Хөх толбо (зөгнөлт зохиол) - 33-р хэсэг - 2 December 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Баасан, 2016-12-09
Main » 2009 » 12-р сар » 2 » Хөх толбо (зөгнөлт зохиол) - 33-р хэсэг
2:07 PM
Хөх толбо (зөгнөлт зохиол) - 33-р хэсэг
33-р хэсэг - Secret хакерын төлөвлөгөө

Тулгаа: Шинэ ертөнц гэнээ?

“Secret” хакер: Би миний хийсэн бүтээснийг үл тоомсорлодог, юу ч чадахгүй байж их зан гаргадаг, арчаагүй дорой хүмүүсээс залхсан. Тийм болохоор би хүн төрөлхтөнийг устгахаар шийдсэн юм. Яг л бурхан шиг.

Жасмина: Хүн төрөлхтөнийг устгах гэнээ?

“Secret” хакер: Тиймээ, би бүх хүн төрөлхтнийг устгах болно. Хамгийн түрүүнд би хүн төрөлхтнийг хамгаалдаг хөх толбот хүмүүсийг устгана. Тэд бол үеийн үед дэлхийн энергийн зохицуулалтыг хийж хүмүүсийг устахаас сэргийлдэг байсан. Олон арван мянган жилийн өмнөөс л энэ хөх толбот хүмүүс бүгдийг гартаа атгаж байсан юм. Тэд шаардлагатай тохиолдолд бүр дэлхийн соронзон орныг хөдөлгөж хойд урд 2 туйлыг өөр газарт шилжүүлснээр дэлхий дээр галав юүлүүлдэг байсан. Ингэснээр тэд буруу хөгжиж байгаа соёл иргэншлийг устгадаг юм. Хүмүүсийн өмнөх үе гэгддэг Атлантууд болон Лемурчуудэд ч гэсэн хөх толботууд байсан. Тэд энергийн зохицуулалтаа хийж дийлэхээ байгаад ирэх мөчид галав юүлүүлж дэлхийг цэвэрлэн хүний шинэ үеийг үлдээдэг байсан юм. Яг үүнтэй адилхан би энэ хүмүүсийг бүгдийг нь устгаж шинэ эринг авчрах болно.

Солонго: Чиний шинэ эринд чинь тэгээд ямар хүмүүс, бишээ амьтад амьдрах юм?

“Secret” хакер: хахаха, ямар ч хүн, ямар ч амьтан байхгүй. Миний шинэ эринд зөвхөн роботууд л байх болно.

Бүгд гайхан дуу алдлаа. Тулгаа: Ямар ч хүн байхгүй бол утгагүй шүү дээ. Юуны тулд чи үүнийг хийх гээд байгаа юм бэ?

“Secret” хакер: Ийм байх нь харин ч дээр. Хүмүүс байлаа гээд юу нь сайхан байгаа юм. Эцэс төгсгөлгүй дайн байлдаан, ховдог шунахай зан, уйтгар гуниг, дүүрэн зовлонг л хүмүүс нэг нэгэндээ авчирдаг. Хөх толбот хүмүүсийн тэмцэл бол шал утгагүй, арчаагүй хүмүүсийг дэлхий дээр байлгах. Харин миний зорилго бол дэлхий дээр эцэс төгсгөлгүй амар амгалан, энх тайвныг авчрах. Бүх үл ойлголцол, уйтгар гуниг, зовлон зүдгүүрийг арилгах болно. Миний шинэ эринд би болоод миний үнэнч роботууд л надтай хамт амьдрах болно. Бид өөрсдийн хаанчлалаа зөвхөн энэ дэлхий дээр биш огторгуй дахь бүх гаригууд дээр тогтоох болно. Хахаха

Оюунаа: Чи бол ёстой гажигтай амьтан. Бүх хүн, ан амьтан, байгаль дэлхийг чи энэ муу хэдхэн нийлсэн төмрөөрөө солих гээд байгаа юм бол одоо би чамайг устгачихъя л даа

Гэж хэлээд Оюунаа сэтгэлээ барьж дийлэлгүй энергин илдээ барин “Secret” хакер руу дайрав. Оюунааг “Secret” хакерыг яг цавчих гэтэл Жасмина түүний илдийг өөрийн энергин илдээр хамгаалан Оюунааг цааш нь хүчтэй түлхэн унагаалаа.

Оюунаа: Жасмина, чи түүний хэлснийг сонссон биз дээ? Одоо энэ муу новшийг гялс устгачихъя л даа. Чи яагаад түүнийг хамгаалаад байгаа юм?

Жасмина: Шар могой Оюунаа, Чи өөрийнхөө юу хийж байгааг мэдэж байна уу? Чи одоо түүнийг устгалаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Цаг хугацааны хаалга хаагдах мөчид бүх л зүйл буцаад яг хэвэндээ орно шүү дээ. Бидний ирснийг хэн ч мэдэхгүй л үлдэнэ. Түүнийг алсан ч тэр буцаад л амьдрах болно. Бидний хийсэн ямар ч өөрчлөлт түүхийг өөрчлөхгүй гэдгийг чи сайн сонссон биз дээ. Одоо түүнийг алах биш харин түүнээс аль болох хэрэгцээтэй мэдээллүүдийг олж авах хэрэгтэй. Дахиж чи миний зөвшөөрөлгүй түүнрүү илд далайх юм бол би чамайг өөрөө зүйл дуусгана гэж мэдээрэй.

Оюунаа Жасминаагийн хэлснийг сонсоод бие барин тайвширлаа. Оюунаа хэтэрхий сэтгэл хөдлөлдөө автсан байжээ.

Жасмина: “Secret” хакер чи тэгэхээр хүн төрөлхтөнийг устгаж, шинэ эринг үүсгэхийн тулд мутантуудыг бий болгосон хэрэг үү?

“Secret” хакер: Тиймээ, та нар ирээдүйгээс ирсэн гэсэн байхаа. Та нарын байгаа цаг хугацаанд хүмүүс мутантуудад ялагдаж, байгаль дэлхий сөнөж байгаа гэлүү? Тэгвэл бүх зүйл яг миний төлөвлөснөөр явж байгаа юм байна.

Солонго: Чи яг юу төлөвлөсөн юм?

“Secret” хакер: Би эхлээд хүмүүсийг өөрийн талд оруулах ёстой байсан юм. Үүний тулд би хиймэл тархиудыг нууцаар удирдах болсон. Дараа нь хүн төрөлхтөнд дайсан гаргах хэрэгтэй байсан. Үүний тулд л би мутантуудыг үүсгэсэн. Ямар ч дайсан, дайнгүйгээр хүмүүсийг устгана гэдэг боломжгүй байсан юм. Хүмүүс мутантуудтай байлдсанаар хамаг анхаарлаа тэднийг устгахын тулд зарцуулах болно. Ингэснээр тэд миний нууцаар хийж байгаа зүйлийг мэдэж авч чадахгүй. Би хүн мутант хоёрыг байлдаж байх хооронд нь дэлхийн бүх энергийн сувгийг захирах болно. Тэндээс би энерги авч роботуудаа амьдруулах болно. Миний роботууд дэлхийн энергиэр тэтгэгдэх учраас ямар ч хүн ямар ч мутантаас илүү хүчирхэг болно. Ингээд би элдэв хохирол амсахгүйгээр өөрийн армиа нууцаар бүрдүүлж мөн хэрэгцээтэй гэсэн судалгаануудаа хийж амжина. Харин энэ хооронд хүн мутант хоёр эцэс төгсгөлгүй байлдсаар л байх болно. Тэр хоёрын хэн нь ч ялсан бай надаа хамаагүй. Эцсийн эцэст тэднийг тэтгэх бүх дэлхийн энергийг би хааснаар тэд үхэх болно. Хэрэв тэд амжиж мэдээд намайг зогсоохыг хүсвэл миний дэлхийн энергиэр тэтгэгдсэн хүчирхэг роботын армитай тулалдах болно. Миний хүчирхэг энергин роботын армийн эсрэг хэн ч юу ч хийж чадахгүй. Тэд хоромын дотор л надад ялагдах болно. Энэ л миний төлөвлөгөө дөө, хахаха

Солонго: Тэгэхээр мутант хүн хоёрын дайн урдаас төлөвлөсний дагуу болж байгаа байх нь ээ?

Жасмина: Энэ ч маш муу шүү. 5009 онд хүмүүс мутантууд хоёрын энергийн шинжлэх ухаан маш сайн хөгжсөн байгаа. Тэгэхээр хэрэв “Secret” хакерын роботууд тэр үед нууц хэлбэрээр байгаа бол биднээс хэд дахин хүчирхэг байна байх даа.

Солонго: Тийм шүү. Зөвхөн энэ үед л ийм хүчтэй байгаа юм чинь 5009 онд тэд бүр дийлдэшгүй болсон байгаа байх.

Тулгаа: Гэхдээ Роботуудыг зогсоох ямар нэгэн арга байгаа байлгүй дээ.

Жасмина: Яг тийм. Энэ л мэдээлэл бидэнд одоо хэрэгтэй. “Secret” хакер Роботуудынхаа талаар яриач. Чиний роботуудыг яаж унтрааж болох вэ? Тэдэнд ямар нэгэн сул тал байгаа юу?

“Secret” хакер: Тэд бол дэлхийн энергиэр тэтгэгдэж байгаа роботууд. Гэхдээ тэд тодорхой хэмжээний энергийн цэнэгийг биедээ шингээсэн байдаг. Энерги нь дуусвал төв дээрээ буцаж ирээд цэнэглэгдэнэ. Тийм болохоор роботуудыг цэнэглэсэн энергиэс илүү их энергитэй хүн л түүнийг ялж чадна. Гэхдээ энэ бараг боломжгүй. Би тэднийг хамгийн хүчтэй энергитэй хүнээс 5 дахин илүү энергийн багтаамжтайгаар хийдэг. Ирээдүйд ч гэсэн тийм л байна байх. Харин маш том нэг сул тал миний роботуудад байгаа. Тэр бол миний төв удирдлагын компьютер. Энэ копьютер бүх роботуудыг удирддаг. Хэрэв компьтерыг устгавал роботууд ажиллагаагүй болно. Гэхдээ мэдээж компьютерыг маш сайн хамгаалалтанд байлгах нь тодорхой. Тэгэхээр та нарт ямар ч боломж байхгүй дээ.

Тэд “Secret” хакертай өөр бусад зүйлсийн талаар нилээн удаан ярилцлаа. Тэгээд тэд онгоцныхоо энергийг “Secret” хакерын технологийн тусламжтайгаар дэлхийн энергиэр цэнэглэж болохыг мэдээд Амараа, Ганбат, Оюунаа гурвыг онгоцоо “Secret” хакерын гэрийн гадна авчруулахаар явуулав. Энэ хооронд тэд “Secret” хакерын хиймэл тархиуд руу нэвтэрдэг код болон энергийн шинжлэх ухааны “Secret” хакерын мэддэг нууц ололтуудын талаархи бүх мэдээллийг хулж авлаа.

Солонго: Саруулаа, бид удахгүй явах боллоо. Чи эндээ үлдэхээс өөр аргагүй. Ирээдүй рүү чамайг авч явах боломжгүй. Зөвхөн Тулгаа л ирээдүй рүү аялах чадвартай. Харин чамд гэж хэлэхэд чиний тэмцэл хамгийн зөв байжээ.

Саруул: Би 5009 онд ч гэсэн амьд байгаа гэсэн үү?

Солонго: Тиймээ, Чи болоод чиний ахлагч буюу Босогчдын армийн ахлагч Ганбаатар. Та 2 болон мөн манай аав бүгд анхны мутантууд гэсэн. Гэхдээ яаж 5009 он хүртэл 2000 жил амьд байгааг би мэдэхгүй. Магадгүй та нар тэмцлийнхээ явцад ямар нэгэн удаан амьдрах арга олсон байх.

Саруул: Тэгвэл бүгдээрээ 5009 онд уулзъя даа. Тэр үед би та нарт чадах бүхнээрээ туслах болноо.

Жасмина: Гэхдээ одоо цаг хугацааны хаалга хаагдахаар чи биднийг мартах болноо. Ирээдүйд чи биднийг огт мэдэхгүй.

Саруул: Маш харамсалтай л юм. Би ууг нь та нарт ирээдүйд туслая л гэж бодсон юм.

Тулгаа: Саруулаа, чи өөрийнхөө талаар надаа яриад өгөөч. Хаана төрсөн, аав ээжийг чинь хэн гэдэг, багын хөгтэй явдлууд гээд л

Саруул: Тэгэх шаардлага байгаа юм уу?

Тулгаа: Би ирээдүйд очсон хойноо чамтай уулзахаараа энэ бүхнийг чинь чамд ярьж өгье.

Саруул: Нээрээ дажгүй санаа байна шүү. Тэгвэл ирээдүйд надтай уулзахаараа өнгөрсөн энэ бүхнийг надаа ярьж өгөөрэй.

Саруул Тулгаа хоёр нилээн удаа ярилцаж суулаа. Тэр хоёрыг ярилцаж байх зуур бусад нь онгоцныхоо энергийг “Secret” хакерын тусламжтайгаар тултал нь цэнэглэлээ.

Хэсэг хугацааны дараа тэд саруултай салах ёс хийгээд 5009 он руугаа буцахын тулд сар руу нисэв.

Category: Зохиол | Views: 1105 | Added by: Danzii | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 3
3 Diamond   (2009-12-04 0:31 AM)
urgeljlel ni hurdan garaasai te !!! he he tongue

2 badrakh   (2009-12-02 8:26 PM)
hehe sonirholtoi bn hurdan tsaash unshmaar bn shu happy happy happy happy happy happy

1 T3nS@i   (2009-12-02 7:54 PM)
Сонирхолтой болсоор л.. :P Spysec мундаг юмаа..

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга