Хөх толбо (зөгнөлт зохиол) - 31-р хэсэг - 27 November 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Пүрэв, 2016-12-08
Main » 2009 » 11-р сар » 27 » Хөх толбо (зөгнөлт зохиол) - 31-р хэсэг
2:02 PM
Хөх толбо (зөгнөлт зохиол) - 31-р хэсэг


31-р хэсэг - “Secret” хакерын нууц ба Хөх толбо

“Secret” хакерыг тушаал өгмөгч энергин робот Ганбат руу үсрэн хүрч ирлээ. Түүний бүх л бие нь энергиэр бүрхэгдсэн байх бөгөөд маш хүчтэй энерги түүний илдэнд хуримтлагдсан байв. Цагаан чоно Ганбат өөрийн хурдны тусламжтайгаар энергин роботын хүчтэй цохилтуудаас бултаж амжиж байлаа. Энергин робот үнэхээр хүчтэй хурдтай дайралтуудыг хийх ажээ. Амараа бодно: Хэрэв энэ янзаараа бид удвал ялагдах нь тодорхой боллоо. Жасмина бидэнд хүчээ ашиглаж болно гэж тодотгосон нь ийм учиртай байжээ. Тэгвэл бид өөр арга хэмжээ авах хэрэгтэй болох нь дээ.

Амараа хувирч эхэллээ. Түүний духны голоос нэгэн чулуу мэт зүйл гарч ирэн түүнээс ялгарах энерги нь бүх л биеийг нь бүрхэнэ. Хар баавгай Амараагийн бие нь урьдынхаасаа томорч биеийн булчингууд нь зангирч эхэллээ. Түүнээс маш хүчтэй энерги ялгаран гарч түүний чангаар хашгирах чимээ ойн хүчит улангассан баавгай хашгирах мэт сонсогдоно.

“Secret” хакер гайхан: Э-энэ чинь одоо юу вэ? Яаж ингэж чадаж байнаа? Байж боломгүй юм. Одоо дэлхий дээр ямар ч технологиор хүний биеийг ингэж хувиргаж, ийм их энергитэй болгож чадахгүй шүү дээ? Юу болоод байна вэ?

Оюунаа: Бид энэ цаг хугацааных биш. Бид ирээдүйгээс ирсэн. Одоо чиний энэ роботон хүүхдийн тоглоомоор чинь тоглох зав бидэнд байхгүй байна. Чиний робот Хар баавгай Амарааг дийлэх ямар ч боломжгүй. Харин чи одоо наад компьютерынхаа ардаас холдох хэрэгтэй болж дээ

Гэж хэлээд Оюунаа өөрийн хосвдох техникээ ашиглан “Secret” хакерын гар хөлийг нь хөшүүн болгож хөдөлгөх аргагүй болголоо.

“Secret” хакер: Энэ чинь бас юу болоод байнаа? Яагаад би хөдөлж чадахгүй байна вэ?

Оюунаа: Энэ бол миний тусгай техник. Чи одоо бидэнд өөрийн бүх нууцаа хэлж өгөх болно доо. Түүнээс өмнө чи өөрийнхөө энэ роботон тоглоомоо яаж Хар баавгай Амараад ялагдахыг нь хар.

Хар баавгай Амараа хувирч дууслаа. Түүний биеийн талаас илүү хувь нь төмөр мэт зүйлээр бүрхэгдсэн байв. Мөн нүднийх нь хар алга болж цав цагаан өнгөтэй харагдана. Түүний биеийг нь тойрон хүчтэй энерги ялгаран харагдах бөгөөд тэр энерги нь хар бараан өнгөтэй байх ажээ. Цагаан чоно Ганбат энергин роботоос үсрэн бултсаар Хар баавгай Амараагийн ард үсрэн хүрч ирлээ. Ганбат: За Амараа үүнийг би чамд үлдээе. Чм нэгэнт хувирсан болохоор надаа хувирах шаардлага байхгүй байх гэж бодож байна. Бидэнд онгоцоо засахад их хэмжээний энерги хэрэгтэй болохоор би энергиэ хэмнэх нь зүйтэй гэж бодлоо.

Гэж хэлээд хойшлон тулааны талбараас холдон хана налан зогслоо. Энергин робот өмнөө зогсох Хар баавгай Амарааг хэсэг ажигласны эцэст түүнрүү илдээ далайсаар үсрэн хүрч ирлээ. Хар баавгай Амараа өөрийн энергин илдээрээ түүнийг угтуулан цохиход энергин робот цохилтыг нь дийлэхгүй арагшаагаа үсрэн ардаа байсан ханыг зад мөргөн уналаа. Хар баавгай Амараагийн хүч урьдынхаасаа хэдэн арав дахин нэмэгдсэн ажээ. “Secret” хакер мэл гайхан: Я-яаж ийм их хүч хүнээс гардаг байнаа? Байж боломгүй юм.

Хар баавгай Амараа хана мөргөн унасан энергин робот дээр очвол түүний өрөөсөн гар нь салан унансан байв. Энергин робот үлдсэн нэг гартаа энергин илдээ барин босч ирснээ өөрийн биеийн доод хэсгээс дахин нэмэлт хоёр гар гарган гар тус бүртээ энергин илд барьлаа. Робот гурван гартаа барьсан энергин илдүүдээрээ зэрэг дайралт хийхэд Хар баавгай Амараа түүний цохилтыг ганц илдээрээ хааж хариу цохилт хийх агшинд энергин роботын гурван илдийг дундуур нь тас цавчин хаялаа. Хар баавгай Амараагийн дараагийн цохилт Энергин роботыг дээрээс нь доошоо яг голоор нь тас цавчин хоёр хэсэг болгон хувааснаар энергин робот ажиллагаагүй болон газар унав.

“Secret” хакер: та нар чинь хаанаас ирсэн ямар хүмүүс вэ? Миний энергин роботыг ийм амархан ялчихлаа гэж үү?

Оюунаа: Бид ирээдүйгээс ирсэн гэж түрүүн чамд хэлээ биз дээ? Хүний хэлснийг ойлгохгүй байж бас хакер гээд байгаамаа, хмм

Ганбат: Түрүүн чи манай найзуудыг газар доор 600 метрт булшлагдсан гэсэн үү?

“Secret” хакер: тиймээ, би тэднийг чинь газар доор дэлбэлээд дахиж хэзээ ч тэндээс гарч чадахааргүй болгосон. Та нар тэгээд ч надаар юу ч яриулж чадахгүй. Би үхсэн ч өөрийнхөө нууцуудыг өөртөөгөө аваад явах болно.

Оюунаа: Чи ямар ч инээдэмтэй зүйл ярьдаг юм билээ дээ. Тэр газар доор булшлагдсан гээд байгаа хүмүүс чинь биднээс илүү их хүчтэй. Тэднийг тиймхэн зүйл зогсоож чадна гэж бодоо юу? Тэгээд ч чамайг бид гуйж яриулахгүй, хүчээр яриулна, ойлгов уу?

Ганбат: Амараа, Жасмина ирэх болж байх шиг байна уу?

Амараа: Тэдний энергийг би хажууханд байгааг мэдэрч байнаа. Тэд тун удахгүй энд ирнэ.

Тэд хэсэг чимээгүй зогссоны эцэст гурван минут ч болоогүй байхад Жасмина, Солонго, Тулгаа, Саруул нар тэдэн дээр хүрч ирлээ.

Амараа: Жасмина, та нар зүгээр үү?

Жасмина: Зүгээрээ, харин өөрийн хүчнээсээ багагүй хэсгийг ашиглачихлаа.

“Secret” хакер: Та нар яаж тэндээс гарч чадваа?

Жасмина: Чи тэгэхээр өнөөх алдартай “Secret” хакер байх нь ээ. Бид 5009 оноос ирсэн та нарын үе хойч чинь. Ирээдүйд ер нь юу болохыг чи мэдэж байна уу? Ирээдүйд дэлхий сөнөж байгаа, байгаль маань яаж ч сэргээхийг оролдсон эргэж сэргэхгүй байна. Мөн энэ үед, үгүй ээ, чиний эхлүүлсэн мутанттай хийсэн дайн чинь ирээдүйд хүмүүс биднийг устган үгүй болгож байна. Чи одоо бидэнд яагаад мутантуудыг алах, устгах, үүсгэх болсноо хэл.

“Secret” хакер: Би үхсэн ч гэсэн өөрийн нууцаа өөртөө аваад үлдэнэ. Та нарт би юу ч хэлэхгүй.

Жасмина: За яахав хүслээрээ л бол. Солонго чи яриулах уу? Эсвэл Оюунаагаар хариулуулах уу?

Солонго: Би өөрийн аргаараа үүнийг яриулуулъя. Тэгж байж би итгэнэ.

Жасмина: За тэгвэл хүслээрээ бол доо. Үнэнийг одоо бүгдээрээ мэдэцгээе.

Солонго нэгэн жижигхэн эм шиг зүйл гаргаж ирээд “Secret” хакерт өглөө. “Secret” хакер хичнээн хүсэхгүй байсан ч түүний гар өөрийн мэдэлгүй хөдөлж өөрөө амаа ангайн тэр эмийг залгиж орхив.

“Secret” хакер: Чи надаа юу өгчихвөө?

Солонго: Энэ бэлдмэл тун удахгүй чамайг өөрийн бүх үнэнээ хэлүүлэхэд хүргэнэ.

Тун удалгүй “Secret” хакер ухаан алдлаа. Солонго: Бэлдмэл үйлчилж эхэллээ. Одоо бид хүссэн бүхнээ асууж болно.

Жасмина: Тэгвэл бүгдээрээ яаралгүй бүр эхнээс нь яриулъя. Магадгүй үүнд бидний мэдэхгүй маш олон чухал нууц байгаа байх.

Солонго: За тэгье. “Secret” хакер чи өөрийнхөө тухай бүгдийг эхнээс нь ярь. Чамайг хэн гэдэг. Ямар учраас чи хакер болсон. Яагаад өөрийгөө нууцалсан. Яах гэж хиймэл тархиудыг удирдах болсон, Яалаа гэж мутантуудыг устгах болсон бүгдийг нь эхнээс нь дэс дараалалтайгаар ярь.

“Secret” хакер: Намайг Бат гэдэг. Би 2983 оны 8 сарын 20-нд төрсөн. Намайг 9 настай байхад Кибер дайн эхэлсэн бөгөөд миний хүүхэд нас маань кибер дайны үед өнгөрсөн. Тийм ч болохоор би кибер дайныг маш ихээр үзэн ядаж байсан. Кибер дайныг зогсоохыг би маш их хүссэн учраас би шинэ технолог дээр ажиллаж байсан юм. Шинэ технологийг амжилтанд хүргэсэн гол онолуудыг би анх олж нээсэн. Би бол шинэ технологийг хөгжүүлсэн гол хүн. Кибер дайныг төгсгөл болгож санасандаа хүрэхэд ойрхон байхад би нэгэн нууцыг мэдэж авсан юм. Энэ бол “Хөх толбо”-ны нууц байсан.

Үүнийг сонсоод бүгд гайхширан бие биерүүгээ харлаа. Бүгд л бараг амандаа: “Хөх толбо” гэнээ хэмээн шивнэв.

Category: Зохиол | Views: 884 | Added by: Danzii | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 4
4 Diamond   (2009-11-30 9:19 PM)
ha ha aimar huleedeg bna shdee !!!! site daa unuudur l orj irlee ha hah a

3 kendra   (2009-11-30 2:24 AM)
uu laitai daraa n yu boloh bol bas l neg nuuts ....

2 nazi   (2009-11-27 11:18 PM)
sonirhol tataj bn shuu hurdan urgeljlel ni garaasai biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin happy happy happy happy happy happy happy happy happy happy

1 Eternal   (2009-11-27 9:26 PM)
Hmm dahiad l huh tolbiin nuuts. More intresting!

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга