Хөх толбо (зөгнөлт зохиол) - 28-р хэсэг - 27 October 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Мягмар, 2016-12-06
Main » 2009 » 10-р сар » 27 » Хөх толбо (зөгнөлт зохиол) - 28-р хэсэг
2:30 PM
Хөх толбо (зөгнөлт зохиол) - 28-р хэсэг

28-р хэсэг– Нууц мэдээлэл рүү нэвтэрсэн нь
Тэд явсаар нэгэн сүрлэг өндөр байшингийн хажууд хүрч ирлээ. Тэр байшингийн орой нь үүлнээс дээш гарсан байсан тул хир өндөр нь мэдэгдэхгүй байв. Байшингийн хаалганы ойролцоо харуул хамгаалалт маш өндөр байх ажээ. Жасмина: Саруулаа, энэ нөгөө засгийн газрын удирдлагын байр мөн үү?

Саруул: Тиймээ, Та нар яаж дотогшоо оръё гэж бодож байна даа? Энд үүдний харуул нараас гадна компьютер давхар шалгалт хийдэг. Оюунаагийн чадвараар бид цагдаа, харуулыг аргалж болох ч хяналтын компьютерыг хуурч чадахгүй шүү дээ.

Амараа: Энэ барилга дотор төв компьютер байгаа юу?

Саруул: Тиймээ, Барилгын хамгийн дээд давхарт нь төв компьютер байгаа. Чи ингэхэд төв компьютерын талаар яаж мэдсэн юм бэ? Би чамд тэрний талаар яриагүй шүү дээ.

Амараа: Бид нар чинь ирээдүйгээс ирсэн шүү дээ. Жасмина, бид тэр төв компьютер рүү очих хэрэгтэй байх. Надаа superBeregu хочит Билгүүний өгсөн нэг жижиг төхөөрөмж байгаа. Үүний тусламжтайгаар өнгөрсөн үеийн бүх компьютерын мэдээлэл рүү орж болно гэсэн. Хэрэв бид төв компьютерын мэдээлэл рүү нь орчихвол өөрсдийн мэдэхийг хүсэж байгаа бүх үнэнг олж авна байх

Солонго: Бид бас тэр хиймэл тархиудтай уулзах хэрэгтэй байхаа. Тэдэнтэй уулзахыг би маш их хүсэж байна. Тэд шийдвэр гаргадаг юм чинь бүх үнэнг тэд л мэдэж байгаа.

Жасмина: Компьютер дээр мэдээлэл хадгалагдаагүй байж болно шүү дээ, бас тэр хиймэл тархиуд бидэнд үнэнг хэлж өгөхгүй байж ч магадгүй. Амараа наад төхөөрөмж чинь хиймэл тархины мэдээлэл рүү орж чадах уу?

Амараа: Үүнийг би ёстой хэлж мэдэхгүй байнаа.

Жасмина: Хиймэл тархиуд хаана байрладагийг чи мэдэх үү, Саруулаа?

Саруул: Миний бодлоор барилгын хамгийн доор байгаа байх. Энэ барилга газар доошоогоо 20 орчим давхартай гэсэн.

Солонго: Компьютер хамгийн дээд давхарт, харин хиймэл тархиуд хамгийн доод давхарт. Энэ ч их зугаатай зүйл болох нь ээ. Гарцаагүй тулалдсан нь дээр биш үү, жасмина?

Жасмина: Тулалдаж болноо, гэхдээ бид ямар ч хамаагүй үнээр тэр үнэнг мэдэх болно. Харин биднийг чимээ шуугиан гаргаад ирэхээр компьютер нь мэдээллээ устгаад, хиймэл тархиуд зугатаачихаж магадгүй. Тийм болохоор бид тэдэн дээр очтол ямар ч чимээ шуугиан гаргаж болохгүй.

Солонго: Тэднийг тэгнэ гэдгийг чи яаж мэдэж байгаа юм? Шууд л дайраад орчихож болно шүү дээ.

Жасмина: Үгүй ээ, Солонго чи сайн ойлгохгүй байна. Би 5009 оны парламентын хамгаалагч гэдгийг битгий мартаарай. Би парламентын нууцаа хадгалах системийг маш сайн мэднэ. Энэ систем нь Парламент дөнгөж үүссэн цагаас л хэрэгжиж байсан гэсэн. Тэгэхээр одоо тэр систем ажиллаж байгаа гэсэн үг.

Солонго: Тэр систем чинь тэгээд ямар учиртай систем юм?

Жасмина: Ямар ч үнээр хамаагүй нууц мэдээллийг хамгаалах - энэ нь хиймэл тархиудад устах аюул нүүрлэсэн ч хамаагүй гэсэн үг.

Солонго: Өөрөөр хэлбэл мэдээллээ алдах дээрээ хүрвэл бүх хиймэл тархи болон компьютерийг устгана гэсэн үг үү? Ямар утгагүй зүйл вэ? Юуг тэд ингэтлээ нуудаг байнаа?

Жасмина: Харин тэгээд л би анхааруулж байна. Би парламент цаанаа ямар нэгэн зүйл хүмүүсээс нуугаад байдгийг мэдэрдэг. Энэ нууцын эхлэл нь энд 3009 онд бололтой. Магадгүй Мутант хүний дайны гол нууц ч байж магадгүй. Бид үүнийг заавал мэдэх хэрэгтэй байх.

Тулгаа: Тэгвэл бүгдээрээ 2 хэсэг болоод л хуваагдчихъя. Нэг хэсэг нь дээшээ явж төв компьютераас очиж мэдээлэл авъя. Харин нөгөө хэсэг нь доошоо явж хиймэл тархитай уулзъя.

Ганбат: Тулгаагийн санаа зөв байна шүү. Инэгэхэд Амараа наад Бүлгүүний өгсөн төхөөрөмж чинь чамд ганц л байгаа юу?

Амараа: Үгүй ээ, надаа 2-ыг өгсөн. Тэр дандаа эрсдэлээс зугтаж байдаг болохоороо нэг нь эвдэрчихвэл нөгөөг нь ашиглаарай гэсэн юм.

Жасмина: superBEREGU хочит Билгүүн бол маш сайн эрдэмтэн. Түүний хийсэн төхөөрөмжинд найдаж болно байх. Тэгэхлээр Тулгаагийн хэлснээр 2 хэсэг болон явъя.

Солонго: Би доошоо явж хиймэл тархиудтай уулзнаа

Тулгаа: Би ч гэсэн тийшээ явъя

Саруул: Намайг бас тийшээ аваад яваач

Жасмина: За тэгвэл Амараа, Ганбат, Оюунаа та 3 дээшээ явж төв компьютераас мэдээлэл ав. Харин Солонго, Тулгаа, Саруул бид 4 доошоо явж хиймэл тархиудтай уулзъя. Болж байна уу?

Ингээд тэд 2 хэсэгт хуваагдан явахаар боллоо. Тус бүртээ өөрсдийгөө харагдахгүй болгодог бүс зүүснээр тэд хүний нүдэнд харагдахгүй болжээ. Гагцхүү үл үзэгдэгч болгодог бүс нь 2 цаг л харагдахгүй болгох чадалтай тул тэд яаравчлан хөдлөв. Тэд үл үзэгдэгч болж хувирснаар зорьсон хэсгүүддээ чөлөөтэй нэвтрэн явж байлаа. Амараа, Ганбат, Оюунаа нар дээшээ нилээн удаан явсны эцэст төв компьютерийн өрөөнд хүрч ирлээ. Хамгаалалт маш өндөр байсан ч тэд эвийг нь тааруулж явсаар төв компьютерийн өрөө дотор орж ирэв. Оюунаа өөрийн нууц техникээ ашиглан тэнд байсан харуулуудын нойрыг нь хүргэж сонор сэрэмжийг нь алдуулж эхлэв. Харуулуудын нойр маш их хүрснээр тэд арай ядан өөрсдийнхөө зогсох газраа унтчихалгүй нүдээ аних шахан зогсоно. Тэдний хажууд чангахан чимээ гаргасан ч тэд анзаарах тэнхээгүй болжээ. Харин Ганбат гаднаас хүн орж ирэхээс сэргийлэн өрөөний гадна харуулдаж байв. Амараа төв компьютерт аажуухан дөхөж очиж superBEREGU хочит Билгүүний өгсөн төхөөрөмжийг төв компьютерт залгалаа. Уг төхөөрөмж нь төв компьютерийн доторхи мэдээллийг компьютерт өөрт нь мэдэгдэлгүй маш чадварлаг хуулан авч эхэллээ. 50 минут гаруй хуулсны эцэст төв компьютер доторхи бүх мэдээллийг хуулан авч дуусав. Амараа, Ганбат, Оюунаа нар яаравчлан тэндээс гарч тохирсон ёсоороо шууд онгоц руугаа очлоо. Оюунаа: Ёоох, ашгүй нэг юм онгоцондоо орц ирж санаа амарлаа. Ингэж нуугдаж явах чинь ямар хэцүү зүйл вэ?

Ганбат: Одоо амар даа Оюунаа. Чи хүмүүсийн оюун санаанд нөлөөлөх гэж их хүчээ зарцуулсан. Удахгүй бид онгоцныхоо энергийг нөхөх хэрэг гарна. Тэр үед чи өөрийн энергиэ сайн нөхсөн байх хэрэгтэй шүү.

Оюунаа: Хмм, Жасмина өөрөө энергиэ хадгалах хэрэгтэй гэснээ надаар ийм зүйл хийлгэж байдаг. Би бүр хамаг энергиэ гаргаж дууссан. Ингэж нуугдаж байхын оронд ганц хоёрхон л дайралт хийчихсэн бол тун амархан тэр компьютераас нь мэдээллээ аваад хүрээд ирэхгүй юү

Ганбат: хэхэ, чи өөрөө л энэ чинь их амархан, хүүхдийн тоглоом гэсэн биз дээ. Тэгээд ч чимээ шуугиан гаргасан бол энэ мэдээллийг авч чадахгүй байх байсан шүү дээ. Заза энэ яахав Амараа юу болж байна?

Амараа: За одоохон би мэдээлэл унших функцыг нь ажиллуулаад төв дэлгэцэнд холболоо.

Оюунаа: За хурдан холбо л доо. Юу авчирах гэж ингэж ядарснаа хармаар байна шдээ.

Ганбат: хэхэ, Оюунаа чи Жасминаг байхгүй болохоор бүр нэг жаахан охин шиг аашлах юмаа

Оюунаа: яахав дээ, Боломжоо л ашиглаж байна шүү дээ. Жасмина ирчихвэл намайг загнана шүү дээ

Тэд ингэж хөөрөлдөн ярилцсаар төв компьютераас авсан мэдээллээ онгоцны том дэлгэц дээр гаргатал тэдэнд тун сонирхолтой бөгөөд аймшигтай мэдээллүүд дэлгэц дүүрэн харагдаж эхэллээ.

Category: Зохиол | Views: 975 | Added by: Danzii | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 6
5 T3nS@i   (2009-10-31 4:47 PM)
Энэ чинь бараг манга болход бэлэн болцон зохиол байна шт.. smile Данзий.. Зохиогчой нь холбогдох уу?...

6 Danzii   (2009-11-02 9:37 AM)
Зохиолчтой нь аль хэдийн яриад raziel-тэй холбочихоод байна, Золоо happy

4 kendra   (2009-10-31 1:53 AM)
4th gehuudee etr wink

3 mish_eru   (2009-10-30 10:05 PM)
3rd

2 Eternal   (2009-10-28 10:24 PM)
Second!

1 badrakh   (2009-10-27 3:36 PM)
yeah first shuu aaa aaa aaa aaa aaa

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга