Манга Хийцгээе!!! - 17 April 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Пүрэв, 2016-12-08
Main » 2009 » 4-р сар » 17 » Манга Хийцгээе!!!
2:18 PM
Манга Хийцгээе!!!

1. Бусад мангануудыг судалж суралц. Шоүнэн, шоүжо гэх мэт төрлийн мангануудын хооронд ялгаа болон ялгаатай хэв загвар, зурах арга барилгыг зурч эзэмших хэрэгтэй. Зах зээлд ямар төрлийн манга хийвэл амжилтанд хүрэх талаар бас судлах хэрэгтэй.

2. Манга яаж зурдагийг сур. Манга нь зурган дээр түүх бичсэн байдаг, хэрвээ чиний бүх дүрүүд чинь тааруу байх юм бол түүх төдий хичээ хязгаарлагдмал байх юм. Манганы хэв загварын талаарх мэдлэгээ ашиглаж нэгэн хэвийн дүр бүтээхийн оронд өөрийн гэсэн онцлогтой дүрийг бүтээ. Хэрвээ чи зурж чадахгүй бол зураач олж болно. Гэхдээ чи сайн зураач олохын тулд сайн зохиолч байх ёстой.

3. Зохиолын эхээ бич. Түүхээ зохиохын тулд чамд төлөвлөгөө хэрэг болно. Зохиолдоо яг юуг хариулах гээд байгаагаа сайтар мэдэж байх хэрэгтэй. Бичихийнхээ өмнө толгойндоо үйл явдлыг нь ургуулан бод. Хэрвээ чи зураачтай хамтарч ажиллаж байгаа бол тэдэнд зохиолоо ойлгуулахын тулд нарийн тодорхой бичиж, ойлгомжтой заавар өгөх хэрэгтэй.

4. Манганыхаа үндэсийг тавь. Зохиолоо бичиж байх үедээ чи зургаар яаж дүрслэхээ сайтар бодсон байх шаардлагатай. Харин бодоогүй бол цаасан дээр дүрүүдээ зур. Хэрвээ зураачтай хамтарч ажиллаж байгаа бол тэдний бодол санааг нь асууж юу хийх ёстой, юу хийх ёсгүй талаар ярилц. Энэ хэсэгт нарийн зүйлүүд хийгдээгүй байдаг учир, зураач чинь зохиолыг гүйцэтгэт ойлгоогүй, зарим зүйлийг буруу хийсэн бол бүх ажлыг чинь сүйрүүлэхээс өмнө нь чи тэднийг зөв болгон засаж өгөх боломжтой. Харин ярианы бөмбөлөгөө битгий оруулаарай.

5. Одоо л жинхэнэ нарийн ширийн зүйлээ хийх хэсэг эхэлж байна. Дүрүүдээ бэлэн болгож, бүх төлөвлөгөөгөө зураг руу шилжүүл. Хэрвээ зураачтай хамтарч ажиллаж байгаа бол энэ хэсгийг тэдэнд үлдээ. Гэхдээ ярианы бөмбөлөгөө оруулах болоогүй шүү!

6. Зурсан хуудаснуудаа скан хий.

7. Adobe Photoshop юмуу эсвэл GIMP гэх мэт програм ашиглаж зургаа засварла. Илүүдэл зураас гээд ер нь засварлаж болох бүхий зүйлээ засаж арилгаад мэргэжлийн юм шиг харагдуул. Энэ хэсгийн графикийн өндөр мэдлэгтэй хүнд найдаж өгсөн нь илүү үр дүнтэй.

8. Мангагаа тодруулж өнгө оруул. Хэрвээ чи долоо хоног болгон цуврал манга хийх санаатай байгаа бол өнгө оруулах нь тийм ч сайхан санаа биш. Гэхдээ богино хэмжээний манга юмуу эсвэл график тууж хийж байгаа бол өнгө оруулах нь дээр байдаг.

9. Одоо програм ашиглаж ярианы бөмбөлөг болон бусад эффектээ нэм. Болгоомжтой байгаарай. ярианы бөмбөлөгтөө өнгө оруулах юмуу, ямар ч хэрэгцээгүй эффект битгий хий. Хэрвээ чи зураачтай ажиллаж байгаа бол түүнээс илүү хүнд эффектүүдийг хийхийг хүсэж болно. Гэхдээ хэн ч энгийн ярианы бөмбөлөгийг хийж чадна.

10. Доорх арга замуудаар бүтээлээ хүмүүст хүргэж болно.
- Хамгийн амархан арга бол үнэгүй манга нийтэлдэг вэбсайт ашигла
- Мангаг чинь ивээн тэтгэж хэвлүүлэх хэвлэлийн газар ол. Хэрвээ энэ чиний анхны манга бол заавал үүнийг хийх ёстой. Магадгүй чи хүн худалдаж авахгүй биз дээ Япон манга шиг биш юм чинь бодож байх болох юм. Алдар нэрд хүрэх анхны алхам чинь ч болох юм билүү.
- Японд мангака болох гээд үз. Энэ тийм ч амархан биш. Ялангуяа япон хүн биш бол. Гэхдээ энэ тийм ч боломжгүй зүйл биш. Манга сэтгүүлүүдтэй холбоо ярих гээд оролдоод үз.

Анхаарах зүйл
- Нэгэнт зураг нь гарчихсан байхад зохиолоо сольж болохгүй. Ялангуяа зураачтай ажиллаж байгаа үед.
-Эхлээд зохиол гарах ёстой. Зохиол дээр үндэслэн зураг нь гарна.
-Хэрвээ бүтээлийг чинь хүлээж аваагүй бол энэ нь төгсгөл гэсэн үг биш юм. Хаана нь буруу хийснээ асууж, алдаагаа засаад дахиад хий.
Category: Мэдээ | Views: 1183 | Added by: Danzii | Rating: 5.0/1
comments powered by Disqus
Total comments: 11
10 Temkka   (2011-04-23 10:58 PM)
Manga bish amerik zagvartai comic baisan ch budahgui gej uu?

11 Danzii   (2011-04-24 4:18 PM)
Будах эсэх нь тухайн хийж байгаа хүний л хэрэг. Хангалттай цаг хугацаа байгаа бол будаж болно.

9 kyuibi   (2009-12-09 5:37 PM)
manga yaj hiidgiig meddeg baisan bol wacko

8 Holic_fan   (2009-10-14 10:02 PM)
hmmmm minii muruudliin tuhai end yvj bna hehe ymar goy yum be vampy nadad ushuu ozuvluguu bval ugj bgaarai
bas iimerhuu yumnuudaa tatahaar hiivel bayrlii bi shuriken teamdee manga oruulah ch yum biluu hehe (muruudul muruudul)

7 Diamond   (2009-08-20 10:41 PM)
wacko hey mangaag ymar pragramm deer hiideg ym be? nadad hileech bi manga hiih sanaatai l yvna pls ?
cry

6 kyosuke   (2009-07-11 0:20 AM)
yostoi hergte medell bn ntr gj hudla kutsadch yahv bi ugasa manga unshih durtail bolhos hiij chadku yum chin harin meddg hundn hichegerei wink wink

5 Kaze   (2009-06-10 8:37 PM)
nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool nice nice nice cool happy cool

4 HollowIchigo   (2009-05-14 5:07 PM)
yooy chinhene heregtei medeelel bna mar -iig hamt orchuulah hun bna uu MAR ged goy anime

3 Hiuko   (2009-05-09 3:40 PM)
estoi heregtei medeelel bna bayarlaa smile

2 aisoo   (2009-04-19 9:35 PM)
WoooW happy
istoo gogo medeelel bn da.. clap hearts
kk.. tongue

1 Vampy   (2009-04-18 0:46 AM)
DAnziii ystoi
heregtei medeelel oruulsan baina biggrin biggrin

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга