"Хөх толбо" Монголийн Зөгнөл зохиол 11- 18 хэсэг - 23 October 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Мягмар, 2016-12-06
Main » 2009 » 10-р сар » 23 » "Хөх толбо" Монголийн Зөгнөл зохиол 11- 18 хэсэг
3:19 PM
"Хөх толбо" Монголийн Зөгнөл зохиол 11- 18 хэсэг

11-р хэсэг - Аюул

Үл мэдэгдэх нисдэг биетийн хаалга аажмаар онгойж өндөр биетэй нэгэн залуу 2 хар хувцас, хар нөмрөг, хар масктай дагуулын хамт гарч ирэв. Түүнийг харахад хүнээс өөр харагдах зүйл үгүй боловч нүднийх нь хүүхэн хараа нь ногоон байх ажээ. Тэнд цугларсан бүх хүмүүс мэл гайхан түүнрүү гөлрөнө. Хүмүүс үнэндээ энэ үл мэдэгдэх нисдэг биетээс хүнээс шал өөр биетэй харийн амьтан гарч ирнэ гэж бүгд бодож байжээ. Харийн онгоцноос гарч ирсэн үл мэдэгдэх залуу тэнд цугларсан хүмүүсийг хэсэг ажин харснаа монгол хэлээр: Арчаагүй дорой хүмүүс та нарыг олноор нь нэг дор алж зугаагаа гаргах боловч олдож байх шив дээ. Хахаха, ойрд хүн алаагүй уйдаж байлаа. Та нар ч их амттай харагдаж байна шүү.

Тэнд цугларсан хүмүүс гайхан зогссоор л байлаа. Гэтэл 2 дахь үл мэдэгдэх биетийн хаалга нь онгойж нэгэн нүүрээ далдласан эмэгтэй 2 дагуулын хамт гарч ирлээ. Тэр эмэгтэйн нүүр нь сайн харагдахгүй авч үнэхээр үзэсгэлэнтэй харагдах ажээ. 172 см хирийн өндөртэй, биеэ барьсан нимгэн этгээд хувцасных нь араас түүний гуалиг бие нь хүмүүсийг гайхашруулах ажээ. Тэр эмэгтэйн өгзөгөө давсан урт хар үс нь салхинд намрин улам ч үзэсгэлэнтэй харагдуулах бөгөөд ард нь намирах солонгорсон өнгөтэй нөмрөг, биеийнх нь энд тэнд байрласан хамгаалалтын төмөр хуягууд нь түүнийг ихэмсэг бөгөөд хүчирхэг гэдгийг тодорхойлох мэт. Бүгд л түүнрүү гайхширан харах бөгөөд тэрээр гоо үзэсгэлэнгээр бүгдийг сөхрүүлэх мэт намбалаг алхан урагшилан гарч ирлээ. Нөгөө урьд нь гарч ирсэн үл мэдэгдэх залуу түүнийг харангуутаа өвдөг дээрээ сөгдөн ёсоллоо. Тэр эмэгтэй: Хөөе, Жаран хөлт Жажа. Чи миний зөвшөөрөлгүйгээр энд юу ч хийхгүй шүү. Энэ хүмүүсийг алах эсэхийг би л шийдэх болно. Чи битгий миний зугаа цэнгэлийг үгүй хийчихээрэй.

гэж эхэмсэгээр нөгөө залуудаа хэлснээ тэнд цугларсан хүмүүсийн зүг харснаа: Танай энд биднээс өмнө бидэнтэй адилхан иймэрхүү онгоцтой хэдэн хүмүүс ирсэн байх ёстой. Тэд нарыг та нар надаа авчирч өг. Хэрвээ 30 хоногийн дотор авчрахгүй бол би танай энэ дэлхий дээр байгаа бүх хүмүүсийг устгах болно. Мөн нэг өдөр бүр 10000 хүн алж байх учраас хир хурдан олж надаа авчирч өгнө төдий чинээ та нарт л сайн гэдгийг анхааруулъя. Мөн маргааш өдөр 15 цаг гэхэд танай энэ дэлхийн бүх улсын удирдлагууд чинь надтай ирж уулз. Ирээгүй улсын хүмүүсийг эхлэж алах болно шүү.

Тэнд цугларсан хүмүүс гайхах, айх нь зэрэгцэн юу ч дуугарахгүй зогсоцгооно. Гэтэл нэгэн зурагчин үл мэдэгдэх үзэсгэлэнт эмэгтэй рүү дөхөн ирж зургийг нь авахыг оролдох тэр агшинд өнөөх үзэсгэлэнтэй эмэгтэй нүд харж амжихааргүй хурдан хөдлөж зурагчин залуугийн биеийг нүцгэн гараараа нэвт зоолоо. Үүнийг харсан тэнд цугларсан хүмүүс хашгиралдан гүйлдэцгээж эхлэв. Сүхбаатарын талбайд цугларсан болон зурагтаар үүнийг үзэж байсан бүх хүмүүс тэдэнд аюул нүүрлэснийг сая л ухаарчээ. Харин өнөөх бүсгүй ажигч үгүй цус болсон гараа сугалан аваад гараа даган урсах цусыг долоож амталав. Тэгснээ тэнд хөл нь чичрэн зогсох төрийн удирдлагуудын зүг аажим алхаж эхлэв. Цагдаагийн дарга галлах дохио өгч хамгаалалтын цагдаа нар болон байшингуудад нуугдсан снайперууд үл мэдэгдэх бүсгүй рүү болон тэнд байгаа нууцлаг зочидруугаа буудаж эхлэв. Гэвч бууны сум тэднийг онох боловч биед нь ямар нэгэн хохирол амсуулахгүй уусах мэт алга болж байлаа. Бууны сум тэдний хувцасыг нь ч цоолохгүй, арьсыг нь ч нэвтлэхгүй байлаа. Мөн бууны сум онохдоо өчүүхэн төдий ч цохилт өгөхгүй байх ажээ. Хамгаалалтынхан дэмий л баахан буудацгааж аргаа бараад зарим нь гранат шидлэв. Хөл доор нь гранат тэсрэхэд тэд бас л яах ч үгүй байсаар л байв. Үл мэдэгдэх бүсгүй энд тэнд дэлбэрэх гранат, бууны сумыг өчүүхэн төдий ч тоосон шинжгүй аажуухан алхасаар төрийн удирдлагууд руу алхан ирлээ. Төрийн удирдлага, элчин сайдууд зугтахыг хичээвч хөл нь хөшсөн байлаа. Тэднийг ямар нэгэн далд хүч хөлийг нь тушсан мэт хөдөлгөөгүй байлгана. Эмэгтэйг ойртох агшинд төрийн удирдлагуудын бие хамгаалагчид дайран ирэхэд үл танигдах бүсгүйг даган гарч ирсэн хоёр хар хувцас, масктай бие хамгаалагчид нь агшин зуурын дотор бүгдийнх нь толгойг гэрэлтэн харагдах сонин сэлмээр тастан хаяв. Бүсгүй тайван алхсаар монгол улсын ерөнхийлөгчийн өмнө ирснээ: Намайг Солонго гэдэг. Би та нарын ирээдүйгээс ирлээ. Миний тоглоогүй гэдгийг ойлгосон биз дээ. Одоо миний хэлснээр тэр бидний өмнө ирсэн хүмүүсийг надаа та нар авчир. Та нар надаас хаашаа ч зугтаж чадахгүй бөгөөд биднийг юугаар ч алж чадахгүй. Танай энэ үед хамгийн хүчтэй зэвсэг чинь цөмийн зэвсэг байсан байхаа. Тэр чинь ч бидэнд үйлчлэхгүй гэдгийг анхааруулчихъя. Бид нар бол та нарын бурхан л гэсэн үг. Та нарт 30-хан хоногийн хугацаа байгаа гэдгийг мартаж болохгүй шүү. За амжилт хүсье. Би өөрийнхөө онгоцондоо та нарыг хүлээж байх болно.

Гэж хэлээд эргээд онгоцруугаа алхалаа. Тэгснээ эргэж хараад: Хүмүүс та нарыг ийм аймхай гэж бодсонгүй шүү. Ирээдүйд бол арай л ингэж шээсээ гоожуулдаггүй болох юм байна даа, хахаха

Гэж инээсээр буцаж явлаа. Тэнд зогсох төрийн улирдлагууд болон бусад улсын элчин сайд нарын нилээд хэд нь айсандаа өмдөндөө шээсэн байжээ.

12-р хэсэг - Жасмина ба Солонго

2009 оны 11 сарын 26. Дэлхий тэр чигээрээ айдаст автлаа. Өчигдөр оройн монголын нийслэл Улаанбаатар хотод болсон явдал бүгдийг түгшээж байв. 14 цагийн алдад монголд нилээд хэдэн орны удирдлагууд иржээ. Харин Америк, Орос, Хятад зэрэг томоохон хүчирхэг орны удирдлагууд ирсэнгүй. Тэд харийн хүмүүсийг устгаж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байх ажээ. Харин энэ үеэр Сүхбаатарын талбай дээр буусан Мутантын онгоцноос нэг нь хөөрөн нислээ. Тэр онгоцны тавцан дээр Мутантын гүнж Солонгын шүтэн бишрэгч Жаран хөлт Жажа зогсоно. Түүний зорилго тэднээс урьдаж ирсэн хамгаалагч нарыг олж Хөх толбот хүнийг мэдэрч олж чадах өнөөх жижиг төхөөрөмжийг авах явдал байжээ. Жаран хөлт Жажа өөрийн энергиэр Хамгаалагч нарын энергийг мэдрэхээр зорьж байв. Харин Солонго гүнж хүмүүсийг айлган тоглох өөрийн тоглоомондоо анхаарлаа хандуулж төрийн удирдлагуудтай уулзахаар бэлдэж байв. Тэднийг холоос ажиглаж суусан Жасмина бусаддаа болгоомжтой байхыг анхааруулсан дохио өгөөд Хөх толбот хүнийг олох эрэлээ үргэлжлүүллээ. Түүний ойролцоо хөх толбот хүн байгааг төхөөрөмж нь хэдийн зааж эхэлжээ. Жасмина мутантуудад мэдэгдэхгүйгээр хөх толбот хүнийг нууцаар авч явахаар шийдсэн байв. Энэ үеэр Тулга хүү хичээлдээ очхоороо явж байлаа. Талбайн эргэн тойронд зам хаасан тул замын түгжээ хэтэрхий их болсон байлаа. Өчигдөр оройн явдлаас айсан зарим хүмүүс хотоос гарч явахаар хамаг зүйлээ ачин явж байхад зарим нэг нь ажил руугаа яаран явна. Хот тэр чигээрээ хөл хөдөлгөөнөөр дүүрэн байлаа. Тулгаа бушуухан их сургууль дээрээ очиж найзуудтайгаа өчигдөрийн зурагтаар харсан зүйлийнхээ талаар ярилцахыг хүснэ. Тэр өөрийг нь ямар нэгэн чухал зүйл сургууль дээр нь хүлээж байгааг төсөөлөх ч үгүй байв. Түүний сууж явсан автобус замын түгжрэлд ороод их удаан явж байлаа. Тулгаа гэрээсээ гараад бараг 3 цаг замд явсны эцэст сургууль дээрээ ирлээ. Найзууд нь тэнд хэдийнээ ирчихсэн ярилцаж зогсоно. Ихэнхи багш нар нь сургууль дээрээ ирээгүй болохоор энэ өдөр хичээл нь орохгүй болсон байв. Сургууль дээрээ ирсэн хүүхдүүд их л баатарлаг үйл хийсэн мэт өөрсдийгөө сэтгэж ам амандаа өчигдөрийн болсон үйл явдалын талаар ярилцана. Тулгаа найз нар дээрээ дөнгөж гүйн очтол тэдний хажууханд тэнгэрээс бууж ирэх мэт нэгэн үзэсгэлэнт бүсгүй дээрээс үсрэн бууж ирлээ. Тэр бүсгүй үнэхээр үзэсгэлэнтэй ажээ. Нарны гэрэл төөнөх мэт түүний гоо үзэсгэлэнг харсан бүгд харцаа салгаж чадахгүй гөлрөн зогсоцгооно. Зөөлөн салхи үлээн түүний тас хар үсийг намируулах нь улам ч дур булаам харагдуулана. Тэр үзэсгэлэнт бүсгүй гартаа барих нэгэн сонин төхөөрөмжийг барьсаар Тулгаа руу дөхөн ирлээ. Тулгаагийн хамаг бие нь хөшин, харцаа ч салгаж чадахгүй түүнрүү мэлрэн зогсоно. Яг тэр агшинд ямар нэгэн зүйл тэсрэх мэт чимээ гаран Тулгаагийн сургуулийн дээвэр дээр өчигдөр орой зурагтаар гарсан өнөөх бүсгүй нэгэн дагуулынхаа хамт хүрч ирэв. Солонго: хахаха, Цагаан хун Жасмина ингэж бид уулздаг байжээ. Би чамайг устгахын тулд энд ирлээ. Хорвоо дээр надаас илүү гоо үзэсгэлэнг би тэвчихгүй. Одоо энд чи бид хоёрын нэг нь үхэх болно.

Жасмина: Солонгоо чи хашраагүй л байна уу. Чи урьд нь надаас азтай амь мултарснаа мартаагүй биз дээ. Одоо чамайг энд тэр Шоргоолзон биет Артур чинь аварч чадахгүй. Миний замд садаа битгий болоорой. Өнөөдөр би чамтай тулалдахыг хүсэхгүй л байна шүү. Тэгээд ч чи намайг дийлэхгүй.

Солонго: Хэн нь дийлэхээ үзье л дээ.

Солонгоо өөрийн дагуулдаа дайрах дохио өглөө. Сургуулийн дээвэр дээрээс Солонгыг дагаж ирсэн дагуул нь үсрэн бууж ирээд Жасминагийн өмнө энергин илдээ гарган зогсолоо. Жасмина ч өөрийн энергин илдийг гарган байлдахдаа бэлдэн зогсов. Тэнд байсан хүмүүс бүгд зугтан холдлоо. Салхи улам хүчтэй үлээж эхлэх нь байлдаан ширүүн болохыг илтгэх мэт байх ажээ. Тулгаа хүү зугтсан ч нээх холдолгүй нэгэн машины ард очин тэднийг харлаа.

13-р хэсэг - Гоо үзэсгэлэн ба хүч чадал

Жасмина өөрийн энергин илдээ чанга атган урдаа байгаа дайснаа дайрахыг нь хүлээн зогсоно. Тэрээр өрсөлдөгч дайснаа хүчирхэг гэдгийг нь түүнээс ялгарч буй энергээр нь мэдэрч байлаа. Харин Солонго ямар нэгэн зүйл турших гэж байгаа мэт огт хөдлөлгүй ажиглан зогсож байлаа. Солонгын дагуул нь хувирч эхэллээ. Өмссөн хувцас нь урагдан тэрээр чанга орилсоор хагас хүн хагас царцаа болон хувирлаа. Түүнээс ялгарах энергин нь 3 дахин өсөж түүний биеийг тойрон улаан аура ялгарч эхлэв. Яг энэ агшинд Жасминагийн хөлийг ямар нэгэн зүйл туших шиг боллоо. Жасмина Солонго руу харвал тэрээр өөрийн нууц хөл туших аргаа хэрэглэж байгаа нь илт байв. Солонгын гарнаас хүний нүдэнд үл үзэгдэх нарийн энерги ялгаран гарч Жасминагийн хөлийг ороосон байв. Жасмина: Солонго чи ийм аргаар намайг дийлнэ гэж бодоо юу? Хэдийгээр чи бусад хүмүүсийг энэ аргаараа хөдөлгөөнгүй тушиж чадах ч намайг бол хэзээ ч чадахгүй. Эртхэн эндээс зугтсан чинь дээр шүү

Солонго: Би чамд өөрийн шинэ хүчийг удахгүй үзүүлэх болноо. Санаа зоволтгүй

Солонго өөрийн гарнаас гаргах энергийг агшин зуур сольж Жасминагийн хөлийг ороосон энергээ цахилгаан гүйдэл болгон хувиргав. Жасмина хүчтэй цахилгаанд цохиулан бие нь сулрах агшинд Солонгын дагуул энергин илдээ урдаа барин Жасминаг сүлбэхээр нүд ирмэхийн зуур үсрэн хүрч ирэв. Гэвч түүний илдийг Жасмина өөрийн илдээр хамгаалж амжив. Жасмина өөрөөсөө асар хүчтэй энерги гаргаснаар өөрийнх хөлийг ороосон Солонгын энергийг сарниулан устгаж Солонгын дагуулыг арагш үсэртэл нь энергээрээ цохив. Жасминагийн биеийг цагаан өнгийн гэрлэн бүрхүүл тойрон харагдах ба түүнээс маш хурц гэрэл цацарч байлаа. Жасминагийн гадуур хүмүүсээс далдлан өмссөн хувцас нь түүнээс ялгарах энергийг дийлэхгүй хэдэн хэсэг болон тасран агаарт хийсэв. Жасмина өөрийн жинхэнэ хувцастайгаа цагаан гэрэд өөрөөсөө цацруулан зогсох нь үнэхээр үзэсгэлэнтэй бөгөөд бишрэмээр байх ажээ. Тулга хүү түүнийг харан өөрийн эрхгүй Жасминад дурлаж байлаа. Солонгын дагуул нь буцан босч ирээд уурлан хашгирч Жасмина руу хурдлан гүйв. Гэвч Жасмина нүд харж амжихааргүй хурдаар түүний ард гаран зогслоо. Солонгын дагуулын бие нь толгойноосоо аваад салтаа хүртлээ яг голоороо хуваагдан аажмаар унав. Үүнийг харж байсан Солонго: Тэнэг амьтан. Цагаан хунгийн урдаас ийм болгоомжгүй гүйж байдаг. Одоо би өөрөө л Цагаан хунг устгах нь ээ

Гэж хэлээд хувирч эхлэв. Солонгын нуруунаас асар том эрвээхэйний далавч урган гарч, биеийг нь тойрон шар өнгийн гэрлэн бүрхүүл үүслээ. Мөн түүний нүдний хүүхэн хараа нь шар болон хувирав. Солонго одоо асар хүчтэй болсон нь илт мэдэгдэж байлаа. Түүний эргэн тойронд салхи үүсэн босч ойрхон байхын аргагүй хүчтэй энергийг цацруулж байв. Түүнийг хараад Жасмина: Солонго, чи овоо түвшин дээшилжээ. Урьд нь байснаасаа илүү хүчтэй болсон чинь мэдэгдэж байна. Гэхдээ л чи намайг дийлэх болоогүй. Хэрэв чи одоо эндээс зугтвал би чамайг тавьж явуулъя. Хэрвээ миний зөвлөгөөг авалгүй надруу дайрах юм бол би чамайг өршөөлгүй устгана гэдгийг анхааруулъя. Чи энд надад алуулахынхаа оронд аавдаа эрхлээд тэр шавьжнуудтайгаа байж байсан чинь дээр байлгүй дээ.

Солонго: Чи намайг басамжлах хэрэггүй. Энд үхэх нь би биш чи гэдгийг ойлгоогүй л байна уу?

Солонго агаарт эрвээхэй мэт хөнгөхөн нисэж сургуулийн дээвэр дээрээс дээшлэн хөөрөв. Тэгснээ гэнэт доошлон Жасмина руу энергин илдээ гарган бууны сум мэт хурдтай эрчлэн дайрлаа. Жасмина түүний дайралтыг энергин илдээрээ хаатал түүний зогсож байсан газарт хүчтэй тэсрэлт болж ойр орчимд нь байсан машинууд агаарт шидэгдлээ. Тулгаа бас агаарт шидэгдэн хол очиж уналаа. Азаар Тулгаа хүнд гэмтээгүй боловч хүчтэй нуруугаараа байшингын хана мөргөсөн тул хамаг бие нь даагдахын аргагүй болон өвдөж байлаа. Тулгаа хамаг хүчээ дайчилсаар тэндээс зугтааж гэрийн зүг яаравчлан явав. Жасмина Солонгын илдний дараа дараагйин цавчилтыг хааж байсан боловч хүчээр түүнийг дийлэхгүй нь илт байлаа. Солонгын илдний дайралт улам бүр ширүүсэн Жасмина хааж дийлэхээ больж эхэллээ. Солонго: Одоо чи миний хүчийг мэдэрсэн биз. Би сая 1 минудат чамруу 570 удаа дайрлаа. Харин чи үүнийг арай гэж л хааж байна шүү дээ. Тэгээд ч би бүх хүчээ гаргаагүй байна. Одоо чи намайг басамжилж хүчээ нууж байхын оронд хамаг хүчээ гаргаж байлдсан чинь дээр шүү. Чамайг цагаан хун болохыг би хармаар байна. Хэрэв чи одоо л цагаан хун болохгүй юм бол чи үхэх болно. Энэ миний хүчтэй дайралтуудын нэг шүү.

Ингэж хэлээд Солонго өөрийн биеэс гарах энергийг улам ч их болголоо. Түүний биеийг тойрсон шар өнгийн аура нь улам ч томров. Жасмина дотроо бодно: Би энэ хэвээрээ байвал ялагдах нь тодорхой боллоо. Одоо л өөрийн жинхэнэ хүчийг гаргах хэрэгтэй. Ууг нь би үүнийгээ ашиглахгүй гэж их хичээсэн юмсан. Одоо би хувирвал буцаж энгийн хэвэндээ орох гэж 7 хоног бараг болох байх. Гэхдээ одоо яая гэхэв надаа өр сонголт алга. Хурдхан шиг энэ Солонгоог устгачихаад нөгөө цугтаа ирсэн Жаран хөлт Жажа-г устгах хэрэгтэй.

Ингэж бодоод Жасмина Хамгаалагч нарийн нууц хүч болох Эцсийн хэлбэр рүүгээ шилжлээ. Жасминагийн биенээс төмөр далавч урган гарч духных нь голоос (гурав дахь нүдний байдаг газар) нэгэн гэрэлтдэг чулуу мэт зүйл гарч ирлээ. Тэр зүйл нь маш хүчтэй энергийг гарган Жасминагийн биеийн энергийг хэд дахин өсгөж өгөв. Түүний араас гарч ирсэн далавч нь биеийн энерги нь ихсэхтэй зэрэгцэн цагаан өнгөтэй болж хувирсаар яг жинхэнэ өдтэй далавч мэт боллоо. Жасмина яг л далавчтай бурхны элч мэт харагдах ажээ. Түүний биеэс цацрах цагаан өнгийн гэрэл нь улам ч хурц болж нүд гялбахаар болсон байв. Жасмина: Солонго одоо чамд аврал байхгүй. Энэ миний Эцсийн хэлбэр. Намайг энэ хэлбэрт оруулсны чинь төлөө би чамайг өршөөлгүй устгах болно.

Жасмина агаарт шувуу мэт нисэн дүүлж Солонго руу дайрлаа. Тэр хоёр агаарт өндөрт хөөрөн тулалдаж эхлэв. Тэдний илд зөрөлдөх тоолонд асар хүчтэй дэлбэрэх мэт чимээ гаран ойр орчимд нь байгаа үүл замхран холдож байв. Тэр хоёрын илднээс гарах энергийн үргэлжлэл нь газарт буухдаа аянга ниргэх мэт ойр орчмоо устгаж байв. Доор нь байсан хүмүүс тэднийг харан айж зугтах боловч зугтаагаад орсон байшин барилга нь тэдний илднээс гаран газарт бууж байгаа энергинд цохиулбал нуран унаж байв. Улаанбаатар хотын энд тэнд аянга буух мэт болж олон байшин барилга нуран, замууд эвдрэн хүмүүс үрэгдэж байлаа. Жасмина Солонго 2 хот руу нэг ойртон нэг холдон байлдсаар байв. Энэ үеэр Тулгааг ээж нь олж аваад хөдөө өвөөгийнх рүү очихоор машинаар авч явлаа.

14-р хэсэг - Алтан ураг

Тулгаа хүү ээжтэйгээ хамт Өвөрхангайд байдаг өвөөгийнх рүүгээ яаравчлан явлаа. Тулгаагын ээж: Миний хүүгийн бие нь яаж байна? Ээжийнхээ үгэнд ороод гэртээ байж байхгүй дээ. Ээж нь өглөө Ах, эгч, дүүтэй чинь ярьсан. Тэд бүгд сайн байна лээ. Гэрээсээ битгий хэд хоногтоо гараарай гэж захисан. Азаар Герман Япон хоёр энэ харийн хүмүүс очоогүй бололтой. Өвөө чинь над руу яриад чамайг яаралтай наашаа авчир гээд байна лээ. Бодвол санаа нь их зовсон байх.

Тулгаа юу ч хэлсэнгүй суудал дээрээ атиран явж байлаа. Түүний хамаг бие нь хөндүүрлэн өвдөж байсан ч тэр Жасмина, Солонго хоёрын тухай гүн бодолд орсон байв. Тэд хэдэн цаг машинаар явсны эцэст өвөөгийндөө ирлээ. Тулгаагын өвөө тэднийг тосон их л санаа нь зовсон шинжтэй зогсож байв. Өвөөгийнхөө гэрт ороод цай ууж суух зуур өвөө нь Тулгаа руу их л чухал харж сууснаа ээжийг нь гадагш гармагц: Тулгаа миний хүү, өвөө нь чамд нэгэн нууц зүйлийн талаар хэлэх гэсэн юм.

Гэж хэлээд гэрийнхээ хойморьт байгаа авдраа уудлав. Тулгаа их л гайхан: Юуны талаар вэ? Өвөө

Өвөө нь: Бид бол Чингис хааны алтан ургийн хүмүүс. Мөн нууц судрыг хамгаалж явдаг хүмүүс байгаа юм. Энэ талаар танай аав ээж хоёр чинь ч мэдэхгүй. Өвөөгийнх нь өвөө надаа хэлж байсан. Одоо би чамд үүнийг хэлж байгаа юм. Одоо цаг үе нь болсон байна. Энэ сударт яг манай энэ жаранд “тэнгэрээс хэдэн хүчирхэг хүмүүс ирч Алтан ургийн сонгогдсон залгамжлагчийг тэнгэр рүү авч явна” гэсэн байдаг юм. Өчигдөр орой хотод ирсэн хүмүүс тэд байх. Өвөө нь чамайг энэ сударт бичигдсэн сонгогдсон хүн гэдэгт итгэж байгаа. Учир нь чиний Хөх толбо одоог хүртэл арилаагүй, маш тод байгаа. Манай алтан ургийнхан дотроос чиний толбо л хамгийн тод нь. Тийм болохоор миний хүү бэлтгэлтэй байгаарай.

Тулгаа мэл гайхан: Өвөө та тоглоогүй биз дээ. Юун алтан ураг, юун Чингис хаан бэ. Та өвдөөгүй биз дээ?

Өвөө нь: Өвөөгийнх нь хэлсэн бүгд үнэн. Май энэ судрыг ав. Ээждээ битгий энэ талаар хэлээрэй. Энэ нууцыг хэдхэн хүн л мэдэж байх ёстой байдаг юм. Өвөөгөөс нь гадна өвөөгийнх нь дүү л энэ талаар мэдэж байгаа. Одоо чи мэдлээ. Удахгүй ахыг чинь Японоос ирэхээр ахад чинь хэлнэ. Нэг цаг үед хоёр хүн л мэдэж байх ёстой байдаг юм.

Гэж хэлээд өвөө нь Тулгаад нэгэн хуучин судар өглөө. Тулгаа түүнийг нээж үзвэл Уйгаржин монгол хэлээр бичсэн байв. Тулгаа: Өвөө тэгээд энэ судрыг чинь би авах юм уу? Хэрэв намайг тэр хүмүүс тэнгэр рүү аваад явчихвал энэ судар чинь үгүй болчихно биз дээ?

Өвөө нь: Надад дахиад нэг хуулбар байгаа. Наадахыг чинь өвөө нь эх судраас нь хуулж бичсэн юм. Чамайг үүнийг сайн уншиж судлаасай гэж хүссэн юм. Өвөө нь уншсан ч сайн ойлгохгүй юм байна лээ. Миний хүү л учрыг нь олох байх. За ээж чинь ирлээ. Ээждээ ч энэ талаар хэлж болохгүй шүү.

Тулгаа юу хэлэхээ мэдэхгүй дэмий л өнөөх судраа эргүүлэн тойруулан харж байлаа. Энэ үеэр ээж нь гаднаас орж ирээд тэдний яриа тасрав. Тулгаа ээждээ өнөөх судраа номын сангаас унших гэж авсан хичээлийнх нь ном гэж хэлээд судраа аваад гэрээс гарч уншихаар явав.

Жаран хөлт Жажа өөрийнхөө онгоцтой Оросын хилээр нэвтэрч Москва руу явлаа. Тэрээр Солонгын даалгавараар дуудахад нь ирээгүй улсын тэргүүнүүдийг шийтгэхээр явж байлаа. Оросын тал түүний онгоцыг хүнгүй хэсэгт орж ирэхыг хүлээж байв. Тэд цөмийн зэвсэг ашиглаж харийн хүмүүсийг устгана гэж төлөвлөсөн байлаа. Оростой Америкууд хамтарсан ба Жаран хөлт Жажа-гийн онгоцыг хиймэл дагуулаар хянуур ажиглаж, үйлдэл болгоныг нь мэдээлж байв.

15-р хэсэг - Хөх толбот хүүг олсон нь

Жаран хөлт Жажагийн онгоц Оросын нэгэн хүнгүй зэлүүд хэсэг рүү орч ирлээ. Үүнийг хүлээж байсан Оросын удирдлагууд Цөмийн зэвсэг ашиглан устгах тушаал буулгав. 10 км орчмыг хамарсан асар хүчтэй дэлбэрэлт болж Оросууд харийн хүмүүсийг устгасан гэдэгтээ итгэн баярлаж нэг нэгэндээ баяр хүргэж байв. Гэтэл хэсэгхэн хормын дараа хиймэл дагуулаас дүрс ирлээ. Тэр дүрсэн дээр Жаран хөлт Жажагийн онгоц ажиг ч үгүй уригшилж байгаа нь харагдав. Оросууд сандралдан бүх сөнөөгч онгоцоо хөөргөх болов. Мөн ойролцоо байгаа америкийн бүх усан флотоос сөнөөгч онгоцууд нь хөөрөв. Орос Америкийн хамтарсан 300 гаруй сөнөөгч онгоц Жаран хөлт Жажагийн онгоцыг устгахаар хүрэлцэн ирлээ. Жаран хөлт Жажа онгоцныхоо тавцан дээр ил гаран зогсож бахдалтайгаар инээн зогсоно. 300 гаруй сөнөөгч онгоцууд байдаг бүх зэвсэгээрээ түүнийг оносон ч Жаран хөлт Жажа юу ч болоогүй мэт зогссоор л байх ажээ. Түүнийг тойрон ямар нэгэн нууцлаг хамгаалалт байгаа нь илт байлаа. Ямар ч хүчтэй зүйлээр түүнийг оносон ч түүний биед огт хүрч чадахгүй байв. Ядаж өмссөн хувцасыг нь ч цоолохгүй байгаа нь хүмүүст ямарч ялах боломж байхгүй гэдгийг харуулж байлаа. Жаран хөлт Жажа хэсэг инээж зогссоноо хувирч эхлэв. Түүний хоёр гарын доороос нь нэмж дахин 6 гар урган гарч ирж бие нь сунан 3 метр орчим боллоо. Тэр өөрийнхөө нийт найман гартаа энергин илд барин зогсох нь түүнийг хариу дайралт хийх гэж буйг илтгэж байлаа. Сөнөөгч онгоцуудыг буцах тушаал буулгасан ч Жаран хөлт Жажа тэднийг эргэж амжихаас нь өмнө ганцхан секундын дотор бүх онгоцыг голоор нь зүсэн хуваав. Жаран хөлт Жажа онгоцныхоо тавцанаас хөдлөөгүй боловч гарнууддаа барьсан энергин илднээсээ ямар нэгэн нууцлаг зүйл гаргаж сөнөөгч онгоцнуудыг устгасан байв. Жаран хөлт Жажа тэр чигээрээ явсаар Москва хотод очиж хүмүүсийг хайр найргүй хядаж эхэллээ. Мөн Оросын төрийн удирдлагуудыг сайн дураараа ирж бууж өгөхийг шаардаж байв. Оросын цэрэг цагдаа нар түүний дагуулууд болон түүн рүү дэмий л хий галлана. Москва хот тэр чигээрээ айдаст автлаа.

Жасмина Солонго хоёр Тулгааг явснаас хойш нэг их удаан байлдсангүй. Шоргоолзон биет Артур ирж Солонгыг аварсанаар тулаан өндөрлөжээ. Жасмина багагүй хүчээ алдсан байсан тул Шоргоолзон биет Артуртай байлдаж эрсдэл хүлээхээс татгалзан зугтжээ. Солонго нилээн их шархадсан ба түүний хамаг хүч нь буурсан байлаа. Харин Жасмина Шоргоолзон биет Артуртай байлдах үедээ нэг хүндэвтэр шарх олсон байв. Шоргоолзон биет Артур саран дээрх хаалгыг манаж байх үүрэгтэй байсан боловч Солонгод санаа нь зовж араас нь ирсэн нь яг цагаа олсон байжээ. Солонгын үлдсэн нэг дагуул нь Солонгыг эмчлэн түүнтэй цуг Шоргоолзон биет Артурын онгоц руу шилжин очжээ. Шоргоолзон биет Артур бусад хамгаалагч нарыг олж тэднээс өнөөх Хөх толбот хүнийг олох төхөөрөмжийг авахаар яаравчлан эрэлд гарлаа. Харин Жасмина Амараа Ганбат хоёрын багийг яаралтай ирэхийг тушаав. Жасмина сонгогдсон Хөх толбот хүүг олсон ч Солонгоос болж түүнийг алдсан байлаа. Түүний мэдрэгч төхөөрөмжин дээрх гэрлэн дохио нь маш тод байсан тул Жасмина тэдний авч явах ёстой хөх толбот хүн бол Тулга гэдэгт эргэлзэхгүй болсон байв. Харин түүнийг хаашаа явсныг Жасмина мэдэхгүй байлаа. Жасминагийн мэдрэгч дээр Тулгаагийн дохио нэгэнт алга болсон байв.

2009 оны 12 сарын 9. Жасмина Солонго хоёрын тулаанаас хойш нилээд хэдэн хоног өнгөрчээ. Жасмина Улаанбаатарт үлдэж Тулгааг буцаж ирэхийг нь хүлээж байлаа. Харин Амараа Ганбат хоёрын багийг хөдөө орон нутгаар хайлгаж эхэлжээ. Нэгэнт мутантууд бас ирсэн тул тэд хөх толбот хүүг олмогц яаравчлан буцахыг хичээж байв. Аль нэг баг нь хэрэв олох юм бол бусддаа дохио өгч өөрсдийн онгоц дээрээ цугларахаар төлөвлөжээ. Хайгуулын бүх л багууд өөрсдийн энергээ чадах хирээрээ нууж байлаа. Учир нь Шоргоолзон биет Артур тэднийг хайж байгааг тэд бүгд мэдэж байв. Болдоогоор ахлуулсан хамгаалагчдын баг Тулгаагийн байгаа байрлалд тун ойрхон ирсэн байлаа. Тэдний мэдрэгч Тулгаагийн биеийн энергийг мэдрээд эхэлсэн байв. Оюунаа: Хөөх, манай мэдрэгч дээр дохио гараад ирлээ. Ашгүй дээ. Ингэж нэг юм олдог байжээ. Хурдлаарай хурдлаарай

Гэж хэлээд Тулгаагийн байгаа зүг рүү гүйв. Болд Борис хоёр араас нь явлаа. Тулгаа өвөөгийнхөө хонийг хариулан гэрээсээ жоохон хол явж байв. Гэтэл нэгэн охин уулын орой дээрээс хурдлан гүйж ирэв. Тэр охин хар эрчээрээ гүйсээр Тулгаа руу үсрэн ирж дэврэн Тулгааг дараад унагаачихав. Оюунаа: Ашгүй нэг юм ингэж олдог байжээ. Би чамайг түрүүлж олсон доо.

Гэж Тулгааг тэврэж унагаасан хэвээрээ хэлэв. Тулгаа юу хэлэхээ мэдэхгүй шок-нд орон дэмий л гайхан Оюунааг харна.

16-р хэсэг - Хөх толботыг алдав

Оюунаа: Би түрүүлж олсон доо. Би Жасминаагаас ч илүү мундаг юмаа. Хүн төрөлхтөний аврагчийг хамгийн түрүүнд олсон хүн нь би боллоо. Ямар гоё юм бэ? Ямар гоё юм бэ?

Оюунаа баярласандаа Тулгаагын дээр нь суучихсан чанга дэвэрсэн хэвээрээ ярьж гарав. Тулгаа хэсэг зуур шок-нд орон дуугуй байснаа сүүлд нь амьсгаа нь боогдож: Уучлаарай би амьсгалж чадахгүй боллоо. Та бас миний дээрээс буухгүй юм уу?

Оюунаа гэнэт ухаан орон тулгаагын дээрээс холдож: Өө уучлаарай, би харин таныг олсондоо сэтгэл хөдлөөд... Тэгээд л...

Гэснээ Тулгааг харснаа гэнэт царай нь хувиран өөрийн хайгч төхөөрөмж рүүгээ дахин харж Тулгаа руу дахин харж чиглүүлж янз янзаар оролдож эхлэв. Тэгснээ Оюунаа: Хөөе энд чамаас өөр хүн байхгүй биз? Би энд хүн төрөлхтний аврагчийг хайж байна. Чи жоохон холд доо.

Гээд Тулгааг холдуулж байсан газар нь төхөөрөмжөө аваачтал Тулгаагын зүг рүү дахин зааж байв. Оюунаа их л урамгүйгээр: Манай хүн төрөлхтнийг аврах аврагч чи юм байх даа. Би ууг нь их л сайхан том биетэй, хүчирхэг залуу байгаа гэж бодож байсан юмсан.

Энэ үеэр Болдоо Борис хоёр Оюунаагийн араас гүйсээр хүрч ирэв. Болдоо: Оюунаа чи олсон уу? Яав?

Оюунаа: Олсоон. Бидний хайж байгаа аврагч маань энэ жаал хүү юм шиг байна

Гэж их л урамгүйхэн хариулав. Тулгаа: Уучлаарай, та нар юун аврагчийн талаар яриад байгаа юм бэ? Би аврагч биш шүү дээ.

Болд Оюунаагаас төхөөрөмжийг нь авч Тулгаа руу дөхөн ирж ажигласнаа: За бид зааврын дагуу аврагчийг оллоо. Одоо бусаддаа дохио өгч хурдан онгоц руугаа энэ хүүг аван буцъя

Гэж хэлээд Тулгааг өрөөсөн гараараа өргөж сугандаа хавчуулаад онгоцоо нуусан зүг рүү яаравчлан хөдөллөө. Тулгаа байдаг чадлаараа авраарай гэж орилох боловч түүнийг хэн нь ч тоохгүй маш хурдтай уул хадан дээгүүр харайн явж байв. Тулгаа тун удалгүй ухаан алдлаа.

Гэтэл энэ үеэр Шоргоолзон биет Артур тэдний энергийг мэдэрчээ. Тэгээд өөрийнхөө онгоцыг тэдний зүг хамаг хурдаар нь хөдөлгөв. 2-хон мунитын дараа гэхэд Шоргоолзон биет Артур тэднийг гүйцэж ирээд тэдний өмнө энергин илдээ барьсаар үсрэн бууж ирэв. Болдоо Борис Оюунаа гурав зог тусан зогсож урдаа зогсох хүчирхэг Мутантыг харлаа. Шоргоолзон биет Артур шавьжин хэлбэртээ саяхан хагас шилжсэн нь илт байлаа. Түүний биений энд тэнд нь дүүрэн шарх байх ба хэвлийн тус газраа нилээн гүн шарх авсан нь Цагаан хун Жасминагийн илдний мөр гэдэг нь тодорхой байв. Болдоо: Оюунаа Борис, та 2 байдаг бүх чадлаараа тулалдах хэрэгтэй. Бид аврагчийг яагаад ч Мутантуудад алдаж болохгүй. Та 2 хурдан Эцсийн хэлбэртээ шилж

Гэж хэлээд Болдоо хувирч эхэллээ. Болдын духных нь голоос гэрэлтдэг чулуу мэт зүйл гарч ирлээ. Мөн хоёр гар нь үл ялиг сунаж түүний биеийг тойрон улаан өнгийн аура ялгарч эхлэв. Оюунаа мөн өөрийн духны голоос гэрэлтдэг чулуу гарган ногоон өнгийн аура гаргав. Борисын амнаас 2 том соёо хэлбэрийн төмөр гарч ирэн духан дээр нь гэрэлтдэг чулуу мөн үүслээ. Түүний биенээс бор өнгийн аура ялгарах ажээ. Шоргоолзон биет Артурын хоёр туслах нь түүний араас үсрэн бууж ирэв. Нэг туслах нь: Артур эзэнтэн минь, та энд тулалдах хэрэггүй. Бид хоёр эднийг дуусгачихъя. Та хүчээ гамнах хэрэгтэй. Цагаан хун амьд байгаа гэдгийг мартаж болохгүй.

Гэж хэлээд Шоргоолзон биет Артурын өмнөөс Болдоо Борис Оюунаа гурав руу дайран хүрч ирлээ. Болдоо эхний ирсэн Артурын туслахтай ганцаараа тулалдаж эхлэв. Харин нөгөө туслах руу Борис тосон дайрлаа. Яг энэ үеэр Оюунаа өөрийн нууц ховсдох аргыг хэрэглэн Артурын хоёр дахь туслахыг өөрийн хуурамч үзэгдэлд орууллаа. Артурын хоёр дахь туслахын нүд нь юм харахаа байж хав харанхуйд орсон юм шиг болов. Энэ үеэр нь Борис энергин илдээрээ түүний толгойг тасдахаар дайрах мөчид Артурын хоёр дахь туслах нь өөрийгөө тойруулан хамгаалалтын бүрхүүл үүсгэж Борисын дайралтыг хаалаа. Шоргоолзон биет Артур Оюунааг харж дотроо бодно: энэ хамгаалагч охин их ховор чадвартай юмаа. Могойн ховсдох аргыг эзэмшсэн байна. Гэхдээ одоохондоо зөвхөн харааг нь ховсдож алга болгож. Энэ аргыг дээд түвшинд нь хүргэвэл өрсөлдөгчөө хөшөө мэт хөдөлгөөнгүй болгож, ухааныг нь балартуулдаг гэж сонссон. Энэ охиныг эртхэн устгасан нь дээр байх. Дараа нь Цагаан хун шиг бидэнд гай болвол хэцүүдэнэ.

Шоргоолзон биет Артурын 2 дахь туслахын гаргасан хамгаалалтын бүрхүүлийг Борисын энергин илд цоолж дийлэхгүй байв. Борис хэд хэдэн удаа хамаг хүчээрээ цавчсан боловч бүтэлгүйтэв. Оюунаа өөрийн гарнаас төмөр могой мэт зүйл гарган энергин бүрхүүлийг нь ороож аврага могой хоолоо барьж байгаа мэт хүчтэй базснаар энергин хамгаалалтыг хагалав. Энэ боломжийг нь Борис ашиглан Артурын 2 дахь туслахыг устгах гэтэл Шоргоолзон биет Артур Борисын биеийг голоор нь хувааж орхив. Оюунаа төмөр могойгоороо Артурыг ороохыг оролдсон боловч Артур түүнийг нь хэдэн хэсэг болгон хуваагаад цаашаа Болдоо руу дайрлаа. Болдоо өөрийн бүх л хүчээ гарган Артурын эхний цохилтыг хамгаалж чадсан ч хоёр дахь цавчилтыг нь хамгаалж амжилгүй үхлийн цохилт авлаа. Оюунаа байдал биш болсныг мэдээд өөрийн хиймэл дүрсийг үлдээж газар доогуур нүх ухан зугтаав. Артур ухаан алдсан Тулгааг харснаа туслахдаа: Энэ жаалыг Солонгод аваачиж өг. Хамгаалагч нарын хайж байгаа өнөөх Хөх толбот мөн бололтой.

17-р хэсэг - Ирээдүйн тухай
Тулгаа сэрээд хартал зөөлөн салхи сэвшин үлээсэн, нарны туяа дулааханаар ээсэн, өнгө өнгийн цэцэгсээр дүүрэн гайхалтай сайхан байгалтай газарт маш зөөлхөн хэсэг өвсөн дээр хэвтэж байв. Тулгаа дотроо бодно: Хөөх энэ яасан сайхан газар вэ? Би яагаад энд байдаг билээ... Үхээд диваажинд ирчихсэн байгаа юм болов уу? Диваажин гэж ийм л байдаг байх даа.... Ингэхэд сүүлд юу боллоо... аан тийм, тэр охин надруу учиргүй гүйж ирснээ дараад унагаачихсан. Дараа нь түүний араас хоёр залуу ирээд... тэгснээ нэг нь намайг сугандаа хавчуулаад аймаар хурдтай өндөр өндөр үсрэн уул хадан дээгүүр явж эхэлсэн. Тэгээд би айсандаа ухаан балартсан... цааш нь юу ч санадаггүй ээ. Тэгээд л үхчихсэн юм болов уу? Үхсэн гэж бодохоор хайран л юм. Дахиж гэрийнхэнтэйгээ уулзаж чадахгүй нь дээ...

Гэж бодоо хэвтэж байтал Тулгаагаас 5 метр орчмын зайнд агаар ярагдах мэт болон нэгэн хаалга шиг зүйл гарч ирээд онгойв. Тэр хаалганаас өнөөх зурагтаар гарч байсан гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүй орж ирэв. Солонго Тулгаагын дэргэд хүрч ирээд гараа дохитол доор нь байсан өвс ярагдан доороос нь нэгэн сандал мэт модон зүйл гарч ирлээ. Солонго сандал дээр тухлан суугаад Тулга руу их л чухал харна. Тэгснээ Болдоос авсан Хөх толботыг мэдрэгч төхөөрөмжийг Тулгаа руу чиглүүлэн харснаа буцаагаад далд хийв. Чимээгүй хэсэг Тулгааг харж сууснаа Солонго: Чи дэлхийн аврагч юм уу? Хүмүүсийн аврагч юм уу?

Гэж их л хөндий хүйтэн өнгөөр асуув. Тулгаа Солонго руу бараг шок-нд орон гөлрөн харж байснаа гэнэт ухаан орж сандран: ү-үгүй ээ. Б-би биш ш дээ. Та нар хүн андуураад байх шиг байнаа... Н-надаа ямарч тийм аврах чадал байхгүй шдээ. Ингэхэд би үхээгүй байсан юм уу. Та намайг тавиад явуулчих тэгэх үү? Би гэртээ харимаар байна.

Солонго: Үгүй ээ, чамайг тавьж явуулж чадахгүй. Би чамайг бидний дайсан эсвэл аврагч гэдгийн алийг нь ч мэдэхгүй байна. Аврагч бол би чамд туслана. Дайсан бол би чамайг өөрийнхөө гараар устгах болно. Тийм болохоор чи миний хэлсэн бүгдэд үнэн зөв хариулах ёстой ойлгов уу?

Тулгаа: З-за ойлголлоо.

Солонго: ... Чиний мэдэхгүй байх чинь аргагүй байх. Чамайг ойлгож байна. Гэхдээ чи бол сонгогдсон хүн. Чамайг эхлээд олсон тэр Хамгаалагчид чамд юу гэж хэлсэн? Чамайг Мутантуудыг устгахад хэрэгтэй гэсэн үү? Эсвэл дэлхийн байгалийн тэнцвэрийг буцаан сэргээхэд хэрэгтэй гэсэн үү?

Тулгаа: Хамгаалагчид гэж хэн юм бэ? Би тийм хүмүүсийг мэдэхгүй шдээ.

Солонго: Чамайг аваад явж байсан хүмүүс. Тэд чамд юу юу хэлсэн. Чи бүгдийг нь надаа үнэн зөвөөр нь хэлээрэй. Хэрэв худал хэлвэл би чамайг өөрийн гараар устгах болно шүү.

Тулгаа их л сандран: Ү-үгүй ээ, би бүгдийг нь хэлье. Та намайг алах хэрэггүй. Тэр охин над дээр гүйж ирээд намайг олсон гэж баахан баярлаж байснаа дараа нь надруу наад сонин төхөөрөмжийг чинь чиглүүлж харж байгаад чи аврагч мөн үү энэ тэр гээд л байсан. Тэгж байтал араас нь өөр 2 залуу ирээд нэг нь бид зааврын дагуу аврагчийг оллоо одоо хурдан бусаддаа дохио өгөөд буцъя гэж хэлсэн. Тэгээд л намайг сугандаа хавчуулаад өндөр өндөр үсрээд яваад эхэлсэн. Би айсандаа ухаан алдсан... тэгээд л энд байна. Би өөр юу ч мэдэхгүй ээ.

Солонго Тулгаа руу хэсэг дуугуй ажиглан дотроо бодно: Тэгэхээр бусаддаа дохио өгөөд явж байсан юм биз дээ. Тэгвэл бусад хамгаалагчид удахгүй ирнэ гэсэн үг. Цагаан хун ч ирнэ байх. Артурын шарх бүрэн эдгээгүй. Жажа хол байгаа. Би бол одоо тулалдаж яагаад ч чадахгүй. Цагаан хунтай цуг хоёр А зэрэглэлийн хамгаалагч байгаа. Тэгэхээр байдал муугаар эргэж болзошгүй. Артурын шарх хөнгөн ч гэсэн сүүлийн тулаанд хүчээ багагүй гаргасан болохоор хүч нь суларсан нь ойлгомжтой. Жажа-д ирэх тушаал өгсөн нь сайн болж.

Тулгаа: Тэр хамгаалагч гээд байгаа хүмүүс тэгээд яасан юм бэ?

Солонго: Тэд бүгд үхсэн. Чи ирээдүй рүү явах болсон гэдгээ мэдэж байна уу? Бэлтгэлтэй бай удахгүй бид хөдөлнө. Ирээдүйд юу болсоныг мэдмээр байна уу?

Тулгаа: Би ирээдүй рүү явнаа? Яагаад заавал би явах ёстой юм бэ? Та намайг явуулчих л даа. Би явмааргүй байна. Надаа ямар ч онцгой зүйл байхгүй шдээ.

Солонго: Жаал минь чи битгий охин шиг маяглаад бай. Чамд онцгой зүйл байгаа эсэхийг би ч мэдэхгүй. Гэхдээ чи сонс. Ирээдүйд дэлхий сөнөх гэж байгаа. Амьд байгаль устан үгүй болсон. Хүмүүс 2 хэсэг болон хуваагдсан. Нэг нь бид буюу Мутантууд. Нөгөө хэсэг нь тэр хамгаалагчид буюу золгүй хүмүүс. Хамгаалагч нар нь золгүй хүмүүсийн үүсгэн буй болгосон хагас хүн хагас роботууд. Тэд биднийг устгахыг зорьдог. Харин бид тэднийг. Харин чи бол тэр золгүй хүмүүсийн олсон аврагч. Чамайг ирээдүйд очиж хүмүүсийг аврана гэж тэд итгэж байгаа. Чамд ямар онцгой зүйл байгааг бид эхлээд судлах болно. Чамайг бид золгүй хүмүүсийн гарт өгөхийг хүсэхгүй байна. Магадгүй чи байгаль дэлхийг аврах чадалтай бол бидэнд ч гэсэн хэрэгтэй. Мутантууд бид ч гэсэн устан үгүй болж буй байгалиа аврахыг хүсдэг. Хэрвээ чамд биднийг устгах ямар нэгэн хүч байвал чамайг би өөрийн гараар устгах болно. Ойлгов уу?

Тулгаа дотроо бодно: Өвөөгийн хэлсэн үнэн байжээ... Би тэнгэр рүү биш, ирээдүй рүү явах ёстой юм байна. Гэвч би тэнд очоод яг юу хийх ёстой юм болоо? Надаа онцгойлоод байх зүйл миний энэ хөх толбоноос өөр зүйл байхгүй шдээ. Би бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Тулгаа: Ирээдүйд дэлхий яагаад сөнө х гээд байгаа юм бэ?

Солонго Тулгаа руу хэсэг дуугүй харж сууснаа: Одоогийн хүмүүс та нарын байгальтайгаа буруу харьцаж байснаас болж ирээдүйд ямар ч үнэтэй технологи ашигласан байгаль дахин сэргэхээргүй болсон. Амьд үлдэхийн тулд зарим хүмүүс шавьжны ДНК өртөө хольсноор шинэ хүн буюу Мутантууд бий болсон. Харин үлдсэн хүмүүс Мутантууд бидэнтэй тэрсэлдэж биднийг ямар ч шалтгаангүйгээр устгах болсноос Мутант хүн хоёрын дунд дуусашгүй дайн дэгдсэн юм. Одоо бол Мутантууд бид ялж байгаа. Хэсэг энергин хамгаалалтын доор зөөхөн тооны хүн үлдсэн. Харин бид өсөн үржиж буй хүн төрөлхтний шинэ үе болсон. Чи тэгэхээр бидний талд орсон нь дээр дээ.

Тулгаа: Би одоо хаана байгаа юм бэ? Ирээдүйд очсон байгаа юм уу?

Солонго: Чи манай онгоцон дотор байгаа. Энэ бол жирийн л нэг онгоцны өрөө.Чамд жинхэнэ төрхийг нь харуулъя л даа.

Гэснээ: компьютер хиймэл орчныг унтраа гэж хэлэв. Гэтэл нөгөө сайхан байгаль агшин зуур байхгүй болон төмөр хана шал таазтай жижигхэн өрөө болон хувирав.

Category: Зохиол | Views: 896 | Added by: Danzii | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 3
3 Diamond   (2009-10-29 8:08 PM)
he he 3 dahiig ni yu gediin triple ha ha ha biggrin ene bol gaiham shig!!!!!!

2 badrakh   (2009-10-26 4:55 PM)
second biggrin

1 AQUA   (2009-10-23 4:50 PM)
First hehe smile

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга