Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Бямба, 2019-11-23
Main » 2010 » 7-р сар » 26


Тийм ээ! Манай сайт маань эргэн нээгдэж байна!
Ангилал: ST-news | Үзсэн: 1940 | Нэмсэн: T3nS@i | Огноо: 2010-07-26 |(15) сэтгэгдэл|Үргэлжлэл »


Ахлах сургуулийн сурагч Макото Конно нэг өдөр Галт тэрэгний осолд орох гэж байгаад цаг хугацаагаар шилжиж өөрийгөө авардаг. Тэрнээс хойш тэр цаг хугацаагаар шилжих чадвартай болсноо мэднэ.
Ангилал: Anime Movie | Үзсэн: 10574 | Нэмсэн: Danzii | Огноо: 2010-07-26 |(17) сэтгэгдэл|Үргэлжлэл »


Диклониус хэмээх хүнтэй адил харагддаг боловч толгой дээрээ хоёр эвэртэй хүн төрөлхтөнийг сөнөөх хүчтэй мутантууд байдаг байлаа. Энэ хүчнээс нь айсан хүмүүс тэднийг хорьдог бөгөөд Льюси хэмээх диклониус охин нэг удаа тэр хорионоос оргож яваад ой санамжаа алдан Кота, Юүка хэмээх 2 хүнтэй уулзан хамт амьдардаг.
Ангилал: Анимэ | Үзсэн: 12586 | Нэмсэн: Danzii | Огноо: 2010-07-26 |(29) сэтгэгдэл|Үргэлжлэл »


“Тамын дуулал” холбоо нь хаа сайгүй жоом шиг үржиж байдаг цус сорогчдыг устгаж зайлуулдаг бөгөөд сурвалжит гэр бүлээс гаралтай Хатагтай Интегра Хэллсингийн удирдлаган дор явдаг байна. Алукард бол он удаан жил амьдарсан, өвөрмөц зантай, маш хүчирхэг цус сорог юм. Гэвч тэр хүмүүсийн төлөө ажилладаг, шалтгаан нь тодорхойгүй. Энэ нь түүний амьдрах утга учир юм. Урьд нь тэр Хатагтай Интегра Хэллсингийн эцгийн дор ажилладаг байсан. Удаан хугацааны дараа Интегра Хэллсин жоохон охин байхдаа түүнийг сэрээснээр тэр хүний ертөнцөд дахин амилдаг. Тэр цагаас хойш тэр Интегра Хэллсингийн төлөө зүтгэж байгаа юм.

Жирийн цагдаа охин болох Серас Викториа даалгавар гүйцэтгэж яваад үхлийн ирмэгт ирэхэд Алукард түүнийг өөрийн сонголтоор нь цус сорогч болгосноор Алукардийг эзнээ хэмээн дагах болсоноор үйл явдал цааш үргэлжлэнэ. Тэрээр цус сорогч болсон ч зүрх сэтгэл нь хүнийх хэвээрээ үлдсэн юм.
Ангилал: Анимэ | Үзсэн: 10855 | Нэмсэн: Danzii | Огноо: 2010-07-26 |(13) сэтгэгдэл|Үргэлжлэл »

Ирээдүйд, ялангуяа Японд.
Роботуудыг хэрэглээнд ашиглаад удаан хугацаа өнгөрч байлаа,
харин андройдын практик хэрэглээ дөнгөж эхлэж байсан юм.

*Андройд - хүнтэй төстэй робот

Роботын Ёс Зүйн Хорооны нөлөөгөөр хүмүүс андройдыг гэрийн ажил хийлгэхэд ашигладаг боллоо. Тэдний гадаад байдал нь хүнээс ялгагдахааргүй бөгөөд зөвхөн толгой дээрх цагираг нь андройд гэдгийг илэрхийлнэ. Энэ үед андройдуудыг хүнтэй адил мэтээр хүлээж авдаг хүмүүс гарч ирсэн бөгөөд тэднийг "дори-кээе" гэж нэрлэцгээх болж, нийгэмд асуудал үүсгэж байлаа.

Ахлах сургуулийн сурагч Рикүо багаасаа андройдыг хүн гэж хардаггүй байсан бөгөөд тэднийг туслах хэрэгсэл мэт үздэг байв. Нэг өдөр Рикүо гэрийнхээ андройдын явсан чиглэл хадгалдаг програмаас "Таньд ИИВ-д байх таалагдаж байна уу?" гэсэн хачин бичлэгийг олж харна. Ингээд найз Масакитайгаа хамт юу болсныг олж мэдэхийг хүссэнээр "ИИВ-д өнгөрүүлсэн мөч" нэртэй нууцлаг кафе-г олдог. Энэ кафе-н дүрэм нь: "Хүмүүс болоод роботуудын хооронд ялгаа байхгүй" ...

Ангилал: Анимэ | Үзсэн: 5597 | Нэмсэн: Danzii | Огноо: 2010-07-26 |(5) сэтгэгдэл|Үргэлжлэл »



Мангас= Хорон санаатай, хэн ингэж тодорхойлдог байна аа? Энэ түүх энх тайвны төлөө тулалддаг мангасуудын хамтаар тэр таамаглалыг няцаах болно.
Ангилал: Manga | Үзсэн: 4245 | Нэмсэн: T3nS@i | Огноо: 2010-07-26 |(6) сэтгэгдэл|Үргэлжлэл »

Хамгийн их уншсан 10 манга