Манга зурах хичээл №1 - 24 August 2010 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Ням, 2016-12-04
Main » 2010 » 8-р сар » 24 » Манга зурах хичээл №1
1:54 PM
Манга зурах хичээл №1
Нүд гэдэг бол тухайн манга, анимений дүрийн хамгийн гол хэсэг. Нүд нь дүрийн сэтгэл хөдлөл, онцлог шинжийг харуулахад маш их үүрэг гүйцтгэдэг.
Эхлээд эмэгтэй дүрийн нүдний талаар оруулья. Ерөнхийдөө ихэвчлэн хэрэглэгддэг 2 үндсэн төрлийн нүдийг хэрхэн зурах талаар авч үзье.
Эхлээд нүдний дээд хэсгийг зурах хэрэгтэй. Урьд талын хэсгийг өргөгдсөн байдлаар зурвал зохимжтой. Өргөгдсөн хэсгийн зураас нь бага зэрэг зузаан. Үүнээс зарим хэсгийг нь бага зэрэг өөрчлөөд өөрөөр хэлбэл өргөгдсөн хэсгийн их бага хэмжээнээс хамаарч өөр өөр нүд гарч ирж болно.
Харин одоо доод талын хэсгийг зурна. Ингэхдээ эхний зурсан хэсгээс доош цэг аваад тэр цэгээ зурганд үзүүлсэн шиг дээд талын 2 төгсгөлийг дайруулан татна. Нүдний доод хэсэг нь таний хүссэн газар байрлаж болно.
Одоо нүдний харыг хийнэ. Нүдний хар нь ихэвчлэн дээд доод талдаа хүрсэн буюу доод талаасаа бага зэрэг зайтайгаар зурдаг. Хэт бага байх юм бол айсан гэх мэт сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийдэг байна.
Гэрэл сүүдрийг хийхдээ эхлээд хамгийн тод ойсон гэрлийг гаргаж өгнө. Энэ хэсэг ихэнхдээ цагаан хэвээр үлддэг учир эхэнд нь зурах хэрэгтэй. Хэрэв энэ тод гэрэл байхгүй бол үхсэн эсвэл ховсдогдсон гэсэн санааг илэрхийлдэг.
Нүдний голын хар болоод түүний гадуурх бөөрөнхийг зурж өгнө. Мөн сормуус, давхраа гэх мэт хэсгүүдийг нэмж өгнө.
Тод хэсгүүдийг торуулж хөмсөгөө зурна. Хамгийн тод хэсэг болох нүдний голын харыг хамгийн тод хар гэж үзээд бусад хэсгийг нь түүнээс арай бүдгээр тодруулах хэрэгтэй.

Өөр нэг төрлийн буюу онигор нүдийг бас дээрхтэй адил байдлаар зурна.

Эрэгтэй нүдийг ч гэсэн дээрх дарааллаар зурна.

Нэгэнт нэг нүдээ зурсан бол нөгөө талынхаа нүдийг зурах хэрэгтэй. Яг зөв байрлалд зурахын тулд гол тэнхлэг авах хэрэгтэй.
Тэнхлэгээс 2 тийш ижил хэмжээний зайнд нүдээ зурна. Энэ нь зөв харагдуулах дүрийн төрхийг бий болгохоос гадна дүрээ хөдөлгөөнд оруулхад чухал ач холбогдолтой.

Ингээд та өөрийнхөө хүссэнээрээ яаж ч зурж болно.

Category: Яаж | Views: 2965 | Added by: Tabonish | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 13
13 Hinata   (2012-12-06 5:57 AM)
1 zuraal sn zurchdg bolno gj bhkusht...sn oroldoh heregtei...zurj uzj bga humuustee amjilt wink

12 SoulEateR   (2011-10-18 4:21 PM)
Манга-ны нүд зурах хэцүү юм байна даа, залуусаа би яаж мэдээ нэмэх оруулах вэ? HELP!!!!!!!! tongue tongue tongue

11 Shin   (2011-04-22 5:17 PM)
энэ аймаар таалагдлаа
даанч миний харандаа хатуудаад уусгалт хийж болохгүй байнаа

10 Shin   (2011-04-21 12:45 PM)
над шиг авяасгүй нөхдүүд дагаад зураад байхад л өөр болоод байхымаа shit!!!!!!!!!! cry cry cry cry

9 MiDoRi   (2011-02-22 11:55 AM)
hehe..hergte l ed bnda.. dry

8 Ranmat   (2010-12-18 3:29 PM)
Hehe bi anh eniig haraad chaashaa manganii duruudiig zurj sursiisht aimr heregtei zuil ble

7 Saizo   (2010-09-14 11:14 PM)
ih taalagdav

6 inura   (2010-08-26 5:38 PM)
ymar goy ym be bayarlalaaa

5 VoNGoLa_11   (2010-08-25 1:55 PM)
goy yum bna nad shig heregtei goy2

4 Nami-chan   (2010-08-24 7:11 PM)
yag heregte bsan yum bna shuu bayrlalaa.. wink

3 Tabonish   (2010-08-24 6:27 PM)
harin thh
er n 003 aa chamd naidlaa shuu

2 BOROLDOi   (2010-08-24 5:58 PM)
Өөрсдөө зурсныгаа оруулбал тэ. Камер байдаг ч болоосой.

1 003   (2010-08-24 3:38 PM)
Хөөх дажгүй санаа байна шүү~~!!!!
нэг ийм юм байх хэрэгтэй байсан юм.

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга