Хөх толбо (зөгнөлт зохиол) - 32-р хэсэг - 30 November 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Мягмар, 2016-12-06
Main » 2009 » 11-р сар » 30 » Хөх толбо (зөгнөлт зохиол) - 32-р хэсэг
5:19 PM
Хөх толбо (зөгнөлт зохиол) - 32-р хэсэг


32-р хэсэг - Хөх толбо

Тулгаа: Хөх толбоны нууц гэнээ? Тэр чинь юу юм бэ?

“Secret” хакер: Хөх толбо болон Хөх толбот хүний тухай ойлголт бол хүн анх үүсэхээс эхэлсэн юм. Дэлхий бол амьд биет бөгөөд маш олон сувгаар гадаргуу дээрхи амьд биетийг тэтгэдэг энергийг өөрөөсөө гаргадаг. Харин хөх толбот хүмүүс бол тэр энергийг хамгаалагч хамгаалагчид юм.

Жасмина: Хамгаалагчдаа, тэгэхээр хөх толбот хүмүүс дэлхийн энергийг хамгаалах үүрэгтэй гэсэн үг үү?

“Secret” хакер: Тиймээ, Зөвхөн Хөх толбот хүмүүс л ямар нэгэн аргаар дэлхийтэй шууд харьцаж чаддаг. Мөн дэлхийн түүхийн маш олон томоохон үйл явцууд хөх толбот хүмүүстэй холбоотой. Тэд нууц бүлгэмийн зохион байгуулалттай бөгөөд зөвхөн цаг нь ирэх үед ил гарч дэлхийн энергийн зохицуулалтыг хийдэг. Дэлхийн түүхэнд гарч байсан маш олон байлдан дагуулал бол цаанаа хөх толбот хүмүүсийн үйл ажиллагаа байсан юм.

Тулгаа: Олон байлдан дагууллууд хөх толбот хүмүүстэй холбоотой гэнээ?

“Secret” хакер: Тиймээ, бараг л бүх томоохон байлдан дагууллууд

Тулгаа: Тэгэхээр монголын эзэнт гүрэн, Чингис хааны байлдан дагуулал ч гэсэн үү?

“Secret” хакер: Яг тийм, Чингис хааны байлдан дагуулал бол маш том хэмжээний энергийн зохицуулалтыг хийсэн юм. Тэр үед монголчууд зарим хот сууринг нураан устгаж, энд тэнд жижиг зүйлс барьж байсан нь бүгд цаагуураа энергийн зохицуулалтыг хийж байсан юм. Чингис хааны байлдан дагуулалын үед бол маш жижиг хэмжээний энергийн сүвүүдийг хүртэл онгойлгож засаж байсан. Яагаад монголчууд тэнгэр заяатай гэгддэг байсанд та нар гайхахгүй байна уу? Яагаад гэвэл монголчуудын ихэнхи нь хөх толботын үр садууд.

Тулгаа: Тэгэхээр монгол хүн бүхэн тэр нууц хөх толбот хүмүүсийн байгууллагын гишүүн гэсэн үг үү?

“Secret” хакер: Бараг л, Гэхдээ зөвхөн алтан ургийн хүмүүс л хөх толбоныхоо бүрэн хүчийг гаргаж чаддаг гэдэг. Бусад хүмүүст мэдээж боломж байдаг ч магадлал багатай. Алтан ургийн хүмүүс л өөрсдийнхөө нууц даалгавараа мэддэг бөгөөд зөвхөн сонгогдсон хүн төрсөн үед л тэд энергийн сүвүүдийг сэргээхээр хөдөлдөг юм. Тэр болтол тэд хэнд ч мэдэгдэхгүй нууц байдалтай байдаг.

Тулгаа: Өөр ямар байлдан дагууллуудын ард хөх толбот хүмүүс байсан юм бэ?

“Secret” хакер: Өө маш олон. Бараг л бүх томоохон байлдан дагууллын ард гэж хэлсэн шүү дээ. Тэд 500-1000 жилийн зайтай голчлон ил гарч ирэн байлдан дагуулал юм уу, нууц хэлбэрээр энергийн сүвүүдийг засдаг.

Солонго: Нууц хэлбэрээр ээ?

“Secret” хакер: Тиймээ, Зарим нь бурхан болж элдэв шашныг дэлгэрүүлэн хүмүүсийг итгүүлж хэрэгцээт газраа энергийг засах болон байгууламж барьж энергийн сүвүүдийг хамгаалдаг. Бурханы шашин, Христосын шашин, Лалын шашин бүгд л хөх толбот хүмүүсийн үүсгэсэн энергийг засах аргууд байсан юм. Эдгээр шашны бурхад бол бүгд Хөх толбот хүмүүсээс гарч ирсэн өнөөх сонгогдсон хүмүүс юм. Хөх толбот хүмүүс шашнаар засах боломжгүй болсон үед ихэвчлэн байлдан дагууллыг хийдэг. Александер, Цезарь, Аттила, Чингис хаан гээд л бүх том хэмжээний байлдан дагуулагчид бас л хөх толботын сонгогдсон хүмүүс. Мөн 2073 онд дууссан дэлхийн 3-р дайнд ялалт байгуулсан монголын агуу удирдагч гэгддэг Энхбат ч гэсэн сонгогдсон хөх толботой хүн байсан юм.

Тулгаа: Александер, Цезарь эд нар чинь монгол хүмүүс биш шүү дээ.

“Secret” хакер: Тэд хөх толботой байсан бөгөөд хөх толбот хүмүүстэйгээ байнга холбоотой байдаг байсан. Хөх толбот хүмүүст нэгэн судар бичиг байдаг бөгөөд тэр сударт хэзээ хаана ямар хөх толботой сонгогдсон хүн төрөхийг нь заасан байдаг юм. Тийм болохоор хэдэн үеийнх нь өмнө хөх толбот зарим хүмүүс тэр газар нь очиж суурьшиж сонгогдсон хүн төрөхийг хүлээдэг байсан юм. Тэр судрыг ирээдүйг зөгнөх чадалтай өмнөх хөх толботой сонгогдсон хүн нь бичдэг бөгөөд одоо үед байгаа судар бол хамгийн сүүлчийн ирээдүйг зөгнөх чадалтай Чингис хааны бичсэн судар юм.

Жасмина: Судар гэнээ? Тийм зүйл бас байдаг юм уу?

Тулгаа: Тиймээ, судар байдаг. Өвөө маань надаа энэ судрыг өгсөн юм.

Гэж хэлээд өвөөгийнхөө Тулгаад хуулбарлан уйгаржин бичгээр бичиж өгсөн судраа үзүүллээ.

“Secret” хакер: Тэгэхээр чи бас сонгогдсон хүн юм биз дээ?

Тулгаа: Би өөрөө ч мэдэхгүй байнаа. Өвөө маань надад энэ судрыг өгөөд намайг удахгүй тэнгэрээс хүмүүс ирж авч явна гэж хэлсэн. Би эхэндээ ер итгээгүй боловч тун удалгүй эдгээр хүмүүс ирж намайг авч явсан. Тэгэхээр энэ судар Чингис хааны бичсэн судар гэсэн үг үү?

“Secret” хакер: Алив надаа үзүүлээч

Тулгаа түүнд судрыг харууллаа. Гэтэл “Secret” хакер: Энэ үнэхээр тэр судар мөн байна.

Жасмина: Чамд бас ийм судар байгаа юм уу?

“Secret” хакер: Үгүй ээ, үүнтэй адилхан судар манай ахад байгаа.

Тулгаа: Тэгэхээр ах чинь сонгогдсон хүн юм уу?

“Secret” хакер: Манай аав өөд болохоосоо өмнө ах бид хоёрыг дуудаад энэ бүх нууцыг хэлж өгсөн юм. Тэгээд заншил ёсоор аав ах бид хоёрын нэгэнд нь өөрөөр хэлбэл сонгогдсон хүн төрөх удамтайд нь өгөх байсан юм. Тэр үед би өөрийгөө тэр сонгогдсон хүн гэдэгт маш их итгэж байсан. Би кибер дайныг зогсоож, би ахаасаа хэдэн хувь илүү ухаантай, илүү амбицтай байсан юм. Гэтэл аав судрыг ахад өгсөн. Үүнээс болоод би нэг хэсэг маш их сэтгэлээр унасан, ахыг аавыг үзэн ядах болсон юм. Тэгээд л би энэ бүхэн аавын алдаа байсан, ахаас би хэдэн хувь илүү гэдгээ баталахын тулд дэлхийг гартаа атгахыг зорьж энэ бүх зүйлүүдийг хийж эхэлсэн юм даа.

Солонго: Энэ бүхэн гэсэн чинь юу гэсэн үг вэ? Чи яг юу юу хийсэн юм?

“Secret” хакер: Би хамгийн түрүүнд өөрийн зохион кибер дайныг зогсоосон шинэ технологийн хэлэндээ нууц код оруулсан. Энэ кодыг надаас өөр хэн ч мэдэхгүй бөгөөд мэдэж чадах байсан бүх хүмүүсийг би устгасан. Ингэснээр би хэнд ч мэдэгдэхгүйгээр хиймэл тархиудыг удирдан захирч өөрийн хүссэн бүхнээ хиймэл тархиудаар хийлгэх болсон юм. Дараа нь би ахыг устгахыг хүссэн. Гэвч түүнийг устгах үнэхээр хүнд байсан. Хэдийгээр хиймэл тархиудыг удирдаж байсан ч надаа шалтаг хэрэгтэй байсан юм. Ямар ч шалтгаангүйгээр түүнийг устгах даалгавар өгвөл засгийн газрынхан шууд эсэргүүцэх байсан. Засгийн газарт нилээд хэдэн хөх толботын нууцыг мэддэг алтан ургийн хүмүүс байдаг бөгөөд тэд ахад судар байгааг мэдэж байсан болохоор ахыг ямар ч хамаагүй үнээр хамгаалж байсан юм. Тийм болохоор би ахыг устгахын тулд шинэ арга сэдсэн юм. Энэ нь мутантыг үүсгэх байсан. Би ахыг ятган өөрийн зохиосон шинэ технологийн хүчээр мутант болгоод дараа нь түүнийг хүн төрөлхтнөөс урвасан мангас болгоод утгахыг зорьсон. Ах бол дотроо хүн төрөлхтнийг аврах туршилтад оролцож байна гэж бодоод миний арганд орсон юм. Мутант болсноор хүмүүс байгалийн маш хүнд нөхцөлд амьдарч чадахаар болсон. Ахыг дагаж олон хөх толбот хүмүүсийг би мутант болгосон. Тэгээд төлөвлөсөн ёсоороо би тэднийг мангас гэж цоллоод алж устгаж болох болсон юм. Гэвч ах өөрийн үнэнч туслахуудынхаа ачаар амьд гарч чадсан. Тэгээд одоо засгийн газрын эсрэг жижигхэн тэмцэл хийж байгаа.

Саруул: Тэгэхээр танай ах чинь анхны мутант гэсэн үг үү?

Солонго: Чи арай ахыгаа монголын говийн шар аалзтай мутацид оруулаагүй биз?

“Secret” хакер: Тиймээ, чи яаж мэдсэн юм. Манай ах бол хамгийн анхны мутант бөгөөд түүний мутацид орсон шавж бол говийн шар аалз.

Үүнийг сонсоод Солонгоо шоконд орох шиг боллоо.

Жасмина: Солонгоо яасан бэ? Чи зүгээр үү?

Солонго: Т-түүний яриад байгаа ах нь манай аав юм байна.

Бүгд гайхав. “Secret” хакер: Юу болоод байнаа? Чи манай ахын охин нь юм уу?

Солонго: Тиймээ, Манай аав бол хамгийн анхны мутант, Шар аалзтай мутацид орсон мутантын хаан. Ирээдүйд манай аавын арми чиний энэ үүсгээд байгаа засгийн газрыг чинь устгаж байгаа. Тэгэхээр чи санасандаа хүрэхгүй, ойлгов уу? Гэж нүдэндээ нулимстай хоолой нь зангиран хэлэв.

Тулгаа: Солонгоо, сэтгэлээ барь.

Солонго: Би аавыгаа үнэхээр их өрөвдөж байна. Яагаад тийм их нууцлаг дуугүй байдгийг нь би ер ойлгодоггүй байсан юм. Гэтэл түүнийг ийм болгосон, гол дайсан нь түүний төрсөн дүү нь байсан юм байна шүү дээ.

Жасмина: “Secret” хакер, чи зөвхөн ахыгаа устгахын тулд мутантыг үүсгээд дараа нь устгах гэж байсан юм уу?

“Secret” хакер: хаха, зөвхөн ахыг устгахад бишээ. Надаас бусад бүх хөх толботуудыг устгахад мөн өөрийн шинэ ертөнцийг бий болгохын тулд...

Category: Зохиол | Views: 967 | Added by: Danzii | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 1
1 HvD   (2009-11-30 8:24 PM)
Yostoi nice... Ene SpySec eemr agui yumaa

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга