"Хөх толбо" Монголын Зөгнөлт зохиол 18- 24 хэсэг - 23 October 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Ням, 2016-12-04
Main » 2009 » 10-р сар » 23 » "Хөх толбо" Монголын Зөгнөлт зохиол 18- 24 хэсэг
3:22 PM
"Хөх толбо" Монголын Зөгнөлт зохиол 18- 24 хэсэг

- 18-р хэсэг - Дайралт

Оюунаа газар доор байсаар цаг орчмын дараа мутантуудаас холхон зайнд газар дээр гарч ирлээ. Түүний хамаг хүч нь суларсан байв. Газар доогуур явах техник нь өөрөөсөө багагүй энергийг зарцуулдаг бөгөөд маш ховорт тооцогддог ажээ. Оюунаа хамаг хүчээ шавхан байж өөрсдийн онгоц дээрээ хүрч ирэв. Түүнийг тэнд үлдсэн бүх хамгаалагчид хүлээж байв. Ядарч туйлдсан Оюунааг тэд хараад байдал биш болсныг ойлголоо. Амараа Оюунаа руу хурдлан очиж түшиж авлаа. Амараа: Юу болов? Яагаад хөх толботыг авчраагүй юм бэ? Бусад чинь хаана байа?
Оюунаа: Уучлаарай, бид түүнийг мутантуудад алдчихлаа. Борис Болд хоёр Шорголзон биет Артурт алуулсан. Би эцсээ хүртэл тэмцье гэж бодсон боловч нэгэнт ялахгүйгээс хойш та нарт яаралтай мэдэгдсэн нь дээр гэж бодлоо. Бид үнэхээр хөх толботыг хамгаалж чадсангүй

Гэж хэлээд чимээгүйхэн шиг асгарах нулмсаа арчив. Амараа түүнийг тайвшируулан зөөлхөн тэвэрлээ. Жасмина: Та 2 хурдан босцгоо. Бид тэднийг холдохоос нь өмнө хурдан олж очих хэрэгтэй. Алив явцгаая

Гэж хэлээд явах гэтэл Амараа: Жасмина түр хүлээ. Бид ингэж яарах шаардлага байхгүй байх. Бидэнд төлөвлөгөө хэрэгтэй. Хэрэв сайн төлөвлөж чадвал бага хохиролтойгоор Артурыг устгаж чадна.

Ганбат: Тиймээ. Амараагийн хэлдэг зөв. Жасмина чиний шарх хүнд байгааг би харж байна. Төлөвлөгөө гаргахад тийм их цаг авхгүй шүү дээ.

Жасмина хурдан мутантууд руу очиж хөх толботыг авахыг хүсэж байсан боловч тэдний зөвлөгөөг дагахаар шийдэв. Оюунаа боломжийг ашиглан өөрийгөө эмчилж эхэллээ. Харин Жасмина Амараа Ганбат гурав Артурыг устгах төлөвлөгөө боловсруулж эхлэв. Тэд цаг гаруй төлөвлөсний эцэст мутантуудын байгаа зүг яаравчлан хөдөллөө. Мутантууд өөрсдийнхөө энергийг нуухгүй байсан тул тэднийг олох хялбар байв.

Энэ үед Солонго Жаран хөлт Жажа-г ирэхийг хүлээн өөрийнхөө онгоцыг Хөвсгөл нуурын хажууд буулгасан байлаа. Солонго будран орох цасыг харан тэр хавийн байгалийн сайхныг бишрэн зогсоно. Түүний туслах нь хүрч ирээд: Солонго гүнж минь та дотогшоо орж эмчилгээндээ орно уу?

Солонго: Артур яаж байна? Би яахав. Одоо Артурыг эмчилэх л хэрэгтэй. Түүний хүч бидэнд одоо маш чухал. Би хамар доороосоо хөх толботыг алдмааргүй байна.

Туслах нь: Артурын шархыг бид эрчимт эмчилгээнд оруулсан байгаа. Бид чадах бүхнээ хийж байгаа.

Солонго: Чи энэ байгалийг хар даа. Үнэхээр сайхан харагдаж байгаа биз? Ирээдүйн байгалийг тийм муухай болгоон гэж бодохоор энэ үеийн хүмүүсийг үнэхээр үзэн ядаж байна. Хэдийгээр бидний өвөг дээдэс ч гэсэн үнэхээр үзэн ядаж байна. Яагаад үр хүүхэд хойч үеийнхэнийгээ бодоод байгалиа жоохон ч гэсэн хайрлаж болоогүй юм байх даа. Байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харьцах чинь тийм хэцүү биш биз дээ?

Гэж нүдэндээ нулимс мэлтэзүүлэн байгалийн сайхныг харан зогсоно. Туслах нь: Та одоо ийм зүйлээр сэтгэл санаагаа үймүүлж болохгүй ээ. Бид ирээдүй рүүгээ бүрэн бүтэн очихдоо анхаарлаа хандуулах ёстой. Та дотогшоо орно уу? Би таны эмчилгээг үргэлжлүүлье.

Солонго буаж онгоц руугаа орох гэснээ хамгаалгч нарын энергийг мэдрэв. Солонго: Яаралтай бүгдийг тулаанд бэлд гэж хэл. Чи ч гэсэн Артурыг хамгаалж байлдана шүү. Би өөрөө хөх толботыг хамгаалах болно. Хурдан очиж Артурыг дууд.

Гээд эргээд хартал Артур ард нь аль хэдийн ирчихсэн байв. Артур: Солонго чи хөх толботыг болохгүй бол хаяад яваарай. Энэ удаа надад нэг их муу зөн татаад байна. Юу ч болсон бай би чамайг эцсээ хүртэл хамгаалах болно. Цагаан хунг чамруу яагаад ч ойртуулахгүй ээ.

Солонго: Битгий ийм утгагүй зүйл ярь. Чи хааны шадар цэрэг байж хамгаалагч нараас айгаад байгаа юм биш биз дээ?

Гэж хэлээд эргэж ч харалгүй онгоц руугаа яаравчлан оров. Тун удалгүй тэдний ойролцоо модны орой дээр Цагаан хун Жасмина энергин илдээ барьсаар зогсох нь Артурт харагдлаа

19-р хэсэг - Артур ба хамгаалагчид

Артур ойролцоох модны орой дээр зогсох Цагаан хун Жасминаг нүд салгалгүй ажиглана. Жасмина өөрийн эцсийн хэлбэртээ аль хэдийн шилжин өөрийн энергин чулууг духан дээрээ гарган цагаан далавчаа дэлгэн зогсож байв. Артур тулаан ширүүн болохыг мэдэрч байсан тул өөрийн шавжин хэлбэртээ шилжин хувирлаа. Артурын биенээс аймшигтай хүчтэй аура ялгарах бөгөөд тэр хүчирхэг аураны өнгө нь хар байлаа. Артур дотроо бодно: Бусад нь хаана байна вэ? Цагаан хун надтай ганцаараа байлдахыг хүссэн юм болов уу? Үгүй ээ, тэд ийм эрсдэлтэй алхам хийхгүй. Цагаан хун цээжиндээ надаас авсан гүн шархтай байгаа. Тэд миний анхаарлыг Цагаан хунд чиглүүлж байгаад Солонго болон Хөх толбот руу шууд орохыг бодож байгаа байх. Тийм болохоор онгоц руу нууцаар гэнэт дайрч болох юм.

Гэж бодоод өөрийн хоёр туслах болон Солонгоогын туслахыг онгоцыг хамгаалах даалгавар өгөв. Тэд мөн өөрсдийн шавжин хэлбэртээ яаравчлан шилжлээ. Цагаан хун Жасмина тэднийг харан хэсэг зогссоноо Артур руу энгийн хурдаар дайран ирэв. Артур Жасминаа хоёрын хүч эн тэнцүү ялгарч байв. Артур өөрийн гайхамшигтай хурдтай, аймшигтай хүчтэй цохилтоор Жасмина руу довтлох боловч Жасмина довтолгоог нь зүгээр л хамгаалсаар байв. Шоргоолзон биет Артур: Цагаан хун чиний хүч чинь их муудаа юу даа. Яагаад надруу дайралт хийхгүй байна? Чи надтай ингэж тулалдвал удахгүй ялагдана шүү дээ.

Жасмина: Бяцхан шоргоолз минь санаа зоволтгүй. Чи намайг яагаад ч дийлэхгүй. Би чамайг хир хүчтэй гэдгийг чинь зүгээр л сорих гэсэн юм. Чи ч гавихгүй юм шив дээ?

Гэж их басамжилсан байдлаар хэлэв. Үүнийг сонсоод Артурын уур нь маш ихээр хүрч өөрийнхөө хамаг хүчийг гарган Жасмина руу дайрлаа. Артурын энэ дайралт их аюултай болохыг Жасмина мэдрээд өөрийн шилдэг хамгаалалт болох “Хар нугасны өд” гэгдэх нууц техникээ хэрэглэв. Жасминааг тойрон өд мэт зүйлүүд бий болон бөмбөлөг хэлбэртэй болж түүнийг тойроод маш хамгаалалтын энергээр бүрхэгдснээр Артурын илдний цохилт тэр мэт хамгаалалтанд халтирав. Мөн Артурын халтирсан илднээс гарсан асар хүчтэй энерги нь хөвсгөл нуур руу унаснаар хөвсгөл нуурт асар том 30 метр гаруй өндөр цунами үүслээ. Артур дотроо бодно: Энэ тулаан нэг л биш болоод байна. Цагаан хун над руу яагаад дайрахгүй байна вэ? Миний цохилтыг халтируулж байгааг нь харвал яах аргагүй өөрийнхөө хүчийг гамнаад байх шиг байна. Би тэгэхэд байдаг бүхнээ гаргаад байдаг буруу шүү. Өөрийн хүчээ гамнаж байлдая.

Гэж бодож байтал доор онгоцных нь ойролцоо дэлбэрэх мэт чимээ гарлаа. Артур сандран доошоо харвал Амараа газар доороос газрыг дэлбэ цохин гарч ирж байлаа. Түүний араас Оюунаа болон өөр дөрвөн хамгаалагчид цувран гарч ирээд Мутантуудын онгоц руу дайрав. Артур туслахууддаа яаралтай онгоцыг хамгаалах даалгавар өгөөд дотроо бодлоо: Тэд онгоц руу шууд дайрахаар шийдсэн байж. Тэр газар доогуур орж зугттаг охин үнэхээр их авъяастай юм. Өөрөөсөө гадна 5 хүнийг дагуулан газар доогуур иржээ. Хэрэв одоо надад Цагаан хун боломж олговол хамгийн түрүүнд түүнийг устгах хэрэгтэй юм байна. Мөн энэ түрүүнд нь гарч ирдэг Хар баавгай Амараа байх шив дээ? Түүнийг хурд удаан ч их хүчтэй гэж сонссон юм байна. Манай туслахууд тэднийг зогсоож чаддаг байгаа? Би сая хамаг хүчээ Цагаан хунд гаргадаг нь том алдаа боллоо. Намайг яаж уурлуулахаа тэд тооцоолсон байжээ. Хурдхан шиг доор байгаа хамгаалагчдыг эхлээд устгах хэрэгтэй.

Гэж бодоод Амараа болон доор байгаа бусад хамгаалагчид руу дайрах гэтэл Жасмина Артур руу маш хүчтэй довтолж эхлэв. Артур доор онгоцоо хамгаалж тулалдаж байгаа туслахууддаа туслахыг хүсэх боловч Жасмина түүнд зав зай өгөлгүй ширүүн довтолж эхэллээ.

20-р хэсэг - Артурын үхэл

Артур байдаг чадлаараа доошоо очиж онгоцоо хамгаалж тулалдаж байгаа туслахууддаа дэмжлэг өгөхийг хүсэвч Жасмина түүнд огт завдал өгөхгүй байв. Тун ч удалгүй Хар баавгай Амараа Артурын нэг туслахыг нь устгалаа. Байдал бишдэж байгааг Артур тун сайн ойлгож байсан тул өөрийн хамгийн хүчтэй техник болох “Алуурчин шоргоолз” техникээ ашиглахаар бэлдэж эхлэв. Артур өөрийн биеэс гарах аураны хэмжээг дээд цэгт нь тултал нэмж өөрийн бүх энергиэ илдэндээ хуримтлуулж эхлэв. Жасмина үүнийг хараад Артур эцсийн цохиолтоо хийх гэж байгааг мэдээд түүнрүү маш хурдтайгаар дайран ирэв. Артур өөрийн техниктээ хэрэглэгдэх энергийг илдэндээ хуримтлуулж амжаагүй байсан тул “Алуурчин шоргоолз” техникээ түр завсарлаж Жасминаагийн цохилтыг хаалаа. Жасмина энэ удаа нилээн их хүч гаргаж дайрсан тул Артур түүнийг хамгаалахын тулд 2 гараараа илдээ барьсан байв. Гэтэл хаанаас ч юм маш хурдтайгаар нэгэн хамгаалагч үсрэн гарч ирээд Артурын нуруунд энергин илдээ дүрж орхив. Энэ хамгаалагч нь Артуртай тэнцэх хурдтай гэдгээрээ алдартай Цагаан чоно Ганбат байв. Артур байдаг чадлаа гарган Жасминааг цааш түлхэж холдуулаад өөрийг нь нэвт сүлбэсэн Цагаан чоно Ганбатын илднээс гараараа атган хөдөлгөхгүй бариад нөгөө гартаа байгаа илдээрээ Ганбатыг цавчих гэтэл түүний илдийг Хар баавгай Амараа хамгаалан зогсоов. Артур дотроо бодно: Энэ л тэдний гол төлөвлөгөө нь байжээ. Миний хүчийг эхлэж сулруулаад дараа нь онгоц руу дайрах, тэгээд миний хамаг анхааралыг онгоц руу чиглүүлж байгаад над руу гэнэдүүлэн дайрах байж. Хурдаараа шилдэгт ордог Цагаан чоно эхнээсээ л нуугдсаар байгаад эцсийн мөчид гарч ирж эхний цохилтыг хийж харин түүнийг хүчээрээ гайхагддаг Хар баавгай хамгаалах байсан юм биз дээ? Тэгвэл эцсийн цохилтыг...

Гэж бодоод нэг гараараа Ганбатын илдийг барин нөгөө гараараа Амараатай илдээрээ тулчихсан чигээрээ Жасмина руу хартал Цагаан хун Жасмина өөрийн хамгийн хүчирхэг дайралт болох “Тэнгэрийн гэсгээл” техникээ хэрэглэхэд нэгэнт бэлэн болж өөрт шаардагдах бүх энергээ илдэндээ хуримтлуулсан байв. Жасмина тун удалгүй “Тэнгэрийн гэсгээл” техникээ ашиглан Артур руу дайрахад үүлтэй тэнгэр ярагдан том хар нүх үүсч аянга цахилгаан нижгэнсээр Жасминагийн илднээс маш хурц цагаан өнгийн энерги гарч Артурыг чиглэн ирэв. Артур энэ дайралтаас зугтахыг хүсэвч нэгэнт оройтсон байлаа. Ганбат Амараа хоёр Артурыг орхин хоёр тийшээ үсрэн холдов. Артурын өөрийн эцсийн бүх хүчээ шавхан хамгаалахыг оролдсон боловч Жасминагийн энэ хүчирхэг цохилтыг тэр зогсоож дийлсэнгүй. Ярагдсан тэнгэр харлан харагдах бөгөөд тэнгэрт нижэгнэх аянганы дуу намдаагүй байв. Артур Жасминаагийн цохилтод өртсөнөөр хол шидэгдэн газарт унаж 5 км орчмын диаметртэй асар том нүх үлдээн доороо байсан бүхнийг зад цохин тэнгэрээс солир буусан мэт болгов. Артур нэгэнт үхлийн хүнд шарх олсон байлаа. Тэрээр буцаж очоод тулалдахыг чин сэтгэлээсээ хүсэх боловч бие нь нэгэнт түүнд захирагдахгүй газарт шигдэн хэвтэнэ. Артур хамаг хүчээ шавхан: Солонго минь зугтаарай, чамайг би хамгаалж чадсангүй. Чамруу тэднийг ойртуулахгүй гэсэн амандаа би хүрсэнгүй...

Гэж аяархан хэлээд Солонгоогын байгаа онгоцны зүг гараа арай ядан өргөөд тун удалгүй үхлээ. Жасмина Артурыг харан хэсэг зогссоноо эргэж онгоцны ойролцоо тулалдаж байгаа хоёр мутантыг устгахаар очлоо. Оюунаа хэдийн нэгнийх нь нүдийг харахгүй болгон хиймэл үзэгдэлд оруулж барьсан байв. Харин үлдсэн нэг мутант нь Ганбат болон Амарааг дагаж ирсэн дөрвөн хамгаалагчтай байлдаад ялагдаж байв. Ганбат Жасминаагийн “Тэнгэрийн гэсгээл” цохилтын хүрээнд орж цохигдон нилээн хол очиж унажээ. Тэрээр буцаж мутантын онгоц руу хурдлан ирж байсан боловч бие нь бас багагүй гэмтсэн байв. Амараа бас цохилтын хүрээнд орж цохигдслн боловч азаар гайгүй өнгөрчээ. Тэр Артур руу очлоо. Амараа Солонгоогын зүг харан хараагаараа өөд болсон Артурын дэргэд очиж түүнд хүндэтгэл үзүүлэн мэхийн ёслоод: Чи Мутант ч гэсэн миний хүндлэн биширч явдаг дайчдын нэг. Бидэнд өөр арга байгаагүй тул ийм арга хэрэглэлээ. Уучлаарай Шоргоолзон биет Артур. Чиний илдийг би авч үргэлж чамтай зуг байсан шиг нь агуу тулаанаар дүүрэн байлгах болно. Илдэндээ битгий санаа зовоорой.

Гэж хэлээд Артурын энергин илдийг авлаа. Амарааг буцаж мутантын онгоц дээр очих үед Жасмина болон хамгаалагчид аль хэдийн үлдсэн мутантуудыг устгаж онгоцыг эзэлсэн байв. Харин Солонго болон Хөх толбот хүү Тулгаа хоёр тэнд байхгүй байлаа. Тэд нийлж ойр хавиараа хайсан боловч тэр хоёрын ул мөр олдохгүй холдсон байв. Энэ удаагийн тулаанаар тэд Мутантын хүчирхэг баатарыг устгасан боловч хөх толботыг алдаж явуулсан байжээ. Жасмина хөлөгийг харж байсан Оюунаа болон бусад дөрвөн хамгаалагчдыг зэмлэх боловч нэгэнт оройтсон байв. Амараа Ганбат хоёр бас Солонгоог яаж тэндээс ингэж хэнд ч мэдэгдэхээргүй зугтааж чадсаныг гайхан зогсоно.

21-р хэсэг - Аялал
Жаран хөлт Жажа Москва хотыг газартай тэгшлэн устгаж цааш явж Европоор дайран замдаа тааралдсан болгоныг сүйтгэн устгасаар явж Америкад очиж хэд хэдэн том хотуудыг сүйтгээд байлаа. Түүнийг 2009 оны ямар ч хүчтэй зэвсэг техник, хорт бодисоор зогсоож чадахгүй хүн төрөлхтөн түүний өмнө хүчин мөхөсдөн бүрэн сөгдсөн байв. Жажа Солонгоог дуудахад нь монголд ирээгүй улсуудын төрийн удирдлагуудыг алж нийслэлүүдийг нь газартай тэгшлэн устахаар шийдсэн байв. Гэвч түүнийг зорилгоо биелүүлж амжаагүй байхад нь Солонго ир гэж дуудсан болохоор Жажа Америкийн зарим хотуудыг орхин Хятадаар дайран хамгийн их хүнтэй хэд хэдэн хот болон нийслэлийг нь газартай хурдан тэгшлэн явж Солонгоотой уулзахаар төлөвлөн Америкийг орхин Хятад руу явав. Тэр хүмүүсийг алж устгахдаа гаргууд бөгөөд олноор нь устгаж байгаадаа их л сэтгэл хангалуун явж байлаа.

Жасмина өөрийн хүчтэй дайралтын техник болох “Тэнгэрийн гэсгээл” –ийг Артурт хэрэглэн ойр орчимдоо маш хүчтэй энерги цацан бүх хамгаалагчдын энерги мэдрэх чадвар муудах үед Солонго өөрийн бүх хүчээ шавхан хагас шавжин хэлбэртээ шилжээд Тулгааг аваад хол нисэн одсон байжээ. Солонго хамгаалагчдаас 20 гаруй км газар холдсон байсан ба цааш улам хол нисэж холдохыг хичээсэн боловч түүний бие нь суларч ухаан нь балартан Тулгаатай цуг доош уналаа. Хэрвээ газар шууд унавал Тулгаа үхнэ гэдгийг Солонго мэдэж байсан болохоор өөрийн эцсийн хүчээ шавхан Тулгаад хамгаалалтын энергин бүрхүүл үүсгэж хамгаалаад газар унажээ. Солонго газар унахдаа хүчтэй цохин унаснаар ухаан алдсан байв. Хамгаалагчид Солонго Тулгаа хоёрыг байдаг чадлаараа хайсан боловч Солонгын энерги тэдэнд огт мэдрэгдэхгүй байжээ. Тэд ойр хавийн 15 км газар самнан хайгаад ололгүй буцжээ.

Солонго сэрээд хартал харанхуй ойд газар хэвтэх бөгөөд хажууд нь түүдэг гал асан өөрийг нь дулаан хувцасаар хучсан байв. Тун удалгүй нэгэн хүний хөлийн чимээ сонсогдон харанхуй модон дотроос Тулгаа хэсэг гишүү тэвэрсээр хүрч ирэв. Солонго Тулгааг хараад дотроо ихэд баярлан мөн гайхан: Чи яагаад энэ боломжийг ашиглан надаас зугтаагүй юм бэ? Гэртээ харихыг хүсэж байсан биз дээ? Чамд сая боломж байлаа шүү дээ.

Тулгаа: Чамайг энд эзгүй хээр хаяад явж чадаагүй юмаа. Энд зэрлэг амьтад байж магадгүй шүү дээ. Би гал түлчихсэн тэгэхээр айх хэрэггүй байхаа. Чи унахдаа их хүнд бэртсэн байж таараа. Бас чиний энэ шархууд чинь их хүнд харагдаж байна. Чиний биенээс их цус гарсан би өөртөө байсан бүх боломжоо л ашиглалаа одоо гайгүй байх. Одоо сайн амраад ав. Би чамд өөрөөр туслаж чадахгүй нь дээ.

Гэж огт тоосон шинжгүй хэлээд галдаа гишүү нэмэн галынхаа хажууд суув. Солонго өөрийнхөө биеийг харвал түүний хамаг шархыг нь Тулгаа өөрийнөө майкыг урж боосон байв. Солонго хэсэг чимээгүй Тулгааг харан хэвтснээ босож галын хажууд дааран сууж байгаа Тулгаад өөрийг нь хучсан курткыг нь нөмөргөөд хажууд нь суулаа. Солонго: Чи үнэхээр сайхан сэтгэлтэй юмаа. Би чамайг намайг шууд л хаяад зугтана гэж бодож байсан юм. Хүмүүсийг ийм нинжин сэтгэлтэй гэж бодож байгаагүй юм байна шүү. Миний мэдэхийн л хүмүүс мутантууд байнга л нэг нэгнийгээ алж устгаж байсан болохоор би та нарын талаар алж устгадаг гэдгээс өөрийг мэддэггүй байлаа.

Тулгаа: Хүмүүс янз янз л байдаг. Сайн хүн ямар ч үед байдаг. Мөн муу хүмүүс ч үргэлж байдаг гэж өвөө маань надаа хэлдэг юм. Танай тэр үед чинь сайн хүмүүс бас байдаг байлгүй дээ. Чиний бие чинь зүгээр үү? Босож болж байгаа юм уу?

Солонго: Би зүгээрээ. Би чинь мутант шүү дээ. Хүмүүс та нараас хэд дахин хурдан эдгэрдэг. Чамайг ингэхэд хэн гэдэг гэлээ?

Тулгаа: Намайг Тулгаа гэдэг. Харин чамайг?

Солонго: Намайг Солонго гэдэг. Би Мутантын хааны гүнж. Чамтай ингэж танилцана гэж бодсонгүй шүү. Чамайг хүн гэж бодохоор үнэхээр дотроо үзэн ядах сэтгэл төрж байсан юм. Харин одоо бол чамайг яагаад ч юм үзэн ядахгүй байна. Чи гэртээ харихыг хүсэж байна уу?

Тулгаа: Тиймээ. Гэхдээ чи намайг явуулж чадахгүй тийм үү. Намайг заавал ирээдүй рүү авч явна гэж бодож байгаа биз дээ?

Солонго: Тиймээ. Би чамайг гэрт чинь хариулж чадахгүй. Гэхдээ чи намайг орхиогүй болохоор би ирээдүйд очихоороо ямар ч зүйл тохиолдсон байсан чамайг хамгаалах болноо. Чи айх хэрэггүй.

Тулгаа хэсэг дуугүй сууснаа: Солонгоо чи надад үнэнийг хэлээч. Би үнэхээр тэр сонгогдсон хүн нь юм уу? Би яг юу хийх ёстой юм болоо?

Солонго: Чамайг би сонгогдсон хүн гэдэгт итгэлтэй байнаа. Чамайг яг юу хийх ёстойг би үнэхээр мэдэхгүй. Гэхдээ би чамайг үнэхээр ирээдүйг аварч чадна гэдэгт итгэж байгаа шүү. Чи өөртөө итгэлтэй бай. Тэнд очихоор аяндаа учир нь олдох байх. Манай аавын ордонд олон эрдэм мэдлэгэтэй хааны зөвлөхүүд байгаа. Тэд чамд юу хийхийг чинь зааж өгнө гэж би бодож байна. За за хоёулаа унтаж амрах хэрэгтэй. Маргааш өглөө нар мандахаар Улаанбаатар хот орох хэрэгтэй. Тэнд би Жажатай уулзахаар тохирсон байгаа.

Тулгаа Солонго хоёр түүдэг галынхаа хажууд унтахаар хэвтэв. Нэг л мэдэхэд өглөө болж шувууны жиргээ сонсогдоно. Тулгаа нүдээ нухлан босоод харвал Солонго аль хэдийн босчихсон ойролцоох модны орой дээр зогсож байлаа. Солонгоо Тулгааг сэрсэнийг мэдээд модноос үсрэн бууж ирэв. Солонго: Өглөө нар мандах эндээс үнэхээр сайхан харагдах юмаа. Агаар нь ч гэсэн үнэхээр гайхалтай. Тулгаа алив явъя даа. Эндээс яаж Улаанбаатар хот орвол дээр вэ?

Тулгаа: Би яг хаана байгаагаа ч мэдэхгүй байнаа. Яадаг ч байсан Хөвсгөл нууртай л ойрхон байгаа. Эхлээд хүн олж л уулзах хэрэгтэй.

Тулгаа Солонго хоёр хүн олж уулзахаар ойгоос гаран явлаа. Солонго хамгаалагчдаас өөрийн энергийг нуусаар байв.


22-р хэсэг - Саран дээр
Солонго Тулгааг дагуулан ойгоос гарлаа. Ойр хавьд хүнгүй зээлүүд хээр тал газар тэднийг угтах бөгөөд хүйтэн салхи хацар хайран салхилна. Тэр хоёр хөвсгөл нуурыг зүглэн алхана. Солонго хүнд шархтайн дээр өчигдөр нь зугтахын тулд өөрийн хамаг хүчээ шавхсан байсан тул бие нь үнэхээр сул байлаа. Тулгаа хэсэг дуугуй ахлхаж байснаа: Солонго ирээдүйд та нар яаж амьдардаг вэ? Юу идэж уудаг юм? Бас одоо үетэй харьцуулбал тэр үед илүү их гоё гоё машин техник хэрэглэдэг үү?

Солонго: Идээдүйд тэс өөр болсон. Уух цэвэр ус гэж байхгүй. Бид уух усаа далайн бохирдсон хордсон усыг цэвэршүүлж хэрэглэдэг. Идэх хоол тун ховор. Мутантууд бол их өлссөн үедээ нэгнийгээ ч хамаагүй бариад идчихдэг. Мөн хүмүүсийг ч бас иднэ. Биднийг мангас гэдэг нь ч аргагүй биз дээ. Гэхдээ бидэнд сонголт байгаагүй ээ. Хүмүүс л анх биднийг үүсгэсэн гэсэн. Тэгээд биднийг алж эхэлсэн. Машин техник гэвэл бараг бид ашигладаггүй дээ. Зөвхөн тээвэрлэгч онгоц болон зарим техникийг маш шаардлагатай үед л хэрэглэдэг. Учир нь машин техникт зарцуулж байгаа энергийг хоол хүнс бэлтгэх, ус цэвэршүүлэх зэрэгт царцуулдаг. Байгаль дэлхий бараг 100% цөлжсөн. Хиймлээр ургамал ургуулахыг оролдовч 75% д нь бүтэлгүйтдэг. Яагаад ч юм дэлхий бидэнд амьдрал тэтгэгч энергиэ өгөхгүй байгаа юм. Үүнийг манай аав хүмүүсийн л хийж байгаа зүйлээс болж байгаа гэдэг. Тэгэхдээ чухам яг юу гэдгийг нь мэддэггүй юм. Тийм болохоор мутантууд бид хүмүүсийг бүрэн устгаж чадвал байгаль дэлхий маань эргэн сэргэж магадгүй гэж бодож явдаг. Гэхдээ одоо бидэнд чи байгаа. Чамд үнэхээр их найдаж байгаа шүү.

Тулгаа: Үнэхээр хэцүү л амьдардаг юм байна даа. Манай энэ үед бүх зүйлс бэлэн байдаг болохоор бид үнэхээр төсөөлж ч чадахгүй юм. Би тэнд очоод байгалийг аварч чадна гэдэгтээ одоо ч гэсэн эргэлзээд л байна. Гэхдээ би бууж өгөхгүй ээ. Би өөрөөсөө хамаарах бүгдийг хийнэ гэж бодож байгаа.

Солонго: Чамд туслах болноо. Санаа зоволтгүй. Инэгэхэд хоёулаа сайн найзууд болъё л доо. Чи надаас одоог болтол айгаад байгаа юм уу? Чи ерөөсөө инээхгүй их л уравгар царайтай л яваад байх юмаа.

Тулгаа: Үгүй ээ. Би чамаас айхаа больсон. Би чамайг сайн хүн гэдэгт итгэж байна. Түрүүн тэр хамгаалагчдыг дайрахаас өмнө чамайг онгоцны өмнө байгаль хараад уйлж байхыг чинь харсан. Чи үнэхээр сайн хүн гэж бодож байгаа.

Солонго инээн: Тэгвэл чи надаа өөрийнхөө талаар яриад өг л дөө. Юунд дуртай юу хийдэг байсан гээд л. Мөн аав ээж өвөөгийнхөө талаар яриач.

Тулгаа үнэндээ Солонгоогоос их айж байсан боловч түүний инээж байхыг нь хараад өөрийн сэтгэл доторх айдсаа орхив. Тулгаа биеэ барихаа больж Солонгоод өөрийнхөө тухай болон аав ээжийнхээ талаар, мөн өөрийнхөө хөгтэй явдалуудын талаар ярьж эхлэв. Солонгоо ч гэсэн Тулгаа өөрийнхөө тухай ярьж байв. Тун удалгүй тэр хоёр нэг нэгнээсээ огт санаа зовохоо больж сайн найзууд шиг л инээлдэн ярьж явсаар хот орох машинтай тааралдлаа. Машины жолооч Солонгоог хараад үгүй гэж хэлж чадалгүй тэр хоёрыг хот руу хүргэж өгөхөөр болжээ. Солонгоо бараг л өөрийгөө Мутант гэдгийг мартсан мэт яг л жирийн хүн шиг явсаар Улаанбаатар хотод ирлээ. Хот бараг хүнгүй шахам болжээ. Ихэнхи хүмүүс хотоос дайжин зугтсан бөгөөд олон олон байшин нурж сүйдэн машин замууд эвдэрсэн байв. Тулгаа төрөлх хотоо ийм байдалтай болсныг хараад: Пөөх энэ чинь ямар аймаар болчихоо вэ? Солонго чи ийм болгочихлоо гэж үү?

Солонго жоохон сандран: Нээрээ аймар болчихсон байна шүү. Би тэр Цаган хунтай байлдаж байхдаа доор юу болж байгааг огт анзаараагүй байна. Тулгаа чи гэхдээ зөвхөн намайг ийм болгосон гэж битий бодоорой. Тэр цагаан хун ч гэсэн буруутай шүү. Тэгээд ч чамайг аваад ирээдүй рүү явахаар цаг хугацааны хаалга хаагдаж бүх зүйлс хуучин хэвэндээ орно. Тийм болохоор чи битгий над руу ингэж ууртай хараад бай л даа

Солонго аль хэдийн Тулгаад татагдаж эхэлсэн байжээ. Тийм болохоороо түүнийг өөр рүү нь Улаанбаатар хотыг сүйтгэлээ гэж уурлангуй харахад нь Солонго сандарч байв. Солонго Тулгаа хоёр сүйдсэн Улаанбаатар хотын гудамжаар алхан явсаар Сүхбаатарын талбай дээр хүрч ирэв. Тэнд тэднийг жаран хөлт Жажа аль хэдийн хүлээж байлаа. Жаран хөлт Жажа тэднийг угтан хүрч ирээд Солонгод мэхийн ёслов. Тэгснээ Тулгааг хараад Жажа: Хөөх энэ жаал хүү чинь их амттай харагдаж байна шүү. Солонго гүнж минь үүнийг би онгоцныхоо шорон руу аваачаад хийчих үү?

гэж асуув. Үүнийг сонсоод Тулгаа их л сандран Солонго руу харвал Солонго: Жажа чи битгий сонин зүйл яриад бай. Энэ хүн бол бидний аврагч байх болно. Тийм болохоор чи энэ хүнд маш хүндэтгэлтэй харьцах хэрэгтэй шүү. Үгүй бол би чамайг устгана гэж мэдээрэй.

Гэж уурлангуй бөгөөд тушаангуй хэлэхэд Жажа их л сандран: За мэдлээ гүнжтэн минь. Би таны хэлснээр байх болно. Таны агуу гоо үзэсгэлэн болон ухааныг тань би байнга шүтэн биширч таны хэлсэн бүгдийг би даган биелүүлдэг шүү дээ.

Жажад Тулгаа огт таалагдсангүй. Солонго Тулгаад маш дотно хандах нь Жажагийн уурыг ихээр хүргэж байлаа. Гэвч тэр уур хорслоо дотроо нууж тэдний өмнө худал инээмсэглэж байв.

Жажа: Солонго гүнжтэн минь, би таны тушаасан ёсоор таныг дуудахад ирээгүй улсуудыг самарчихаад ирсэн. Гэхдээ Америк Хятад хоёрыг бүрэн сүйтгэж чадсангүй. Одоо замаараа явж сүйтгэн устгаж болохсон болов уу?

Солонго Тулгаа руу харан ихэд сандран: Жажа битгий дэмий зүйл яриад бай. Би чамд тэднийг сүйтгэ гэж тушаагаагүй. Одооноос эхлээд чи нэг ч хүнийг энэ цаг хугацаанд алж болохгүй шүү. Бид одоо шууд сар руу явна. Эртхэн буцаж явсан нь дээр байх. Хамгаалагчид Артурыг устгасан. Чи ч гэсэн тэднийг дийлэхгүй байж магадгүй шүү.

Жажа: Артур тэдэнд ялагдлаа гэж үү. Тэгвэл тэднийг басамжилж болохгүй л юм байна. Гэхдээ та санаа зоволтгүй. Таныг Жажа би найдвартай хамгаалах болно. Артурыг хүчирхэг л гэдэг, гэвч тэр өчүүхэн муу хамгаалагчдад ялагдсан байна шүү дээ. Би бол түүн шиг тийм өчүүхэн Мутант биш.

Солонго: Жажа чи битгий онгироод бай. Ингэж худлаа онгирох чинь надаа огт таалагддаггүй. Миний хэлснээр дуугүй сар руу явъя. Би бас маш их ядарч байна. Хурдан надаа эмчилгээний өрөө бэлд. Мөн Тулгаад хамгийн тухтай өрөөгөө бэлдэж түүний хэлсэн болгоныг биелүүлэх хэрэгтэй шүү

Гэж хэлээд Жажагийн онгоц руу явлаа. Жажа өөрийн туслахууддаа Солонгын хэлснээр хийхийг тушаагаад их л ууртай өөрийн өрөө рүүгээ явлаа. Тэдний онгоц удалгүй хөөрч сар руу явав. Хэдэн цагийн дараа тэдний онгоц саран дээр очсон бөгөөд цаг хугацааны хаалганы урд хамгаалагчдын онгоц хааж зогссон байлаа.

Жаран хөлт Жажа: За за тэд өөрсдийн үхлээ хүлээж энд байсан юм биз дээ. Энэ үед ирээд сайхан тулалдаж чадаагүйдээ их л урамгүй байсан юмсан. Одоо ч сайхан наадах болноо

Гэж хэлээд онгоцноосоо үсрэн гарч өөрийн хагас шавжин хэлбэртээ орон өөрийн нэмэлт 6 гараа ургуулан гаргаж гар тус бүрдээ энергин сэлэм барин тулааны бэлэн байдалд орон зогслоо. Түүний өмнө Цагаан хун Жасмина, Хар баавгай Амараа, Цагаан чоно Ганбат, Шар могой Оюунаа нар болон бусад 4 хамгаалагч нар бүгд эцсийн хэлбэртээ шилжин өөрсдийн энергин чулууг гарган зогсоцгоож байв.

23-р хэсэг - Жажагийн мөхөл
Жаран хөлт Жажа хамгаалагчдыг харан тулалдахдаа бэлдэн зогсоно. Тэрээр өөртөө маш итгэлтэй байх бөгөөд урьдын тулаандаа хүнд шархдсан Цагаан хунг өөрийн дайралтын гол бай болгосон байв. Тун удалгүй Жажагийн араас түүний хоёр туслах нь үсрэн гарч ирэв. Жаран хөлт Жажа: Хаха, та нар үхлээ хүлээгээд энд байсан юм уу? Та нарыг Артурыг устгасан гэж сонссон. Энэ удаа та нарт аз таарахгүй шүү. Би бол Артураас хэд дахин хүчирхэг мутант. Артурыг устгалаа гээд намайг дийлж чадна гэж бодооо юу?

Хар баавгай Амараа: Бидэнд чамтай тулалдахаас өөр сонголт байхгүй ээ. Хөх толботыг ямар ч үнээр хамаагүй ирээдүй рүү аваачих ёстой болохоор та нарт ингээд өгөөд явуулж чадахгүй. Бид тулалдах болноо.

Жаран хөлт Жажа: Тэгвэл үхэлдээ бэлд дээ!

Жаран хөлт Жажа өөрийн найман энергин илдэндээ хоромхон хугацаанд асар их энерги цуглуулан түүнийгээ хамгаалагчдын зүг цацаж эхэллээ. Хормын төдийд хамгаалагчдын зүг тоолж барашгүй олон жижиг жижиг хэсэг замдаа таарсан болгоноо цавчих хүчтэй энергүүд хүрч ирэв. Цагаан хун Жасмина: Бүгд болгоомжлоорой! Энэ бол “Суман бороо” гэдэг маш аюултай техник байна.

Гэж яаран хэлээд өөрийн хамгаалалтын “Хар нугасны өд” техникээ ашиглан хамгаалав. Цагаан чоно Ганбат байдаг чадлаараа ирсэн энергин сум болгоныг илдээрээ хааж байв. Тэр хурдаараа гайхагддаг хамгаалагч болохоор ирсэн сум болгоныг хамгаалж амжиж байлаа. Оюунаа өөртөө хамгаалалтын бүрхүүл үүсгэсэн боловч тэр нь Жажагийн энергин суманд зад цохигдон хагарав. Оюунаа дотроо ингээд дууслаа гэж бодон нүдээ анин зогслоо. Гэтэл түүнийг нэг ч сум оносонгүй. Гайхан харвал Хар баавгай Амараа өөрийн биеэр Оюунааг хамгаалан түүнийг чиглэн ирсэн сумыг хаахыг нь илдээрээ хааж, бусдыг нь өөрийн биеэрээ хаажээ. Түүний биенээс энд тэндгүй цус гоожих бөгөөд багадаа гэхэд биендээ 50-иад газар шархдсан байв. Харин бусад үлдсэн дөрвөн хамгаалагчийн хувьд бүгд энэ аймшигт суман мөндөрийг хамгаалж амжилгүй алуулсан байлаа. Жаран хөлт Жажа их л бахдалтайгаар инээн: хахаха, 8 хамгаалагчаас 4 нь л үлдэх шив? та нар намайг одоо хэн болохыг мэдэж авсан уу? Би бол дийлдэшгүй хүчит мутантын хааны шадар цэрэг Жаран хөлт Жажа байна.

Гэж хэлээд өөрсдийн туслахууддаа хамгаалагчид руу дайрахыг тушаав. Жажагийн хоёр туслах нь хүнд шархдсан Хар баавгай Амарааг алахаар үсрэн ирэхэд Оюунаа нэгийг нь өөрийн “могойн ховсдох” техникээ ашиглан зогсоосон боловч нөгөөдөх нь Амараагийн толгойг цавчихаар маш хурдан дөхөн ирлээ. Түүнийг Амараа руу дөхөн ирээд яг толгойг нь цавчих гэтэл Цагаан чоно Ганбат түүний илдийг хамгааллаа. Энэ үеэр Жаран хөлт Жажа Цагаан хун Жасмина руу дайран хүрч ирэв. Жасмина Артураас хүнд шарх авсны дээр түүнийг устгахын тулд маш их энерги зарцуулдаг техникээ хэрэглэсэн болохоор хүч маш султай байлаа. Жаран хөлт Жажа найман гартаа барьсан найман илдээрээ зогсоо зайгүй түүнрүү дайрах бөгөөд Цагаан хун Жасмина түүнийг нь арай ядан хамгаалж байв. Цагаан чоно Ганбат тун удалгүй өөрийн өрсөлдөгчийг устгаад мөн Оюунаагийн ховсдон хөдөлгөөнгүй болгосон дайсныг устгав. Хар баавгай Амарааг Оюунаа түшин газар хэвтүүллээ. Амараа: Ганбат та 2 одоо хурдан очиж Жасмина-д туслах хэрэгтэй. Хэрэв Жасмина одоо нэмээд шарх авбал бидэнд ялах магадлал байхгүй болно. Тийм болохоор Оюунаа чи эхлээд төлөвлөсний дагуу энэ олон гартаа новшийг ховсдохыг оролдоорой. Харин Ганбатаа чи ганцаараа ар талаас нь дайрах нь дээ. Би хэтэрхий хүнд шарх авчихлаа.

Ганбат: Амараа санаа зоволтгүй ээ. Найз нь үүнийг хийж чаднаа. Надаа дуусгаж амжаагүй нэгэн техник байгаа. Үр дүн нь хир амжилттай болохыг мэдэхгүй ч одоо өөр сонголтгүй байх. Оюунааг ховсдох гэж оролдоод бүтэлгүйтвэл би шууд энэ нууц техникээ хийх болно.

Амараа: За тэгвэл чамд найдлаа шүү. Оюунаа болгоомжтой байгаарай. Энэ мутант шадар цэрэг гэсэн шүү тийм болохоор ховсдох техникээс сайн хамгаалдаг байж магадгүй.

Оюунаа: Ойлголоо. Надаа санаа зоволтгүй ээ. Чи харин өөрөө хүчээ гамнах хэрэгтэй. Үлдсэнийг нь бид нар хийх болно... Чамд үнэхээр их баярлалаа. Чи сая миний амийг аварсан шүү дээ. Би ачийг чинь үүрд санаж байх болноо Амараа.

Оюунаа Ганбат хоёр Амарааг газар хэвтүүлээд Жажа руу дайрахаар бэлдэв. Оюунаа эхлээд Жажа-г ховсдохоор “могойн ховсдох” техникээ түүнд хэрэглэв. Гэвч Оюунаа түүний оюун санаа руу нэвтэрч чадахгүй байв. Жажа үнэхээр ховсдохоос сайн хамгаалсан байв. Жажа түүнийг ховсдохоор оролдоод байгааг тэр дор нь мэдсэн болохоор доод талын хоёр гарнаасаа урьдын адил гэхдээ жоохон хэсгийг хамарсан суман бороог Оюунаагийн зүг явууллаа. Оюунаа үсрэн бултахыг оролдсон боловч 5-6 суман энергинд цохигдон уналаа. Яг энэ үед Жажагийн ард тал нэгэн хүчтэй аура мэдрэгдэж эхлэв. Жажа эргэн харвал Цагаан чоно Ганбат өөрөөсөө маш их аура-г гарган зогсож байлаа. Тэр ямар нэгэн хүчтэй дайралт юм уу техник хийх нь тодорхой байв. Жажа-г Ганбат руу анхаарч байх хооронд Жасмина өөрийн хамаг хүчээ гарган Жажа руу дайрлаа. Жажа түүний цохилтыг хоёр илдээрээ хаасан боловч түүний илдүүд хугарч Жасминагийн илд Жажагийн гэдсийг зүсэв. Жажа үүний хариу болгон ихэд уурлан хашгирч жасминаагийн цээжинд доод талын дөрвөн илдээ дүрлээ. Жасмина 4-н илдээр нэвт сүлбүүлсэн боловч амин газар нь биш байсан тул арай үхээгүй байв. Жажа дээд хоёр илдээрээ Цагаан хун Жасминагийн толгойг цавчих гэж оролдох үед Ганбат өөрийн дайралтаа эхэллээ. Ганбатын хурд жирийн байдгаасаа 3 дахин их болсон байх бөгөөд нүдэнд харагдаж амжихааргүйгээр хурдан хурдан дайралт хийж эхэллээ. Түүний явсан газарынх нь агаар цайрч харагдах нь тэр маш хурдан агаарыг зүсэж явж байгааг нь гэрчилнэ. Жажа Ганбатын хурдыг гүйцэж хааж амжихгүй хэд хэд зүсүүлсний эцэст Жасминаагийн биед зоосон дөрвөн илдээ суга татан авч өөрийгөө хамгаалахад хэрэглэж эхлэв. Ганбат маш хурдан дайрах боловч дайралтууд нь төдийлөн оновчтой биш байв. Зарим дайралт нь Жажагийн хөл гарыг хөнгөн зүсэж байхад зарим дайралт нь илдэнд нь хамгаалагдаж байлаа. Жаран хөлт Жажа дотроо бодно: Энэ ямар техник вэ? Түүний хурдыг би яагаад ч гүйцэхгүй нь. Гэхдээ энэ бүрэн гүйцэд сурч амжаагүй техник бололтой. Дайралтууд нь маш замбараагүй бөгөөд сул байна. Хэрэв энэ техникийг бүрэн гүйцэд болговол маш аюултай техник байна

Гэж бодон Ганбатын дайралтын давтамжийг тоолон түүнд хариу цохилт өгөхөөр нэг гараа бэлдэн байтал Цагаан хун Жамина өөрийн эцсийн хүчээ шавхан босч ирээд хамаг хүчнн илдэндээ цуглуулан маш хүчтэй дахин дайрав. Жажа сандран бүх илдээрээ түүний дайралтыг зогсоосон боловч энэ үеэр Ганбатын дайралт Жажагийн хоолойг тас цавчилаа. Жажа хоолойгоо даран цусыг нь тогтоохыг хичээх боловч түүний шарх хэтэрхий гүн байлаа. Тун ч удалгүй Ганбатын дараа дараагийн дайралт нь Жажагийн цээжин тус газар нь 6 удаа гүн зүссэнээр Жаран хөлт Жажа байлдах чадваргүй болж газар уналаа. Жаран хөлт Жажа: Би ялагдлаа гэж үү, та нар намайг дийлж чадлаа гэж үү?

Гэж амандаа үгэлсээр хорвоог орхилоо.

Category: Зохиол | Views: 994 | Added by: Danzii | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 3
3 nomi   (2009-10-30 7:46 PM)
hehe gohchin gediin ntr hehe... biggrin
neere aura gej yu yum be??? wink

2 badrakh   (2009-10-26 5:36 PM)
hehe tongue

1 mish_eru   (2009-10-25 3:33 AM)
first hehe
Aura gj energy yumu?

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга