Шатсан Тоторогийн байшингийн буурин дээр цэцэрлэгт хүрээлэн барина - 16 September 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Мягмар, 2016-12-06
Main » 2009 » 9-р сар » 16 » Шатсан Тоторогийн байшингийн буурин дээр цэцэрлэгт хүрээлэн барина
12:55 PM
Шатсан Тоторогийн байшингийн буурин дээр цэцэрлэгт хүрээлэн барина
Оксарын шагналт найруулагч Миязаки Хаяо 2 сарын 14нд шатаагдахаасаа өмнө "Тоторогийн Гэр" гэж нэрлэгдэж байсан байшингийн буурин дээр байгуулагдах цэцэрлэгт хүрээлэнгийн дизайныг гаргажээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн дизайнд байшингийн улаан дээврээс үлдсэн хэсгүүдийг оруулж өгсөн байна. Энэ байшинд 35 жил амьдарсан өдгөө 85 настай Кондо эмээ "Энэ яг л гайхамшиг шиг. Би энэ цэцэрлэгийг олон гайхалтай эрдэнэсээр дүүрэн цэцэрлэг болгоосой гэж хүсэж байна" гэж хэлжээ.


Кондогийн гэр бүл 1930 оны үед цагаан хүрээтэй цонх, улаан дээвэртэй баруун стилийн модон дэлгүүрийг Токио хотын баруун захад барьсан бөгөөд цэцэрлэгтээ чидун жимсний мод, сарнай, замбага цэцэг болон 50-иад зүйлийн ургамал тарьж ургуулдаг байжээ. Миязаки 1991 онд гаргасан Тоторо Но Сүмү Иэ (Тоторогийн амьдардаг гэрүүд) номондоо уг цэцэрлэгийн оруулсан байдаг. Тэрээр хэлэхдээ "Тоторо энэ байшин дуртайяа амьдрах байсан" гэжээ.


Кондо эмээ орон нутгийнхаа дизайны сургуулийн багш байсан бөгөөд энэ байшиндаа 1972 оноод 2007 оны зун хүртэл амьдарчээ. Тэтгэвэртээ гарахдаа насныхаа эцэс хүртлээ эндээ амьдарна гэж төлөвлөсөн байсан тэрээр уг байшингаасаа хэд хэдэн шалтгааны улмаас нүүх хэрэгтэй болжээ. 6300 хүн газрын үсэг зурж хүсэлт гаргасны дараа Сүгинамигийн засгийн газар кондо эмээгийн байшинг газартай худалдан авсан байна. Гал гарах үеэр Кондо эмээ эмнэлэгт байсан бөгөөд эмнэлэгээс гарахад түүнд өвлөгдөж үлдсэн байшингаас хэсэг үлдэгдэл л үлжээ. .
Харин Миязаки цэцэрлэгт хүрээлэнгийн дизайныг засварлахад тусалснаар орон нутгийн засгийн газар цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөөг үргэлжлүүлэхээр шийджээ. Хэрвээ бүх зүйл төлөвлөсний дагуу явбал цэцэрлэгт хүрээлэн дараа жилийн дундуур бэлэн болох юм байна
Category: Мэдээ | Views: 982 | Added by: Danzii | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 2
2 Vampy   (2009-09-16 10:37 PM)
Miazaki thumb thumb thumb thumb

1 kyosuke   (2009-09-16 6:36 PM)
umm, ok

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга