Хөх толбо (зөгнөлт зохиол) - 29-р хэсэг - 5 November 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Пүрэв, 2016-12-08
Main » 2009 » 11-р сар » 5 » Хөх толбо (зөгнөлт зохиол) - 29-р хэсэг
2:00 PM
Хөх толбо (зөгнөлт зохиол) - 29-р хэсэг

29-р хэсэг – Жинхэнэ дайсан

Тулгаа, Саруул, Жасмина, Солонго нар доошлон явсаар хамгийн доод давхарт хүрч ирэв. Уг барилга нь доошоогоо 38 давхар байх ажээ. Гэвч хамгийн доод давхарт нь ямар ч хиймэл тархи байхгүй жирийн л нэг сантехникийн өрөөнүүд байлаа. Жасмина: Саруулаа чи энэ барилгын доод давхарт нь хиймэл тархиуд байдаг гэдэгт итгэлтэй байна уу? Энэ давхараас доошоо явсан шат байхгүй байна шүү дээ.

Саруул: Би бас гайхаад л байна. Ууг нь засгийн газарт ажилладаг байсан нэг найз маань өөд болохоосоо өмнө надаа хиймэл тархиудыг энд байдаг гэж хэлж байсан юм. Тэр найз маань надаа үүнийг хэлчихээд маргааш нь бусдын гарт амиа алдсан.

Солонго: Тэгвэл тэр найз чинь үнэн л хэлсэн байлгүй дээ. Түүнийг энэ үнэнийг мэдсэнийх нь төлөө алсан байж магадгүй л юм.

Саруул: Гэхдээ энд ямар ч дахин доошоо ямах шат байхгүй байна шүү дээ.

Солонго: Жасмина одоо нэвт харагчаа ашиглах цаг болсон юм биш үү? Хэрэглэхгүй байсан юм бол яах гэж авчирсан юм бэ?

Тулгаа: Нэвт харагч гэж юу вэ?

Жасмина нэг жижигхэн дуран шиг төхөөрөмж гаргаж ирээд: Үүнийг хэлж байгаа юмаа. Энэ төхөөрөмж нь 1000 метр зузаан төмрийг ч нэвтлэн харах чадалтай.

Тулгаа: Тэгэхээр одоо бид биднээс доошоо дахиад давхар байгаа эсэхийг харах юм уу?

Жасмина: Тиймээ, чи зөв ойлгосон байна. Хэрэв Саруулын найз үнэхээр үнэн хэлсэн бол доошоо дахиад давхар байгаа л гэсэн үг.

Гэж хэлээд Жасмина өнөөх жижиг дуран шиг төхөөрөмжөө ашиглан доошоо харж эхэллээ.

Солонго: За яасан, юм харагдана уу?

Жасмина: Одоогоор юм харагдаагүй л байна.

Солонго: Чи хэдэн метр дээр тавьсан байгаан?

Жасмина: Одоогоор 400 мертийг харж байнаа.

10 орчим минутын дараа Жасмина өнөөх төхөөрөмжийнхөө тусламжтайгаар газар доор тэднээс 500 орчим метрийн гүнд хажуу тийшээгээ 300 орчим метрийн зайнд газар доор томоохон байгууламж байгааг олж илрүүллээ. Тэр байгууламж руу зөвхөн -33 дахь давхарын (доошоогоо 33 дахь давхар) нууц өрөөнөөс л очих боломжтой байх ажээ. Тэд нууц өрөөгөөр дамжин сэмхэн явсаар газар доорхи нууц байгууламж руу маш амжилттай нууцаар очлоо. Солонго шаардлагатай үед хүмүүсийг сэм хөдөлгөөнгүй болгох, хаалга онгойлгуулах зэргийг хийж байлаа. Харуулууд юу болж байгааг ойлгохгүй гайхширан үлдэж хяналтын компьютер ямар ч гадны биетийг илрүүлж чадахгүй байв. Тэд нууц байгууламжид орвол тэнд 20 орчим хүнтэй баг компьютер дээр ажиллаж байлаа. Эдгээр хүмүүс нь хиймэл тархиудаас өгч байгаа мэдээллийг хөрвүүлж засгийн газрын төв компьютерт хүргэдэг компьютерийг хянадаг хүмүүс болох нь тодорхой байлаа. Тэднээс зайдуу нэгэн том тавцан дээр хиймэл тархиуд байх ажээ. Тулгаа болон түүний найзууд сэмхэн явсаар хиймэл тархиудын хажууд хүрч ирлээ. Хиймэл тахиуд нь нэгэн том багцалсан утсаар дамжуулагч компьютерт холбогдсон байв. Тулгаа: Пөөх, эд нар тэгэхээр дэлхийн хүмүүсийг удирддаг байх нь ээ.

Жасмина: Тиймээ, 5009 онд хиймэл тархиудын тоо 76 болсон. Одоогоор энд зөвхөн 3 л байгаа юм байна.

Солонго: Хүмүүс та нар тэгээд энэ үхсэн хүмүүсийн тархинд л захирагдан, өгсөн даалгаварыг нь үг дуугүй дагадаг юм биз дээ?

Жасмина: Тиймээ, эд нар бол агуу удирдагч байсан хүмүүсийн тархи. Мөн эдгээр тархиудад ямар ч хувийн ашиг сонирхол гэж байдаггүй болохоор зөвхөн зөв шийдвэрийг л гаргадаг. Амьд хүн бүр тодорхой хэмжээгээр хувийн ашиг сонирхолыг хардаг нь буруу шийдвэр гаргах үндэс болдог. Тийм болохоор л хүмүүс бид эдгээр хиймэл тархиудын шийдвэрийг ямар ч эргэлзээгүйгээр дагадаг юм.

Саруул: Тэгвэл одоо бүгдээрээ энэ хиймэл тархиудтай яаж ярилцах вэ? Шууд үг хэлбэл ойлгох уу?

Жасмина: Бидэнд одоо л super BEREGU хочит Билгүүний энэ төхөөрөмж хэрэг болно. Үүнийг бид дамжуулагч компьютер дээр залгах хэрэгтэй.

Солонго: За тэгвэл би тэр ажиллачид болон хяналтын компьютерыг аргалж байя. Та нар хурдан дамжуулагч компьютерт наадахаа залгаарай

Гэж хэлээд Солонго өөрийн нууц техникээ ашиглан тэнд байсан бүх ажиллачид, харуулууд, камеруудыг хөдөлгөөнгүй болгон зогсоов. Энэ хооронд Жасмина дамжуулагч компьютерт өнөөх төхөөрөмжөө залгаснаар хиймэл тархиудтай шууд холбогдлоо.

Жасмина: Хиймэл тахиуд миний асуултанд хариул. Яагаад та нар мутантуудыг устгах шийдвэрийг гаргасан бэ?

Хиймэл тархиуд: Энэ бол тушаал байсан

Бүгд гайхав. Тулгаа: Хүүе, хиймэл тархиул чинь өөрсдөө шийддэг биш юм уу? Тэгэхээр хиймэл тархиудыг удирддаг хүн байдаг байх нь ээ.

Жасмина: Хиймэл тахиуд миний асуултанд хариул. Хэн та нарт тушаал өгдөг юм? Ямар замаар та нартай холбогддог юм бэ?

Хиймэл тархиуд: Түүнийг “Secret” гэдэг. Тэр бидэнтэй та нар шиг ингэж шууд холбогддог.

Жасмина: Хиймэл тахиуд миний асуултанд хариул. Тэгэхээр Secret гэдэг чинь энд ажилладаг гэсэн үг үү? Түүнийг бид яаж олох уу?

Хиймэл тархиуд: Secret бол хакер. Тэр биднийг анх үүссэн цагаас эхлэн шууд холбогддог байсан. Түүний байршилыг зааж өгөх нь бидэнд хориотой. Түүний талаар бусад ямар ч мэдээллийг бид өгч болохгүй. Энэ бол түүний тушаал.

Жасмина өнөөх Билгүүний өгсөн төхөөрөмжийн тусламжтайгаар хиймэл тархиудыг бүх асуултанд хариулах команд өглөө. Жасмина: Хиймэл тахиуд миний асуултанд хариул. Secret хакер хаана байдаг вэ? Түүнийг яаж олж болох вэ?

Хиймэл тархиуд: Secret хакер Хар хорум хотын 359-р гудамжны 44-1-р байранд байрладаг. Тэр одоо өөрийн байшингийн газар доорхи нууц өрөөнөөсөө бидний яриаг чагнаж байгаа. Одоо тун удахгүй та нарын холболтыг тэр таслаж биднийг устгах болно. Мөн түүний хүчирхэг роботууд та нарыг устгахаар тун удахгүй ажиллагаанд орно. Та ......

Гээд хиймэл тархиуд үгээ дуусгаж амжаагүй байтал super BEREGU хочит Билгүүний өгсөн төхөөрөмжнөөс утаа гаран ажиллагаагүй болон унтрав. Мөн хиймэл тархиуд бүгд зад үсрэн устан үгүй боллоо. Гэтэл бас хананы араас том том лазерын хамгаалалтын буунууд гарч ирээд тэнд байсан бүх хүмүүсийн зүг галлаж эхэллээ. Дамжуулагч компьютер дээр ажиллаж байсан эрдэмтэд мөн харуулууд бүгд лазерын буунд буудуулан үрэгдэв. Жасмина Солонго хоёр өөрсдийн гарнаас хамгаалалтын энерги ялгаруулан өөрсдийгөө болон Тулгаа Саруул хоёрын хамт тойруулан хамгаалалтын битүү хана үүсгэн хамгааллаа. Лазерын том буунууд тэдний зүг хичнээн галлалсан ч хамгаалалтын ханыг нэвтлэж чадахгүй байлаа.

Солонго: Сая юу болоод өнгөрвөө? Яаж биднийг мэдчихэвээ?

Жасмина: Энэ бүхэн тэр Secret хакерын хийж байгаа зүйл. Тэр яаж хиймэл тархиудтай холбогдож, яаж Билгүүний төхөөрөмжийг устган удирдлагыг гартаа авсаныг ойлгож чадахгүй л байна. Яадаг ч байсан тэр маш их ухаантай бололтой. 5009 оны төхөөрөмжийг ийм хялбархан устгасан гэдэгт нь би одоо болтол итгэж чадахгүй л байна. Саруулаа түүний талаар чи мэдэх үү?

Саруул: Secret хакер гэж би урьд нь хальт сонсож байсан юм байна. Тэр хакер Кибер дайн буюу Хакерын дайны үед монголын засгийн газрын талд ажиллаж байсан. Маш чадварлаг хакер. Гэхдээ түүнийг бүгд үхсэн гэж боддог шүү дээ. Тэр шинэ технологи дээр ажиллаж байгаад өөрийн лабортортоо дэлбэрч үхсэн гэсэн.

Солонго: Тэгэхээр тэр үхээгүй, мөн хүмүүс та нарын итгэдэг энэ хиймэл тархиудыг чинь удирддаг байсан байх нь ээ. Тэгвэл тэр л энэ бүх дайныг үүсгэж мутант биднийг алж устгаж эхэлсэн байх нь. Тэгэхээр мутант бидний жинхэнэ дайсан бол Secret нэртэй энэ хакер юм байна.

Жасмина: Хүмүүс бидний хувьд ч Secret хакер бол бидний дайсан. Бид түүнийг одоо зугтаахаас нь өмнө заавал барьж авах хэрэгтэй.

Солонго: Би хамгаалалтаа барьж байя. Жасмина чи энэ буунуудыг устгачих.

Гэж хэлээд Солонго хамгаалалтын энергээ нэмэн хамгаалалтаа барьж байх зуур Жасмина лазерын буунуудыг бүгдийг нь нэг зохилтоор устгалаа. Гэтэл гэнэт хиймэл тархиудын ар талаас хананд байсан нууц хаалга нээгдэн 10-н робот гарч ирлээ. Тэд ямар ч буу бариагүй байх бөгөөд гартаа илд мэт зүйл барьсаар тэдний зүг хурдлан гүйж ирэв. Солонго Хамгаалалтын энергин хана үүсгэсэн боловч роботууд тэр ханыг нь гартаа барьсан сэлэм мэт зүйлээрээ зад цохин устгалаа.

Category: Зохиол | Views: 889 | Added by: Danzii | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 5
5 kendra   (2009-11-12 2:07 PM)
he he neeree nud uwdku goy bolgotson bn daraagiih n hurdan garaasai .... tongue

4 HvD   (2009-11-07 1:04 AM)
Secret geed kino bdg terniig tavij ogooch

3 HvD   (2009-11-07 1:03 AM)
daragiihiin hezee tavih be

2 HvD   (2009-11-07 1:03 AM)
i like it . it is nice. 2nd happy

1 Diamond   (2009-11-05 9:40 PM)
ха ха би first man боллоо. ха ха овоо уншихад амар болгочихжээ . biggrin happy

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга