"Хөх толбо" Монголын Зөгнөлт зохиол 25- 27 хэсэг - 23 October 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Мягмар, 2016-12-06
Main » 2009 » 10-р сар » 23 » "Хөх толбо" Монголын Зөгнөлт зохиол 25- 27 хэсэг
4:06 PM
"Хөх толбо" Монголын Зөгнөлт зохиол 25- 27 хэсэг

25-р хэсэг - 3009 оны дэлхий
Жасмина гайхширан дэлхийн зүг харан зогсоно. Тун удалгүй түүний араас Хар баавгай Амараа гарч ирлээ. Тэр мөн л юу болоод байгааг ойлгоогүй нь илт байв. Амараа: Бид хаана ирчихсэн юм болоо?

Жасмина: Мэдэх юм алгаа. Яадаг ч байсан бид 5009 ондоо очоогүй бололтой.

Амараа: Тэгэхээр бид цаг хугацааны гажуудалд орсон байх нь ээ.
Жасмина: Тийм л болж таарлаа даа. За яадаг ч байсан бид эхлээд хэдэн онд ирсэнээ мэдэх хэрэгтэй. Чи явж бусдыгаа зүгээр эсэхийг нь шалга. Би удирдлагын хэсгээс хэдэн он гэдгийг нь мэдэхийг хичээе. Тэгээд дараа нь яахаа шийдэцгээе.

Амараа эмчилгээний хэсэгт ортол Цагаан чоно Ганбат, Шар могой Оюунаа нар ухаан орсон байлаа. Амараа тэдэнд юу болоод байгааг тайлбарлаад хамтдаа удирдлагын хэсэгт очив. Жасмина тэнд их л таагүй царайтай сууж байв. Амараа: Жасмина хаана ирснийг мэдэж чадсан уу?

Жасмина: Тиймээ. Хөлгийн компьютер од гаригсын байрлал болон нар, сар дэлхийн байрлал, эргэлдэх хурдыг сая тооцоолж дуусаад биднийг 3009 оны 12 сарын 12-нд байгааг гаргалаа.

Оюунаа: Бид тэгэхээр 3009 онд ирчихсэн юм биз дээ? Одоо яавал дээр вэ? Бид буцаж харьж чадахгүй боллоо гэсэн үг үү?

Амараа: Оюунаа, санаа зоволтгүй ээ. Арга нь олдож л таарна.

Жасмина: Надад Парламентаас өгсөн тусгай зааварчилгааны компьютер байгаа. Түүнийг иймэрхүү үед ашиглах ёстой байдаг юм. Та нар санаа зоволтгүй. Бид яадаг ч байсан 5009 он руугаа буцаж очих болно. Би тусгай зааварчилгааны компьютертай ярилцъя. Харин та нар өнөөх Хөх толбот хүүг одоо сэрээсэн нь дээр байх. Удаан ингэж байлгаж болохгүй.

Амараа: За ойлголоо. Би очоод сэрээчихье.

Амараа Тулгааг хийсэн капсулын тагийг онгойлгон унтуулах функцыг унтрааснаар Тулгаа сэрлээ. Тулгаа сэрээд Амараа, Ганбат, Оюунаа нарыг харан их л гайхлаа. Тулгаа: Солонго хаачсан юм бэ? Та нар түүнийг алчихсан юм уу?

Амараа: Тэр мутантыг бид алаагүй ээ. Харин энэ онгоцны хорих өрөөнд байгаа. Чи тэрээр яах гэсэн юм бэ? Тэр чинь мутант, чамайг идчихэж ч чадна шүү дээ.

Тулгаа: Үгүй ээ, Солонго бол сайн хүн. Би түүнийг тэгэхгүй гэдэгт итгэлтэй байна. Би түүнтэй уулзаж болох уу?

Амараа хэсэг бодсоноо: За яахав. Би чамайг түүн дээр аваачиж өгье. Гэхдээ чи түүнээс болгоомжилсон чинь дээр шүү. Мутантууд бол мангас гэдгийг байнга санах хэрэгтэй. Нэг өдөр л араатан шавж чанар нь гарч ирээд чамайг алж магадгүй.

Гэж хэлээд Амараа Тулгааг дагуулан Солонгоог хорьж байгаа өрөөнд орлоо. Тэнд Солонго ухаан алдан унасан байв. Тэр сүүлчийн тулаан болон урьдын тулаанаасаа авсан шархнаасаа их цус алдсан нь илт байлаа. Тулгаа түүнийг хараад Амараагаас Солонгоог эмчилж өгөхийг гуйв. Амараа Солонгоог аврахыг их хүсэхгүй байсан боловч Солонгоог эмчилгээний өрөөнд орууллаа. Ганбат Оюунаа хоёр Солонгоог аврах гэж Тулгааг хичээнгүйлэн гуйж байгааг мөн Амараа яагаад түүнийг аврахыг зөвшөөрсөнийг ер ойлгохгүй дэмий л гайхан зогсоно. Ганбат: Бид чинь ууг нь Мутантыг харсан газраа устгаж байх ёстой биш билүү? Яагаад бид аврах ёстой юм бэ? Амараа чи эрүүл ухаантай байна уу? Жасмина үүнд чинь лав их уурсах байх даа.

Амараа: Тэр бидэнд хэрэгтэй. Тэгээд ч эвлэрэхийг Жасмина эхлээд зөвшөөрсөн. Чи санаа амар байж болно. Арыг нь би даана.

Солонгоог эмчилгээний өрөөнд оруулан цусыг нь тогтоогоод эмчилж байх зуур Жасмина хүрч ирэв. Жасмина: Энэ мутантын гүнжид юу тохиолдсон юм?

Амараа: Шархнаасаа болоод их цус алдсан байна. Би түүнийг тэр доор үхүүлж чадсангүй. Тэгээд ч манай хөх толбот аврагч маань үүнийг аврахыг надаас шалаад байсан юмаа

Жасмина: Амараа сайн байна. Түүнийг сайн эмчилэх хэрэгтэй. Тэр бидэнд 5009 онд очиход маш их хэрэг болно.

Гэж хэлээд Тулгааг харснаа түүн рүү чиглэн хүрч ирээд Жасмина: За хоёулаа ингээд хоёр дахь удаагаа уулзах шив дээ. Анхны уулзалт маань энэ мутантын гүнжээс болоод амжилтгүй болсон. Чамайг хэн гэдэг вэ?

Тулгаа Жасминаг харан түүнрүү цоо ширтжээ. Тэгснээ гэнэт ухаан орж: А-аан, н-намайг Тулгаа гэдэг.

Гэж их л сандран хэллээ. Тулгаагын нүүр час улаан болчихсон байв. Жасмина Тулгааг харан инээмсэглээд: Намайг Цагаан хун Жасмина гэдэг. Би 5009 оны хүн төрөлхтний хамгаалагч. Чиний ч бас хамгаалагч байх болно. Одооноос чи надаас холдож болохгүй шүү. Би чамайг 5009 он руу амьд мэнд аваачих үүрэгтэй.

Гэж хэлээд Солонго руу дөхөн ирлээ. Солонгоо ч ухаан орон нүдээ нээж орчныг харлаа. Жасмина: За чи сэрчихсэн үү?

Солонго: Би хаана байна вэ? Яагаад та нар бүгд энд байгаа юм? Цаг хугацааны хаалган дээр танай хамгаалагчдын арми ялсан юм уу?

Жасмина: Манай хамгаалагчид ч ялаагүй, танай мутантууд ч ялаагүй байна. Бид одоо 5009 онд биш 3009 онд ирчихсэн байгаа.

Солонго: Энэ чинь юу гэсэн үг вэ? Яагаад 3009 он гэж?

Жасмина: Та бидний удирдлагын өрөөнд хийсэн тулааны ачаар манай онгоцны энерги хадгалах төв сав цаг хугацааны хаалга руу орох үеэр дэлбэрсэн байна. Тэгээд түүнээс гарсан их хэмжээний энерги нь цаг хугацааны гажуудал үүсгэхэд нөлөөлсөн бололтой.

Гэж хэлснээ бусад хамгаалагчид руу харан: Бид 5009 ондоо очихын тулд багагүй хүч зарах хэрэгтэй болох нь дээ. Тусгай зааварчилгааны компьютер болсон бүх процессыг нягтлан үзээд биднийг 5009 ондоо очихын тулд онгоцны энергийг бүтэн нөхөж дүүргээд буцаж цаг хугацааны хаалга руу орж тохиромжтой мөчид нь энергийг дахин дэлбэлэх хэрэгтэй гэж байна. Энэ бидний эцсийн арга бөгөөд бидэнд онгоцны энергийг дүүргэх ердөө 10-н л өдрийн хугацаа үлдсэн байна. Үүнийг хийхэд Солонго чи ч гэсэн туслалцах хэрэгтэй болох нь дээ.

Солонго: 5009 ондоо очиж л байвал би бүгдийг хэлсэн ёсоор чинь хийх болноо. Харин энергиэ сайн нөхөхийн тулд 2-3 хоног амрах хэрэгтэй болох нь дээ.

Жасмина: Би чамд итгэж байнаа. Хэдийгээр чи мутант ч гэлээ бид нэг зорилготой байгаа тийм биз дээ?

Солонго: Тиймээ. 5009 он хүртэл түр найзууд болъё.

Гэж хэлээд Солонго инээмсэглэв. Ганбат Оюунаа хоёр их л гайхсан шинжтэй нэг ч үг дуугарахгүй зогссоор л байв.

Тулгаа: 3009 онд бид тэгэхээр байгаа юм уу? Энэ үед дэлхий ямар болсон байгаа вэ?

Амараа: 3009 он гэдэг бол шинэ эриний эхлэл хэсэг байгаа юм. Энэ үед танай 2009 онтой харьцуулбал байгалийн 50% нь сүйрсэн байгаа.

Тулгаа: Шинэ эрин гэж юу юм бэ?

Амараа: Шинэ эрин гэдэг бол кибер дайны төгсгөл болоод шинэ технологийн эхлэл байгаа юмаа. Мөн нэгдсэн хүмүүсийн улсын эхлэл.

Солонго: Мөн Мутантуудын үүсэж эхэлсэн цаг үе бөгөөд хүмүүс мутантын дайны эхлэл.

Гэж нэмж хэлэв. Тулгаа их л сонирхон: Та нар надаа 2009 оноос хойш 3009 хүртэл юу юу болсныг хэлээд өгөөч. Кибер дайн гэж бас юу юм бэ? Бас тэр шинэ технологи гэдэг чинь?

Амараа: За би чамд ерөнхийд нь тоймлоод хэлж өгье. 2009 он хүртлэх түүхээ чи өөрөө мэдэж байгаа байх. Түүнээс хойш 2020 онд дэлхийн 3-р дайн эхэлсэн. Энэ дайнд дэлхийн бараг бүх улс орсон гэдэг. Дэлхийн 3-р дайн 50-иад жил үргэлжилээд хүн төрөлхтөн маш их олон олон хортой, хүчтэй зэвсэг ашиглан нэг нэгнийгээ хөнөөж байсан гэдэг. Гэтэл энэ үеэр тухайн үеийн монгол улсын эртний их хааны тамга буюу Чингис хааны алтан тамга олдсоноор дэлхий дээрхи бүх монгол үндэстэн нэгдэн их хүчирхэг шинэ монголыг байгуулснаар 3-р дайныг зогсоосон гэдэг. Үүнээс хойш шинэ монгол улс дэлхийн хөгжлийг тодорхойлох гол 5-н улсын нэг болсон. Дэлхийн 3-р дайнаас хойш хүн төрөлхтөн нэг хэсэгтээ л их эв найрамдалтай байсан боловч 2992 оноос эхлэн Кибер дайн эхэлсэн юм. Өөр үгээр хэлбэл Хакеруудын дайн. Энэ дайнаас болж хүн төрөлхтөн ямар ч техникээ ашиглаж чадахаа байсан. Гар утас, компьютер, зурагт гээд л бүх цахилгаан хэрэгсэлээс татгалзахаас өөр аргагүй болсон юм. Хакерууд бүх зүйлийг удирдаж чадаж байсан. Тийм учраас хүмүүс бараг л буцаад бүгд хүй нэгдлийн үе рүүгээ шилжсэн. Захиа нэгэндээ цаасан дээр бичиж, бүх радио долгион үүсгэвүүдийг устгаж ер л бол бүх технилогоо ашиглаж чадахаа байгаад байсан юм. Харин 3005 оноос монголын эрдэмтэд цоо шинэ технологи буюу одоо бидний ашигладаг технологийн эхийг олж нээснээр энэ кибер дайн дууссан. Шинэ технологийн программчилал болон кодчилол нь хуучин танай үеийнхээс тэс өөр логик дээр хийгдсэн бөгөөд программчилалын гол хэл нь эртний монголын уйгаржин бичиг болсон юм. Энэ шинэ технилоги гарч ирснээр хүмүүс буцаж хөгжил дэвшилд хөл тавьсан юм даа. Тэгээд л үүнийг шинэ эрин гэж нэрлэдэг юм. Одоо энэ 3009 онд Мутантуудыг анх хийж эхлээд нээх удаагүй байгаа бөгөөд хүмүүс тэднийг устгаж эхэлж байсан үе юм.Түүхэнд өгүүлснээр тэд бол алдаа байсан учраас хүмүүст тэднийг устгахаас өөр сонголт байгаагүй гэсэн байдаг. Чухам яг юунаас болж мутантуудыг алж эхэлснийг манай үеийн түүхэнд яг нарийн бичээгүй байдаг юм.

Солонго: Манай аав бол хамгийн анхны мутант. Одоо 5009 онд ч амьд байгаа. Тэр хэлэхдээ хүмүүст мутантуудыг устгах нууц шалтгаан байсан гэсэн. Гэхдээ түүнийг аав маань одоо болтол хэнд ч хэлдэггүй юм. Тэр бүх зүйл хүмүүсийн атгаг хорон санаанаас л болсон. Мутантууд хүмүүст ямар ч гэм хийгээгүй гэж хэлдэг

Гэж Солонго их л хүмүүсийг үзэн ядсан өнгөөр хэлэв. Тулгаа хэсэг дуугуй зогсож байснаа: Аан ойлголоо. Тэгвэл бид одоо яг бүхний эхлэл дээр байгаа юм байна шдээ. Бид энэ 3009 оны дэлхий рүү 5009 он руу очихоосоо өмнө очиж болохгүй юу? Би мутант хүн хоёрын дайны эхлэл яагаад тавигдсныг мэдмээр байна. Хэрвээ би аврагч мөн юм бол би үнэнийг мэдэх ёстой биз дээ?

Бүгд чимээгүй нэг нэгнийгээ харан зогслоо. Солонго: Би ч гэсэн тийшээ очиж үзмээр байна. Би та нарт ямар ч хор хүргэхгүй, бид чинь одоо нэг зорилготой байгаа шүү дээ. Намайг тийшээ цуг очихыг Жасмина чи зөвшөөрнө биз дээ? Дайныг мутант эхэлсэн үү? Хүмүүс эхэлсэн үү? Гэдгийг мэдэхийг маш их хүсэж байна.

Жасмина: За яахав. Тэртээ тэргүй бид бүгд хүч суларсан учраас онгоцны энергийг нөхөж чадахгүй. Тийм болохоор одоо дэлхий рүү явж Тулгаагын хүссэн тэр үнэнийг олж мэдье. Бид харин ямар ч тулаан хийж болохгүй. Хүн болон Мутантын алинг нь ч алж болохгүй шүү. Бид өөрсдийн хүчээ сэргээгдэж дуусмагц онгоцоо энергээр нөхөөд цаг хугацаагаар аялах болно. Солонгоо чамд би итгэж байнаа. Би ч гэсэн энэ үнэнийг мэдэхийг маш их хүссээр ирсэн. Энэ удаа бид 3009 онд ирсэн нь зүгээр ч нэг тохиолдол биш хувь заяа гэж бодож байна.

Ингээд тэд хамтран цугтаа 3009 оны дэлхийн жинхэнэ дүр төрхийг үзэж, дайны эхлэл буюу жинхэнэ үнэнг олохоор дэлхийн зүг хөдөллөө.

26-р хэсэг - Шинэ хамтрагч
Жасмина болон хамгаалагчдын баг Тулгаа Солонгоо хоёрын хамт 3009 оны дэлхийн нүүр царай, жинхэнэ үнэн буюу 2000 жил үргэлжлэн байгаа хүн мутантын хоорондох аймшигт дайны эхлэлийг олж мэдэхээр дэлхий рүү явлаа. Тэд 2 цаг 30 минутын дараа гэхэд Тулгаагын хүсэлтээр Монгол улсын нийслэл байсан Улаанбаатар хотод газардав. Тэднийг тэнд балгас болсон хэдхэн байшин, элс шороонд дарагдсан эзгүй зэлүүд хоосон гудамжнууд л угтав. Тулгаа онгоцноосоо буугаад Улаанбаатар хотоо ийм байдалтай болсон байхыг хараад маш их гайхан: Улаанбаатар хотод маань юу тохиолдсон юм бэ? Би ууг нь 3009 он гэхэд манай хот улам сайхан болчихсон байна байх гэж бодож байсан юмсан. Яагаад ийм болчихсон юм болоо?

Амараа: Миний олж уншснаар бол Монголчууд дэлхийн 3-р дайны дараа улсынхаа нийслэлийг эртний монголын нийслэл байсан Хархорум хотод шилжүүлсэн гэсэн. Чухам яг юунаас болж өөрчлөснийг би мэдэхгүй. Магадгүй 3-р дайнаас л болсон байх л даа. Би бодохдоо 3-р дайнд бөмбөгдүүлээд газрын хөрснөөс арчигдсан гэж бодож байсан. Гэтэл байшин барилга нь хэвээрээ байх юм. Яг яагаад энэ хотыг ингэж орхих болсныг мэдэхгүй юм даа.

Солонго: Энэ хот ийм болсон нь маш тодорхой байна шүү дээ. Энд ямар ч ус байхгүй байна. Эндэхийн гол горхи нь ширгэж хотын иргэд усгүй болсноос хүн амьдрах боломжгүй болсон байх. Би Мутант болохоор ус ойролцоо хаана байгаа, хир их байгааг мэдэрч чадна.

Тулгаа: Нээрээ манай 2009 онд Улаанбаатар хотын цэвэр усны асуудал их яригдаж байсан. Тэр үед хүмүүс хаана ч хамаагүй байшин барьж, усны тухай ер бодолцож үздэггүй байсан юм. Хэдхэн хүмүүс л манай хот удахгүй ундны усгүй болох нь. Усаа хэмнэе, энд тэнд барьсан байшинг нураах хэрэгтэй, барьж болохгүй гээд л их ярьдаг байсан. Ингэж л төгсөх байж дээ

Гэж хэлээд хоосон хөндий болон цөлжсөн Улаанбаатар хотынхоо хүнгүй хоосон байшинг харан уртаар санаа алдлаа. Тэд хэсэг дуугүй зогсов. Тулгаа: Надад жоохон хугацаа өгөөч. Би хотынхоо гудамжаар жоохон алхамааар байна.

Жасмина: Чи ганцаараа явж болохгүй ээ. Энд ямар ч дайсан байж магадгүй. Тийм болохоор би чамайг хамгаалан явъя.

Солонго: Би ч гэсэн цуг явъя.

Ингээд Тулгаа Жасмина Солонго 3 хоосон хөндий болсон Улаанбаатар хотын гудамжаар алхан явлаа. Тэд явсаар 13-р хороололын ойролцоо явж байтал гэнэт нэгэн байшингийн цонхноос тэдэн рүү лазерын буугаар галлаж эхэллээ. Жасмина өөрийн “Хар нугасны өд” хэмээх хамгаалалтын техникээ ашиглан хамгаалах гэтэл Солонго түүний гарыг нь барин зогсоогоод нөгөө гарнаасаа хамгаалалтын энерги ялгаруулан галлаж байгаа хэсгээс хамгаалсан энергин хамгаалалтыг бий болгов. Лазерын буугаар хичнээн ч их буудсан тэр хамгаалалтын ханыг нэвтлэж чадахгүй байлаа. Солонго: Цагаан хун чи юу хийж байна вэ? Энэ чинь 3009 он шүү дээ. Энергийн тухай ойлголт дөнгөж л эхэлж байсан. Тэгэхэд чи иймхэн юман дээр “Хар нугасны өд” техникээ ашиглах гэж байдаг. Түрүүхэн л чи энергиэ гамнах хэрэгтэй гээд байсан биз дээ.

Жасмина: Сая харин би юм бодоод бодлогширсон байсан болохоор энэ гэнэтийн дайралтад жоохон гэнэ алдаад хүчтэй техникээ ашиглах дөхлөө. Миний энергийг гамнасанд чамд баярлалаа.

Тэднийг ингэж ярилцаж байх зуур өнөөх лазерын буугаар буудаж байсан байшингаас нэгэн хүн гарч ирээд тэднийг зорин ирлээ. Солонго түүнийг устгахаар энергин илдээ гарган дайрах гэтэл Жасмина түүнийг зогсоов. Жасмина: Энд бид хүн алах гэж ирээгүй гэдгийг санах хэрэгтэй шүү Солонгоо.

Солонго: Гэхдээ энэ хүн чинь сая бид нар руу буудлаа шүү дээ. Хэрэв бид хамгаалаагүй байсан бол Тулгааг алж болох байлаа.

Тулгаа: Солонго энэ хүнд бид нар руу буудах шалтгаан байсан байлгүй дээ. Чи энергин илдээ хураачихаа. Бүгдээрээ энэ хүнтэй ярилцаж учрыг нь мэдье.

Өнөөх үл таних хүн тэдний өмнө хүрч ирснээ гартаа барьсан буугаа газар хаян өвдөг дээрээ сөгдөн суугаад: Би энэ босогчдын хэсгийг ахлаж хүн байна. Та нар биднийг устгахаар ирсэн Засгийн газрын хүмүүс үү? Та нар тэр гэмгүй хүүхдүүд эмэгтэйчүүдийн амийг өршөө. Оронд нь намайг ав. Би бүхний өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Тулгаа Жасмина Солонго нар бүгд гайхан бие бие рүүгээ харлаа. Тулгаа: Ү-үгүй ээ. Бид тэр засгийн газрын чинь хүмүүс биш. Та хүн андуурсан байнаа. Бид ямар ч муу зүйл хийх гэж ирээгүй. Та босооч

Гэж хэлээд түүнийг түшин босголоо. Өнөөх үл таних хүн: Тэгэхээр та нар засгийн газрын хүмүүс биш байжээ. Тэгвэл та нар хаанаас ирсэн хүмүүс юм бэ? Та нарын ирсэн онгоц, бидний буунаас хамгаалсан хамгаалалт чинь маш дэвшилтэд технологийнх байсан.

Солонго: Бид нар ирээдүйгээс ирсэн гэвэл чи итгэх үү?

Үл таних хүн: Ирээдүй гэнэээ?

Жасмина: За за явцгаая. Бид энд ингэж цаг алдах хэрэггүй байх. Буцаж онгоц руугаа очоод Хар хорум хот руу явъя. Тэндээс бидэнд энэ 3009 оны дэлхийн талаар мэдээлэл олдох байх.

Үл таних хүн: Та нар түр хүлээ. Би магадгүй та нарт туслаж чадна шүү. Хар хорумд та нарыг ингээд шууд нисээд очвол тэд яавч зүгээр хүлээж авахгүй. Та нарыг устгах болно. Харин та нар манай хүмүүст туславал би та нарын мэдэхийг хүсэж байгаа бүх зүйлийг чинь олж өгч чадна. Намайг Саруул гэдэг. Би энд босогчдын армийг ахлаж байгаа хүн.

Солонго: Чи тэгээд бидэнд хэрэгтэй мэдээлэлийг олж өгч чадах юм уу? Жишээ нь чи мутантуудын талаар юу мэдэх юм?

Саруул: Би мутантуудын талаар бол дэндүү сайн мэднэ. Учир нь би өөрөө мутант.

Гэж хэлээд Саруул өөрийн нөмрөгөө хуу татан авж өөрийн жинхэнэ төрхөө харууллаа. Тэр үнэхээр мутант байв.

Солонго: Чамайг Саруул гэсэн үү? Босогчдын армийг ахлаж байгаа хүн. Тэгвэл чи ...

Гэж хэлснээ Жасмина Тулга хоёр руу хандан: Энэ хүн бидэнд маш хэрэгтэй мэдээлэл өгч чадна гэж би бодож байна. Учир нь 5009 онд Мутант хүн хоёрын засаглалаас гадна маш нууцлагдмал хэсэг хүмүүс байдаг юм. Тэд өөрсдийгөө босогчдын арми гэдэг бөгөөд тэдний ахлагчийн туслахыг нь Саруул гэдэг гэж би сонсож байсан. Тэр бас анхны мутантын нэг гэсэн. Магадгүй энэ хүн тэр байж болох юм.

Ингээд Тулгаа Жасмина Солонго нар Саруултай нийлж тэдний нуувч руу явахаар болов. Зам зуур Жасмина түүнд өөрсдийгөө Тулгааг 2009 оноос авчирахаар ирсэн бөгөөд ирээдүйд дэлхий мөхөж байгаа талаар мөн мутант хүний дайны талаар ярьж өгөв. Мөн одоо тэдний хийсэн бүх өөрчлөлт цаг хугацааны хаалга хаагдах мөчид бүгд буцаад хэвэндээ орно гэдгийг ойлгуулан хэлэв. Үүнийг сонсоод Саруул тэдэнд туслахаар шийджээ. Тулгаа: Улаанбаатар хот маань уснаас болоод ингээд орхигдсон юм уу?

Саруул: Чи 2009 оноос ирсэн гэлүү? Тэгвэл чи ойлгож чадах байх. Улаанбаатарчууд хэтэрхий их байгальтайгаа буруу харьцсанаас болж Улаанбаатарын газар нутаг цөлжсөн юм. Энд ус гарахаа больж, ургамал ургахаа больсон. Жирийн хүмүүс энд амьдрах боломжгүй болсон юм. Танай тэр үед бүх зүйл сайхан л байсан байх. 2020 он гэхэд аль хэдийн эргэж сэргээж чадахааргүй болсон байсан. Улаанбаатарчууд их удаан тэмцсэн боловч яагаад ч хотоо аварч чадаагүй юм даа. Тэгээд л энэ хот ингээд хөндий хоосон балгас болон хувирсан.

Тулгаа: Тэгвэл бүх зүйл манай үеийн хүмүүсээс болжээ.

Саруул: Тиймээ. Танай тэр үед хүмүүс хэтэрхий хувиа хичээсэн байсан. Олон олон газар ашигт малтмал олборлож мөнгө олох гэж алт, зэс зэрэг дэлхийн цаг уур, эргэх хурд, соронзон орон зэрэгт нөлөөлдөг маш чухал металлуудыг авдаг байсан. Дараа нь юу болсон гэж чи бодож байна?

Тулгаа: юу?

Саруул: Танай тэр үеийн хүмүүсийн олборлож авч байсан бүх алт эрдэнэс гэдэг зүйлийг чинь дараа дараагийн үеийнхэн чинь буцааж газар булсан. Яагаад гэвэл тэдгээр нь зохих газраа байжийж дэлхийн цаг агаар, эргэх хурд, соронзон орон зэргийг хэвийн хэмжээнд нь барьдаг юм. Тийм болохоор танай хойч үеийнхэн чинь та нарын тэр хувиа хичээсэн зангаас болж маш их зовсон. Олборлож байснаасаа хэд дахин их зардалаар тэдгээр металлуудыг буцааж газар булсан. Гэвч бид бүх хэрэгцээт газар нь металлуудыг байрлуулсан боловч дэлхийн 50% ийг л цөлжилтөөс аварч чадсан. Одоо чухам юуг буцааж байранд нь оруулж байж дэлхийг хэвэнд нь оруулахыг одоогийн хүмүүс үнэхээр хэлж мэдэхгүй байгаа.

Жасмина: 5009 онд дэлхийн бүх хэрэгцээт металлуудыг байранд нь тавьсан боловч дэлхий биднээс нүүрээ буруулсан мэт байгаа. Дэлхий 100% цөлжсөн. Бүх хэрэгцээтэй бордоог нь хийгээд хичнээн ч их усалсан дэлхийн гадарга дээр ургамал ургахаа больсон. Бид дэлхийн амьдралыг тэтгэгч энерги нь алга болсноос ийм байдал хүрч байна гэж дүгнэж байгаа. Тийм болохоор л Тулгааг 5009 он руу аваачих гэж байгаа юм.

Саруул: Тэгвэл ирээдүйд бүүр ч их хэцүү болох юм байна даа.

Тэд ингэж ярилцан явсаар Саруулын босогчдын нуувчинд хүрч ирлээ.

27-р хэсэг – Хар хорум хот
Тэд явсаар газар доогуур нүхэн хонгилд оров. Тэнд 200 гаруй ядарсан иргэд байлаа. Ихэнхи нь хүүхэд хөгшид байх ажээ. Тулгаа: Саруулаа та нарыг яагаад тэр засгийн газрынхан чинь устгах гээд байгаа юм бэ? Та нар тийм буруу зүйл хийсэн юм уу?

Саруул: Үгүй ээ, бид ямар ч буруу зүйл хийгээгүй, гагцхүү бидний буруу зүйл бол бид хүчин мөхөс иргэд болон төрсөнд л байгаа байх. Засгийн газрынхан анх биднийг худал үгээр ятган Мутант болгоод дараа нь биднийг мангасууд, өөрсдийгөө удирдаж чадахгүй хүн иддэг араатан гэж худал гүтгэн устгаж байгаа юм. Тэд зүгээр ч устгахгүй биднийг хүн төрөлхтнөөс урвасан урвагчид гэж зарлаад биднийг хамгаалсан хүн бүхнийг мутанттай нийлж хүн төрөлхтөнийг устгах хүмүүс гээд бас алж устгаж байгаа. Энд байгаа хүмүүс бол засгийн газрынхны мутант болгосон хүмүүс болон тэдний ар гэрийнхэн нь байгаа юм.

Жасмина: Тэгэхлээр Мутантууд та нар хүмүүсийн эсрэг ямар ч зүйл хийгээгүй гэсэн үг үү?

Саруул: Тиймээ. Бид ямар ч буруу зүйл хийгээгүй. Засгийн газрын л зааврыг туршилтын хугацаанд дагаж хий гэснийг нь хийж, ид гэснийг нь идэж байсан. Гэтэл тэд гэнэт биднийг золиосонд гаргаж худал гүтгэн алж устгаж эхэлсэн. Засгийн газрын удирдлагууд л хор найруулсан байх. Хэрвээ устгах байсан юм бол биднийг мутант болгох ямар хэрэг байсныг нь бид одоо болтол ойлгохгүй л байна. Би энд өөрийн ойр дотны хүмүүсээ тэдний ар гэрийнхэнийх нь хамт хамгаалж байгаа. Бид зөвхөн амьдрахыг л хүссэн.

Солонго: Жасмина чи одоо ойлгосон биз. Мутантууд дайныг эхлүүлээгүй байгаа биз дээ. Хүмүүс та нар л мутантыг үүсгэж дараа тэднийг устгаж эхэлснээр дайн эхэлсэн байна шүү дээ.

Жасмина: ... тийм байж болох л юм. Гэхдээ бид засгийн газрынхан яагаад мутантуудыг устгах болсныг сайн мэдээгүй байгаа шүү дээ. Магадгүй тэнд тодорхой шалтгаан байсан байж болно. Бид тэр засгийн газрын хүмүүстэй уулзах хэрэгтэй байх гэж бодож байна.

Саруул: Та нар хэрвээ Хар хорум руу очих гэж байгаа бол намайг цуг аваад яв. Би та нарт газарчилж өгье. Би ч гэсэн тэр засгийн газрынхны юу сэдээд байгааг мэдмээр байна.

Жасмина: Саруулаа чамайг авч явж болноо. Харин чи элдэв асуудал гаргахгүй гэж амлах хэрэгтэй шүү. Бид ямар ч шаардлагагүй тулаан хийж байлдахыг хүсэхгүй байна.

Саруул: Би элдэв асуудал гаргахгүй гэж амлаж байнаа.

Тэд Саруулын босогчдын нуувчинд хэсэг цагийг өнгөрөөж тэдэнтэй танилцсаныхаа дараа Саруултай хамт онгоц руугаа очлоо. Тэднийг Амараа Ганбат Оюунаа нар санаа нь зовсон шинжтэй хүлээж байв. Амараа: Та нар яасан их удаваа? Бид санаа зовж байлаа шүү.

Жасмина: Бид зарим зүйлсийн учрыг олж мэдсэн юмаа. Одоо бүгдээрээ Хар хорум руу явъя.

Саруул: Та нар шууд ингээд нисээд очиж болохгүй ээ.

Жасмина: Санаа зоволтгүй ээ. Бид онгоцоо харагдахгүй болгочихно. 3009 оны технологоор биднийг ирж байгааг тэд огт мэдэж чадахгүй.

Тэд онгоцоо нүдэнд харагдахгүй болгоод аажуухан ниссээр Хар хорум хотын ойролцоо ирж газардлаа. Саруул тэдэнд хаана онгоцоо байрлуулах хэрэгтэй, аль замаар хот руу ордогийг нь зааж өгч байв. Тэд онгоцоо хотын ойролцоо нуугаад хот руу орлоо. Тулгаа 3009 оны Хар хорум хотыг харан гайхан дуу алдлаа. Хотын төв хэсэг нь үүлнээс давсан өндөр өндөр үнэхээр гоёмсог барилгууд байх ба ихэнхи нь баригдаж дуусаагүй байх бөгөөд өнгө өнгийн гэрэл цацарсан гудамж замтай үнэхээр бишрэмээр сайхан харагдана. Хотын зах хэсгүүд нь балгас болсон эзэнгүй барилгуудаар дүүрэн байх бөгөөд барилгуудын доод талын 5 давхаруудаар нь л хүмүүс амьдарч байлаа. Энэ хотод асар том бүтээн байгуулалт хийгдэж байгаа нь илт харагдаж байв. Тулгаа: Пөөх, үнэхээр гоё хот юмаа. Яагаад хотын төв нь ийм гоё харин хотын захын барилгууд нь балгас болоод зөвхөн доод давхаруудыг нь л хүмүүс ашигладаг юм болоо?

Саруул: Дэлхий тэр чигээрээ саяхан л дэвшилтэд технилогоо ашиглаж чадахаар болоод байгаа юм. Хакеруудын дайнаас болж хүн төрөлхтөн мөхлийн ирмэг дээр ирээд байсан. Энэ аймшигт хакерын дайнаас болж хүмүүс тог цахилгаан ч ашиглаж чадахгүй болсноор өндөр байшинд амьдрах боломжгүй болсон доо. Тэгээд л ихэнхи хүмүүс хотоос дүрвэн гарч амьдрах болсон. Харин хотдоо үлдсэн хүмүүс нь зөвхөн доод давхараар амьдарч эхэлсэн юм. Шинэ технологи гарч ирж хакерын дайныг зогсоосноор хүмүүс дахин хөгжил цэцэглэлтэд хөл тавьсан. Хотын төвийн барилга, зам, гудамжууд нь бүгд шинэ технологоор баригдаж байгаа. Харин хотын захынх бол хуучин хэвээрээ байгаа юм. Удахгүй хот тэр чигээрээ шинэ технологоор бүх байшин барилга, гудамж замаа байгуулах болноо.

Тулгаа: Тэр хакерын дайн чинь 3005 онд бүрэн дууссан гэсэн үү?

Саруул: Тиймээ. Дөнгөж саяхан 4 жилийн өмнө л шинэ технологийн ачаар бүрэн дууссан. Шинэ технологийг одоо дэлхий даяар ашиглаж байгаа.

Тулгаа: Та нарыг устгах гээд байгаа тэр засгийн газрынхан гэдэг чинь энд байгаа юу?

Саруул: Тиймээ

Тулгаа: Та нар монголоом өөр улс руу дүрвээд гарчихаж болдоггүй юм уу?

Саруул: Аан, чи нээрээ мэдэхгүй байх л даа. Шинэ технологийг гаргаснаар монгол улс дэлхийн бусад улсыг өөртөө нэгтгэж байгаа. Одоо дэлхий нэг засаглалтай болж байгаа болохоор бид хаашаа ч зугтсан энэ засгийн газрынхан биднийг тайван байлгахгүй ээ.

Тулгаа: Дэлхийг тэгэхээр монголчууд удирдаж байгаа юм уу?

Саруул: Яг ч тийм биш л дээ. Дэлхийн нэгдсэн засаглалыг одоо хиймэл тархиуд удирдаж байгаа. Тэд урьд нь амьд байсан агуу удирдагч хүмүүсийн тархины хуулбарууд байгаа юм. Тэдэнд ямар ч хувийн ашиг сонирхол гэж байдаггүй болохоор дэлхийн бүх хүмүүс тэдний шийдвэрийг хамгийн зөв гэж үздэг. Гэхдээ миний бодлоор тэр хиймэл тархины цаана ямар нэгэн муу зүйл байх шиг байдаг юм. Даан ч надаа хэн ч итгэдэггүй.

Тулгаа: Тэр хиймэл тархиуд чинь тэгээд хэдэн ширхэг байдаг юм бэ?

Саруул: Одоо 3 болсон гэсэн. Мутантууд биднийг зугтааж байх үед 2 байсан юм.

Тэд ийнхүү ярилцан явсаар хотын төв рүү ойртон ирэв. Хотын төвд харуул хамгаалалт маш өндөр байх ажээ. Лазерын буугаар зэвсэглэсэн цагдаа нар 5 метр тутамд зогсох нь хот үймээн самуун ихтэй байгааг гэрчилнэ.

Саруул: Үүнээс цаашаа бид хамаагүй явж чадахгүй ээ. Цагдаа нар бидний бичиг баримтыг шалгана. Тэгвэл бид шууд л баригдана.

Солонго: Санаа зоволтгүй ээ. Тэднийг би хөдлөхгүй болгоод өгнөө.

Жасмина: Солонго наадах чинь тийм ч сайхан санаа биш байна. Бид тэр засгийн газрын байр хүртэл ямар ч чимээ шуугиан гаргалгүй очих хэрэгтэй.

Оюунаа: Би үүнийг хариуцъя. Та нар энэ хоосон цаасыг авчих. Цагдаа нарыг бичиг баримтыг шалгах үеэр нь наадах хоосон цаасаа үзүүлээрэй. Би үлдсэнийг нь хийе.

Гэж хэлээд Оюунаа бүгдэд нь хов хоосон цаас тарааж өглөө.

Саруул: Хоосон цаасаар яаж цагдаа нарыг хуурах юм бэ?

Жасмина: Саруулаа чи үүнийг одоохондоо ойлгож чадахгүй ээ. Оюунаа бол маш авъяаслаг нэгэн. Тэр хүний оюун бодолд нөлөөлж чадна. Оюунаа тэгвэл чамд найдлаа шүү.

Оюунаа: Бүрэн итгэж болноо. Энэ надаа хүүхдийн тоглоом л гэсэн үг.

Тэд хоосон цаасаа барьсаар хотын төвийн гүн рүү нь нэврэн орлоо. Цагдаа нар тэднийг шалгах боловч хоосон цаасыг нь хараад л бичиг баримтын зөрчилгүй, цааш нэвтрүүлж болно гэж дүгнэж байлаа. Тэд ямар ч саадгүй явсаар Засгийн газрын байрыг олж ирэв.

Category: Зохиол | Views: 953 | Added by: Danzii | Rating: 5.0/1
comments powered by Disqus
Total comments: 5
5 kendra   (2009-10-31 0:55 AM)
tongue love question v xx

4 kendra   (2009-10-31 0:46 AM)
daraagiih n hurdan garaasai wacko

3 nomi   (2009-10-30 9:49 PM)
wooow yaaval oyunaa shig hunii oyun sanaand ni noloolj chaddag boloh ve hehe ... biggrin

2 mish_eru   (2009-10-25 3:47 AM)
haha laitai

1 badrakh   (2009-10-24 10:41 PM)
wacko ho

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга