Манхва - Солонгосын комик ном - 25 April 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Ням, 2016-12-04
Main » 2009 » 4-р сар » 25 » Манхва - Солонгосын комик ном
1:35 PM
Манхва - Солонгосын комик ном
Энэ жил Солонгосын комик ном буюу манхвагийн 100 жилийн ой болж байгаа бөгөөд энэ хугацаанд манхвагийн хөгжил өсгөж, уруудаж ирсэн түүхтэй. 1970-аад онд Солонгосын эцэг эхчүүд манхваг цугаа цэнгэлд уруу татагч хэмээн үзэж олноор шатаадаг байв. Гэвч энэ нь Солонгос комик номын хөгжилд саад болж чадаагүй юм.

70-аад оны сүүлчээс 80-аад оны сүүлчийг Солонгосын комик номын алтан үе гэж хэлж болно. Энэ үед маш олон цувралууд төрөн гарч байсан төдийгүй тэдний заримаар нь хүүхэлдэйн кино хийх болжээ.


1990 оноос комик ном түрээсэлдэг газрууд олноор бий болсон нь комик ном үйлдвэрлэгчдийг алдагдалд оруулж эхлэв. Учир нь хүмүүс худалдаж авахын оронд түрээсэлж уншихыг илүүд үзэх болжээ. Мөн өндөр хурдтай интернэтээр дамжуулан дуртай комикоо скандаж вэб дээр үнэгүй байрлуулах болсон нь бас нэг шалтгаан болж байв.



Харин энэ хямралын нэг ашигтай тал нь юу байсан бэ гэвэл, энэ байдлаас гарахын тулд Солонгос комик үйлдвэрлэгчид гадаадад номоо экспортлох шинэ арга замыг хайж олсон байна.




1990 оны сүүлчээр De La Bande Desinee олон улсын фестиваль, Франкфурт номын үзэсгэлэн зэрэг олон улсын шинжтэй үзэсгэлэн яармагт оролцсон нь комик номоо гадаад руу экспортлох үүд хаалгыг нээн өгчээ.

"2003 оноос өмнө тоотой хэдхэн комик номнууд Зүүн өмнөд азийн орнууд руу экспортлогддог байсан. Шог зураачид ч үүнийг нээх чухал зүйл тооцдоггүй байв. Гэвч 2003 Angouleme FIBD Олон Улсын Комик Номын Үзэсгэлэнд Солонгос улс хүндэт зочиноор оролцсон нь экспортыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болсон" гэж Korean Culture and Content Agency-н ажилтан Park Si-Hyung ярьжээ.

2004 онд экспортонд гарсан номын ашиг 1,9 сая доллар байсан бол 2007 онд 4 сая доллар болсон байна. 2004 оноос 2007 оны хооронд бусад соёлын худалдааны дундаж өсөлт 18,3% байхад комик номын дундаж өсөлт 27,8% байсан тухай комик ном үйлдвэрлэгчид дурьдсан байна. 2005 оноос 2007 онд Солонгос улс комикын худалдаанаас Европын орнуудаас 38,3%, Хойд Америкаас 21,5%, Японоос 16%, Зүүн өмнөд азийн орнуудаас 12,5%-н ашиг олжээ.

Комикын номын энэ боломж нь дээр тулгуурлан Солонгосын Засгийн Газар дараагийн таван жилд комик ном үйлдвэрлэгчдэд 142,5 тэрбум вон буюу 96,9 сая долларын тусламж үзүүлэхээр болсон байна.


Өнгөрсөн нэгдүгээр сард Үндэсний томоохон хэвлэлийн компаниудын нэг болох Daewon Culture Industry Inc., Cho Jung-man-ны "Шулмын ангууч" комикыг Алгериа улсад гаргах болсон тухайгаа мэдэгджээ. Солонгос комикууд Ази, Европ, Хойд Америк, Латин Америк, Далайн орнууд руу экспортлогддог. Харин хэсэг дайчид шулмуудын эсрэг тулалддаг энэхүү "Шулмын ангууч" гэдэг манхва нь Африк тивд гарч байгаа анхны манхва болж байгаа юм.

Hyung Min-woo - н "Priest", Lee Myung-jin - н "Ragnarok" нар нь гадаадын уншигчид, хэвлэгч нарын анхаарлыг татаж чадсан анхны манхванууд юм. Энэ хоёр манхва нь хоёулаа хийсвэр ертөнцийн тухай өгүүлэх бөгөөд дүрүүдийн гарал угсаа нь тодорхой биш байдаг. "Priest" гэхэд Англи, Франц, Герман, Испани зэрэг 15 орны хэл дээр орчуулагдсан.

"Priest нь анх 2001 онд экспортолсон бөгөөд 20 гаруй оронд худалдаанд гарсан. Учир нь нэг хэл рүү хөрвүүлээд нилээд хэдэн оронд худалдаалж болдог. Жишээ нь: Priest-г англи хэл рүү хөрвүүлсэн байхад Америк, Канад, Англи, Австрали -д худалдаж болно" гэж Daewon C&I - н ажилтан Roh Ji-young хэлжээ. "Ragnarok" ч гэсэн 30 гаруй оронд худалдаанд гарсан.


Тэгэхээр юу ингэж гадаадын уншигчид, хэвлэгч нарын сонирхлыг Солонгос комик руу хандуулж байна вэ? "Энэ нь хоёр өөр шалтгаантай байж болох юм. Нэг хэсэг хүмүүс нь Priest, Ragnarok дээр гардаг шиг түүх, дүрүүдийг дуртай байхад харин нөгөө хэсэг нь Солонгосын үндэсний хэв маяг, үзэл санааг харуулсан Kim Dong-hwa -н "Story of Gisaeng", Lee Do-ho-н "Suhoji" гэх мэт комикуудыг худалдан авах сонирхолтой байдаг " тухай Seoul Animation Center-н ажилтан Jang Sun-young ярьжээ.



Kim Kang-won -н "I.N.V.U", Kang Hyung-kyu -н "La Mosca, Kim Sung-jae, Kim Byung-jin нарын "Chunchu" манхвагийн зургаас оруулав.
Category: Мэдээ | Views: 1492 | Added by: Danzii | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 5
5 Shiro   (2009-10-23 1:23 PM)
Bi unshij uzeegui ym bna. Sonsohiin huwid sonsoj bsan. Gehdee l Manga-g maani guitsehgui dee!
Uhej bsan ch ter manhwa-g unshihgui dee! hehe tongue

4 kyosuke   (2009-07-11 0:17 AM)
umm tghde hezech mangag guitskueee hamgin shildegn manga manga manga manga manga manga manga manga salute2 salute salute2 song

3 Raziel   (2009-06-16 0:09 AM)
Chunchu ch sain shuu .

2 Comic   (2009-05-01 6:54 PM)
Solongosiin Manhva neeh oligtoi bishee. Gaigui yum bdag bol nadad heleerei unshij uzii

1 clare   (2009-04-27 5:28 PM)
hujaa ch gsen bas iim manhvatai teriin uy glee baiz
uu mongoliin eelj boltsiin bnshdee mangakanuudaa buteelee ar araas n bumbugduurei happy

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга