Хөх толбо (зөгнөлт зохиол) - 30-р хэсэг - 16 November 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Мягмар, 2016-12-06
Main » 2009 » 11-р сар » 16 » Хөх толбо (зөгнөлт зохиол) - 30-р хэсэг
3:35 PM
Хөх толбо (зөгнөлт зохиол) - 30-р хэсэг


“Secret” хакер

Солонгоогийн үүсгэсэн энергин ханан хамгаалалтыг роботууд зад зохин хурдлан хүрч ирлээ. Жасмина Солонго хоёр маш их гайхлаа. Тэд үнэхээр 3009 оны технологоор энергин ханыг устгаж чадахгүй гэж гүн итгэж байжээ. Солонго: За яахав, та нар үнэхээр тулалдмаар байгаа бол тулалдая л даа. Цагаан хун чи Тулгааг хамгаалж байгаарай.

Гэж хэлээд өөрийн энергин илдээ гарган тэдгээр роботуудыг тосон гүйж очлоо. Роботуудын цохиолт маш хүчтэй байх ажээ. Гэвч тэдний энергин илдний энерги нь маш замбараа муутай байсан тул бүрэн хүчээ гаргаж чадахгүй байв. Солонго өөрийн хамаг хүчээр дайралт хийсэн боловч түүний цохилтыг роботууд энергин илдээрээ хааж дийлж байв. Солонго дотроо бодно: Хэрэв эдгээр роботуудын илдний энерги биднийхтэй адил нарийн цэгцтэй мөн хөдөлгөөн нь хурдан байсан бол 5009 оны ямар ч мутант эднийг дийлэхгүй юм байна. Энэ роботууд амьд бие байхгүй байж хаанаасаа ийм их энергийг авдаг байнаа. Гэхдээ эд нар төгс биш юм. Энерги нь маш замбараагүйн дээрээс хөдөлгөөн нь удаан бололтой. Хэрэв би өөрийн хагас шавжин хэлбэртээ шилжвэл эдгээр энергин роботууд надаа хүүхдийн тоглоом л болно.

Солонго өөрийн хагас шавжин хэлбэртээ шилжихээр зэхэв. Жасмина: Солонго, чи заавал ингэх хэрэг байгаа юм уу? Бидэнд чиний энерги онгоцоо засахад маш их хэрэг болно шүү дээ.

Солонго: Цагаан хун, эсвэл чи эдэнтэй эцсийн хэлбэртээ шилжихгүйгээр байлдах гээд үзэх юм уу? Эдгээр роботууд хөдөлгөөн удаан ч маш их энергитэй байна. Гэхдээ энерги нь маш замбараагүй болохоор бүрэн хүчээ гаргаж чадахгүй. Чи надаас илүү хурдан дайралттай болохоор магадгүй чи хурдаараа тэднийг ялж болох юм.

Жасмина: За тэгвэл би оролдоод үзье. Чи Тулгаа Саруул хоёрыг хамгаалж байгаарай.

Гэж хэлээд Цагаан хун Жасмина үсрэн 10-н энергин роботуудын голд орон зогслоо. Энергин роботууд бүгд Жасмина руу өөрсдийн энергин илдээ далайсаар дайран хүрч ирэв. Цагаан хун Жасмина өөрийн нүдээ анин бодлоо төвлөрүүлээд хоёр гартаа энергин илд барин тайван зогсоно. Энергин роботуудыг түүнрүү ирж далайсан илдээ буулгах тэр агшинд Цагаан хун Жасмина энергин роботуудын голд бүжиглэх мэт маш хөнгөхөн уран хөдөлгөөнөөр тулалдаж эхэллээ. Түүний ингэж тулалдаж байгааг нь хажуунаас нь харсан хэн боловч түүнд дурлахаар үнэхээр гоёмсог бөгөөд үзэсгэлэнтэй байх ажээ. Тулгаа түүнрүү цоо ширтэн харан зогсоно. Солонго дотроо бодно: Цагаан хун Жасмина, энэ чиний алдартай “хунгийн бүжиг” юм биз дээ? Олон тооны дайсны эсрэг хамгийн шилдэг техник мөн энерги маш бага зарцуулдаг. Чи энэ техникээрээ бүхэл бүтэн мутантын нэг үүрийг ганцаараа устгасан гэсэн. Эцсийн хэлбэртээ шилжсэн үедээ энэ техникээ Жасмина ашиглавал ойр хавийн 5 км газарт байгаа бүх дайснаа хормын дотор устгадаг гэж сонссон. Үнэхээр аюултай бөгөөд үзэсгэлэнтэй техник юмаа.

Саруул: Пөөх, ямар үзэсгэлэнтэй харагддаг юм бэ? Тулалдаж байгаа бүжиглэж байгаагийн аль болохыг ойлгохоо байлаа.

Тулгаа: Үнэхээр үзэсгэлэнтэй юмаа.

Солонго: Энэ бол Цагаан хун Жасминагийн “Хунгийн бүжиг” гэдэг маш алдартай техник. Үүнийг 5009 онд Цагаан хун Жасминагаас өөр хэн ч хийж чаддаггүй юм. Одоо эдгээр энергин роботуудад ямар ч боломж байхгүй. Жасмина эхлээд хөнгөн бүжиглэх зуураа тэдний доторхой хэсгүүдэд хөнгөхөн зүснэ. Дараа нь яг тэдгээр газрууддаа дахин дахин хөнгөн зүссээр байгаад үхэлд хүргэнэ. Түүний энэ техник бол хамгийн бага энергийн зардлаар хамгийн хөнөөлт хохиролыг учруулдаг. Түүнийг Цагаан хун гэж хочилсон нь зүгээр нэг тохиолдолынх биш. Тэр бол жинхэнэ амьд Цагаан хун байгаа юм.

Тун удалгүй энергин роботуудын гар, хөл толгой зэрэг нь ээлж дарааллан салан унаж эхлэв. Цагаан хун Жасмина сүүлчийн хөдөлгөөнөө хийх агшинд түүний эсрэг тулалдаж байсан 10 энергин робот тус бүрдээ 10-20 хэсэг болон салан уналаа. Тулгаа Саруул хоёр шоконд орсон мэт Жасминагийн зүг гөлрөн зогсож байлаа. Солонго: Жасмина одоо үзүүлбэрээ зогсоо. Хурдхан эндээс гарахаа бодъё. Биднийг энд ингэж зогсож байх хооронд өнөөх “Secret”хакер чинь зугтаачихаж мэднэ.

Жасмина: Тиймээ, бидэнд цаг бага байна. Хурдхан эндээс гарцгаая. “Secret” хакерын хувьд түүнийг одоо Хар баавгай Амараа, Цагаан чоно Ганбат, Шар могой Оюунаа нар аль хэдийн барьчихсан байгаа байх. Би хиймэл тархиудаас түүний байгаа газрыг мэдсэн даруйдаа тэдэнд түүнийг барих даалгавар өгсөн.

Тэднийг ингэж ярилцаж байх хооронд уг байгууламжийн түгшүүрийн улаан гэрэл асаж өөрөө өөрийгөө устгах функ нь ажиллаа. Жасмина, Солонго, Тулгаа, Саруул нарыг буцаж гарж амжихаас нь өмнө гарах хаалга, туннель, байгууламж бүгд дэлбэрснээр уг байгууламж болон дээдэх газар нь нуран унаж тэд газар доор 600 орчим метрын гүнд дарагдав.

Амараа, Ганбат, Оюунаа 3 дэлгэц рүү гайхан харна. Тэнд Мутантуудыг яаж анх үүсгэж байгаа тухай болон дараа нь хэрхэн зэрлэгээр устгаж байгаа тухай бичлэг гарч байлаа. Бүх л үйл явц зүгээр байхад яагаад тэднийг устгаж эхэлсэн нь тодорхойгүй байв. Тэнд мутантуудыг устгах болсон ямар ч шалтаг шалтгааныг тэмдэглээгүй байсан бөгөөд зүгээр л мутантуудыг устга гэсэн тушаал хиймэл тархиуд өгсөн байлаа. Оюунаа: Би юу ч ойлгосонгүй. Яагаад энд ямар ч шалтгаан бичиж тэмдэглээгүй байгаа юм бол? Зүгээр л устга гэдэг чинь юу гэсэн үг вэ?

Ганбат: Би ч гэсэн ойлгосонгүй. Ууг нь энэ төв компьютерт л энэ бүх дайны учир шалтгаан нь байгаа байх гэж найдаж байсан юмсан. 5009 онд ч гэсэн бидэнд тодорхой шалтгааныг парламент хэлдэггүй. Энд яг юу болоод байгаа юм болоо?

Амараа: Дайныг эхлүүлэх нь хэн нэгэнд ашигтай байсан бололтой. Гэхдээ хиймэл тархиуд чинь хэнд ч захирагддаггүй, өөрсдийн ч хувийн эрх ашиг гэж байдаггүй биз дээ? Би ч бас ойлгохоо байлаа. Яадаг ч байсан Мутантууд дайныг эхлүүлээгүй нь тодорхой юм байна.

Оюунаа: Тэгэхээр бид энэ олон жилийн хугацаанд ямар ч буруугүй амьтадыг алаад байсан гэсэн үг болж байна уу?

Ганбат: Бид одоо буцаад 5009 ондоо очоод энэ бүгдийг бусад хүмүүст хэлж мутантуудыг устгахаа боль гэж хэлэх хэрэгтэй байхаа.

Амараа: Бид тэгж хэлээд одоо юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Бидэнд нэгт хэн ч итгэхгүй, хоёрт хүмүүс мутантыг алахаа больсон ч гэсэн мутантууд биднийг устгах болно. 2000 жил нэг нэгнийгээ алж устгаж байсан болохоор хүн мутант хоёр найрамдана гэдэг тун магадлал муутай байх.

Оюунаа: Дээрээс нь хүмүүс бид одоо мутантуудад ялагдаж байгаа шүү дээ.

Амараа: Жасмина хиймэл тархиудтай уулзахаар явсан. Магадгүй тэд л нарийн учрыг нь мэдэж авч магадгүй. Төв компьютер бидэнд үнэнийг олж өгч чадахгүй байсан юм байна. Энд байгаа мэдээллээр бол Хиймэл тархиуд л устга гэсэн тушаал буулгасан нь тодорхой боллоо. Мөн хүмүүс хэтэрхий зэрлэгээр мутантуудыг хядаж байжээ. Тэднийг үнэхээр өрөвдөж байна.

Тэд ийнхүү ярилцаж суутал тэдний холбоонд дохио орж ирлээ. Холбоог нээгээд хартал Жасминаагаас ирсэн даалгавар байв. Амараа: Жасмина бидэнд маш чухал гэсэн тодотголтой даалгавар явуулсан байна. Бид заасан хаягийн дагуу очиж “Secret” нэртэй хакерыг барьж авах ёстой гэнэ. Мөн биднийг хүчээ ашиглаж болно гэсэн байна.

Ганбат: Тэгвэл нь энэ хүнийг барих нь маш чухал бололтой. Явцгаая.

Оюунаа: Хүчээ ашиглаж болно гэдэг чинь үнэхээр сэтгэл сэргэмээр үг байна шүү. Одоо энэ муусайн цагдаа гарт үзүүлээд өгнөө.

Амараа: За явцгаая. Бид тэр хүнийг юу ч тохиолдсон бай алдаж болохгүй гэсэн шүү.

Амараа, Ганбат, Оюунаа нар яаравчлан онгоцноосоо гарч хар хурдаараа заасан хаягийн дагуу Хар хорум хотын 359-р гудамжны 44-1-р байранд хурдлан очив. 44-1-р байшин нь 5 давхар хувийн орон сууц байлаа. Тэнд ганцхан айл л амьдардаг нь тодорхой байв. Тэд байшинг нэвт харагчийн тусламжтайгаар харвал дээд талын 5 давхарт огт хүнгүй байх бөгөөд харин уг барилгын газар доор нилээд том өрөө байв. Тэр өрөөнд нэг хүн копьютерын ард сууж байгаа нь илт байлаа. Тэр өрөөнөөс гарсан 2 зам байх бөгөөд нэг нь шууд гадагшаа гудамж руу, нөгөө өөрийн байшин руу гарсан байлаа. Амараа Оюунаа хоёр байшингаар дамжин дотогшоо орохоор болж харин Ганбат гудамж руу гарсан замаар нь явж орохоор болов. Тэд хаалга үүдийг нь зад цохин хормын дотор л “Secret” хакерын дэргэд хүрч ирлээ.

Амараа: “Secret” хакер гэж та мөн үү? Та хиймэл тархиудтай ямар холбоотой юм?

“Secret” хакер: хөөх, та нарыг би дутуу үнэлжээ. Гэвч та нар намайг ийм хурдан дийлэхгүй шүү.

Гэж хэлээд компьютерынхаа нэг товчийг дарлаа. Гэтэл тэдний байгаа өрөөний хана онгойж түүний араас нэгэн робот гарч ирэв. Уг робот гартаа энергин илд мэт зүйл барьсан байх бөгөөд хамгийн ойр байсан Амараа руу дайран хүрч ирэв. Амараа энергин илдээ гарган хамгаалтал тэр роботын цохилт үнэхээр хүчтэй байв. Амараа түүний цохилтыг дийлэлгүй арагшаагаа үсрэн хана мөргөн унав. Ганбат хурдлан гүйж ирээд тэр энергин роботыг араас нь цавчих гэтэл тэр Ганбатын цохилтыг хааж амжив. Оюунаа өөрийн чадвараа ашиглан ховсдох гэж оролдтол түүнд ямар ч амьд организм байхгүй байх ажээ. Амараа Ганбат Оюунаа 3 бүгд гайхан зогсоно. Яахлаараа 3009 онд ийм хүчирхэг робот байдаг билээ гэж дотроо тэд бодож байлаа.

“Secret” хакер: Танай найзууд чинь хиймэл тархиудын өрөөнд миний 10 энергин роботыг устгасан. Гэвч тэд одоо газрын гүнд 600 метрт булшлагдсан байгаа. Энэ энергин робот бол тэр 10 роботын дараагийн загвар. Түүний хурд болон энерги нь илүү сайжирсан байгаа. Та нар үүнийг дийлж чадахгүй. Гэхдээ та нар намайг үнэхээр гайхшируулж байна шүү. Энэ дэлхий дээр та нар шиг ийм хүчирхэг технологитой хүмүүс байна гэж ёстой төсөөлсөнгүй.

Category: Зохиол | Views: 903 | Added by: Danzii | Rating: 5.0/2
comments powered by Disqus
Total comments: 5
5 Diamond   (2009-11-26 1:20 PM)
neeren daraagiinh ni hezee garah ve? buur huleej chadahguinee ha h!!! biggrin

4 T3nS@i   (2009-11-19 5:17 PM)
Danzii д баярлалаа гээд байхэ.. Зохиогч spysec-д нь баярлалаа гэж хэлээчээ..

tnx spysec


3 Chup   (2009-11-17 0:02 AM)
Wow. Gaihaltai. Odoo daraagiinhiig ni huleedeg bas neg unshdag zuiltei bolloodoo. Thanks Danzii

2 HvD   (2009-11-16 5:05 PM)
2nd hehe nice tnx

1 kendra   (2009-11-16 3:58 PM)
biggrin 1ST NTR daraagiih n hezee ve

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга