүй. Өөрийнхөө ажлаа танкоүбоны хэмжээнд тааруулж жижигрүүлнэ гэдэг тун хэцүү байдаг биз дээ?


Ода: Тийм ээ \инээв\. Өөрөө ч сайн мэдэхгүй юм, гэхдээ би олон юм зурдаг гэдгээ яаж ч чадахгүй юм байна лээ. Долоо хоногийн хэмжээ бол 19 хуудас, гэхдээ би зохиогчийн хувьд түүхээ арай хурдан өрнүүлмээр байдаг. Эцэст нь чадахаараа их юм чихэж гаргадаг. Хурдан дуусгаад амрах хүсэл байдаг юм л даа.


Иноүэ: Амрах хүсэл надад ч бий.


Ода: Би яарч амьдардаг байх. Миний зурагны хэсгүүд улам о жижигхэн болсоор байна. Тэгээд би хэрэггүй зураг зурдаггүй. Үзэгдэл болгондоо их юм чихэж байдаг. Нэгдүгээрт, тэнд хэтэрхий олон дүр байдаг \инээв\. Уг нь 5-н дүртэй ч гэсэн, би хэтэрхий их юм хийхийг хүссэнээсээ болж ийм байдалд орчихоод байгаа юм.

Иноүэ: Чи түүхээ эхнээс нь боловсруулж, бодож байсан уу?


Ода: Тийм. Зохиолын төгсгөл эхэлснээсээ хойш ганц ч удаа өөрчлөгдөөгүй байгаа. Би төгсгөлд нь хүртэл болох зүйлсийн тохиолдох хугацааг хуваарилж чаддаггүйд л асуудал байгаа юм. Та өөрийнхөө зохиолын өрнөлийг хэрхэн хуваарилдаг вэ?

Иноүэ: Хмм. Эхэлж байхдаа би зохиолоо бүтнээр нь эсвэл төгсгөлийнх нь тухай ерөөсөө боддоггүй. Чи үүнийг төлөвлөж, эхнээс нь энэ төлөвлөгөөгөөрөө явж чадаж байгаа нь биширмээр байна шүү.


Ода: Үнэндээ энэ бол зүгээр л миний хүрэхээр шийдсэн зорилго юм.

Иноүэ: Миний хувьд бол, би саяхнаас л "Vagabond” хэрхэн дуусахыг ойлгож эхэлсэн.


Ода:
"Vagabond”-ын зохиол нь түүхэн баримтуудыг дагадаг уу?

 Иноүэ: Мияамото Мүсаши болон Сасаки Кожиро нарын Ганрюү арлын тулааны баримтууд учир дутагдалтай л даа. Бичигдэж үлдсэн түүх нь Мүсашигийн талд байдаг. Кожирогийн тухайд бол Мүсашитай тулалдсан гарамгай илдчин байсан гэсэн мэдээлэл байгаа. Тийм болохоор, тэр дүлий байх байсан боломж тэгтэй тэнцүү гэж бодож байна.


Ода: Хмм. Зохиол нь бодитоосоо \Эйжи Ёшикавагийн "Мүсаши” хэмээх роман\ хальж, өөр зүйл болж хувирсан гэж үү?


Иноүэ: Яг тийм ч биш ээ, гэхдээ бодит хэсгүүд давамгайлж байгаа. Би зохиолоо бүтнээр нь гаргаагүй, тийм болохоор нэг хэсгээ дуусгаад, дараагийн хэсэгтээ ордог. Би өөрийгөө энэ бяцхан үйл явцыг нэлээн их давтдаг гэж бодож байна. Заримдаа, нэг л мэдэхэд замаасаа хазайж, өөрийгөө хэцүү байдалд оруулчихсан байдаг.

Ода: Гэхдээ ингэж замаасаа гарах нь гайхмаар хөгжилтэй байдаггүй гэж үү?

 Иноүэ
: Тийм шүү.


******: Танд "Vagabond”-н аль дүр илүү их таалагддаг вэ?


Ода: Надал өвгөдийн дүрүүд цөмөөрөө таалагддаг. Тэд нар үнэхээр сэтгэл татам шүү.


Иноүэ:
Ха ха ха ха!


Ода:
Ягүю Сэкишүсай бүр ч гайхалтай. Ялангуяа, яагаачгүй байхад "Би ач хүүгээ магтаж болох уу?” гэж асуух нь их хайр татам. Иноүэ-сэнсэйн нэг салшгүй тал нь дүрүүд хэцүү үеийг даваад нээгдэж байгаа ч гэсэн, сайхан чанарууд нь хэвээрээ үлддэгт байдаг юм. Ердийн л нэг дундуур нь орчихсон жижигхэн харилцан ярианууд миний инээдийг их хүргэдэг. Мүсаши "Нянко-сэнсэй” \Муужгай-сэнсэй\ гэж хэлэхэд их инээж билээ. \инээв\
Ийм дүрслэл их эвтэйхэн гардаг бөгөөд уншигчдад дүрүүдийг улам сайхан санагдуулдаг. Иноүэ-сэнсэйн хэцүү үед ч гэсэн дүрүүдээ тэгж дүрсэлж чаддаг нь олон нийтэд их таалагддаг.


Иноүэ:
Би үнэхээр хөгшчүүлийг зурах дуртай. Сайн анзаараагүй бол, бүх дүрүүд нь өвгөн байх байсан даа. \инээв\


Ода: Нүүрэн дээрх үрчлээс зурах их хөгжилтэй, үгүй гэж үү?


Иноүэ: Нэг зураад эхэлчивэл, зогсоно гэж байхгүй. Бид нар хоёулаа амьд хүн шиг дүрүүд зурах дуртай юм биз дээ?


Ода: Санал нэг байна.


Иноүэ: Хөгшин, илүү их үрчлээстэй байхаараа дүрүүд амьд юм шиг болдог гэж боддог. Илүү ихийг нэмэх тусам, амьдралыг нь хүртэл нэмэх тусам – хөгшин царай биш гэж үү? Энэ нь тэднийг зурахад урамтай болдог юм.

Category: Mangaka | Views: 1401 | Added by: Acid | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 9
9 Chopper   (2010-08-27 2:15 PM)
зүгээр л гайхалтай...хэлэх үг олдохгүй байна ааа....
асид нээрээ мэргэжлийн орчуулах юмаа... wink

8 Acid   (2010-08-25 11:07 PM)
Танкоүбон гэдэг нь мангаг тусад нь боть болгож гаргахыг хэлдэг юм шүү. Энэ нь зөвхөн манганд ч биш, зохиол нтрт холбоотой.
Бас... баярлалаа!! хэхэ

7 karen   (2010-08-24 8:28 PM)
acid aimar yum aa
iim ih yum orchuulna gedeg ch...lag yum aa

6 Lord_Kasugono   (2010-08-24 8:04 PM)
Ваааа. Асидын хэлний мэдлэг агуу юм аа. Мэргэжлийн юм шиг л орчуулсан байх чинь ээ.

5 cibo   (2010-08-24 7:34 PM)
uu goy goy tsaashaa n huleej bsn um manganii ertuntsud aguu hokage nar bishirmeer umaa yamar daruuhan goy humuus vee ene humuusees tiim gaihaltai buteel garah n ch argagui umaa
ene 2 tgd tsaashaa uy yarisan bol oo

2 003   (2010-08-24 6:22 PM)
Гайхалтай ерөөсөө л гайхалтай~~~!!!

3 Danzii   (2010-08-24 6:27 PM)
003 чи хэзээ ингэж ярилцлага өгөх гэж байна

4 003   (2010-08-24 6:30 PM)
аа тэгж байгаад л....
эхлээд мангагаа зураадхий хэхэ~~!!!!

1 Danzii   (2010-08-24 6:16 PM)
Deadline гэж их аймаар юм байдаг байна лээ.... Хөөрхий рекдактор нь өмнөөс нь загнуулаад л мангака ч хэцүү байдалд ороод.... Асид гоё орчуулжээ... clap (их урт ярилцлага байсан болохоор сүүл рүүгээ уншихаар залхуурч эхэлсэн шүү sweat ) Иноүэ Ода хоёр цаашид чармай чармай boxing

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга