1-р хэсэг - Эхлэл
МЭ 5009 он
Дэлхийн цаг уурын өөрчлөлт нэмэгдсэнээр байгаль экологийн тэнцвэр алдагдан ихэнхи ургамал, амьдат устан үгүй болж, хүн төрөлхтөн мөхлийн ирмэг дээр иржээ.
Хүмүүсийн зарим нь амьд үлдэхийн тулд өөрсдийн ДНК-д хамгийн дасан зохицох чадвартай шавжнуудын ДНК-г хольсноор шинэ Мутант хүмүүс бий болжээ. Эдгээр мутантууд нь сүйрэн буй байгальд дасан зохицож амьдрах чадвар өндөр боловч мутацид орсон шавжныхаа зан чанарыг өвлөснөөр маш харгис хэрцгий араатанууд болон хувирав. Тэд жирийн хүмүүсийг болон өөрсдийгөө барьж идэх ба газар доор нүхэнд амьдарна. Хэдийгээр тэд шавжтай төстэй зан авир гаргадаг ч гэсэн хүнээс үүсэн гарсан тул сэтгэн бодох чадвар өндөр бөгөөд цаашид өөрсдийн хаанчлалыг дэлхийд тогтоохын тулд нэгдмэл нэг засаглалыг байгуулжээ.