Аояама Гошотой хийсэн ярилцлага - 17 April 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Мягмар, 2016-12-06
Main » 2009 » 4-р сар » 17 » Аояама Гошотой хийсэн ярилцлага
2:09 PM
Аояама Гошотой хийсэн ярилцлага

Аояама нь "Мөрдөгч Конан"-ыг 15 жилийн турш бичиж байгаа бөгөөд өмнө нь Яаиба (1988-1993) Шидэт Каито(1988-1994) гэх мангануудыг бичиж байсан. Надад Конаны хэрэг тайлж байгаа нь, тэр нууцлагдмал аллагууд, тэр хүмүүсийн яаж гэигүй царайлж мултрах гэж оролдож байгаа нь их таалагддаг. Конаны мангагаас гадна өшөө Анимэ, бас хэд хэдэн бүхэл хэмжээний кинонууд гарсан. Сая нэг хэсэг Аояама амралтаа авсан байсан ба одоо эргээд ажилдаа ханцуй шамлан ажиллаж байна. За ингээд түүнтэй хийсэн бяцхан хэмжээний ярилцлагыг толилуулья...
-Асуулт: Та энэ бүх аллагуудын санаагаа хаанаас олж авдаг вэ?
-Аояама: Би найруулагчтайгаа ярилцсаны үндсэн дээр гарч ирдэг л дээ. За ер нь зүгээр л амьдралын хэв маягаас олж авдаг гэх үү дээ. Жишээлбэл би жорлон луу орохдоо жорлонгийн суултуурыг эрчүүд нээдэг байхад эмэгтэйчүүд тэгдэггүй. Энэ бүхнээс чи хэрвээ эрэгтэйчүүд эсвэл эмэгтэйчүүд жорлонд байсан бол яах вэ гээд л бодоод унана даа. Иймэрхүү маягаар л санаа минь төрдөг.
"Чамайг хэзээ ч хаана ч алж болно"
-Асуулт: "Мөрдөгч Конан"ыхаа төгсгөлийг төлөвлөсөн байгаа юу? Ойролцоогоор хэддэх ботьдоо байх бол?
-Аояама: Одоохондоо төгсгөхөд арай л утгагүй байна. Гэхдээ ерөнхийдөө яаж төгсгөх талаар бодсон байгаа.
Яг одоогоор нэтээр 688 дугаар хэсэг нь цацагдсан байгаа.
-Асуулт: Та "Мөрдөгч конан"аар дамжуулан уншигчдад юу хэлмээр байна?
-Аояама: Юу ч болсон бай хүн алж болохгүй. Бас битгий бууж өг.

Жич:Энэхүү ярилцлагыг 2006 оны 6дугаар сарын 20нд авсан болно.

Category: Mangaka | Views: 982 | Added by: Anaash | Rating: 5.0/1
comments powered by Disqus
Total comments: 2
2 Byakuya   (2009-04-21 8:13 PM)
sonin yum shuu bid nar anzaaaraaa bichvel bichij magadgui yum bna shuu

1 Danzii   (2009-04-21 8:07 PM)
хэхэ гоё юмаа. Би ер нь манга орчуулахдаа би яах байсан бол гээд өөрөө дотор нь ороод л орчуулдаг л даа. biggrin biggrin biggrin

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга