Миязаки Хаяо - 15 September 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Пүрэв, 2016-12-08
Main » 2009 » 9-р сар » 15 » Миязаки Хаяо
4:40 PM
Миязаки Хаяо

Олон алдартай анимэ бүтээсэн алдартай кино бүтээгч Миязаки Хаяо Токио хотны 1941 оны 1 сарын 5 төржээ. Тэр мөн анимэ студи болох Studio Ghibli-г байгуулагсан хүний нэг юм. 1997 онд Miramax Мононокэ гүнж /Princess Mononoke/-ийг гаргах хүртэл барууны орнуудад түүнийг мэддэггүй байсан юм. Харин энэ үед түүний кино ньяпонд кино шүүмжлэгчидээс өндөр үнэлгээ авахын зэрэгцээ ашиг орлогоороо тэргүүлж байлаа . Мононокэ гүнж нь Титаник киног гарах хүртэл хамгийн өндөр ашиг орлоготой кино байсан юм. Энэхүү анимэ нь Японы Академины шагналийн Жилийн хамгийн сайн дүрслэлтэй кино төрөл шагнал авсан анхны анимэ кино юм. Түүний дараагийн кино нь Сүнсээр Туугсагдас нь өвөрмөц өнгө аясаар хийгдсэн ба Академийн шагнал буюу бидний мэдэх Оскарын шагналыг хүртэл анхны анимэ кино болсон юм. Мөн Японы Box Office-т Титаник киноны олсон ашигаас илүү ашиг олсон. Хоулын Хөдөлдөг Цайз бас Оскарт нэр дэвшиж байсан хэдийн шагнал хүртэж чадаагүй юм. /Оронд нь шал тэнэг кинонд тэр шагналаа өгсөн байсан./

Миязакигийн кинонууд нь ихэнхдээ хүн төрөлхтөн байгаль, технологийн хоорондын харилцаа, зөрчилдөөнийг харуулсан байдаг. Харин гол баатрууд нь ихэнхдээ хүчтэй, бие даасан охид эсвэл залуу бүсгүйчүүд байдаг. Харин эсрэг талын баатрууд нь гэмээ цагаатгасан шинжтэй ёс суртахууны хувьд тодорхой бус дүрүүд байдаг.

Миязакигийн кинонүүд нь ерөнхийдөө санхүүгийн тал дээр амжилттай байдаг бөгөөд энэ амжилт нь Америкын хүүхэлдэйн кино бүтээгч Walt Disney-тэй энэ зэрэгцдэг юм. 2006 онд Тime сэтгүүл сүүлийн 60 жил дэх Азийн хамгийн нөлөөтэй хүнээс Миязакигийг тодруулсан. Харин 2005 онд түүнийг Хамгийн нөлөөтэй 100 хүний нэгээр тодруулж байсан юм.

Миязакигийн найруулсан Салхит хөндийн Наүшика /Naushika of the Valley of the Wind/ 1984 онд, Наран дахь Цайз /Castle in the Sky/ 1986 онд, Миний хөрш Тоторо /My Neighbor Totoro/ 1988/ онд, Кикигийн хүргэх үйлчилгээ /Kiki's Delivery Service / 1989 онд тус тус Animage Anime Grand Prix шагналыг хүртэж байсан.

Миязаки Токиогийн Бүнкё-кү хэсгийн Акэбоно-чод айлын хоёрдахь хүү болон мэндэлжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Миязакигийн аав Кацүжи нь дүүгийнхээ Миязаки нисэх онгоцны үйлдвэрийн дарга байсан бөгөөд уг үйлдвэр нь A6M Zero сөнөөгч онгодуудад залуур хийдэг байжээ. Энэ үед Миязаки нисэх онгоцны загвар зурж, нисэх хүчинд гайхамшиг онгоцуудыг бүтээж өгдөг байжээ. Энэ дур сонирхол нь хожим нь түүний кинонүүд дээр нь илэрхий харагдах болсон.

Миязаки Тоётама Ахлах Сургуулийн гуравдугаар ангид байхдаа Японы анхны өнгөт анимэ болох "Хакүжадэн" үзсэн үеэс хойш анимэ хийх сонирхолоо эхэлсэн байна. Урьд тэр зөвхөн тулааны усан онгоц, нисэх онгоцны загвалр зурдаг байсан болохоор анимэ бүтээгч болохын тулд хүн зурахыг сурах хэрэгтэй болжээ. Ахлах сургуулиа төгссөний дараа Миязаки Гакүшүин Их сургууль орж 1963 улс төр судлаач, эзийн засагч мэргэжлээр төгсчээ. Тэрээр "Хүүхдийн Уран зохиол судалгааны клуб"-ын гишүүн байсан бөгөөд тухайн үед комик клубд хамгийн дөхөх зүйл байжээ. 1963 онд Миязаки Toei Animation-д ажилд орж Watchdog Bow Bow(Wanwan Chushingura) анимэ дээр зураачаар ажилласан.1965 онд Миязаки анимэ бүтээгч Ота Акэмитэй гэрлэсэн. Дараа нь Акэми Гороү, Кэисүкэ гэдэг хоёр хүүгээ өсгөхийн тулд ажлаа орхижээ. Гороү одоо анимэ бүтээгч болсон. Тэрээр Studio Ghibli -гээс гаргасан Tales from Earthsea анимэг найруулсан. Харин Кэисүкэ нь сийлбэрчин болсон.














Category: Mangaka | Views: 1415 | Added by: Danzii | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 5
5 OrCil   (2010-12-03 11:43 AM)
HAYO bol suut hun tyynii byh delgetsiin byteel boloh animeg yzsen gaihaltai ynen goy dahin dahin yzsench uidahaargyi setgeld honogshij ylddeg, yu boloh yu bolohguig heldeg zaadag, utga zohioliin SOD toloologch Dostoevskii gedgshig huuheldein kino urlagiin SOD toloologch bol yah arggyi HAYO mon blee! amerciin 3d huuheldein kinog yzehed sonirholtoi mortoo ineegeed ongoroh todii dahij yzehed neg l hondii uchir ni 3d hiimel oron zai uchiraas ter! HAYO giin byteel ogt oor gyn aguulamjtain deer gar argaar hiideg bolhoor AMID LIVE bolj chaddag! ter bol gaihaltai hun.

4 kendra   (2009-10-13 1:54 PM)
uneheer aguu hun ymaa yaaj iim lag boldog bnaa ystoi l suutan ym bishirmeer ymaa

3 kyosuke   (2009-09-26 8:30 PM)
uneher agu hun shu cool

2 Vampy   (2009-09-17 11:59 PM)
Ene tuhai bas Anaash oruulj baisaniig endees uzerei http://shurikenteam.ucoz.com/news/2009-07-03-107

1 Vampy   (2009-09-15 8:04 PM)
Sayhan Ponyo g uzlee shd ene huniig ahin dahin bisherlee giggling

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга