Final Fantasy тоглоомын түүхээс - 5 October 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Баасан, 2016-12-09
Main » 2009 » 10-р сар » 5 » Final Fantasy тоглоомын түүхээс
11:55 AM
Final Fantasy тоглоомын түүхээс
1987 онд Square нэртэй Японы нэгэн жижигхэн тоглоом үйлдвэрлэгч компани дампуурлын ирмэгт тулж зайлшгүй хит болох тоглоом хайж байлаа. Square компаний албан хаагч Хиронобү нэгэн гайхалтай санаа олдсон нь өрсөлдөгч Enix компаний Dragon Quest (дүрд тоглох) тоглоомоос бүх талаараа илт давуу байсан юм. Ингээд дүрд тоглох төрөлд хувьсгал хийх ордлого эхлэв. Square компаний ирээдүйгээ харах итгэл найдвар нь энэ ганц тоглоомонд байсан учраас хэрэв шинэ санаа амжилт авчрахгүй бол Square компани дампуурах байсан юм. Ийм ч учраас тэд тоглоомдоо "Сүүлчийн Зөгнөл" (Final Fantasy) гэдэг нэр өгчээ. Square компаний найдвар болсон Final Fantasy тоглоом гарсан даруйдаа маш том амжилт авчиржээ. Үүгээр ч зогсохгүй дараа дараагийн цуврал нь улам их амжилтыг дагуулж жинхэнэ хит болж чадсан байна. Үүний нэг жишээ бол Final Fantasy VII юм. Final Fantasy VII дэлхий даяар 6 сая орчим зарагдсаны 3 сая нь анх Японд гарсанаасаа хойш 48-хан цагийн дотор борлуулагдаж дуусжээ.

Square компаний найдвар болсон хамгийн анхны Final Fantasy нь Famicom систем дээр анх гарсан. Тухайн үед иймэрхүү график дүрслэл, дуу аялгуу, урт удаан зохиолтой тоглоом огт байгаагүй учраас гарсан даруйдаа хүмүүсийн анхаарлыг ихээр татжээ.
Түүх Дэлхий аюулд учирсанаар хүмүүс зөгнөл болсон дөрвөн баатрыг хүлээнэ. Тоглогч өөрөө тэдгээр баатрууд юм. Тоглогч гүнжийг авран, гүн нойрондоо автсан Эльф хааныг сэрээж, сохор шуламсыг тайвшруулан, хаан ширээг булаасан хуурамч хааныг буулган авах гэх мэт олон даалгавар гүйцэтгэнэ. Эцэст нь дэлхийг устгахаар заналхийлж буй гол дайсныг дарахаар явна.
Энэ тоглоом дүрд тоглох төрлийг тэр чигээр нь өөрчилж агуу амжилтанд хүрэхэд ихээхэн нөлөөлсөн юм. Хамгийн анхны Final Fantasy-гийн тулаан ийм байжээ. Дайснууд нь зүүн талдаа, гол дүрүүд баатрууд нь баруун талдаа. 22 жилийн өмнө энэ график дүрслэл тоглогчидыг маш ихээр баясгаж мөн гайхашруулж байжээ. Анх Японд 1987 оны 12 сарын 18нд Famicom систем дээр гарсан. 1990 онд Америкт гарсан. 2002 онд PlayStation 1 дээр Final Fantasy 2-н хамт дахин хийгдэж Final Fantasy: Dawn of Souls нэртэйгээр Япон болон Америкад тус тус гарсан. 2004 онд Game Boy Advance дээр мөн дахин Final Fantasy 2-ын хамт хийгдэж Final Fantasy Advance гэсэн нэртэйгээр гарсан

Final Fantasy II Түүх: Дөрвөн хүүхдийн ар гэрийхэн хорон муу санаат Baramekia хааны гарт амиа алдана. Тэд Phin улсын хатан Хилдагийн эсэргүүцлийн бүлэгт элсэж босогчдод чадах ядахаараа тусалж эхэлдэг. Сайн санаат ид шидтэн Хилда, дэлхийд зартай хулгайч Паул, Kashuon улсын хаан ширээ залгамжлагч Гордон, агаарын хөлөг онгоцны мастер Сид нарын хүмүүс, залуусийн аялалд нэгдэж Baramekia хаант засаглалыг унагахаар санаа нэгддэг.
Тоглоомын баатрууд болох Frionel, Guy, Maria, Lionheart нар бие толгойноос өөр тодорхой шинж чанаргүй байж. Square компаний хоёр дахь бүтээл нь анхныхтайгаа төстэй хийгдсэн ч график болон зохиолыг илүү сайжруулж чаджээ. Final Fantasy цувралын гайхалтай зохиолуудын анхны шатыг Final Fantasy II нээж өгч байжээ. Анх Японд 1988 оны 12 сарын 17нд Famicom систем дээр гарсан. 1990 онд Америкт гарсан. 2002 онд PlayStation 1 дээр Final Fantasy 1-н хамт дахин хийгдэж Final Fantasy: Dawn of Souls нэртэйгээр Япон болон Америкад тус тус гарсан. 2004 онд Game Boy Advance дээр мөн дахин Final Fantasy 1-ын хамт хийгдэж Final Fantasy Advance гэсэн нэртэйгээр гарсан

Final Fantasy III нь Famicom систем дээрх сүүлчийн тоглоом байсан юм. Иймээс ч Square компаний зохион бүтээгчид 8-бит системийн тултал нь шахаж гайхалтай бүтээл гаргахаар шийджээ. Энэхүү хүсэл нь ч биелэлээ олов. График дүрслэлийн хувьд өмнөх хоёр тоглоомоосоо илүү нарийн сайн хийгдэж мөн хөгжим нь эртний дууны чипийг бүрэн дүүрэн ашиглаж чаджээ.
Түүх: Үрү тосгоны дөрвөн залуус нэгэн нууц агуй олно. Энэ агуй дотор тэд ид шидтэй болортой тааралдах бөгөөд энэ болор нь тэднийг сонгогдсон Гэрлт баатрууд гэдгийг хэлдэг. Харин яг энэ үеэр хүч чадал шунаг сэтгэлдээ эрэмшсэн Зандэ гэгч хүчирхэг ид шидтэн дэлхийг балгас болгох санаатай байва. Түүнийг зөвхөн үлгэр домгийн дөрвөн Гэрэлт баатрууд л зогсоож чадна.
Анх Японд 1990 оны 4 сарын 27нд Famicom систем дээр гарсан. 1990 онд Америкт гарсан.
Category: Мэдээ | Views: 1285 | Added by: Danzii | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 11
11 Holic_fan   (2009-10-14 9:26 PM)
Yaaa FF yostoi goy togloom shuu jaahan hugatsaa shaarddag ch gsn toglood bval toglood l bhaah suuld psp deer garsaniig togloj uzvuu?

10 Diess   (2009-10-13 1:16 PM)
Hamgiin anh Super Nintendo deer 1 disk bdag (FF3 bsan sanj bna) bsiin ter uedee ch toodguil bailaa, Suuld PC tei bolood emulator-r Snes Togoldog bolhod RPG game uud sonirhool togoldog bolson tegeel hamgiin aldartai Turn-Based RPG cool FF-n tsuwraluud togoldog bolson doo PC-n dr FF7-s hoish garhaan baitsan bolhoor

9 Raziel   (2009-10-12 7:22 AM)
yasan goy medee ve neeree. happy
bi anh FF7 oos ni ehlej toglosondoo. Odoo hurtel toglodog. Zohiol ni mash goy shoo. Buur setgel hudluud bdiin biggrin Odoo 13-g toglondoo kkk tongue

8 Grmc12   (2009-10-07 12:30 PM)
tun goy medee bna, uldsen tsuvarluud-h ni tuhai tovch medee beldvel ih goy bna biggrin

7 Diamond   (2009-10-06 4:43 PM)
he he bi final fantasyg barag medehgui ee gehdee l goe ym shig bna oo
togloomiig ni olj chadah bolov uu?

6 mish_eru   (2009-10-06 3:05 AM)
10jilde ene final fantsay7-g angiha ohinii psp dr uhaangu togoldog beej wilee...heheh, hicheel dr togluul suuchin her udaan dontsiin boo md tgeel tugssunduu,,,
Amka sanajiinuu Gee-n psp-g ?? hod hod

5 amka_shizuku   (2009-10-05 11:57 PM)
advent children ch tas shuu kkk dry

4 Eternal   (2009-10-05 10:22 PM)
Wow thanks a lot. Enenii Final fantasy7 advent children gedeg angiin uzeed l durlah bolson shd.

3 bobi   (2009-10-05 8:00 PM)
kk tehhh

2 cibo   (2009-10-05 7:13 PM)
hehehe yostoi goy medeelel bn
bayarlalaa ahmadaa biggrin

1 Vampy   (2009-10-05 3:47 PM)
Huuchnii dursamj sergchihleee dry dry

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга