Kaboom! Өөрчлөлтийн салхи! - 14 February 2010 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Пүрэв, 2016-12-08
Main » 2010 » 2-р сар » 14 » Kaboom! Өөрчлөлтийн салхи!
6:05 PM
Kaboom! Өөрчлөлтийн салхи!
1. Удаан хугацааны турш хүлээлгэсн Online манга уншигч!!! Цин цин црийн...reader.shurikenteam.com Beta бэлэн боллоо! /Үнэндээ бол бэлэн тавигдаад нэлээн хэд хоносон, орж үзсэн ч байж магадгүй/

а. Уншигч маань одоогийн байдлаар бүрэн дуусаагүй ч, хэрэглээнд нэвтрүүлхэд тун боломжийн болсон байгаа. biggrin Зөвхөн fullscreen-ээр уншихад зориулсан хувилбар бэлэн болсон бөгөөд, зургийн хэмжээнд тааруулж унших хувилбар удахгүй...
b. Манганы зургуудын 75 хувь нь интернэтэд тавигдсан бөгөөд, холбох ажил хийгдэх болно. /Аль болох хурдан хийхийг бодно!/
c. Хэрэглэх тайлбар, нүүр хуудас, холбоо барих гэх мэт дутуу юм мэр сэр байгаа! Тун удахгүй хийх болно.

Онлайн манга уншигч сэдэвт тайлбарууд болон та бүхний санал сэтгэгдлийг авч байгаа болно.

2. Манга хуваарь
2010 оны эхэнд гаргасан манай хуваарь сайтын баруун талд заларсан байгаа билээ! Гэвч, харамсалтай нь энэ хуваарь маань туйлын олон удаа тасарсан. Иймээс мангагаа хуваарьт өдөр нь гаргахын тулд шинэ систем боловсрууллаа. Энэ тухай: Манга хуваарь сэдэвт байгаа тул та бүхэн орж уншаарай! Одоогийн байдлаар манганууд хэзээ хэзээ гарах нь тодорхойгүй байна. 7 хоногийн дотор хувиараа гаргахыг хичээх болно! /Ахмадууд хэзээ гаргахаа мэдэгдэнэ үү./

P.S: Хувиараасаа хоцорсон мангаг нөхөж хийх хүмүүс шаардлагатай байгаа тул, хэрвээ та ажиллах бол надад хандана уу!

3. Сайтын блогийн үйл ажиллагаа
Блог-т мангатай холбоотой ямар нэг нийтлэл бичих сонирхолтой хүн байвал та мэдээгээ илгээгээрэй. /Блогт ороод баруун дээд булан дахь "Add new entry"/ Ахмадууд болон удирдагчид таны мэдээг хянаж үзээд нийтлэх болно. Бүгдээрээ блогоо идвэхжүүлцгээе.

P.S: Одооноос эхэлж блогт гишүүдийн fanfiction-г хийх бодолтой байгаа...

-----
Энэ мэт олон өөрчлөлт, шинэчлэлт, сайжруулалт /зарим тохиолдолд муутгал/ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Үндсэн форум-д тухай бүрт нь холбоотой сэдэв нээж байх болно. Та бүхэн санал, сэтгэгдлээ хуваалцаж байгаарай гэж хүсье.

Хэрвээ юу ч бичихгүй бол би шууд хэрэгжүүлээд, Ардчилсан биш Тоталитар дэглэм тогтоох болно шүү!

---

Эцэст нь: Цагаан сарын мэнд! Сайхан шинэлээрэй. Happy 2nd Birthday of ST. Valentine-ий баярын мэнд! NBA-н бүх оддын долоо хоног.. бла бла...

Category: ST-news | Views: 1070 | Added by: T3nS@i | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 12
12 Karin_deathnote   (2010-02-20 1:12 PM)
hoo medee tavij boldog bolsn bnsht ^ ^ bi neg goy medee nemnee netgui bhdaa movie maker der neg ym hiisen udkuu youtube ru oruulaad site-d tavinaa hoho =P

11 Исүгэн   (2010-02-18 0:39 AM)
online reader таатай сонсогдож байна ;)

10 bobi   (2010-02-17 12:22 PM)
za za bi hicheenee amallaa batallaa tamgallaa

9 mish_eru   (2010-02-15 12:30 PM)
Зиааааак ингэж нэг...

8 amka_shizuku   (2010-02-15 0:11 AM)
За за чадахаараа л хичээж байхад дэмжээд өгөх хэрэгтэй

6 June_Valenso   (2010-02-14 11:13 PM)
P.S. Ashgui udaan huleesnii etsest onlineaar manga unsij blh ni ene ercheeree URAGSHAA SHURIK!!!!!! happy

7 T3nS@i   (2010-02-14 11:18 PM)
Онлайн уншигч дөнгөж эхний шатандаа л байна.. Удахгүй улам гоё болноо.. Энэ эрчээрээ явнаа явна. Одоо мангагаа л сайн гаргах үлдлээ..

5 June_Valenso   (2010-02-14 11:10 PM)
Bas Vancouver2010 ehelchlee. Happy BDay dear shurikenteam!

4 konagi   (2010-02-14 7:56 PM)
neg mocon bugdiigen bichihgui yacan yum be hehe

2 Devil_Kyosuke   (2010-02-14 6:12 PM)
yu veeeeeeeeee?!?!?!?!?

3 T3nS@i   (2010-02-14 6:13 PM)
хэхэ. Ямар нэгэн юм болхоо болио юу?

1 T3nS@i   (2010-02-14 6:07 PM)
энд олон юмны тухай бичих гэсэн.. залхуу хүрэв.. :P Форумд орж үлдэснийг нь үзээрэй

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга