Аракава Хиромү - 30 November 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Даваа, 2016-12-05
Main » 2009 » 11-р сар » 30 » Аракава Хиромү
1:18 PM
Аракава Хиромү

Аракава Хиромү 1973 оны 5 сарын 8-нд Японы Хоккайдод саалийн ферм эрхэлдэг гэр бүлд төржээ. Хиромү багаасаа л "манга зураач" болохыг хүсдэг байжээ. Сургуульд байхдаа хааяа сурах бичигнүүд дээрээ зурчихдаг байсан байна. Ахлах сургуулиа төгссөнийхөө дараа 7 жил гэр бүлийнхээ фермэд ажиллахынхаа хажуугаар сард нэг удаа тосон зургийг ангид явдаг байв. Энэ хугацаа нь тэрээр найзуутайгаа хамтарч доүжинши мангаг ёнкома аргаар (нэг хуудсанд 4 панел ) зурж сэтгүүлд өгсөн.

Анх манга ертөнцөд Махоүжин Гүрү Гүрү манганы зохиолч Это Хироюкигийн туслах ажилтан болж ажлын гараагаа эхэлж байсан бөгөөд өөрийн хувийн кареераа 1999 онд Square Enix-н Monthly Shounen Gangan сэтгүүлд Золбин Нохой гэдэг бүтээлээ хэвлүүлснээр эхэлсэн. Золбин Нохой манга 9дэх удаагийн 21-р зууны "Shounen Gangan" шагналыг хүртэж байсан. 2000 онд Monthly Shounen Gangan сэтгүүлд Шанхайн чөтгөрүүд мангын нэг бүлгийг хэвлүүлж байсан. 2001 оны 7-р сард Хиромү Fullmetal Alchemist манганыхаа эхний бүлгийг сар тутмын Shounen Gangan сэтгүүлд хэвлүүлсэн. Энэ цуврал нь 2004 онд 49дэхь Shogakukan Manga Award-н Шоүнэн төрөлд ялж байсан.

Хиромү одоо Токио амьдарч, Raiden 18. Souten no Koumori, Hero Tales зэрэг бүтэээлүүдээ хэвлүүлсэн. Тэрээр Hero Tales мангагаа Huang Jin Zhou зохиолоос сэдэвлэн Studio Flag-тай хамтарч хийж байгаа.

Ажлууд
  • Золбин Нохой (1999)
  • Шанхайн чөтгөрүүд (2000)
  • Цул төмрөн алхимич (2001)
  • Райдэн 18 (2005)
  • Хөх тэнгэрийн Сарьсан багваахай (2006)
  • Баатрын Туульс (2006)
Category: Mangaka | Views: 1092 | Added by: Danzii | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 3
3 Holic_fan   (2009-12-02 0:33 AM)
HO fullmetal alchemist brotherhoodiin zohiolch yumuu surprised

1 Diamond   (2009-11-30 9:22 PM)
ha ha ed naraas unshij bolohgui ym uu? ali negiig ni tavij bolohgui ym uu? Danzii !!! he he

2 Danzii   (2009-12-01 9:44 AM)
болно ш дээ. Хамгийн анхны мангаг нь орчуулж магадгүй

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга