World Cosplay Summit 2010 болж өнгөрлөө - 15 August 2010 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Ням, 2016-12-04
Main » 2010 » 8-р сар » 15 » World Cosplay Summit 2010 болж өнгөрлөө
7:29 PM
World Cosplay Summit 2010 болж өнгөрлөө
World Cosplay Summit буюу Дэлхийн Косплэйны Уулзалт бол Японы Гадаад явдлын яамнаас зохион байгуулдаг анимэ, манга болон тоглоомнуудын дүрүүдийн косплэй хийх уралдаан юм. Косплэй гэж ямар нэгэн дүрийн гадаад байдал, үйлдэл, зан араншинг юу ч үлдээлгүй хуулбарлахыг хэлдэг юм.

Тэмцээний зуу зуун анимэ сонирхогчдын дундаас сүүлийн шатанд Австрали, Бразил, Хятад, Дэнмарк, Финланд, Франц, Герман, Итали, Япон, Мексик, Сингапур, Өмнөд Солонгос, Испани, Тайланд болон АНУ сүүлийн шатанд шалгарсан байна.



Энэ оны 8 сарын эхэнд Нагояад болж өнгөрсөн дэлхийн косплэйны уралдаанд Италиас ирсэн хоёр оролцогч бусад 14 багийг ардаа орхин ялалт байгуулсан байна. Италийн баг "The Legend of Zelda: Twilight Princess” хэмээх тоглоомны Link ба Ganondorf нарын дүрд орж, нийтдээ 15000 үзэгчдийн өмнө 3 минутын жүжиглэсэн тоглолт үзүүлжээ. Энэхүү уралдааныг анх 2005 онд зохион байгуулсан ба Италийн оролцогчид 2 дахь удаагаа шагнал хүртээд байгаа нь энэ.

43 настай Гианкарло Ди Пьерро энэхүү уралдаанд 30 настай Лука Буццитай хамт ялалт байгуулсныхаа дараа өөрийгөө дэмжсэн бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлсэн байна.



Тайланд болон Бразилийн багууд 2 дахь байранд орж, Тайландын баг Ах дүүсийн шагнал буюу хамгийн сайн хувцасны шагнал хүртжээ.

"Бид энэ хувцасыг хийх гэж хагас жил ажилласан болохоор шагнал авсандаа тун их баяртай байна” гэж Тайландын оролцогч Ораван Аггавинэйт хэлсэн байна.

Тайландын баг "Final Fantasy VII Advent Children” тоглоомны Клауд Страйф болон Бахамут Сины дүийг бүтээжээ.

Үүний өмнөхөн нь World Samurai Summit буюу Дэлхий Самурайнуудын уузалт болж, оролцогчид нь самурайнууд шиг хувцаслаж, сэлэмний үзүүлбэр хийж үзүүлжээ. Энэ уулзалтыг Япон улсын эртний дайчид болох Ода Нобүнага, Тоёотоми Хидэёоши нарын дурсгалд зориулан зохион байгуулсан байна.
Category: Мэдээ | Views: 1042 | Added by: Acid | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 9
9 karen   (2010-08-23 4:32 PM)
hehe huurhun yum bna

8 Acid   (2010-08-22 4:29 PM)
хэхэ, горьдоосон бол уучлаарай..

7 Devil_Kyosuke   (2010-08-19 11:18 PM)
gaihamshigtai

6 cibo   (2010-08-16 10:50 PM)
mongold tom uil ajillagaanii hemjeend zohiogdhod arai l belen bish bh
harin heduulee niileed mangartval cholootei shdee davai bi negdii
harin ene world cosplay summited mongoloos hun oroltsvol goyo

5 inura   (2010-08-16 6:06 PM)
yoo mongoliin cosplay temtseen bolwol bi law zaawal oroltsnoo

4 Danzii   (2010-08-16 1:58 PM)
оролцож чадахгүй юмаа гэхэд ядаж ганц удаа ч гэсэн очиж үзэх юмсан

3 Acid   (2010-08-15 11:37 PM)
тэр их... богино түүх ээ. нэг өдөр би Sky руу орлоо л доо. Тэгсэн чинь өөдөөс Нарүто, Сакүра 2 хараад зогсож байна. Хоёулхнаа л байсан, гэхдээ дажгүй харагдаж байсан шүү. Миний ойлгосноор бол сурталчилгаа хийх гээд анхаарал татахын тулд тэгж хувцасласан юм шиг байна лээ. За тэгээд л түүх дуусаа хД

гэхдээ манай нэг найзын найз нь косплэй хийдэг гэсэн. гэхдээ ганцаараа болохоор нээх сураг нь гардаггүй байх. тэгээд ч ер нь заавал олуулаа байх алба уу? Хувцасыг нь өмсөөд л зургаа авахуулаад, нэтэд тавьчихад болно байлгүй.


2 Tabonish   (2010-08-15 11:28 PM)
mongold cosplay udurlug bolj bsan bha te acid deer neg zurag bsan daa
ter er n ymar uchirtai yum boljiisii

1 Beck[D]CREATOR   (2010-08-15 8:09 PM)
hooh bur olon ulsiin hemjeend iim tom cosplay-n temtseen bdag bhnee......goy yumaa
hezee negen odor mongoliin anime manganii cosplay bolj uzehiinsan........hogjiltei bh bhdaa

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга