"Хөх толбо" Монголын Зөгнөлт зохиол 1- 10 хэсэг - 23 October 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Баасан, 2016-12-09
Main » 2009 » 10-р сар » 23 » "Хөх толбо" Монголын Зөгнөлт зохиол 1- 10 хэсэг
3:04 PM
"Хөх толбо" Монголын Зөгнөлт зохиол 1- 10 хэсэг

1-р хэсэг - Эхлэл

МЭ 5009 он

Дэлхийн цаг уурын өөрчлөлт нэмэгдсэнээр байгаль экологийн тэнцвэр алдагдан ихэнхи ургамал, амьдат устан үгүй болж, хүн төрөлхтөн мөхлийн ирмэг дээр иржээ.

Хүмүүсийн зарим нь амьд үлдэхийн тулд өөрсдийн ДНК-д хамгийн дасан зохицох чадвартай шавжнуудын ДНК-г хольсноор шинэ Мутант хүмүүс бий болжээ. Эдгээр мутантууд нь сүйрэн буй байгальд дасан зохицож амьдрах чадвар өндөр боловч мутацид орсон шавжныхаа зан чанарыг өвлөснөөр маш харгис хэрцгий араатанууд болон хувирав. Тэд жирийн хүмүүсийг болон өөрсдийгөө барьж идэх ба газар доор нүхэнд амьдарна. Хэдийгээр тэд шавжтай төстэй зан авир гаргадаг ч гэсэн хүнээс үүсэн гарсан тул сэтгэн бодох чадвар өндөр бөгөөд цаашид өөрсдийн хаанчлалыг дэлхийд тогтоохын тулд нэгдмэл нэг засаглалыг байгуулжээ.

Харин мутацид ороогүй үлдсэн хүмүүсийн хувьд дэлхий дээр цаашид оршин тогтнох туйлын хэцүү болж байлаа. Нэг талаас байгаль устан үгүй болж байгаагаас тэд өөрсдийн амьдрах орчныг хиймэлээр бүрдүүлэхийн тулд маш их хөдөлмөр мөн маш өндөр зардалтай технилоги ашиглах шаардлагатай болсон ба нөгөө талаас мутантуудын заналхийлэл хурцаар тавигдах болжээ. Хүн мутант 2 сүүлийн 2000 гаруй жилийн турш тасралтгүй ширүүн байлдаж байгаа ба тэд нэг нэгнийгээ маш ихээр үзэн ядах болжээ.

Мутантууд бүгдээрээ жирийн хүнтэй харьцуулбал маш хүчирхэг ба мутацид орсон шавжныхаа нууцлаг чадваруудыг агуулахаас гадна тэр шавжиндаа хувирах чадвартай. Жишээлбэл аалзтай мутацид орсон бол аалзтай адил шүлс ялгаруулах ба бүтэн шавж хэлбэртээ шилжсэн тохиолдолд яг л хүнтэй адил том биетэй аалз болон хувирна. Энэ үедээ тэд маш хэрцгий догшин мөн хүчирхэг болдог. Хүмүүс мутантуудтай байлдахын тулд тусгай цэргүүдийг гаргасан. Эдгээр цэргүүдийг хамгаалагчид гэх ба тэдгээр нь хагас хүн, хагас робот буюу кейборгууд бөгөөд хүнтэй адилхан сэтгэл хөдлөлтэй, өвдөлтийг мэдрэх мэдрэмжтэй , сэтгэн бодох чадвартай боловч үр удмаа үлдээх чадваргүй, хөгшрөхгүй үүрд залуугаараа байдаг. Хамгаалагчид нь нэг үе хүмүүс байсан бөгөөд өөрсдийн хүсэлтээр хүмүүсийг мутантуудаас хамгаалахын тулд өөрсдийн биеэ золиослогчид юм.

Хүмүүс дэлхийг хуучин хэвэнд нь оруулахыг маш ихээр хүсэх бөгөөд дэлхийн амьдралын энергийн (нөхөн сэргээх эрчим хүч) талаар сүүлийн 2500 гаруй жилийн туршид уйгагүй судлаж байлаа. Тэд өөрсдийн судалгааны дүнд амьдралын энерги нь 4-н элементийн (гал, ус, газар, салхи) дундаас үүсэх ба эдгээр 4-н элементийг холбогч нууцлаг нэгэн 5 дахь элемент байдгийг илрүүлсэн юм. 5 дахь элементийн талаар нэгэн эртний нууц сударт өгүүлсэн байдаг ба тэр судрыг олж авахын тулд 500-аад жил дэлхий даяар хайж байлаа. Мутантууд ч зүгээр байсангүй. Тэд ч бас судрыг олж устгахыг зорьж байв. Гагцхүү 5009 оны 8 сарын 20-нд дэлхийн хойд туйлын гүнээс эртний байгууламж олдсоноор энэхүү түүх эхэлнэ.

Эртний байгууламж

МЭ 5009 оны 8 сарын 20-н.

Хойд туйлын мөсний хайлалтыг зогсоохоор ажиллаж байсан ST-18 баг мөсний доор 200 метрийн орчим гүнд нэгэн пирамид хэлбэрийн байгууламж байгааг илрүүлсэн тухай мэдээлэл HT-5 хотын удирдлагад ирлээ. Хотын дарга яаравчлан хуралдааны танхимд зөвлөхүүдийг цугларахыг тушаалаа. 10 минутын дараа зөвлөлийн 20 гишүүн хурлын дугуй ширээний ард цугларсан бөгөөд тэдний урд шалнаас тааз хүрсэн өндөртэй 5 метр орчим дэлгэцэн дээр хүмүүсийн засаглалын удирдлага болох 76-н парламентын гишүүдийн дүр төрх гарсан нь хурал эхлэхэд бэлэн болсныг илтгэнэ.

Парламентын гишүүд нь бүгд нэгэн цагт суут удирдагчид байгаад үхсэн хүмүүс бөгөөд одоо тэдний уураг тархийг хиймэлээр сэргээн хиймэл тархи болгосон юм. Эдгээр хиймэл тархиуд нь өөрсдийн амьд байсан шигээ юмыг сэтгэн бодож чадах ба бөгөөд хувийн ашиг сонирхол гэж огт байхгүй юм.

Хотын дарга туслах дэлгэцэн дээр ST-18 багаас явуулсан мэдээллийг гаргахыг хүслээ. Дэлгэцэн дээр мөсөн доор 200 метрийн гүнд байрлах 57 орчим метрийн өндөртэй пирамид хэлбэрийн байгууламжийн зураг тодрон гарах ба ST-18 багийн байгууламжийн талаархи дуут мэдээлэл сонсогдоно. Тэд хэлэхдээ:

Бид энэ байгууламжийг судлуулахаар Spy-4 роботыг орууллаа. Spy-4 ийн мэдээллээр энэ байгууламж нь МЭӨ 25000 орчим жилийн тэртээ баригдсан бөгөөд орох хаалга нь одоогоор олдоогүй байна. Мөн Пирамидын эргэн тойронд эртний санскрит хэлээр бичсэн бичээсүүд олдлоо. Бид энэ бичээсүүдийн зургийг та бүхэнд удахгүй бүрэн хэмжээгээр нь явуулъя.

Хотын шинжлэх ухааны хэлтэсийн дарга дэлгэц рүү дөхөн байгууламжийн дүрсийг хянуур ажиглана. Хотын дарга Парламентын гишүүд рүү хандан:

Бид энэ мэдээг нууцлалын дээд түвшинд оруулсан. Одоогоор биднээс өөр хүн мэдээгүй байгаа. Би бодохдоо Мутантууд энэ байгууламжийн талаар мэдвэл хамаг хүчээ явуулах байх гэж бодож байна. Бид яавал дээр вэ?

Парламентын гишүүд хэсэг зөвлөлдснөө:

Нууцлалын дээд түвшинд оруулсан чинь тун сайн хэрэг. Танай хот энэ эртний байгууламжтай хамгийн ойр тул танайхаас яаралтай 10-иад шилдэг Хамгаалагчидаа тийшээ илгээ. Бид юуны түрүүнд энэ байгууламжийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Мөн шаардлагатай тооны мэргэжилтнээ илгээж яаралтай нарийн шинжилгээ хийгтүн. Та нар тийшээ жижиг тээвэрлэгч онгоцоор л очих хэрэгтэй. Хэрэв том онгоц хөдөлгөвөл мутантуудын анхааралыг татаж мэднэ. Ийм учир 3-с дээшгүй онгоц л илгээх ёстой шүү!

Дэлгэцэн дээрхи байгууламжийн зургийг ажиглаж байсан Шинжлэх ухааны хэлтсийн дарга:

Энэ судалгааны ангид би өөрийн биеэр явъя. Манайд эртний байгууламжийн 2 мэргэжилтэн байгаа. Тэднийг л аваад явахад болох байх. Тэгээд 10 Хамгаалагчидтай нийлбэл нийт 13 хүн л болно. Тэнд ST-18 ийн багт байгаа төхөөрөмжүүдээс гаднах хэрэгцээтэй судалгааны төхөөрөмжийг 1 онгоцонд багтаавал бид 3 онгоцоор очиж чадах юм байна.

Дугуй ширээний ард суусан хамгаалалтын албаны дарга:

Би өөрийн хамгаалагчдаас 10 шилдэгийг 15 минутын дараа гэхэд төв буудал дээр бэлэн байлгая.

Хотын дарга:

Хэрэв бусад хүмүүст хэлэх зүйл байхгүй бол хурлыг ингээд өндөрлөе. Та нар 20 минутын дараа гэхэд хотоос гарсан байх хэрэгтэй. Бусад зөвлөхүүд нууцыг чандлан хадгалж өөрсдийн зүгээс хэрэг болох зүйлийг яаралтай гаргаж өгөөрэй. Энэ ажиллагаа дээд түвшний нууцлалтай гэдгийг битгий мартаарай.

Бүгд хурлын танхимаас гарах зуураа их л түгшсэн царайтай байлаа. Тэд тэнд нууц судар байгаа гэж дотроо бат итгэх бөгөөд Мутантууд мэдчихвий гэхээс айж байлаа.

20 минутын дараа хотын дээрхи нүсэр энергин хамгаалалт жоохон завсар гаргах бөгөөд 3 жижиг онгоц яаравчлан хотоос гарна. Тэд эртний байгууламжийн дэргэд 1,5 цагийн дараа очсон бөгөөд шинжилгээний ажилдаа яаравчлан орлоо.

3-р хэсэг - Оньсого
Хойд туйлд очсон шинжээчид ST-18 багийн 5 хүний хамт мөсөн доорхи байгууламжруу 1м өргөнтэй цооногоор доошлон очлоо. Пирамидад үнэхээр орох хаалга байсангүй. Тэд пирамидын эргэн тойронд байгаа бичээсүүдийг нэг бүрчлэн судлаж, орчуулж эхлэв. Энэ үед мөсөн дээр HT-5 хотоос очсон 10 хамгаалагчид хоорондоо ярилцана.

Болд – Энэ хамгаалагч нь HT-5 хотын хамгийн хүчирхэг хамгаалагч юм. Тэрээр B түвшингийн хамгаалагч.26 насандаа хамгаалагч болсон ба хамгаалагч болоод 16 жил болж байгаа, биеийн өндөр нь 186см. Урьд нь 38-н Мутантыг устгасан байсан. Хоч нь Улаан Сармагчин.

Борис – Энэ хамгаалагч нь C түвшинд харъяалагддаг. 32 насандаа хамгаалагч болсон ба хамгаалагч болоод 51 жил болж байгаа, биеийн өндөр 170см. Урьд нь 17 Мутантыг устгасан. Хоч нь Шар Бодон.

Оюунаа – Энэ хамгаалагч нь HT-5 хотын эмэгтэй хамгаалагч дотроос хамгийн хүчтэй нь. Тэрээр C mүвшингийн хамгаалагч. 17 насандаа хамгаалагч болоод 21 жил болж байгаа. Биеийн өндөр 165см. Урьд 29 Мутантыг устгасан. Хоч нь Шар Могой.

Болд: За та нар өөрсдийн энергиэ сайн нуугаарай. Хамаагүй гаргаж болохгүй шүү! 500м дотор байгаа Мутантууд та нарын энергийг мэдрэх чадвартай гэдгийг мартаж болохгүй. Бидний хамгаалах бай маш чухал учраас бид аль болох Мутантуудад мэдэгдэхгүй байх хэрэгтэй.

Оюунаа: Бид тэгээд өөрсдийн энергиэ нуучихаад яаж Мутантуудын ирэхийг мэдрэх юм бэ?

Болд: Санаа зоволтгүй ээ. Би өөрийн энергийг нуухгүй үлдээнэ.

Оюунаа: (уурлангуйгаар) Тэгээд чи л Мутантуудыг мэдрээд, бид мэдрэхгүй байна гэдэг чинь шудрага бус байна!

Борис: Оюунаа минь тайвшир даа. Болд биднийг ахлаж байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэгээд ч биднээс илүү хүчтэй. Түүний хэлснээр л хийе.

Оюун: Хмм. Түүнийг надаас хүчтэй гэдэгтэй би эвлэрэхгүй. Надаас хэдхэн л Мутантыг илүү агнасан юм байгаа биз. Ингэхэд хоёулаа нэг хүчээ сорих уу? Айн

Болд: Битгий хүүхэд шиг аашлаад бай! Энд бид тоглох гэж ирээгүй. Хурдан энергиэ нууцгаа. Би холоос нэг зүйл ирж байгааг мэдэрч байна. Хурдал!!!

Бүгд өөрсдийн энергийг нууж, Болдын юу гэхийг хүлээн зогсоно. Энэ үед доор судалгааны эрдэмтэд пирамид дээрхи бичээсийг бүрэн орчуулж дууссав. Тэд өөрсдийн орчуулсан бүх мэдээллээ нэгтгэсэн ч утгыг нь сайн ойлгохгүй байлаа. Учир нь тэдгээр ханан дээрхи бичээсүүд нь бүгд этрний Монголын Зүйр Цэцэн үгнүүд байжээ.

Эрдэмтэн 1: Даргаа бид одоо яах вэ? Ханан дээрхи бүх бичээсүүд зөвхөн Эртний Монголын зүйр цэцэн үгнүүд л байна. Бид мөн бүх хэсгийг нарийвчлан шалгасан боловч дотогшоо орох хаалгыг ер олсонгүй. Мөн энэ пирамидын гадаргуу их хүчтэй энергиэр хамгаалагдсан тул эвдэлж дотогшоо орж чадахгүй нь.

Эрдэмтэн 2: Ингэхэд энэ байгууламж тэр чигээрээ дан чулуу ч байж магадгүй шд. Тэгээд л орох хаалга байхгүй байж болох юм.

HT-5 Хотын шинжлэх ухааны хэлтэсийн дарга: Бид яаралтай буцах хэрэгтэй. Дээр байгаа Хамгаалагчдаас аюул ойртож байгаа талаар мэдээ саяхан надаа өглөө. Нэгэнт пирамидын хаалга олдоогүй тул бид одоо үүнийг хамгаалж байлдаж огт болохгүй. Мутантууд олсон ч бидэнтэй адил яаж ч чадахгүй байх. Бид мутантуудын анхааралыг татахгүйн тулд эндээс хурдан явъя. Хотод очоод энэ бүх оньсогоны учрыг олно. Одоо хурдан буцах бэлтгэлээ хий.

Судалгааны анги өөрсдийн авсан материалаа хотруу илгээгээд пирамидын дээрхи мөсийг дэлбэлэн нурааж далдлаад хотын зүг яаравчлан хөдөллөө.

4-р бүлэг – Эртний судар ба Хөх толбо

Хойд туйлын Пирамидийг судалсан судалгааны баг HT-5 хотдоо ирснээс хойш 39 хоног болжээ. Судалгааны бүх материалыг хүмүүсийн бусад хот руу илгээсэн бөгөөд бүгд энэ хугацаанд оньсогыг тайлахын тулд ажиллаж байлаа. 5009 оны 9 сарын 29-нд нэгэн таатай мэдээ сонсогдлоо. Энэ нь HT-2 хотын эрдэмтэд хойд туйлын пирамидын ханан дээрх бичээсийн утгыг тайлсан байлаа. HT-5 хотын дарга, Шинжлэх ухааны хэлтэсийн дарга 2 хурлын өрөө рүү яаравчлан алхана. Хотын дарга:

Энэ эртний пирамидийн хананд манай өвөг дээдэс монголчуудын ашигладаг байсан зүйр цэцэн үг байсан гэдэгт би одоо болтол итгэж чадахгүй байгаа шүү.

Шинжлэх ухааны хэлтэсийн дарга: Би ч гэсэн эхэндээ маш их гайхсан. Гэхдээ сүүлд бидний хийсэн судалгаагаар монголын зүйр цэцэн үгс нь манай дэлхий дээр амьдарч байсан одоогийн хүмүүсийн өмнөх үе Лемурчүүдийн үед анх зохиогдсон юм байна лээ. Лемурчууд дараа дараагийн үеээ зөв амьдраасай гэж ам дамжуулан хэлдэг байсан нь сүүлд Монголчуудын үе хүртэл явсан байгаа юм. Даан ч сүүл үеийн монголчууд нарийн утга учиртай, хүмүүсийг яаж зөв амьдрахыг сургасан эдгээр чухал үгсийг мартсанаар одоо бидний үед ирээгүй юм байна лээ. Гэхдээ одоо эдгээр үгсийг дахин сэргээж утгыг нь судлан үр хойчоо хүмүүжүүлж байя гэж шийдээд би эртний номын архив, пирамид дээрх үгсийг цуглуулан судлаж, хүүхдүүдийн сургалтын системд оруулах гэж байгаа.

Хотын дарга: Тун зөв санаа байна. Хүн төрөлхтөн одоо ийм байдалд орсон нь бидний өмнөх үеийнхэн зөв амьдарч чадаагүйгээс л болсон хэрэг. Өмнөх үеийнхэн маань байгаль дэлхийгээ зөв ашигласан бол одоогийн ийм хүнд байдалд бид орохгүй л байсан. Би тэднийг бодохоор дургүй хүрч үзэн яддаг.

Ингэж ярилцсаар тэд хурлын танхимд орж ирлээ. Том дэлгэцэн дээр Парламентийн гишүүд, HT-2 хотын дарга гарсан байв. HT-2 хотын дарга:

Манай эрдэмтэд уйгагүй ажилласны дүнд та нарын явуулсан ханан дээрхи бичээсийн утгыг тайллаа. Эдгээр үгс нь утгын хувьд зөвхөн зөв амьдралын тухай өгүүлсэн байсан боловч бүх зүйр үгүүдийн эхнээсээ 2 дахь үгний эхний үсгүүдийг Пирамидын хананд байсан байрлалаар нь нар зөв эргэх зарчмаар дээрээс нь доошоо буулгавал ийм өгүүлбэр гарч байна. “Дөрвөн элементийн хүчийг Хөх толбот хүний энергийн хүчээр нэгтгэн, дэлхийн амьдралын энергийг сэргээнэ”. Тэгэхээр бидний сүүлийн 2500 жилийн туршид судалсан “Амьдралын энерги”-н онол зөв болох нь батлагдлаа. Энэ пирамид өөрөө тэр эртний судар байсан байна. Одоо бид “хөх толбот хүн” гэж юуг хэлээд байгааг олох хэрэгтэй. Та бүхэнд энэ талаар сонссон зүйл байна уу?

HT-5-ийн шинжлэх ухааны дарга уулга алдан: Хөх толбот хүн гэнэээээ?

HT-2 хотын дарга: Тиймээ. Чи үүнийг юу болохыг мэдэх юм уу?

HT-5-ийн шинжлэх ухааны дарга: (сандрангуйгаар) Б-би итгэлтэй биш байна л даа. Гэхдээ “Хөх толбот хүн” гэж эртний монголчуудыг хэлдэг байсан. Тэд эхээсээ төрөхдөө л бөгснийхээ дээхэн талд хөх толботой төрдөг байсан гэдэг. Одоо тийм толботой төрдөг хүн гэж байхгүй болсон.

Парламентын 5-дахь гишүүн: Чиний хэлдэг зөв байх. Би ч гэсэн Эртний монголчуудыг “Хөх толбот хүн” гэдэг байсныг нь мэдэх юм байна. Энэ пирамидын ханан дээр өгүүлсэн “Хөх толбот хүн” бол яах аргагүй монгол хүнийг хэлсэн байна. Тэгэхээр бид одоо хаанаас тийм толботой хүнийг олох вэ?

Парламентын 23-дахь гишүүн: Магадгүй энэ нь бидний төгсгөл юм болов уу? Хөх толботой төрдөг хүн гэж одоо үед байхгүй. Бид өөрсдийн мэдэх зүйлийг л үүсгэн буй болгож чадна. Харин ямар ч төсөөлөл байхгүй энэ хөх толботой хүнийг ямар ч өндөр зардалтай технилоги ашигласан үүсгэн буй болгож чадахгүй л болов уу.

Парламентын 1-дахь гишүүн: Бид өөрсдөө бууж өгч болохгүй. Бид эцсийн аргаа шавхаад ч хамаагүй энэ дэлхийг, хүн төрөлхтөнөө аврах учиртай. Тийм болохоор та бүхэн дор дороо энэ хөх толбот хүний талаар судлах хэрэгтэй. Ямар нэгэн шинэ мэдээ олбол шууд бусад руугаа илгээ. Бидний одоо ашиглаж байгаа хамгаалалтын системийг хангах эрчим хүч улам бүр хомсдож байгааг мартаж болохгүй. Бидэнд зөвхөн 21 жилийн л нөөц одоогоор байна. Хэрэв бидний хамгаалалт алга болвол Мутантууд биднийг газрын хөрснөөс 1 өдрийн дотор арчих чадалтай шүү дээ. Тийм болохоор хугацаа алт гэдгийг мартаж болохгүй.

Ийнхүү хурал өндөрлөлөө. Хүн төрөлхтөн бүх анхаарлаа зөвхөн Монгол хүн, Хөх толбо гэсэн зүйлүүд дээр тавих болжээ. Цаг хугацаа өнгөрсөөр... Устан үгүй болсон хөх толбыг яах вэ?

5-р хэсэг - Итгэл найдвар

Хөх толбоны талаар мэдээлэл хүмүүсийн бүх л хотуудаар тарж, бүх хүмүүсийг төрөх үедээ хөх толботой байсан эсэхийг шалгав. Даанч хөх толбо нэгэнт устаж үгүй болсон байжээ. Эрдэмтэдийн зарим нь хөх толбо ямар учиртайг тайлахыг хичээх боловч тэдэнд ямар ч сэжүүр олдсонгүй.

Хүмүүсийн сүүлчийн итгэл найдвар унтраж байх мөчид 5009 оны 11 сарын 17-нд нэгэн таатай мэдээ олджээ. Энэ нь HT-1 хотын эрдэмтэдийн гаргасан “Цаг хугацаагаар аялах” арга байв. Хотуудын дарга нар хурлын танхимдаа цугларцгаалаа. HT-1 хотын шинжлэх ухааны хэлтсийн дарга:

Бидний олон жилийн нууц судалгааны дүнд цаг хугацаагаар аялах нь боломжтой гэж таамагласан. Гэхдээ үүнд хязгаар байгаа. Бид 3000 жилийн өмнөх рүү л очих боломжтой. Мөн энэ аялал маш их эрсдэлтэй. Бид цаг хугацаагаар аялаж үзээгүй тул амжилттай болох эсэхийг нь хэлж чадахгүй. Мөн бидэнд туршилт хийх ямарч боломж байхгүй. Ерөнхийдөө энэ шинжилгээний ажил нь таамаглалын шатандаа л байгаа гэдгийг анхааруулах гэсэн юм.

Парламентийн 3 дахь гишүүн: Яагаад туршилт хийх боломж байхгүй гэж. Хэрвээ зардал мөнгө их гарах бол бусад хотуудаас авч болно шд. Та нар тэгээд олон жил судалж байсан юм бол яагаад одоо болтол зөвхөн таамаглал гэж хэлж байгаа билээ?

HT-1 хотын шинжлэх ухааны хэлтсийн дарга: Учир нь цаг хугацаагаар аялах боломж нь 5000 жилд 1 удаа өнгөрсөн үе рүү 3000 жилээр аялах боломж юм. Энэ нь одоо 7 хоногийн дараа буюу 11 сарын 24-нд болно. Мөн өнгөрсөн үед аялагчид 1 сар л байх боломжтой. Түүнээс өмнө буцахгүй бол хумхын тоос болон замхран одно. Цаг хугацаагаар аялах боломж нь манай дэлхий нь Алтан гадас болон өөр түүний цаана орших томоохон 4-н од нэг шугаманд орох үед саран хэд хэдэн дээр цаг хугацааны жижиг нүхнүүд үүсэх явдал юм. Гэхдээ энэ бидний л таамаг л даа. Саран дээр үүсэх энэ нүх нь магадгүй цаг хугацаагаар аялуулахдаа молекулуудаар нь задлан хумхын тоос болгон өнгөрсөн рүү явуулах байх. Тэгээд тэндээс аялагч нь амьд гарна гэсэн баталгаа байхгүй. Ер нь бол амжилттай цаг хугацаагаар аялах магадлал 31% байгаа. Мөн бид түүхийг өөрчлөж чадахгүй. Аялагчид очоод хичнээн ч өөрчлөлт хийсэн цаг хугацааны нүх хаагдах мөчид хийсэн өөрчлөлтүүд нь тэр үеийн хүмүүсийн ой санамжтай хамт алга болно.

Парламентийн 23 дахь гишүүн: Хэрэв түүхийг өөрчлөж чадахгүй мөн амьд гарах магадлал ийм бага юм бол бид хэнийгээ тийш нь хийж устгах юм. Энэ чинь чи сайн дураараа очиж үх гэсэнтэй адилхан бишүү.

Парламентийн 1 дахь гишүүн: Бидэнд 0 биш 31% байна шүү дээ. Үүнийг хийх хэрэгтэй. Бид өнгөрсөн үе рүү хамгаалагчидийг илгээж түүхийг өөрчлөж чадахгүй юм бол тэндээс хөх толботой хүнийг нааш нь авчрах болно. Тэндээс хүн наашаа авчрах боломжтой биз дээ?

HT-1 хотын шинжлэх ухааны хэлтсийн дарга: Онолын хувьд боломжтой. Гэхдээ үүний тулд бид 1 хүнийг тэнд өнгөрсөнд хүлдээх хэрэгтэй. Тэр хүн мэдээж цаг хугацааны хаалга хаагдах мөчид тэндээ хумхын тоос болон замхрах болно.

Парламентийн 1 дахь гишүүн: За тэгвэл бидэнд итгэл найдвар байгаа л юм байна. Харин одоо бүгдээрээ цаг хугацаагаар ямар хамгаалагчдаа илгээх талаар ярилцъя.

Ингээд хүмүүсийн удирдагчид удаан хуралдсаны эцэст HT-2, HT-3, HT-5 хотуудаас гурав гурван хамгаалагчийг мөн парламентийн хамгаалагчдаас нэг хамгаалагчийг өнгөрсөн үе рүү явуулахаар тохиролцов. Хамгаалагчаа гаргаагүй хотууд цаг хугацаагаар аялахад шаардагдах эрчим хүчийг гаргахаар болжээ. Ингээд 5009 оны 11 сарын 24-нд болох цаг хугацааны аялалыг хүн төрөлхтөн хүлээж, бэлдэж эхэллээ.

6-р хэсэг - Цаг хугацаагаар аялсан нь
5009 оны 11 сарын 24-н. Хүн төрөлхтөний аврагчийг авчрах цаг хугацааны аян хийхээр саран дээр хотын удирдлагууд өөрсдийн хамгаалагчдын хамт, парламентын гишүүдийн туслагч өөрийн хамгаалагчийн хамт, цаг хугацаагаар аялах хамгаалагчид цугларлаа. Цаг хугацаагаар аялах хамгаалагчид нь бүгд сайн дураараа энэ аялалд явахаар шийдсэн бөгөөд хэн нь ч хөх толбот хүний өмнөөс өнгөрсөн үед үлдэн, цаг хугацааны хаалга хаагдах үед хумхын тоос болон замхарахад бэлэн байлаа. Жихүүн салхи сэвэлзэн үлээж, хүн төрөлхтнийг аврах арван хамгаалагч эгнэн зогсоно.

Парламентын гишүүдийн туслах нь бүх хотуудын дарга нарыг захирах эрхтэй бөгөөд парламентын гишүүдээс шууд тушаал авч биелүүлдэг. Тэд байнга Хар Костюм өмсөх ба баруун гартаа улаан туузан дээр парламентын тэмдэгийг багтаасан тууз зүүж явдаг.

Парламентын гишүүдийн туслагч: За одоо цаг хугацааны хаалга нээгдэх дөхөж байна. Та бүхэн үүнээс хойш хөх толбот хүнийг энд авчиртал нэг баг болон ажиллана. Тийм учраас хоорондоо танилцах хэрэгтэй болов уу. Та нар бүгд С түвшин болон түүнээс дээш зэрэглэлийн хамгаалагчид. Бас та нарыг Парламентын хамгаалагч удирдан авч явах учир даалгавараа амжилттай биелүүлнэ гэдэг бүрэн итгэж байна. Жасмина нааш ир. Чи одоо удирдлагыг гартаа ав. Бүх хүн төрөлхтний хувь заяа чиний гарт байгааг мартаж болохгүй. Амжилт чамайг дагах болтугай.

Жасмина – Энэ хамгаалагч нь Парламентын хамгаалагчдын нэг. А зэрэглэлээс дээшхи Хамгаалагч нь Парламентыг хамгаалдаг бөгөөд Жасмина нь тэдний дундаас хүч чадлаараа дээгүүрт ордог. 23 насандаа хамгаалагч болсон ба хамгаалагч болоод 201 жил болж байгаа. Тэрээр маш үзэсгэлэнтэй бөгөөд хамгаалагч болохоосоо өмнө бүх хүний хайрыг булаадаг нэгэн байсан. Биеийн өндөр 170см. Устгасан Мутантын тоо нь 1 сая-аас хол давсан. Хоч нь Цагаан Хун.

Жасмина: Намайг Жасмина гэдэг. Би та нарыг одоо удирдах болно. Та бүхэн миний зөвшөөрөлгүйгээр нэг ч хүнийг тэнд очоод алж болохгүй. Бидний үүрэг өнгөрсөн үед ч адилхан хүмүүсийг хамгаалахын төлөө байх ёстой. Та бүхний талаархи бүх мэдээлэл надаа байгаа болохоор надад өөрсдийгөө танилцуулах шаардлагагүй. Та нарын дотор А зэрэглэлийн 2, В зэрэглэлийн 5, С зэрэглэлийн 2 хамгаалагч байгаа. Бидний авчрах бай бол Хөх толбот хүн. Асуух зүйл байна уу?

Оюунаа (HT-5 хотын С зэрэглэлийн хамгаалагч): Бид тийшээ ийм олуулаа явах шаардлага байгаа юм уу? Би ганцаараа явсан ч чадна шдээ. Ер та нар эндээ суугаад хүлээж бай дөө. Би 1 хоногийн дотор л энэ хөнгөхөн даалгаварыг чинь биелүүлчихье.

Борис (HT-5 хотын С зэрэглэлийн хамгаалагч): Оюунаа чимээгүй ээ. Энэ дээд удирдлагын шийдвэр шүү дээ. Тэгээд ч чи амаа мэдэж бай. Миний сонссоноор энэ Жасмина буюу Цагаан Хун чинь харагдаж байгаагаасаа илүү ширүүн гэсэн шүү. Буруу зүйл хэлснийхээ төлөө чи толгойгүй ч болж мэднэ. Өөрийнх нь гарыг жижигхэн зүссэний төлөө бүхэл бүтэн Мутантын үүрийг ямар ч өршөөлгүйгээр устгасан гэсэн. Чимээгүй бай (гэж чихэнд нь шивнэв)

Оюунаагаас өөр хэн ч дуугарсангүй. Оюунаа л тэнд уурлангуй үгээ барьж ядан зогсоно. Бүгд л чимээгүй байлаа. Жасмина Оюунаагийн хэлснийг сонсоогүй мэт үл тоомсорлонгуй.

Жасмина: За тэгвэл асуулт байхгүй шив. Цаг хугацааны хаалга одоо 3 мин дараа нээгдлээ. Бид 3000 жилийн өмнөх рүү энэ жижиг тээвэрлэгч онгоцыг авч явна. Сарнаас дэлхий рүү явахад хэрэг болно. Бүгд одоо онгоцондоо сууцгаа. Хаалга нээгдэнгүүт бид орох болно.

Удалгүй тэдний урд асар хүчтэй энергийг бөөгнөрөл буй болон томорсоор цаг хугацааны хаалга нээгдлээ. Арван хамгаалагчийг тээвэрлэсэн жижиг тээвэрлэгч онгоц цаг хугацааны хаалга руу болгоомжтой гэгч нь орж алга боллоо.

7-р хэсэг - Дайсан
2009 оны 08-р сарын 05, Нийтэлсэн SpySec

Цаг хугацаагаар 10 хамгаалагчаа явуулчихаад хотуудын дагра нар өөрсдийн жижиг тээвэрлэгч онгоцоор тус тусынхаа хотын зүг явж байв. HT-6 хотын даргын сууж яваа онгоц үүлний дээгүүр яаравчлан урагшилна.

HT-6 Хотын даргын хамгаалагч: Бүгд ямар нэгэн зүйлээс бариарай. Ямар нэгэн зүйл биднийг мөргөхөөр ирж байна. (хашгирав)

Удалгүй тэдний онгоц маш хүчтэй ямар нэгэн зүйлтэй мөргөлдөх шиг боллоо. Бүгд цонхны хамгаалалтын хөшгийг буулган харвал тэдний онгоцыг том нэвт хатган барьсан байв. Том дэгээ нь гурван том гинжээр газартай бэхлэгдсэн бөгөөд удалгүй газраас тэднийг өөрсдийн зүг татаж эхлэв. Мөн гинжэн дээгүүр нэгэн Мутант тэдний онгоцны зүг гүйж ирэх нь харагдана.

HT-6 Хотын даргын хамгаалагч: Бид Мутантуудын урхинд оржээ. Гарч байлдацгаая. Хүн төрөлхтний төлөө урагшаа.

Гурван хамгаалагч онгоцноос үсрэн гарч гинжэн дээгүүр тэдний зүг ирэх Мутантыг устгахаар угтан гүйлээ.

HT-6 Хотын даргын туслах: Даргаа та битгий санаа зов доо. Тэдний нэг А нөгөө хоёр нь В ангилалын шилдэг хамгаалагчид шүү дээ. Тэд удахгүй асуудлыг шийдчих байх. Бүгдээрээ онгоцныхоо цонхны хамгаалалт, хаалга үүдээ сайн хаагаад хүлээж байя.

Онгоцон дотор нэг л түгшүүртэй. Бүгд гадаа гарах чимээг сонсохыг хичээнэ. Хамгаалагчдыг гарснаас хойш 3 минутын дараа гадаа чимээ аниргүй боллоо. Хэн нь ялсан нь тун чиг сонин байлаа. Онгоц хүчтэй доргив. Тун удалгүй онгоцны хаалга дэлбэрэх мэт зад үсрэн цаанаас нь гурван хамгаалагчийн толгойг барьсан нэгэн мутант орж ирлээ.

Мутант: хахаха, хүмүүс та нар ойрын үед юу хийгээд л яваад байна вэ? Хотынхоо тэр өчүүхэн хамгаалалтын ард үлдсэн амьдралаа дуусгахаар шийдээ юү? Май ав, энэ нусгай хагас төмрүүдээ, Та нар биднийг ингэхэд хэн гэж бодоов? Хахаха.

бахдалтайгаар инээн гурван хамгаалагчийн толгойг хотын даргын өмнө чулуудав. Хотын даргын туслах буугаа шүүрэн авч тэр мутантын зүг чиглүүлсэн боловч, бие нь хоёр хэсэг болон унахыг мэдрэв. Тэр мутант үнэхээр хурдан ажээ. Хотын даргыг болон онгоцны жолооч нарыг харж амжихаас нь өмнө хотын даргын туслахын биеийг дундуур нь өөрийн энергин илдээрээ цавчлан байв. Бүгд л доороо чичрэн мутантыг харна.

Хотын дарга (чичгэнгүй хоолойгоор): чи чинь хэн бэ? Яаж ийм хурдан манай А зэрэгллийн шилдэг хамгаалагчийг устгаж чадваа?

Үл танигдах Мутант: хахаха, Чи мутантын хаант улс гэж сонссон биз дээ. Би хааны шадар цэргийн нэг байна. Намайг танай А зэрэглэлийн хамгаалагч ч байтугай S зэрэглэл буюу Парламентын чинь ч хамгаалагч дийлэхгүй. Хүмүүс та нарын мөхөл тун ойрхон байгаа шүү. Миний нэрийг санав ав. Намайг Мутантын хааны шадар цэрэг Шоргоолзон биет Артур гэдэг. Удалгүй түүний араас хэд хэдэн мутантууд орж ирлээ.

Шоргоолзон биет Артур: Энэ хотын даргаас бусдыг нь та нар хоол болгоцгоо. Харин чи Шумуулан Света энэ хотын даргын цусыг сорж надаа түүний мэдэж буй бүхнийг хэлээд өг.

Онгоцон дотор хашгиралдах чимээ гарч тун удалгүй мутантууд онгоцноос үхсэн хүмүүсийн биеийг чирч гарч ирлээ.

Шоргоолзон биет Артур: Хүүхдүүд минь идэцгээ. Хүмүүс бидний хоол л байх болно. Хахаха

Гэж хашгиран доороо оволзон хашгиралдах үй түмэн мутантууддаа алсан хүмүүсийнхээ биеийг шидэж өгөхийг тушаав.

Шумуулан Света: Та одоо яах гэж байна?

Шоргоолзон биет Артур: Би хааны ордон руу явлаа. Хаанд бүгдийг нь хэлье. Хахаха. Хөх толбот хүн гэнээ? Сонирхолтой зүйл болох нээ? хахаха

8-р хэсэг - Мутантууд

Шумуулан света HT-6 хотын даргын цусыг сорсоноор хүмүүсийн хөх толбот аврагчийн талаархи мэдээлэл алдагдлаа. Шоргоолзон биет Артур яаравчлан Мутантын Хааны ордонд хүрэлцэн ирэв. Артурыг хаанд бараалхахыг зөвшөөрснөөр тэр хааны уузлалтын танхим руу орлоо. Уужим том заалны 2 талаар хааны шадар цэргүүд, зөвлөхүүд, хан хөвгүүд болон гүнж нар суух ба хойморт нь гоёмсог эрдэнийн зүйлүүдээр чимсэн алтан суудал дээр мутантын хаан хагас шавжин хэлбэртэйгээ суух нь сүрлэг агаад айдас төрүүлмээр ажээ. Шоргоолзон биет Артур хаандаа мэхийн ёслоод Светагийн хэлснийг нэг бүрчлэн уламжлав. Түүний хэлснийг анхааралтай сонсож байсан Хааны 3-р зөвлөх: Хүмүүс хөх толбоны үлгэрт хэтэрхий итгээд байх шиг байна, бид энэ мэт зүйлийг тоохгүй байсан нь дээр биз. Харин тэдний хамгаалалтын бүрхүүлийг яаж нэвтлэх вэ гэдэгтээ анхаарлаа хандуулсан нь дээр болов уу?

Хааны 1-р зөвлөх: Хэрвээ хөх толбоны тухай яриа үнэн байвал бид яах уу? Үүнд хайнга хандаж болохгүй л болов уу. Хэрвээ үнэн бол тэр хөх толбот хүний хүчийг бид мэдэх хэрэгтэй. Үнэхээр бидэнд танигдаагүй нууцлаг хүч байх агаад биднийг устгаж чадах бол бид түүнийг хүмүүсийн гарт орохоос нь өмнө устгах хэрэгтэй. Яавч үүнийг зүгээр орхиж болохгүй.

Мутантын хаан: Би ч гэсэн үүнийг зүгээр орхиж болохгүй гэж бодож байна. Би 3-н шадар цэргийг өөрийн хоёр хоёр туслахын хамт өнгөрсөн үе рүү тэдний араас очиж Хөх толбот хүнийг над дээр авчир гэж тушааж байна. Хэн хэнийг явуулбал зүгээр вэ? Та нар саналаа хэлцгээ.

Мутантын 5 дахь гүнж Солонго: Цагаан хун тэднийг ахлаж яваа бол би өнгөрсөн үе рүү очъё ааваа. Надаа Цагаан хунтай хийх бяцхан тооцоо байгаа. Тэгээд ч жоохон зугаалъя л даа. Тэхүүү, та намайг тийшээ явахыг заавал зөвшөөрөх ёстой (эрхлэнгүйгээр хэлэв)

Хааны 2-р зөвлөх: Эрхэм дээдэс та тийшээ явж болохгүй ээ. Хэрэв цаг хугацаагаар аялах нь бүтэлгүйтвэл яаана? Та хумхын тоос болон замхрана шүү дээ. Таны ийм агуу гоо үзэсгэлэн тэгж үгүй болохыг таны аав болон шүтэн бишрэгч нар тань зөвшөөрөхгүй. Би таныг тийшээ явах бодолоо орхиоч гэж сөгдөн гуйя.

Солонго: Дуу чи! Би өөрийн хүссэнээрээ л хийх болно. Энэ уйтгартай ертөнц, энэ уйтгартай ордон, энэ уйтгартай бүх зүйлийг үзэн ядаж байна. Би заавал явна. (уурлангуйгаар хэлэв)

Мутантын хаан: Охин минь хүссэнээ л хий дээ. Чамайг ямар хорьж дийлэх хүн байх биш. Тэгээд ч өнгөрсөн үе рүү очих нь чамд хичээл болох байх. Одоо тайвшир охин минь

Шоргоолзон биет Артур: Хаантан минь таныг хэрвээ зөвшөөрвөл би гүнжийг хамгаалан тийшээ явъя.

Үл мэдэгдэх шадар цэрэг: Гүнжийг би ч гэсэн хамгаалан явъя. Гүнжийн төлөө би юугаа ч зориулахад бэлэн байна.

Бас нэг үл мэдэгдэх шадар цэрэг: Үгүй ээ. Би явъя. Намайг гүнжтэй цуг явахыг зөвшөөрөөч...

Мутантын хааны ордонд зөвлөлдөөн үргэлжилсээр 30 минут болов. Эцэст нь Солонго гүнж өөрийн 2 дагалдахын хамт, Шоргоолзон биет Артур, нэг гүнжийн шүтэн бишрэгч шадар цэрэг нар хоёр хоёр туслахын хамт өнгөрсөн үе рүү Хөх толбот хүнийг авчирахаар болов. Мутантууд хөх толбот хүнийг яаравчлан алахыг хүссэнгүй. Харин дэлхийг дахин сэргээхийг хүмүүстэй адил хүсэж байлаа. Тийм учраас хөх толбот хүний хүчийг өөрсдийн талд ашиглахаар шийдвэрлэв. Хөх толбот хүнийг авчрах мутантын баг тус бүрийн онгоцоор саран дээрхи цаг хугацааны хаалга руу яаравчлан орлоо.

9-р хэсэг - Хайгуул эхэлсэн нь

Жасмина бусад хамгаалагчдын хамт 2009 онд хүрч ирэв. Саран дээрээс 2009 оны дэлхий үнэхээр сайхан харагдах ажээ. Цэнхэртэн харагдах дэлхийг харсан тэд өөрийн эрхгүй дуу алдацгаав. Тэдний ирсэн цаг үед дэлхийн агаар мандалд өөрчлөлт орсноор цэнхэр харагдахаа нэгэнт больсон байв.

Оюунаа: Пөөх, үнэхээр сайхан юмаа. Манай дэлхий ийм сайхан байсан юм гэж үү. Би хурдан тийшээ очмоор байна. Алив хурдалцгаая л даа

Жасмина: Оюунаа, тайван бай. Бид зугаалах гэж ирээгүй гэдгээ санаарай. Хөх толбот хүн энэ дэлхийн хаана нь ч байж магадгүй. Бид салж хайх хэрэгтэй. Бас би та нарт анхааруулсан зүйлийг санаж байгаа биз? Бидний үүрэг өнгөрсөн үед ч гэсэн хүмүүсийг хамгаалах болно гэдгийг. Бид эндээс шууд яваад очвол хүмүүс биднийг ойлгохгүй. Тэгээд ч бидний хийсэн өөрчлөлтүүд цаг хугацааны хаалга хаагдангуут буцаад хэвэндээ орно гэсэн. Тийм болохоор бид элдэв зүйлд сатаарахгүй хөх толбот хүнийг олох хэрэгтэй.

Амараа (HT-2 хотын А зэрэглэлийн хамгаалагч): Жасмина, чиний хэлж байгаагаар бид нуугдаж очно гэсэн үг үү.

Жасмина: Тиймээ, Амараа чи зөв ойлгосон байна. Бид харагдахгүй болж очно. Тэгээд тэнд очсон хойноо 4 хэсэг хуваагдаж хайх болно. Аль нэг баг нь хөх толбот хүнийг олбол бусаддаа шууд мэдээ өгөх хэрэгтэй.

Ганбат (HT-3 хотын А зэрэглэлийн хамгаалагч): Асуух зүйл байна. Энэ үед монголоос гадна хэд хэдэн улсад хүмүүс хөх толботой төрдөг байсан гэж сонссон. Мөн тэр их олон хөх толботой хүмүүсээс бидэнд хэрэгтэй тэр хүнийг яаж олох юм бэ?

Жасмина: Аан тийм,үүнийг ав. Энэ мэдрэгч нь чамд туслах болно. Наадах чинь бидэнд хэрэгтэй хөх толбот хүний ойролцоо очвол улаан гэрэл нь асаж дохио өгнө. Яг ямар энергийг мэдэрч ажиллахыг нь би мэдэхгүй. Гэхдээ наад мэдрэгчийг чинь HT-1 хотынхон бүтээсэн. Парламентынхан ч их найдвар тавьж байгаа. Бидний тушаал бол мэдрэгчийн мэдэрсэн хөх толбот хүнийг олж аваачих.

Амараа: Хэрэв нэг сарын дотор амжих бол?

Жасмина: Тэгвэл бид бидэнтэй тааралдсан хамгийн их сүнсний энерги нь хүчтэй, хөх толботой, монгол хүнийг авч явах болно.

Болд: Бид яаж хуваагдах вэ?

Жасмина: Та нар хот хотоороо хуваагдацгаа,би ганцаараа явах болно. Би та нарт бүгдэд чинь энэ мэдрэгчийг өгье. Эндээс бид онгоцоороо харагдахгүй болж дэлхий дээр очно. Энэ үеийн хүмүүс биднийг илрүүлж чадахгүй. Харин очсон хойноо өөр өөрсдийн хэсэг рүү явж хайх болно. Бүгд очоод энэ үеийн хүмүүстэй адилхан хувцаслаарай. Мэдээж хамгаалалтын хувцасаа дотуураа өмсөх хэрэгтэй.

Хамгаалагчид онгоцоо харагдахгүй болгон явсаар монголд ирлээ. Тэд онгоцоо далдлан нуугаад 4 зүгт салан явж хөх толбот хүнийг хайж эхлэв. Амараагаар ахлуулсан HT-2 хотын хамггаалагчид, Ганбатаар ахлуулсан HT-3 хотын хамгаалагчид монголоос бусад газраар хайх болов. Болдоор ахлуулсан HT-5 хотын хамгаалагчид монголын хөдөө нутгуудаар хайлтаа эхлэв. Харин Жасмина Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг зорилоо.

Тулгаа – 17 настай, биеийн өндөр 165см, жин 57кг. Оюутан болоод эхний жилээ явж байгаа. Хичээлээ давтахгүй компьютерийн ард ихэнхи цагаа өнгөрөөдөг. Сонирхол – Компьтер тоглоом тоглох. Мөн их мөрөөдөмтгий. Зав л гарвал мөрөөдөөд суучихдаг. Амьдралын зорилго байхгүй.

Тулгаа хүү нойрмоглон орноосоо босоод цагаа хартал өглөөний 9 цаг өнгөрч байлаа. Хичээлдээ хоцорсоноо гэнэт ухааран яаран хувцсаа өмсөөд их сургуулийнхаа зүг яаравчлан гүйлээ. Тулгаа дотроо бодно: Хог гэж, өглөө сэрүүлэг дуугарахыг сонсоогүй унтраачиж. Өчигдөр Уянгын төрсөн өдөр болоод хэтэрхий уучихсан байна шүү. Ёоо энэ толгой өвдөж үхэх нээ. За энэ ч яахав өнөөдөр чинь шалгалттай шдээ. Яанаа юу ч бэлдээгүй, юу ч уншаагүй байдаг. Хэнээс хуулнаа, ядаж байхад энэ тооны багш үнэн чоно шүү. Хуулж байгаад баригдвал ч дуусаа л гэсэн үг. За юу ч гэсэн шалгалтандаа л амжиж очих хэрэгтэй.

10-р хэсэг - Үл мэдэгдэх зочид

Тулгаа шалгалтаа өгчихөөд үлдсэн хэдэн лекцээ таслаад тоглоомын газар руу хэдэн найзынхаа хамт явлаа. Тэнд очоод жоохон тоглоом тоглож сууснаа интернэт орж үзмээр санагдан тоглоомоо болиод интернэт хуудсуудыг ухаж гарав. Хэдэн найзынхаа блогийг уншиж дуусчихаад хэдэн сэтгэгдэл үлдээчихээд мэдээний портал сайтууд руу оров. Гэтэл тэнд нэгэн содон мэдээ байх ажээ. Тулгаа хажуудаа сууж байсан найзыгаа дуудаад: Пөөх, энийг хараа. харь гаригийнхан өчигдөр саран дээр үзэгдсэн гэж байна. НАСА-ын эрдэмтэн сарны гадаргууг дурангаараа судлаж хэмжилт хийж байтал энэ харагдсан гэнээ. Тэгээд тун удалгүй уусан алга болсон гэж байна. Янзтай онгоц байна даа. Тэд дэлхий дээр ирэх болов уу?

Тулгаа интернэт сайтад тавигдсан үл мэдэгдэх нисдэг биетийн зургийг харан гайхшран мөн баярлан харна. Тулгаагын найз: За боль доо. Наадах чинь photoshop л байна шд. Би ч ийм эвлүүлэгийг хийж чадна. Зүгээр худлаа сенсаци болгох гэж л тэгж байгаа юм. Чи наадах балай юмаа орхио. Нэг сайхан Dota тоглочихоод харьцгаая.

Тулгаа: За та нар тоглоо. Би уйдчихлаа. Интернэтээр жоохон хэсмээр байнаа.

Тулгаа найзынхаа хэлсэнд үнэмшихийг хүссэнгүй харин ч харь гаригийн онгоц гэдэгт дотроо улам бүр итгэж монитор дээрээ харагдах үл мэдэгдэх нисдэг биетийн зургийг нүд салгалгүй ажиглана. Цаг орчмын дараа тэд тоглоомын газраасаа гарч гэр гэрийн зүг явлаа. Тулгаагын дотор нөгөө үл мэдэгдэх нисдэг биетийн тухай бодол эргэлдсээр гэртээ ирэв. Цаг хэдийн оройн хоолны цаг болсон байлаа. Тулгаа ээжийгээ ажлаас нь ирэхээс өмнө хоолоо хийчихээд компьютерээ асаах гэснээ болиод зурагтаа асаан мэдээ дээр тавьлаа. Дотроо битүүхэн өнөөх үл мэдэгдэх нисдэг биетийн талаар гараасай, тэр үнэн байгаасай гэж бодно. Тун ч удалгүй гадаад мэдээ эхлэж хамгийн түрүүнд нь өнөөх онгоцны талаар мэдээлэв. Мөн өнөөдөр хэдхэн цагийн өмнө дахин 3-н үл мэдэгдэх нисдэг биетүүд саран дээр гэнэт гарч ирсэн бөгөөд одоо тэдний 2 нь дэлхий рүү ирж байгаа гэж мэдээллээ. Удалгүй НАСА-гаас албан ёсны мэдэгдэл хийж тэднийг манай гаригийнх биш, одоо тэд чиглэлээ өөрчлөхгүй бол тун удахгүй монголын хаа нэгтээ бууна гэж мэдээллээ. Дэлхий даяар шуугиж эхэлжээ.

Монгол руу ирэх онгоцны билетүүд бүгд дууссан гэх ба захиалга нь ч маш их болсон гэнэ. Бүгд л харийн хүмүүсийг харахыг хүснэ. Монгол улсын ерөнхийлөгч мөн онцгой байдалыг орон даяар зарлаж харь гаригийнханыг хүлээн авахад бэлдэж эхэллээ.

2009 оны 11 сарын 25-ны оройн 22 цаг 34 минутын орчим монгол улсын нийслэл Улаанбаатарын төвд Сүхбаатарын талбай дээр үл мэдэгдэх 2 үл мэдэгдэх нисдэг биетүүд гэрлээ цацруулсаар харагдаж эхэллээ. НАСА-аас байнга мэдээлэлтэй байсан сурвалжлагчид, элчин сайдууд, монгол улсын удирдлагууд бүгд тэнд цугларсан байлаа. Хүмүүс ч шаагилдан эхлэв. Өнөө 2 үл мэдэгдэх нисдэг биетүүд Сүхбаатарын талбай дээр шууд буулаа. Цагдаа нар хүмүүсийг барьж тогтоох гэж хамаг хүчээрээ хамгаалалтынхаа бамбайгаар түлхэнэ. Монгол улсын удирдлагууд, гадаадын элчин сайдууд, зөвшөөрөгдсөн ганц хоёр сурвалжлагч нар хамгаалалтын дотор үл мэдэгдэх нисдэг биетүүдээс юу гарч ирэхийг тэсэн ядан хүлээн зогсоно.

Тулгаа ээжийнхээ хамт зурагтаа харан шимтэн сууна. Үл мэдэгдэх нисдэг биетээс ямаршуухан амьтан гарч ирэх бол гэдгийг тэсэн ядан хүсээнэ.

Дэлхийн бүх хүмүүс зурагтнаасаа нүдээ үл салган ширтэцгээж байлаа. Бүгд л дотроо маш ихээр догдлож байв. Хүмүүсийн зарим нь баярлан хөөрч байхад зарим нь бурхандаа залбирч байлаа. Үл мэдэгдэх нисдэг биетийн хаалга онгойж эхэллээ. Тэрхэн мөчид бүх хүмүүсийн зүрх маш түргэнээр догдлон цохилно. Гагцхүү тэднийг юу хүлээж байгаа бол...

Зохиолыг бичсэн SpySec

Category: Зохиол | Views: 1381 | Added by: Danzii | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 11
11 Tabonish   (2009-11-30 12:27 PM)
uneheer laitai.
aygu unen iim yum bolohgui geh gazarguishd biggrin

10 Ryuku   (2009-11-08 3:16 PM)
ydahgui ene udur bolloo shdee biggrin

9 nomi   (2009-10-29 8:30 PM)
happy wooow neere iim yum boluul daj yum bish hehe...

8 Diamond   (2009-10-29 8:07 PM)
WOW!!! Fantasy ene bol uneheer aguu setgemjtei hunii zohioson zohiol bna !!!
ystoi neeren helehch ug alga !!! WOW WOW WOW WWWOOOOOWWWW!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!! happy happy happy tongue tongue tongue tongue tongue tongue tongue tongue tongue happy tongue happy tongue biggrin happy cool tongue wink wink wink wink wink

7 kendra   (2009-10-29 3:20 AM)
yoh sonirholtoi ymaa gah gah wink

6 Acid   (2009-10-27 10:36 AM)
mmmm dry

5 badrakh   (2009-10-26 4:10 PM)
wacko

4 kendra   (2009-10-24 1:45 AM)
ih ymaa har deer tsagaan bolhoor nud chileed bhii tataj l unshhaas

3 kyosuke   (2009-10-23 7:38 PM)
what the .... !?!?!?!??!

2 nara   (2009-10-23 5:36 PM)
wacko ih bn shvv tongue

1 AQUA   (2009-10-23 4:46 PM)
biggrin ene yu ve unshhaas

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга