Японы анхны манга сэтгүүлүүд 50 насныхаа ойн баяраа тэмдэглэв. - 20 March 2009 - ShurikenTeam- Anime and Manga
Тавтай морил, Зочин! Бүртгүүлэх
Даваа, 2016-12-05
Main » 2009 » 3-р сар » 20 » Японы анхны манга сэтгүүлүүд 50 насныхаа ойн баяраа тэмдэглэв.
10:11 AM
Японы анхны манга сэтгүүлүүд 50 насныхаа ойн баяраа тэмдэглэв.


Өнгөрч Мягмар гаригт Шогакүканы Weekly Shonen Sunday, Koданшагийн Weekly Shonen Сэтгүүлүүдийн 50 жилийн ойн баярыг Токиогийн Imperial зочид буудалд тэмдэглэв. Энэ ойн баярт Мотоо Абико/Фүжико Фүжио (A) (Doraemon), Мицүгү Адачи (Touch), Тэцүяа Чиба (Ashita no Joe), Макото Кобаяши (What's Michael?), Такао Ягүчи (Tsurikichi Sampei), Такао Сайто (Golgo 13), Рүмико Такахаши (Inuyasha) зэрэг 158 манга зохиолч оролцжээ.

Хоёр сэтгүүл хоёулаа нэг өдөр буюу 1959 оны 3 сарын 17-нд гарч байсан юм байна. Энэ үйл явдалд зориулан Японы шуудангийн газраас Urusei Yatsura, Cyborg 009, 8 Man, GeGeGe no Kitarō болон бусад мангануудын дүрүүдийн зурагтай дурсгалын маркуудыг хэвлэж гаргажээ. Хоёр сэтгүүл 50 жилийнхээ ойн баярыг угтаж өнгөрсөн жилийн гурван сараас тэдний анхны нэгдсэн сэтгүүлийн хавтастай сэтгүүлээ гаргаж, кардан болон видео тогломууд, 53 подволк худалдаанд гаргасан аж. Shonen Sunday сэтгүүл л гэхэд Такахаши, Адачи хоёрын богино хэмжээний манга, 51 манга зохиолчын хар зураг бүхий плакат, Urusei Yatsura, Ranma 1/2, Inuyasha анимэнуудыг DVD трейлерээр уншигчиддаа бэлэг барьжээ.






төрсөн өдрийн бялуу


Зүүн талаас Fujiko-Fujio A, iron and Chiba, Takahashi Rumiko , Mitsuru's foe, Takao Yaguchi, Kobayashi Makoto


Sunday Сэтгүүл




Category: Мэдээ | Views: 1092 | Added by: Danzii | Rating: 0.0/0
comments powered by Disqus
Total comments: 4
4 aisoo   (2009-03-22 10:03 PM)
boxing clap

3 Diess   (2009-03-20 5:47 PM)
baaaaaaaaw !!!!!! happy

2 Danzii   (2009-03-20 12:40 PM)
Ийм сэтгүүлээс нь хэдийг авах юмсан love

1 Anaash   (2009-03-20 10:52 AM)
ХүүүХ... Нүсэр юм болсон бээшд. biggrin плакатыг нь авхымсан.

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хамгийн их уншсан 10 манга