Эиичиро Ода, Иноүэ Такэхико нарын ярилцлага! \эхний хэсэг\ - 23 August 2010 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Даваа, 2016-12-05
Main » 2010 » 8-р сар » 23 » Эиичиро Ода, Иноүэ Такэхико нарын ярилцлага! \эхний хэсэг\
9:07 PM
Эиичиро Ода, Иноүэ Такэхико нарын ярилцлага! \эхний хэсэг\
Энэ Манганы ертөнцөд аварга том байр суурь эзэлдэг хоёр гайхалтай мангака нар нэг нутгаас гаралтай ч одоо л анх удаагаа уулзаж байгаа аж.

Энэ ярилцлага 2009 оны хавар Иноүэгийн Сүүлчийн Манганы Үзэсгэлэнгийн Күмамото дахь зогсоол эхэлж байх үед болсон байна.

Тэдний ярилцсан нь энэ сэтгүүлд хэвлэгджээ:


Иноүэ: Энэ бидний анхны уулзалт, тийм биз дээ?

Ода: Үнэндээ бол би дээр үед таниас гарын үсэг авч байсан.

Иноүэ: Тийм үү?! Хэзээ тэр вэ?

Ода: Шүэишагийн Тэзүка шагнал гардуулах ёслолын үдэшлэг дээр. Би тэгэхэд дөнгөж эхний мангагаа гаргачихаад байсан болохоор их сандарч байлаа даа. Та надад Ханамичи Сакүрагигийн зургийг зурж ч өгсөн. Тэр нь одоо болтол надад байгаа.

Иноүэ: Тийм гэж үү? Уучлаарай, гэхдээ би юу ч санахгүй байна. \инээв\

Ода: Санаа зоволтгүй ээ. Тэр үдэшлэг алдартай мангака нарын хувьд аварга том гарын үсэг өгөх ёслол шиг л байсан. \инээв\

Иноүэ: One Piece-ийг эхлэхэд би Лос Анжэлест байсан юм. Тэгээд Shonen Jump-ыг шуудангаар авдаг байлаа. One Piece-ийн эхний бүлгийг уншчихаад "Хөөх, энэ ч жихнэнэ сайн манганы эхлэл байна даа” гэж бодож байснаа санаж байна. Өнгөрөөж болохооргүй эд байна гэж бодож билээ. Нэлээн удаан манга надад ийм сэтгэгдэл төрүүлж байгаагүй болохоор, би үүний шүтэн бишрэгч болохоор шийдсэн юм.

Ода: One Piece дөнгөж нийтлэгдэж эхэлж байсан үед, би нэг сэтгүүлд алдартай хүмүүсийн сонирхлыг татсан комикийн тухай судалгаа харсан юм. Тэр судалгаанд та One Piece-ийг сонгочихоод, "Бүтээгч нь үнэхээр өөрийнхөө хийж байгаа зүйлд итгэдэг” гэсэн байсан. Би жинхнээсээ баярласандаа үсрэх шахсан, үнэхээр баяртай байсан шүү. Би тэр хуудасны хуулбарыг нэлээн удаан ажлынхаа байранд хадаастай байлгасан.

Иноүэ: Таныг тэгж их баярласанд таатай байна. \инээв\

Ода: Би тантай хувь тавилантай холбоотой зүйлийн тухай ярилцаж болох уу?

Иноүэ: Юу тэр вэ? Чи намайг сандаргаж байна шүү.

Ода: За байз, би Күмамотод төрсөн, тэнд Antique House гэдэг нэг дэлгүүр байсан, тийм ээ?

Иноүэ: Тийм ээ, комиссын хувцасны дэлгүүр биз дээ? Дурсамж сэргээж байна шүү.

Ода: Би найзуудтайгаа хамт хувцас авах гэж тийшээ их очдог байлаа. Jump-ын Хамгийн Шилдэг Шинэ Зураачийн шагналыг хожчихоод, редактортой болсон байхдаа, би дэлгүүрийн эрхлэгчдийн нэгэнтэй нь ярилцаж байгаад мангака болохыг хүсч байснаа хэллээ л дээ. Тэр надад "Хэрвээ чи амжилтанд хүрвэл, эндээс гаралтай хоёр дахь алдартай мангака болох нь дээ” гэж хариулсан. Би "Эхнийх нь хэн юм?” гэж асуухад, тэр "Такэхико Нариаи.\Иноүэ Такэхикогийн уран бүтээлээ туурвидаг нэр.\ Тэр энд ажилладаг байсан юм” гэсэн. Итгэмээргүй сонсогдож байсан шүү!

Иноүэ: Ха ха ха! Чи хэнтэй нь ярьсан юм бол доо?

Ода:
Тэр Slam Dunk-ийн тоглогчдын нэг өөртэй нь адилхан гэж бахархаж байсан. Тэгээд дэлгүүр үйлчлүүлэгчгүй байхад таныг кассны цаана зураг зураад сууж байдаг байсан гэсэн.

Иноүэ: Тийм шүү, би ч ажлаа хийдэггүй юм даа.

Ода: Би үнэхээр гайхсан шүү. "Хөөх, Иноүэ-сэнсэй энд байсан байна!” гэмээр байсан. Би энэ дэлгүүрт очдог ч ерөөсөө үүний тухай бодож байгаагүй юм байна лээ. Энэ яг хувь тавилан шиг санагдаад, би редактороосоо таны туслах болохыг зөвшөөрөхийг гуйсан. Гэхдээ тэр "Тэнд сул байр байхгүй” гэж хэлсэн. Би их гутарсан шүү.

Иноүэ: Тийм үү? Залуу минь, бид ч том алдаа гаргажээ. Чамайг туслахаар авах ёстой байсан юм. \инээв\

Ода: Хэрвээ та намайг ажилд авсан бол, миний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдөх байсан юм. Би тантай үүний талаар ярилцана гэж бодож байсан юм.

Иноүэ: Баярлалаа. Би үүнийг санаж авна аа.






Category: Mangaka | Views: 1439 | Added by: Acid | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 8
8 Chopper   (2010-08-27 1:28 PM)
Хоёр агуу мангака.....
ийм ярилцлага уншихад гоё юм аа...
003, асид 2-тоо баярлалаа happy

7 BOROLDOi   (2010-08-24 5:46 PM)
Иймэрхүү ярилцлага улам их оруулж байгаарай.

6 Danzii   (2010-08-24 10:53 AM)
Сүгой. Иймэрхүү мангака нарын сэтгэгдэл, ярилцлага унших ёстой гоё шүү. Баярлалаа 003, Асид хоёртоо

5 cibo   (2010-08-24 0:38 AM)
oo mongoloor mash goy orchuuljee daraagiin hesgiin hurdan
003 "гэжугаа" geheeree l

4 T3nS@i   (2010-08-23 10:22 PM)
Cool news! Waiting part 2...

Tnx Acid_confit, 003


3 Lord_Kasugono   (2010-08-23 10:15 PM)
Шилдэг мангака нар. 2-лаа домог.

2 Acid   (2010-08-23 10:05 PM)
мэдээлэл олж өгсөн 003ши танд мөргий хэхэ
нөгөө хэсгүүдийг нь харлаа, гэхдээ эхлээд эхнийхийг нь хийгээд үзий гэж бодлоо.

1 003   (2010-08-23 9:41 PM)
ёоооо~~~!!!!!!
Лайтай~~~~!!!!!
2уулаа үнэхээээр агуу хүмүүс бас мангака дундаа 2 гайгүй царайлаг нь гэжугаа

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга