Хөх толбо (зөгнөлт зохиол) - 35-36р хэсэг - 24 February 2010 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Пүрэв, 2014-04-17
Main » 2010 » 2-р сар » 24 » Хөх толбо (зөгнөлт зохиол) - 35-36р хэсэг
7:51 PM
Хөх толбо (зөгнөлт зохиол) - 35-36р хэсэг
Хүнээс 3 дахин том биетэй уг роботуудын цээжин дээр парламентын тэмдэг байх бөгөөд түүний доод тал нь “Хишигтэн 03”, “Хишигтэн 04”, “Хишигтэн 06”, “Хишигтэн 10”, “Баатар 05” гэсэн уйгаржин монгол бичгээр бичсэн бичээс байх нь харагдана. Роботууд бүгд хоёр хөл дөрвөн гартай байх бөгөөд тэдний гар хөл нь сэлэм мэт хэлбэртэй хэсгүүдээс бүрджээ. Мөн тэдний толгой хэсэгээс нь маш хурц энерги ялгаран гарах ба толгойд нь найман зүг рүү харсан найман нүд мэт зүйл байрлах ажээ. Хамгаалагчид болон Мутантууд бүгд л тэднийг харан зогсоно. Роботууд сансраас бууж ирсэн биетээсээ гараад огт хөдөлгөөн хийхгүй зогсож байв.

Оюунаа: Хөөх, энэ чинь...

Солонго: Энэ энергин роботуудыг парламент хийсээр байгаа байх нь ээ, тэгэхээр Secret хакер...

Жасмина: Байж боломгүй юм... би хэдийгээр парламентын хамгаалагч ч гэсэн үүнийг мэдээгүй байсан байх нь ээ. Парламентын цаана одоо хэн байгаа хэрэг вэ?

Амараа: Энэ ч хэцүүхэн тулаан болох нь ээ. 5009 оны энергин робот мэдээж 3009 оныхоос хамаагүй хүчтэй болсон байгаа байх даа.

Ганбат: Бид одоо Тулгааг яавал дээр вэ?

Солонго: Тулгааг надад даатгачих. Би түүнийг өөрийн амиараа хамгаалах болно. Одоо бид танай парламентад найдах хэрэггүй гэж бодож байна. Манай аавын мутантын арми түүнийг хамгаалах болно. Дэлхийг аврах цорын ганц итгэл найдвар болохоор Тулгааг Secret хакерт өгч болохгүй.

Жасмина: Хэрвээ одоог болтол Secret хакер парламентын ард нуугдсаар байгаа бол бид парламентад итгэж болохгүй. Тэгээд ч мутантын хаан буюу Солонгоогийн аав, Саруул бүгд л 3009 оны хүмүүс. Тэд одоог болтол амьд байгаа болохоор Secret хакер ч амьд байх магадлал маш өндөр байна. Тэгэхээр бид мутантын хаанд л найдахаас өөр аргагүй юм шиг байна даа. Оюунаа, чи Тулгааг яаралтай нойрсуулж хамгаалалтын капсулд оруул. Тулгаа жирийн хүн болохоор түүний бие саран дээр байж чадахгүй.

Оюунаа: За, Бид Тулгаатай цуг Мутантын хаан дээр очих юм уу?

Жасмина: Үгүй ээ, бид тийшээ очиж болохгүй. Одоо Тулгааг Солонгоод даатгаад харин бид өөрсдөө парламент руу буцаж очно. Тэгээд Солонгоотой дараа нь холбоо тогтоож Secret хакерын талаар мэдээллэж байя.

Амараа: Солонго, чи Хэрцгий Царцаа Анхбаяртай уулзаад хэрэггүй болов уу. Тэр чиний заавраар явахгүй болохоор маш осолтой. Эндээс ямар нэгэн аргаар нууцаар гараад шууд дэлхий рүү явсан нь дээр байх. Бид Тулгаа та хоёрыг хамгаалалтын капсулд хийгээд дэлхий рүү буудъя.

Гэтэл Жасмина гэнэт өөрийн толгойгоо барин ухаан алдан газар унав. Бүгд түүнийг юу болсныг нь ойлгосонгүй.

Тулгаа: Жасмина, юу болсон бэ?

Оюунаа онгоцны түргэн тусламжийн савыг онгойлгон дороос нь биеийн байдал шалгагч төхөөрөмж аван Жасминагийн биеийг шалгаж эхлэв.

Амараа: Яасан? Юу болсон юм шиг байна?

Оюунаа: Сонин юм даа. Бие нь зүгээр л байна. Ямар ч ухаан балартах шалтаг олдохгүй байх юм...

Амараа: Яг ийм эгзэгтэй мөчид Жасминад юу тохиолдчихвоо. За яадаг ч байсан Оюунаа чи гялс Тулгааг нойрсуулаад хамгаалалтын капсулд оруулчих. Ганбатаа чи Жасминаг ухаан оруулахыг хичээ. Солонго бид хоёр яаж зугтах талаар арга сүвэгчилье. Одоо бидэнд цаг байхгүй байна.

Тэднийг ийнхүү ярилцаж байх хооронд мутантууд Парламентын роботуудтай байлдахаар зэхэж байлаа. Парламентын энергин роботууд бүгд л хөдөлгөөнгүй зогссоор байх ажээ. Нэгэн мутант эхлэн дайрлаа. Тэрээр “Хишигтэн 04” гэсэн энергин робот руу дайран хүрч ирэв. Мутант хамаг хүчээрээ энергин илдээрээ түүний цээж рүү дүрлээ. Гэвч түүний энергин илд роботын биед хүрч чадсангүй зогсов. Нөгөө мутант энергин илдээрээ дахин дахин роботыг цавчихыг оролдсон боловч бас л амжилтгүй боллоо. Мутантууд болон хамгаалагчид бүгд гайхан зогсоно. Энергин роботын бүхэл биеийг тойрон маш хүчирхэг хамгаалалтын энергин бүрхүүл байгаа нь илт байлаа. Хэрцгий Царцаа Анхбаяр дотроо бодно: Энэ ч муу шүү. Эдгээр роботуудын хамгаалалтын энергин бүрхүүл нь ийм хүчирхэг гэж ер бодсонгүй. Яаж ч хичээсэн манай мутантууд дотроос түүний энэ бүрхүүлийг цад цавчиж чадах мутант бараг л гарахгүй нь бололтой. Хэрэв эдгээр роботууд сайн хамгаалалттай шигээ сайн дайралт хийдэг бол бидэнд ялах боломж огт байхгүй юм байна.

Түүнийг ингэж бодож байтал өнөөх “Хишигтэн 04” энергин робот түүнийг дахин дахин цавчихаар оролдож байгаа мутантыг нүд ирмэхийн зуур ганц гараараа толгойноос нь шүүрэн барьж авлаа. Өнөөх мутант хичнээн ч хүчээ гарган тэмцсэн энергин роботын савраас гарч чадахгүй байв. Тун удалгүй “Баатар 05” гэсэн дугаартай энергин робот дайрах дохио өгснөөр роботууд мутантууд руу дайрч эхлэв. “Хишигтэн 04” робот гартаа барьсан мутантын толгойг хага базан устгаад ойролцоо зогсож байсан мутантууд руу дайран ирлээ. Энергин роботуудын хурд, хүч нь ямар ч мутант, хамгаалагчдаас хувь илүү байлаа. Тэдний гар хөл нь энергин илдний үүрэг гүйцэтгэх бөгөөд түүгээрээ мутантуудыг хэдэн хэсэг болгон цавчиж байв. Зарим мутантууд роботуудын хурдтай дайралтыг хамгаалж амжиж байсан ч ихэнхи нь хамгаалж амжихгүй цавчуулж байв. Мөн муухан мутантуудын энергин илд нь энергин роботуудын цохилтыг даахгүй хуга үсрэн унаж байлаа. Хэдхэн хоромын дотор мутантууд 30 гаруй мутантаа алдав. Хагас шавжин хэлбэртээ орж хамаг байдаг хүчээ гаргаж байгаа мутантууд энергин роботуудын эсрэг юу ч болж чадахгүй байх ажээ. Хэрцгий Царцаа Анхбаяр энергин роботууд руу дайрах биш цохилтоос нь бултаж, зугтаж л амжиж байв. Тэрээр дотроо бодно: Байдал үнэхээр тун муу байна шүү. Хааны хэлсэн нь үнэн байж. Парламент ийм нууц зэвсэгтэй гэж би үнэхээр төсөөлөөгүй явж. Одоо л хааны өгсөн зүйлийг ашиглах хэрэгтэй. Тэгээд нөөц хувилбартаа орох хэрэгтэй юм байна.

Ингэж бодоод тэр нэгэн жижиг төхөөрөмж гаргаж ирлээ. Тэгээд өөрийн хэдэн мутантууддаа өөрийгөө хамгаалах даалагавар өгөөд өнөөх жижиг төхөөрөмжөө ажиллуулахаар бэлдэж эхлэв.

Амараа Солонго хоёр хэсэг зөвлөлдсөний эцэст ингэж шийдэв. Цаг хугацааны хаалганаас тэдний онгоц гармагц хамаг хурдаараа тулааны талбараас зугтаана. Тэгээд зугтах явцдаа онгоцондоо байгаа бүх хамгаалалтын 12 капсулаа дэлхийн зүг өөр өөр чиглэлд харвах бөгөөд 9,10-р капсулд Тулгаа Солонго хоёрыг хийхээр болжээ. Солонго хамгаалалтын капсулдаа орохоор явлаа. Ганбат Амараа хоёр Жасминагийн хамт удирдлагын хэсэгтээ үлдлээ. Ганбат: Амараа, чи юу гэж бодож байна? Бидний төлөвлөгөө бүтэх болов уу?

Амараа: Магадлал 50, 50 хувьтай л юм даа. Энергин роботуудын энерги мэдрэх чадвар хир сайнаас л хамаарах байх. Мутантууд болон Хамгаалагчдын хувьд хамгаалалтын энергиэр ингэж өндөр цэнэглэсэн хамгаалалтын бүрхүүл дотор байгаа Тулгаа Солонго хоёрын энергийг мэдрэх боломж байхгүй л болов уу.

Тэднийг ингэж ярилцан Солонго Тулгаа хоёрыг явуулах бэлтгэлээ хийж байх үед Жасмина сэрлээ. Ганбат: Жасмина, чи зүгээр үү? Чамайг сэргээх гэж их л үзлээ

Гэж хэлсээр Жасмина руу дөхөж иртэл Жасмина өөрийн энергин илдээ нүд ирмэхийн зуур авч Цагаан чоно Ганбатын зүрхэн тус газар нь цээжийг нэвт хатгалаа. Хар баавгай Амараа гайхан Жасмина руу хартал тэр нэг л өөр болсон байв. Түүний харц нь нэг л хүйтэн болж шал өөр хүн Жасминагийн биед орсон мэт байлаа. Жасмина өөрийн энергин илдэндээ нэвт хатгуулан ухаан нь балартсан Цагаан чоно Ганбатыг маш хүчтэй өшиглэн өөрөөсөө холдууллаа. Дараа Жасмина хувирч өөрийн энергин чулууг духандаа гарган эцсийн байдалдаа шилжив. Амараа энергин илдээ сугалан яаравчлан бас эцсийн байдалдаа хувирав. Хар баавгай Амараа: Жасмина юу болоод байна вэ?

Жасмина чимээгүй зогссоор байх бөгөөд амаа нээх гэж тэмцэж байгаа мэт Амараад санагдав. Жасмина тун удалгүй амаа нээж: Тулгааг аваад хурдан зугт. Намайг хэн нэг нь удирдаад байна. Би өөрийгөө удаан барьж дийлэхгүй бололтой... Хурдал зугтаа.

Яг энэ мөчид Оюунаа Тулгааг нойрсуулаад хамгаалалтын капсулд оруулчихаад удирдлагын өрөөнд хүрч ирлээ. Оюунаа мэл гайхан зогслоо. Түүний өмнө Эцсийн байдалдаа шилжсэн Жасмина Амараа хоёр мөн шалан дээр хэвтэх Цагаан чоно Ганбат харагдлаа. Оюунаа: Энд юу болоод байна вэ?

Оюунааг үгээ хэлж дуусгаагүй шахам байдал Жамсина түүнрүү дайран хүрч ирэв. Оюунаа хөдөлж ч амжаагүй байтал Хар Баавгай Амараа түүний өмнүүр орж цээжээрээ энергин илдийг нь хааж нэвт сүлбүүлэн хоёр гараараа Жасминаагийн гарыг тас зууран авлаа. Хар баавгай Амараа: Оюунаа хурдан зугт. Жасмина өөрийгөө удирдаж чадахгүй байна гэнэ. Хурдан Солонгоод Тулгааг аваад Онгоцноос гар гэж хэл. Хамгаалалтын капсулд хийж дэлхий рүү харвах төлөвлөгөө боломжгүй болчихлоо. Би Жасминааг удаан ингэж барьж дийлэхгүй нь. Хурдлаарай...

Гэж хашгирлаа. Жасминаагийн энергийн хүч нь улам ихсэж Хар баавгай Амараа түүнийг тогтоож дийлэхгүй болж байлаа. Оюунаа сая нэг учрыг ойлгон яаравчлан Тулгаа Солонго хоёрын зүг гүйв.

Солонго Тулгааг хийсэн хамгаалалтын капсулын дэргэд зогсоно. Тэрээр онгоц цаг хугацааны хаалганаас бүрэн гарч дуусмагц өөрийн капсулд орохдоо бэлэн байлаа. Тэр болтол яагаад ч юм Тулгаагын хажууд зогсохыг хүсэж байв. Гэтэл түүнд Жасминагийн аймшигтай хүчтэй энерги мэдрэгдэж эхлэв. Солонго гайхан дахин энерги мэдрэхээр оролдтол Цагаан Хун Жасмина, Хар Баавгай Амараа хоёрын энерги маш хүчтэй мэдрэгдэж харин Цагаан чоно Ганбатын энерги бараг мэдрэгдэхгүй бөгөөд Шар могой Оюунаа түүн рүү ирж байгааг нь мэдрэгдэв. Удсан ч үгүй Оюунаа гүйн ирэх нь харагдав. Оюунаа байдаг чадлаараа: Солонгоо, Тулгааг аваад хурдан зугтаарай. Цагаан хун Жасмина өөрийн ухаангүй болж Ганбатыг алчихсан. Одоо Амарааг алах гэж байна. Амараа түүнийг удаан барьж дийлэхгүй. Хурдан зугтаарай.

Гэж хашгирлаа. Солонго дотроо бодно: хмм, Энэ хагас хүн, хагас роботуудад итгэх арга алгаа. Одоо хамгаалалтын капсулаар зугтана гэдэг боломжгүй боллоо. Цаг хугацааны хаалганаас онгоц гармагч онгоцны ханыг зад цохин зугтаах хэрэгтэй юм байна. Тулгааг хамгаалалтын капсулд хйисэн болохоор айх зүйлгүй түүнийг капсултай нь авч явж болох юм.

Гэж бодож байв. Онгоц цаг хугацааны хаалганаас арайхан гарч дуусаагүй байлаа. Оюунааг Солонгоогийн хажууд дөнгөж ирж байтал Хар баавгай Амараагийн энерги мэдрэгдэхээ больж эхэллээ. Тун удалгүй тэдний зүг Цагаан хун Жасмина хурдлан гүйж ирэв. Солонго өөрийн хагас шавжин хэлбэртээ шилжин Жасминагийн далайсан илдийг арайхийн хамгаалсан боловч хүчийг нь дийлэхгүй өөрөө арагшаагаа хана хүчтэй мөргөн уналаа. Жасминагийн дараагийн дарайлт Солонгоогийн толгойг тас цавчих байв. Солонго хамгаалж, бултаж ч амжсангүй. Жасминагийн энергин илд түүний хүзүүнд тулж ирэх тэр агшинд энергин илд гэнэт зогслоо. Солонго боломжийг ашиглан хажуу тийш бултан зайлж Тулгааг хийсэн хамгаалалтын капсулын дэргэд үсрэн хүрч ирлээ. Цагаан хун Жасминаг Шар могой Оюунаа өөрийн хамаг хүчээ ашиглан могойн ховсдох техникээрээ хөл гарыг нь түр тушиж байгааг Солонго ойлгов. Энэ мөчид тэдний онгоц цаг хугацааны хаалганаас бүрэн гарах нь мэдрэгдлээ. Шар могой Оюунаа: Солонго хурдан Тулгааг аваад зугтаа. Би Жасминаг барьж дийлэхгүй нь.

Гэж чангаар хашгирах нь сонсогдлоо. Солонго Тулгааг хийсэн хамгаалалтын капсулыг авч ойролцоох онгоцны ханаа зад цохин онгоцноос үсрэн буулаа. Удсан ч үгүй Оюунаагийн хашгирах чимээ сонсогдон Цагаан хун Жасмина Солонго Тулгаа хоёрын араас үсрэн гарч ирэв. Солонго байдаг чадлаараа Робот мутантуудын тулааны талбараас холдон сарны гадрага дээгүүр Тулгааг хийсэн капсулаа барин гүйнэ. Түүний араас Цагаан хун Жасмина маш хурдтай гүйцэн ирж байлаа. Солонго байдаг чадлаараа гүйх боловч Жасминад гүйцэгдэж Жасмина түүнийг цавчихаар энергин илдээ далайв. Солонгоо Тулгааг хийсэн капсулаа хажуу тийш чулуудан энергин илдээ гарган Жасминагийн цохилтыг хаалаа. Цагаан хун Жасмина 2009 онд түүнтэй тулалдаж байснаасаа хамаагүй их энерги ашиглаж байгаа нь илт байв. Солонго цохилтыг нь хаасан боловч хүчийг нь дийлэхгүй их хол газар үсрэн унав. Солонгоог босон ирмэгц Цагаан хун Жасмина дараа дараагийн цохилтоо хийж эхлэв. Солонго арайхийн хаах боловч удаан тэсэхгүй нь тодорхой байв. Жасмина нэг хүчтэй энергин илдээрээ цохилт хийснийхээ дараа Солонгоог түүний цохилтыг энергин илдээрээ хааж байх үед нь хөлөөрөө Солонгоогийн эрүүнд нь доороос нь дээшээ маш хүчтэй өшиглөлөө. Солонгоо маш өндөр дээшээ хөөрөн нисэв. Солонго хүчтэй цохиулсандаа арай гэж нүдээ нээн хартал Цагаан хун Жасмина үзэсгэлэнт цагаан далавчаараа нисэн ирж, түүнийг гүйцээд яг толгой дээрээс нь энергин илдээ буулгаж байв. Солонго нэгэнт түүнийг эсэргүүцэх тэнхэлгүй болсон тул ирж буй өөрийн үхлээ дэмий л ширтэн харж байлаа. Яг түүний дээрээс нарны гэрэл халхлан ирж байгаа Цагаан хун Жасмина үзэсгэлэнт цагаан далавчаа дэлгэн, асар их энерги ялгаруулсан илдээ танхил гараараа чанга атган, үзэсгэлэнт нүдээрээ Солонгоог эгц ширтэн бууж ирж байгаа нь Солонгоод яг л Гоо сайхан, Сүр хүчний туйл болсон Тэнгэрийн элч түүнийг авахаар ирж байгаа мэт харагдаж байв. Солонго дотроо бодно: Би хичнээн хичээв ч чамайг гүйцэж чадахгүй юм даа Жасмина... Тулгаа намайг уучлаарай. Би чамайг энэ удаа хамгаалж чадсангүй. Чамайг би үхсэн ч гэсэн үүрд хайрлаж, хамгаалж байх болноо.

Гэж бодоод нүдээ анин Жасминагийн энергийн илд өөрийнх дээрээс бууж ирэхийг хүлээлээ. Гэтэл гэнэт нэгэн хүчирхэг энерги ойрхон байх нь мэдрэгдэж, Цагаан хун Жасминагийн илдийг хэн нэг нь хаах шиг болов. Солонго гайхан нүдээ нээж хартал өөрийн хагас шавжин хэлбэртээ шилжсэн Хэрцгий Царцаа Анхбаяр Цагаан хун Жасминагийн илдийг хамгаалан байх харагдав. Солонго доошоогоо унаж Хэрцгий Царцаа Анхбаяр Цагаан хун Жасминатай аймшигтай хүчээрээ тулалдаж эхэллээ. Солонго гайхан бодно: Хэрцгий царцаа Анхбаяр, чи энергин роботуудыг устгачихлаа гэж үү...

Солонго энергин роботууд болон мутантуудын байлдаж байсан зүг харвал хэдэн хэсэг болон тасдагдсан мутантуудын дунд энергин роботууд хөдөлгөөнгүй зогсож байв. Солонго удалгүй сарны гадрага дээр буцаж уналаа. Түүний хамаг бие нь өвдөж байсан ч хүчээ шавхан босон зогслоо. Дээшээгээ харвал Цагаан хун Жасмина Хэрцгий Царцаа Анхбаяр хамаг хүчээ гарган тулалдаж байв. Солонго завшааныг ашиглан Тулгааг аваад зугтаахаар шийдлээ. Тулгааг хийсэн капсул дээр Солонгоо яаран гүйж иртэл Хэрцгий Царцаа Анхбаярын туслах Жоомон биет Николас зогсож байв. Тэр хамгаалалтын капсулыг тас цавчихаар энергин илдээ далайж байгаа нь харагдав. Солонго яаран гүйж ирэн түүнийг түлхэн унагаалаа. Солонго: Жоомон биет Николас, чи юу хийж байгаа чинь энэ вэ? Энэ капсул дотор хэн байгааг чи мэдэж байна уу?

Хэмээн уурлан асуулаа. Жоомон биет Николас: Өө, Солонго гүнж. Таныг Хэрцгий Царцаа Анхбаяр аварч амжсан байх шив дээ. Танд үхлээс мултарсанд чинь баяр хүргэе. Харин энэ капсулын хувьд устгах хэрэгтэй гэж бодож байна.

Солонго: Чи юу яриж байгаагаа мэдэж байна уу? Энэ капсул дотор манай дэлхийг аврах Хөх толбот хүн байгаа.

Жоомон биет Николас: Тиймээ. Энэ дотор хөх толбот хүн байгаа. Тийм болохоор л би устгах гэж байна. Та хойшоо байна уу?

Солонго: Чи галзуураагүй биз? Би чамайг энэ капсулыг устгахыг зөвшөөрөхгүй.

Жоомон биет Николас: Хэрвээ та холдохгүй бол би Таныг ч бас устгах хэрэгтэй болох нь дээ. Эрхэм дээдсийн тушаалаар бид энд хөх толбот хүнийг устгахаар ирсэн.

Солонго: ..Юу? Аав яагаад хөх толбот хүнийг устгах гээд байгаа юм бэ?

Жоомон биет Николас: Боол би мэдэхгүй шүү дээ. Би бол эрхэм дээдсийн л тушаалыг дагадаг. Эрхэм дээдэс хэлэхдээ хөх толбот хүнийг хамгаалахыг оролдсон хэнийг ч болов утга гэсэн. Солонго гүнж таныг ч байсан хамаагүй гэсэн шүү. Тийм болохоор та одоо надаа зам тавьж өгнө үү. Тэгвэл би таныг устгах шаардлагагүй болно.

Солонго: Яасан ч үгүй! Энэ хаан аавын тушаал байсан ч хамаагүй, би энэ хөх толбот хүнийг өөрийн амиар хамгаалах болно.

Гэж хэлээд Солонго Тулгааг хийсэн хамгаалалтын капсулыг цээжээрээ хаан зогслоо. Жоомон биет Николас хэсэг чимээгүй харснаа энергин илдээ нүд ирмэхийн зуур Солонгоогийн цээжинд дүрэв.

Бичсэн: Spysec /spysec.blog.gogo.mn/

Category: Зохиол | Views: 728 | Added by: 003 | Rating: 5.0/1
Total comments: 5
0  
5 erza   (2010-02-28 3:54 PM)
bugdeeree bie bie nee alaad duusaa haha

0  
4 Diamond   (2010-02-25 6:56 PM)
шинэ бүлэг гарчиж уншсаан хэхэ бүгд үхдийм уу? cry

0  
3 greenmole   (2010-02-25 0:01 AM)
воооооу ёстой янзтай

0  
2 konagi   (2010-02-24 8:52 PM)
гоэ зохиол болжээ

0  
1 Ryuku   (2010-02-24 8:23 PM)
aay hamag gol dur uhleelde

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга