Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Пүрэв, 2019-11-21
Main » 2009 » 7-р сар » 20

Монголд анх удаа “Монсудар” хэвлэлийн газраас Японы “SLAM DUNK” манга (комик сэтгүүл) хэвлэн гаргаж байгаа билээ. Энэхүү манга нь дэлхий даяар 100 сая гаруй хувь борлогдсон Японы бэстсэллэр билээ. Уг манганд: “Өөрөө сагсан бөмбөгт дуртай юу?” гэж асуусан хөөрхөн охин Харукогийн асуулт зохиолын гол баатар хулигаан Сакураги Ханамичиийн амьдралыг орвонгоор нь эргүүлэх болно. Сакураги амьдралдаа нэг ч удаа сагсан бөмбөг тоглож үзээгүй ч дурлалт охин Харукогоор заалгаж уг спортод дуртай болно. Сакураги улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд шаргуу хөдөлмөрлөх ба түүнд тохиолдох саад бэрхшээлийг найз нөхдийн хамтаар хэрхэн даван туулж байгааг уншигч та уг манганаас уншаарай.
SLAM DUNK-Г ОРЧУУЛАГЧ Э.ГАЛБАДРАХЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙГӨӨР ТАВЬСАН БОЛНО.
Ангилал: Manga | Үзсэн: 1880 | Нэмсэн: Danzii | Огноо: 2009-07-20 |(8) сэтгэгдэл|Үргэлжлэл »

Хамгийн их уншсан 10 манга