Такахаши Рүмико - 1 September 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Мягмар, 2016-12-06
Main » 2009 » 9-р сар » 1 » Такахаши Рүмико
12:44 PM
Такахаши Рүмико
Мангака Такахаши Рүмико 1957 оны 10 сарын 10 төрсөн. 1990-ээд оны эхээр түүний бүтээлүүд нь англи хэл рүү орчуулагдаж гаргаснаар Америк, Европод нилээд нэрд гарсан. Мөн тэрээр 170 сая гаруй хувь манга боруулж чадсанаараа түүхэн дэхь хамгийн их манга борлуулж чадсан эмэгтэй мангака юм. Рүмико Shogakukan Manga Award-аас 1981 онд Urusei Yatsura мангагаараа, 2002 онд InuYasha мангагаараа тус тус шагнал хүртэж байсан.

Японы Нигатад төрсөн Такахаши Рүмико багаасаа л манганд сонирхолтой байсан. Коллежид сурч байхдаа Crying Freedom, Lone Wolf and Cub -н мангака Коикэ Казүогийн байгуулсан "Gekiga Sonjuku" манга сургуульд орсон байна. Коикэ Казүогийн удирдлаган дор Такахаши Рүмико анхны доүжинши бүтээлүүд болох Bye-Bye Road, Star of Futile Dust-аа 1975 онд хэвлүүлжээ. Коикэ үргэлж сурагчдаасаа сайн бүтээл, сонирхолтой дүрүүд бүтээхийг шаарддаг байсан нь Такахаши Рүмикод маш том түрхэц болж өгчээ.


Рүмико 1978 оноос өөрийн каръераа хэлсэн. Түүний анхны цуврал нь инээдмийн, шинжлэх ухааны сэдэвтэй Urusei Yatsura манга байв. Мөн тэр жилдээ Shounen Sunday сэтгүүлд Time Warp Trouble, Shake Your Buddha, Golden Gods of Poverty мангануудаа хэвлүүлсэн нь түүний дараагийн хорин жилийн ажлуулын үндэс суурийг тавьжээ. Дараа нь Рүмико түүний анх цуврал болох Urusei Yatsura-д хамаг анхаарлаа төвлөрүүлж эхлэв. Эхэндээ хэвлэлтэнд саад тотгор гарч байсан хэдий ч Urusei Yatsura нь олны танил болж чадсан юм.


1980 онд Такахаши Рүмико өөрийн гэсэн мангагаа зурах байртай болж түүний хоёрдахь цуврал болох Maison Ikkoku мангагаа Big Comic Spirits сэтгүүлд хэвлүүлж эхэлжээ. Хайрын дурлал, инээдмийн сэдэвтэй энэхүү мангагаа Urusei Yatsura мангатайгаа нэгэн зэрэг гаргаж байв. Рүмико 1987 онд Urusei Yatsura мангагаа 34 ном, Maison Ikkoku мангагаа 15 номтойгоор дуусгасан.


<
1980аад оны үед Такахаши Рүмико богино хэмжээний мангагаар баялаг зохиолч болсон байлаа. The Laughing Target, Maris the Chojo, Fire Tripper зэрэг түүхүүд нь Оргилналь Видео анимешн (OVA) бүтээл болсон. 1984 онд Urusei Yatsura, Maison Ikkoku мангануудаа бичиж байхдаа амьдралын хар бараан талыг өгүүлсэн Mermaid Saga цувралаа бичих эхлэв. Энэ цуврал нь жижиг хэсгүүдээс бүрддэг бөгөөд сүүлчийн хэсэг нь 1994 онд Mermaid's Mask нэртэйгээр гарсан. Рүмикогийн олон уншигч хоорондоо энэ мангаг дууссан эсэх талаар маргалддаг. Учир нь сүүлчийн хэсэг дээр манга дууссан тухай юу ч гаргадаггүй гэнэ. Рүмикогийн өөр нэг богино хэмжээний манга болох One-Pound Gospel нь 1987 онд эхлээд 2007 оны 3 сард дуусжээ. Нийт 4 номтой. Уг манга нь 11 ангит ТВ драма болж Nippon телевизээр гарсан.


1987 онд Рүмико гурдахь цуврал болох Ранма 1/2-г эхлүүлсэн. 80 оны сүүлч 90 оны эхэн үеийн чиг хандлагатай, тулааны урлагаар хичээллэдэг өсвөр насны хүүгийн тухай өгүүлэх энэхүү манга нь 1996 онд дууссан бөгөөд нийт 38 номоос бүрдэнэ. Ранма 1/2 нь тэр үедээ гадны улс орнуудад хамгийн алдартай манга байсан.


1990 оны дундуур Рүмико богино хэмжээний Mermaid Saga, One-Pound Gospel зохиолуудаа түүний дөрөвдэхь цурвал болох InuYasha-г эхлэх хүртэл үргэлжлүүлсээр байлаа. Ранма 1/2, Үгүсэй Яцүра, Майсон Иккокү манганууд нь хайр дурлал, инээдмийн төрлийн байсан бол ИнүЯша нь Лусын дагина Сага-тай ижил төрлийн манга байсан. Энэ манга нь адал явдалт, хайр дурлал, аймшиг, уран зөгнөлт, түүхэн сэдэвтэй, инээдмийн төрөл багтддаг. Цуврал Shounen Sunday сэтгүүлд хэвлэгдэж байсан бөгөөд 2008 онд дууссан.


2009 оны 3 сарын 5-нд Такахаши Рүмико богино хэмжээний "Unmei No Tori" гэдэг манга хэвлүүлсэн. 2009 ны 3 сарын 16 нд Gross Game, Touch мангануудын зохиолч Адачи Мицүритай хамтран My Sweet Sunday хэмээн богино хэмжээний мангаг хэвлүүлэв. Түүний одоогийн хийж байгаа цуврал нь Rin-Ne гэдэг нэртэй бөгөөд 2009 оны 4 сарын 22 нд эхэлсэн. Инүяша цувралаа дуусгаснаар хойш анхны хийж байгаа шинэ манга цуврал нь юм.>


Category: Mangaka | Views: 1199 | Added by: Danzii | Rating: 5.0/1
comments powered by Disqus
Total comments: 8
8 Ranmat   (2010-12-18 3:06 PM)
Ene hun ch gadaadad ih aldartai bolson mangaka daa nadaa buh manga ni taalagddiin.Emegtei mangakaa aria oor setgelgeetei manga hiideg yum shig sanagddiin

7 Comic   (2009-09-12 9:56 PM)
Inuyasha l gaigui sanagddagsht xD

6 altaka   (2009-09-12 1:56 AM)
хөдөлмөрлөж чадсан байна шүү энэ эмэгтэй... happy

5 Vampy   (2009-09-01 6:44 PM)
chadaltai emegtei ymaa salute salute

4 kyosuke   (2009-09-01 4:47 PM)
hooo inu yasha ene emegtegin manga bsimu? hooooooh mundag yuma biggrin

3 Raziel   (2009-09-01 2:38 PM)
ene neere avyasa hun shuu. Ehenh manga ni anime bolson shuu.

2 T3nS@i   (2009-09-01 2:20 PM)
Би энэ хүний мангаг орчуулдаг юм байшт.. одоо л мэдлээ.. :P

1 003   (2009-09-01 1:14 PM)
uu laitai mangani gunj gegdeg hun shde salute love

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга