Kubo Tite - Күбо Тайт - 6 April 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Ням, 2016-12-04
Main » 2009 » 4-р сар » 6 » Kubo Tite - Күбо Тайт
9:29 PM
Kubo Tite - Күбо Тайт


Японы манга бүтээлч Күбо Нориаки буюу Күбо Тайт 1977 оны 6 сарын26-нд төржээ. Түүний нэрийн хуудас болсон бүтээл нь Влич манга цуврал юм.

Хирошима хотын Аки дүүргийн Фүчид амьдардаг хотын зөвлөлийн гишүүний хүү Күдо орон нутгийнхаа ахлах сургуулийг төгсжээ. Күбо сэтгүүлийн манга тэмцээнд орсон боловч түрүүлсэнгүй. Харин сэтгүүлийн редактор түүний авъяасыг олж харжээ. Тэд дараа нь хамтдаа төслүүд дээр ажилласан. Нээх удалгүй, Күбогийн анхны богино хэмжээний "Хэтэрхий хорон санаатай машин" гэдэг манга нь 1996 онд Shueisha -гийн Weekly Shounen Jump Special дугаарт хэвлэгджээ. Үүний дараа мөн хоёр богино хэмжээний манга хэвлүүлж, 1999 онд анхныхаа манга цуврал болох "Zombie Powder"-г Weekly Shounen Jump сэтгүүлд хэвлүүлжээ. Энэ цуврал нь 2000 онд цуцлагдах хүртлээ 4 ном хэвлэгдэн гарсан юм. Гуравдугаар номын хавтасны зохиолчийн дурдатгалаас Күбо энэхүү дурдатгалаа бичиж байхдаа асар их сэтгэлийн дарамтад байсан нь мэдэгддэг байна.

Түүний дараагийн цуврал болох Блич нь ахлах сургуулийн сурагч үхлийн бурхан болж муу ёрын сүнснүүдтэй тулалддаг тухай байсан бөгөөд мөн л Weekly Shounen Jump сэтгүүлд 2001 онд хэвлэгдсэн байна. Күбо анх энэ цурвалыг 5 жилээс ихгүй хугацаанд хийж дуусан гэж төлөвлөж байжээ. 2009 оны 4 сарын байдлаар Блич 352 бүлэгтэй болсон ба 2004 оноос анимэ хувилбар нь гарч эхэлжээ. Блич манга 2005 онд Shogakukan Manga Award-аас шагнал хүртэж байсан.

Вличийн эхний кино "Memories of Nobody" нь 2006 оны 12 сарын 16-нд нээлтээ хийсэн.

Хоёрдахь кино "DiamondDust Rebellion" нь 2007 оны 12 сарын 22-нд нээлтээ хийсэн.Хааны тамга"-г шилжүүлж байх үед үл мэдэгдэх хүмүүс хулгайлна. Хулайчидтай тулалдсаны дараа Хицүгаяа алга болдог бөгөөд Сэирэитэи түүнийг сэжиглэнэ. Тэд түүнийг дариу баривчлаж цаазлахыг тушаана. Хицүгаяаг буруугүй гэж бодсон Күросаки Ичиго, Күчики Рүкиа, Мацүмото Рангикү, Абараи Рэнжи нар Хицүгаяаг олж энэ хэргээс түүнийг буруугүй гэдгийг батлахыг хичээнэ. Энэ хооронд Хицүгаяа хулгайчдыг үргэлжлүүлэн хайсаар байх бөгөөд хэргийн гол этгээд олон жилийн өмнө үхсэн шинигами түүний сайн, найз гол өрсөлдөгч Күсака Сожиро байлаа.

Гуравдахь кино "Fade to Black - I Call Your Name" нь 2008 оны 12 сарын 13-нд нээлтээ хийсэн.Сүнсний нийгэмлэгийн Сэирэитэигийн төвд учир бүтүүлэг рэиацүгийн дэлбэрэлт болно. Яг энэ үед Күчики Рүкиа зарим чухал зүйлээ мартдаг. Үрахара Кисүкэ Сүнсний нийгэмлэг руу болсон явдлыг шийдвэрлүүлэхээр Күросаки Ичигог явуулдаг. Сэирэитэид очингуутаа Ичиго үхлийн бурхадын дайралтанд өртөх бөгөөд хэн түүнийг таньдаггүй. Хэрэг явдал хэтэрхий ойртохоос өмнө Ичиго энэ учир битүүлэг хэргийн учрыг олох ёстой


Бличийн 112 анги дээр Күбо Bleach B-Station-ны радио нэвтрүүлэгт оролцож фэнүүдийнхээ хэдэн асуултанд хариулдаг. 2008 оын 7 сарын 26 нд Күбо Америкт анх удаагаа очиж Сан Диего Комик-Кон Интерниашналд оролцсон.
Богино хэмжээний манга
*"Ultra Unholy Hearted Machine" (1996, Weekly Shōnen Jump Special. Zombie Powder-ийн 2-р volume дээр гарч ирдэг.)
* "Rune Master Urara" ( (1996, Weekly Shōnen Jump. Zombie Powder-ийн 3-р volume дээр гарч ирдэг..)
* "Bad Shield United" (1997, Weekly Shōnen Jump. Zombie Powder-ийн 4-р volume дээр гарч ирдэг.)

Цуврал манга
*Zombie Powder(1999 - 2000, Shueisha-гийн Weekly Shounen Jump, нийт 4 volume-тай цаашаа үргэжлээгүй.)
*Bleach (2001, Shueisha-гийн Weekly Shounen Jump, )
Category: Mangaka | Views: 1280 | Added by: Danzii | Rating: 5.0/2
comments powered by Disqus
Total comments: 7
7 kyosuke   (2009-06-23 6:57 PM)
umm biich bleachd durtaishu anh garjahdn sonirhdu bsin tgsn uzed irsn chni mair goein bnale smile smile smile neere buren hemjenihin uzhimsn

6 Byakuya   (2009-04-21 11:20 PM)
bleachiin movie 3 hezeee garah yum bolloo

5 Ichigo   (2009-04-06 11:57 PM)
amjilt husie cool

4 mish_eru   (2009-04-06 11:08 PM)
wahahahaha zondoo ineeleesh hehe tsaajlah gdgig unshchad tongue

3 Yuuki   (2009-04-06 11:01 PM)
Nice medee baina, thanks hearts

2 Danzii   (2009-04-06 10:42 PM)
Хэхэ нээрээ тийм юм уншиж байсан ч юм шиг. Санагдаад явчихлаа. Би зарим хэсгийг нь хаячихсаан. Залхуураад tongue tongue

1 Vampy   (2009-04-06 10:39 PM)
biggrin bleach bas shonen jump d golchood daraa ni butsaad avsan genelee surag duuldsan bas bleach iig anh zohiohdoo hamgiin anh rukia g zurj olj baisan gesen
Goy medeee bainaaa

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга