Хөх толбо (зөгнөлт зохиол) - 34-р хэсэг - 4 January 2010 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Мягмар, 2016-12-06
Main » 2010 » 1-р сар » 4 » Хөх толбо (зөгнөлт зохиол) - 34-р хэсэг
2:15 PM
Хөх толбо (зөгнөлт зохиол) - 34-р хэсэг
5009 онд буцаж ирсэн нь

3009 оны саран дээр тэд хүрэлцэн ирлээ. Тэдний өмнө цаг хугацааы онгорхой хаалга харагдана. Бүгд л дотроо чухамхүү 5009 онд тэднийг юу хүлээж байгаа бол гэж бодно. Оюунаа: Цаг хугацаагаар аялаад түүхийг өөрчлөж болдог байсан бол ямар гоё вэ? Тэгвэл бид 3009 онд энэ муу Secret хакерыг л устгачихвал 5009 онд манай дэлхий шал өөр болно байх даа.

Жасмина: Түүхийг өөрчилж болохгүй ч гэсэн үнэн түүхийг мэдэж авч чадна гэдэг маш том боломж шүү.

Амараа: Тийм ээ, нэгэнт бид үнэн түүхийг мэдсэн, бас Тулгаа бидэнтэй цуг байгаа болохоор дэлхийг аврах боломж бидэнд байна шүү дээ.

Ганбат: Гэхдээ Биднийг 5009 оны цаг хугацааны хаалганы өмнө хүмүүс угтах уу? Мутантууд угтах уу? Гэдэг санаа зовоож байна шүү.

Солонго: Хэрэв манай аавын мутантын арми тэнд биднийг угтвал санаа зовох хэрэггүй ээ. Би та нарт ямар ч аюул учруулахгүйгээр хамгийн ойролцоо хүний хот руу очих боломжийг чинь хангаж өгнө. Гэхдээ Тулгааг би мутантын хааны ордонд аваачиж тэнд хамгаалах болно. Secret хакераар удирдуулсан хиймэл тархиудад би итгэж чадахгүй.

Оюунаа: Солонго чи юу яриад байна вэ? 3009 онд хиймэл тархиуд Secret хакераар удирдуулсан байж болно. Харин 5009 онд бол өөр шүү дээ. 2000-н жилийн дараа Secret хакерын нөлөө юу гэж хиймэл тархиудад байдаг юм бэ? Тэгээд ч Тулгааг анх өнгөрсөн үеэс авчирч дэлхийг аврах санааг хиймэл тахиуд л гаргасан. Харин ч мутантуудад найдаж болохгүй гэж би бодож байна. Танай мутантуудын дотор хүн гэхээр л өршөөлгүй алахыг хүсдэг мутантууд зөндөө байгаа шүү дээ. Чамайг Тулгааг тэднээсээ хамгаалж чадна гэдэгт би л лав итгэж чадахгүй.

Ганбат: За битгий маргалдаа. Бидэнд эхлээд 5009 он руугаа буцаж очих маань их чухал болоод байна. Одоо хоорондоо маргах цаг биш.

Жасмина: Тиймээ. Бид хоорондоо маргалдалгүй эвтэй байж 5009 он руугаа эхлээд очих хэрэгтэй. Бидний даалгавар бол Тулгааг 5009 онд аваачих. Тэгээд ч Тулгааг аль тал нь авч явахыг бид шийдэж чадахгүй гэж би бодож байна. 5009 оны цаг хугацааны хаалганы өмнө мутантууд зогсож байвал бидэнд ямар ч боломж байхгүй шүү дээ. Би мутант болон хүний талын аль алинд нь Тулгаад муу зүйл хийх бодолгүй байгаа гэдэгт найдаж байгаа. За алив цаг хугацаагаар аялцгаая.

Тэд цаг хугацааны хаалга руу орох компьютерын заасан бүх бэлтгэлээ базааж дуусгаад цаг хугацааны хаалга руу болгоомжтой орлоо...

5009 он, саран дээр...

Парламентын S зэрэглэлийн 10 гаруй хамгаалагчид болон хүний хотуудын А, В зэрэглэлийн 50 гаруй хамгаалагчдаас бүрдсэн баг цаг хугацааны хаалганы өмнө зогсоно. Тэд бүгд байлдааны бэлэн байдалд байх ажээ. Мутантууд Хөх толбот хүнийг өнгөрсөн үеэс авчирах даалгаварын талаар мэдсэн учраас тэд мутантууд ирж Хөх толбот хүнийг авч явахыг оролдоно гэдгийг мэдэж байлаа. Гэвч парламентаас хөх толбот хүнийг ямар ч үнээр хамаагүй авчирах даалгавар өгсөн болохоор тэд мутантуудын эсрэг амь хайргүй тулалдахдаа бэлэн байв.

Зоригт – Энэ хамгаалагч нь Парламентын S зэрэглэлийн хамгаалагч бөгөөд Хар шонхор хочтой. Тэрээр өөрийн хурд, хүч, эрэлхэг зоригоороо алдаршсан. 21 насандаа хамгаалагч болоод 156 жил болж байгаа. Биеийн өндөр 185 см, хар өнгийн үстэй, үсээрээ нэг нүдээ байнга халхалж явдаг.

Дорж – Энэ хамгаалагч нь Парламентын S зэрэглэлийн хамгаалагч бөгөөд Хар сарьсан багваахай хочтой. Тэрээр маш дуу цөөтэй. Мөн түүний хүний нас нь тодорхойгүй бөгөөд хамгаалагч болоод 107 жил болж байгаа.

Намуун – Энэ хамгаалагч нь HT-3 хотын А зэрэглэлийн хамгаалагч бөгөөд Цагаан хараацай хочтой. Өөрийн хурдтай дайралт, уран аргаараа алдаршсан. 18 насандаа хамгаалагч болоод 120 жил болж байгаа. Цагаан богинохон үстэй, биеийн өндөр 160 см.

Намуун: Зоригт ахаа бид хир удаан хүлээх бол?

Зоригт: Сайн хэлж мэдэхгүй байнаа. Цаг хугацааны хаалга хаагдах дөхөж байгаа. Тийм болохоор нэг их удаан үлээхгүй л болов уу?

Дорж: Цаг хугацааны хаалганы энерги өөрчлөгдөж мэдрэгдэж байна. Магадгүй цаг нь болж байгаа бололтой.

Зоригт: Бүгдээрээ бэлтгэлтэй байгаарай. Мутантуудын энерги мэдрэгдэж эхэлж байна.

Намуун: Хир их олон мутант байна вэ?

Зоригт: Ойролцоогоор 100 гаруй мутант ирж байх шиг байна. Тэд Саран дээр аль хэдийн газардчихсан байна.

Хамгаалагчид бүгд өөрсдийн эцсийн хэлбэртээ шилжицгээв. Тун удалгүй тэдний өмнө 100 гаруй мутантуудаас бүрдсэн Мутантын хааны цэргүүд хүрч ирлээ.

Анхбаяр – Тэрээр Царцааны мутант бөгөөд шадар цэргүүд дотроо маш хүчирхэгт ордог. Түүний хоч – Хэрцгий Царцаа Анхбаяр. Түүний хүч чадал Шоргоолзон биет Артураас хувь илүүд тооцогддог бөгөөд тэрээр мутантын Хаанаас өөр хэнд ч захирагддаггүй. Тэрээр дуу цөөнтэй бөгөөд хийнэ гэснээ шууд л хийдэг зантай мөн тушаалыг яг зааврын дагуу л хийдэг. Түүнийг элдвээр хэлсэн хэнийг ч болов үхэл л хүлээдэг болохоор түүнээс ихэнхи мутантууд айдаг.

Хэрцгий Царцаа Анхбаяр: Мутантын хааны зарлигаар би Хөх толбот хүнийг авахаар ирлээ. Мутантын хаан эсэргүүцэл үзүүлэлгүй зугтсан хамгаалагчдын амийг өршөөж болно гэж надад тушаал өгсөн. Тийм болохоор би та нарт 10 секундыг зугтах боломж болгон өгье.

Зоригт: Бид зугтахгүй ээ, Хөх толбот хүнийг ямар ч хамаагүй үнээр хүний хотод аваачих тушаалыг бид авсан болохоор үхсэн ч хамаагүй.

Хэрцгий Царцаа Анхбаяр: Заза тэгвэл хүслээр чинь болъё.

Гэж хэлээд дагуулан ирсэн мутантууддаа дайрах дохио өглөө.

Саран дээрхи цаг хугацааны хаалганы өмнө 50-иад хамгаалагчид болон 100 гаруй мутантуудын хооронд ширүүн тэмцэл эхлэв. Яг энэ мөчид цаг хугацааны хаалга нээгдэн өнгөрсөн үеэс цаг хугацаагаар аялан хөх толбот хүнийг авчрахаар явсан хамгаалагчдын онгоц гарч ирлээ. Онгоцны дотроос Жасмина, Солонго, Амараа, Ганбат, Оюунаа, Тулгаа нар цонхоор харан зогсоно. Тэдний өмнө хамгаалагчид болон Мутантуудын хоорондох аймшигт тэмцэл харагдаж байв.

Оюунаа: Хөөх, хамгаалагчид мутантуудтай байлдаж байна. Бүгдээрээ хурдан гарч тэдэнд туслая.

Жасмина: Зогс Оюунаа, Одоо бид онгоцноос гарч болохгүй. Онгоц маань цаг хугацааны хаалганаас бүрэн гарч дуусаагүй байна.

Оюунаа: Хамгаалагчид ялагдаж байна шүү дээ. Бид тэднийг харсаар байж нүднийхээ өмнө алуулах гэж үү?

Солонго: Оюунаа чи тайван эндээ хүлээж байсан нь дээр. Энд аавын маань шадар цэргүүдээс шилдэгт нь ордог Хэрцгий Царцаа Анхбаяр ирсэн байна. Тэр бол маш хүчирхэг мутант шүү.

Амараа: Хэрцгий Царцаа Анхбаяр гэнээ? Тэр чинь Мутантын хаанаас өөр хэний ч үгийг дагадаггүй мутант мөн билүү?

Солонго: Тиймээ, Тэр бол зөвхөн манай аавын үгийг л дагадаг. Тэр нэг л тушаал авсан бол тушаалаа биелүүлэхийн тулд ямар ч хэрцгий үйлдэл хийж магадгүй маш аюултай мутант байгаа юм.

Ганбат: Энэ тулаанд Хамгаалагчдад ялах боломж үнэхээр алга байх шиг байна даа.

Жасмина: Талаас илүү хамгаалагчид амь үрэгдсэн байна. Одоо тэд 5 минут ч тэсэж чадахгүй байх даа.

Оюунаа: Манай онгоц цаг хугацааны хаалганаас хэзээ гүйцэд гарч дуусах юм бэ?

Амараа: Одоо дахиад 3 минут үлдсэн байна.

Цаг хугацааны хаалганы өмнө хөх толбот хүнийг авахаар ирсэн хамгаалагчид Мутантын хааны цэргүүдтэй эрэлхэгээр тулалдаж байсан боловч тэдний хүч мутантуудыг зогсоож үнэхээр дийлэхгүй байв. Хамгаалагчид үрэгдсээр 10 хүрэхгүй хамгаалагч үлдээд байх мөчид сансараас нэгэн биет нисэн ирж тэдний тулааны талбар дээр бууж ирэв. Бүгд гайхан хартал тэр биетийн дээр Парламентын тэмдэг байх нь харагдлаа. Уг сансраас нисэн ирсэн биет онгойж дотроос нь жирийн хүнээс 3 дахин том биетэй 5 робот гарч ирлээ...

Category: Зохиол | Views: 1090 | Added by: Danzii | Rating: 5.0/2
comments powered by Disqus
Total comments: 3
3 greenmole   (2010-01-10 2:53 PM)
дараагийнхийг нь

2 badrakh   (2010-01-04 7:36 PM)
hehe biggrin

1 Diess   (2010-01-04 3:27 PM)
happy

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга